•• .::Манчестер Сити 10/11: Blue moon!!!::. • •
Posted: Thu Jul 22, 2010 2:38 pm
Нөхөрсөг тоглолтууд эхэлсэн болхоор Шинэ улиралын сэдвээ нээхээр шийдлээ.....Биднийг цоо шинэ гайхалтай улирал хүлээж байна.....Өнгөрсөн улирлын азгүйталаа мартаад шинэ улиралдаа идвэхтэй гоё өөдрөг байцгаая.....Шинэ улирал бидний улирал байх болноо гэж ам бардам хэлмээр байна.....Бүрэлдхүүн маш хүчирхэг болсон.....Манчини маш сайхан 4 наймаа хийсэн үнэхээр оновчтой наймаанууд.....Өнгөрсөн улирал би ганцаараа сэдвээ нээж байсан одоо 4 лээ энэ улиралд ч гэсэн ам бүл нэмэх болтугай.....
Өнгөрсөн улирал /Товчхон/
Зуны солилцоо наймаагаар маш чадварлаг сайн олон тоглогчыг багтаа нэгтгэж чадаснаар бид 2009-2010 оны улирлыг хүчирхэг бүрэлдэхүүнтэй эхлүүлж байсан. Топ 4 орох бол асуудал биш бид түрүүлхийн төлөө тоглох болно гэж манайхан яриж байсан.Ер ихэнх хүмүүс Сити Топ 4 орох байх гэж бодож байсан биз.Бид улирлын эхний тоглолтоо Блэкбернтэй хийж 2-0 хожиж гараагаа сайн эхлүүлсэн үүний дараачаас Вулверхэмптон,Портсмут, зэрэг багуудийг хожоод байсан юм тоглолт бүр дээр Адебайор гоолдож байв.
Адебайор хуучин багийнхаа эсрэг талбай дээрээ тоглох тоглолтыг их хүлээсэн ойлгомжтой байсан.Тоглолтын эхнээс л уур амьсгал ширүүсэж байв.Энэ тоглолтын гол хүчин зүйл нь Адебайор хуучин багийнхаа эсрэг тоглож байгаад оршиж байсан.Адебайор тоглолтын 4 дахь гоолийг оруулж Арсеналын фанатуудруу очиж баяраа гайхалтай тэмдэглээд авсан.Адебайорт тоглолтын дараа Арсеналын фэнүүдээс уучлалт хүссэн юм.Бид хүчирхэг Арсеналыг 4-2 хожиж гайхалтай амжилттай Манютай тоголсон юм.
Энэ тоглолтонд Адебайор маань шийтгүүлж 3 тоглолтонд оролцох боломжгүй болсон байв.Адебайор хуучин багийнхаа эсрэг гайхалтай тоголсон харин одоо Тевес яаж тоглох бол гэдэг их сонирхолтой байв.Тоглолт эхнээсээл ширүүн өрнөж байв.Тевес тоглолтын эхний үе дуусаж байхад 16 дотроос цохиж бөмбөг орох шахсан хэрвээ орсон бол Адебайор шиг юм болох магадлал өндөр байсан биз.Шүүгчийн мэдлийн цагт бид азгүй байдлаар хожигдсон юм 4-3 энэ тоглолтонд Беллами маань мундаг байсан. Өнгөрсөн улирлын хамгийн шилдэг тоглолт байсан нь мэдээж хэрэг.Маню хожигдосноор бид анхны хожигдолоо хүлээв.Энэ тоглолтоос хойш бид олон дараалсан тэнцээ авж хүнд байдал оров.
Хар цуврал үргэлжилсээр л арайч үү гэж Сандерлэндийг 4 : 3 буулгаж авсан тоглолтын дараа дасгалжуулагч Марк Хьюзийг ажлаас нь халсан явдал байлаа.Түүнийг халах болсон шалтагаан олон дараалсан тэнцээтэй холбоотой байсан нь мэдээч.Халаад удаачгүй байхад Манчинитэй албан ёсоор гэрээ байгуулсан.Ингээд л шинэ дасгалжуудагч маань ажилдаа орж туршлагтай тоглогч Виейра зээлээр мөн Адам Жонсон гэж сайхан залууг багтаа өвлийн цонхоор авчирсан.Жонсон Сити ирээд тогтмол гараанд гарж тоголж өөрийгөө харуулж чадаснаар нэг хэсэг шигшээдээ дуудагдаж нөхөрсөг тоглолтууд дээр гараанд гарж тоглож байсан даанч түүнийг Африк авж яваагүй.Сандерлэндтай хийсэн тоглолт дээр гайхалтай гоол хийж байсан түүний ур чадвар ямар сайн гэдгийг нотолсон болвуу.Манчини ирээд анхны тоглолтоо Стоуктой хийж 2-0 хожсон юм.Энэ тоглолтоос хойш нэг хэсэг 100% амжилттай тоглож байсан явдал үнэхээр Манчини ирээд хожил байнга аваад байнуу баг нь сайн тоглоод байнуу гэдэг асуудал яригдаж байсан.Тэр 100% амжилт Эвертонтой хийсэн тоглолтоор дуусгавар болсон анхнаасаа Санто бэртээд Робино гарж ирээд тоглолт түүний бодож байснаар болоогүй ер тэгээд ч манайхан Эвертонг бардаггүй юм доо.
Мөн өнгөрсөн улирлын сайхан зүйл нь бид Челсиг хоёр удаа хожсон явдал эхлээд талбай дээрээ 2-1 маш сонирхолтой тоглолт болж Тевес хаалттай цохилтоос гоол хийж хожиж байсан.Дараа нь 4-2 талбай дээр хожиж сүүлийн 17 жил талбай дээр нь хожоогүй хар цуварлаа зогсоосон юм.Мөн энэ тоглолтонд Уэйн Бридж, Жон Терри нарын сэтгэл зүйн тулаан эхнээсээ л үзэгчдийн анхааралд байсан нэг онцгүй зүйл нь бол Бридж бөмбөг авах үед бүү бүү гэж байхийг би үнэхээр ойлгоогүй.
2009-2010 оны улирал олон сайхан сонин хачин ихтэй улирал болсон тэр бүгдийг бичээд яахав.Адебайор талаар л их шуугсан бас Тевка гээд л манай дүрсгүй нөхдүүд.Тевес гайхалтай байж нийт 2009-2010 оны улиралд 29 гоол хийж багийнхаа хамгийн шилдэг тоглогч болсон юм.Арсеналтай хийсэн тоглолтонд хаалгагч Гивэн маш хүнд бэртэл авж улирал дуустал тоглох боломжгүй болсон.Түүний орлохоор Фулоп гээд Челситэй хийсэн тоглолтонд 6 гоол алдсан хаалгагчийг бид зээлээр авчирсан.Виллатай хийх тоглолтонд анх хаалгагчаар гарж ирсэн.Хархад нэг л найдваргүй нөхөр Виллаг буулгаж аваад Маню Тотехэмийг хожисноор бидэнд боломж гарсан.Бид улирлын хамгийн чухал тоглолтоо Тотенхэм клубтэй талбай дээр тоглох тоглолт байв.Хэрвээ ялсан бол бид хүсэж байсан үр дүн буюу Топ 4 орж ирэх жил Аваргуудын лигт орох улмаар Дэлхийн хэмжээний сүпер тоглогч авчрах боломтой байсан үүний нэг тод жишээ Кака байсан.Ердөө л 1 оноо л дутуу байсан бид харамсалтайгаар Фулопоос болж хожигдсон гэхдээ сайн хамгаалалт үзүүлж байсан.Нөгөө талаас Гомес гайхалтай байсан бид илүү довтолгоо хийсэн даанч Крауч гоолдосноор бидний зорилго талаар болж энэ улирал дууссан юм.