Page 1 of 105

LOS ANGELES LAKERS 2009-10 NBA CHAMPIONS!!!

PostPosted: Sun Oct 04, 2009 1:21 am
by Жавхлан
За багийнхаа шинэ улиралын сэдвийг нээлээ. Зав зай муу байсан болохоор бага зэрэг хожимдуулчихлаа.

Image

Image

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Sun Oct 04, 2009 2:01 am
by Жавхлан
Саяхан болсон хэвлэл мэдээллийн нээлттэй өдрөөр манайхны авхуулсан зурагнууд.

Image
Хурууны гэмтэл нь бүрэн эдгээгүй байсан ч гэсэн ЕАШТ-нд Испаний шигшээ багийн бүрэлдэхүүн оролцон тоглож МВП-ээр тодорсон По Газол маань стиль имижээ өөрчилж урт үснээсээ тайруулжээ. Мөн Саша Вуяачич дасгалжуулагчийн зөвлөсний дагуу үсээ тайруулсан байна лээ.

Image

Image
Энэ сард 22 нас хүрэх залуу төвийн тоглогч эрүүл саруул байж өөрийгөө нээн харуулна гэж итгэж байна. Түүнийг экспэртүүд бүх оддын тоглолтонд баруун бүсээс орох боломжтой хэмээсэн нь үнэний хувьтай л байх. Хамгийн гол нь эрүүл байх нь л чухал.

Image
Энэ зун багтайгаа 4 жилийн гэрээ байгуулсан, хэдхэн хоногийн өмнө хуримаа хийсэн Ламар маань ирэх улиралд багийн найз Артесттайгаа Леикерст хүчин зүтгэхэд бэлэн болжээ.

Image
Шинэ багтаа тавтай морил Рон! Тэр бол яалтчгүй өнөө цагийн лигийн шилдэг жижиг довтлогчидын нэг мөн. Нэрийн хуудас болсон хамгаалалт, мөн довтолгоогоороо ч тэр шинэ багтаа туслаж чадна. Гэхдээ Филийн гурвалжин довтолгооны системд хэр хурдан дасан зохицохыг нь харах л үлдлээ.

Image
Багийн тулгын 3 чулуу + Фиш, Одом, Байнем
Энэ улирал Зен багшийн хувьд сүүлчийнх нь биш, гэрээгээ дахин ганц жилээр ч болов сунгаасай гэж хүсч байна.

Image
Саяхан л өрсөлдөж, муудалцаж явсан 2 ингээд нэг багт нэг зорилгын төлөө хүчин зүтгэх болж байна. Коби бие хамгаалагчийнхаа хамт :mrgreen:

Image

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Sun Oct 04, 2009 2:56 pm
by WALCOTT
Image

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Sun Oct 04, 2009 7:43 pm
by Наагий
:-D :eek: гоё гоё, манайxан энэ жил аваргаа хамгаалаxийн төлөө урагшаа. бүгд бэртэл гэмтэлээс холуур байгаасай . :) !! FORGET THE BIG 3, WE ARE BIG 12. . . :gold

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Sun Oct 04, 2009 8:03 pm
by Должко
naagi wrote::-D :eek: гоё гоё, манайxан энэ жил аваргаа хамгаалаxийн төлөө ураг*a*. бүгд бэртэл гэмтэлээс холуур байгаасай . :) !! FORGET THE BIG 3, WE ARE BIG 12. . . :gold

Кобиг л бэртээмээр байна даа.Аан тийн зөвхөн өөрийнхөө дэмждэг баг бус бусад багын сэдэвээр орж гарж бичлэг үлдээж байгаарай.Хамтдаа хөгжөцгөөе...

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Sun Oct 04, 2009 8:04 pm
by Zoob
Bynum олигтойхон байвал ч Аваргаа хамгаалчих байх гэж найдаал байгаа ...

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Sun Oct 04, 2009 8:08 pm
by Должко
Zoob wrote:Bynum олигтойхон байвал ч Аваргаа хамгаалчих байх гэж найдаал байгаа ...

Bynum Bynum гэдийн тэр юун сайн юм.Нэг хэсэг аз таарал од болцийн тэрнээс хойш л манай Bynum байсан бол Bynum Bynum гээл :eek:

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Mon Oct 05, 2009 1:25 am
by Жавхлан
dolchko wrote:Кобиг л бэртээмээр байна даа.Аан тийн зөвхөн өөрийнхөө дэмждэг баг бус бусад багын сэдэвээр орж гарж бичлэг үлдээж байгаарай.Хамтдаа хөгжөцгөөе...

Чам шиг ийм өчүүхэн бодолтой нөхдүүд хааяа нэг дайралдах юм. Яс үзээд барахгүй болохоор энэ мэтийн юм бодож явдаг чи ч арчаагүй амьтан юм даа. Чиний хүссэнээр бүх зүйл болчихдог бол танай Даллас хэдэн удаа аварга авчихсан байгаа.

dolchko wrote:
Zoob wrote:Bynum олигтойхон байвал ч Аваргаа хамгаалчих байх гэж найдаал байгаа ...

Bynum Bynum гэдийн тэр юун сайн юм.Нэг хэсэг аз таарал од болцийн тэрнээс хойш л манай Bynum байсан бол Bynum Bynum гээл :eek:

Фит байвал ямархуу тоглох вэ гэдгээ харуулчихсан хүн. Ер нь бол танайдаа л олдохгүй төвийн тоглогч байх шүү. Дампийр мэтийг бол элэглэнэ шд. :lol:

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Mon Oct 05, 2009 1:51 am
by suldees
энэ Должко сагс мэдэхүү ингэхэд өөрөө тоглож мэдэхүү .
Байнум сайн болоодл тэгэж гарч ирж байгаашд довтолохоос илүү хамгаална гэдэг ямар хэцүүг мэдэхүү бас их хайнга бичих юмаа .

Оноо авдаг гаруудл одуу айн .
Танай Жошийг яагаад олон хүн фантазидаа авдаг гээч хамгаалдаг болон оноо бас авчдаг болохоор ,хүний инээд хүргэх юм бүү бич дүү ,
судал мэдлдээ

Тайрусын гэмтэл гайгүй дэй түү дэй гэсэн шүү хэлэхэд

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Mon Oct 05, 2009 2:27 am
by Наагий
suldees wrote:энэ Должко сагс мэдэхүү ингэхэд өөрөө тоглож мэдэхүү .
Байнум сайн болоодл тэгэж гарч ирж байгаашд довтолохоос илүү хамгаална гэдэг ямар хэцүүг мэдэхүү бас их хайнга бичих юмаа .

гоё хэлсэн .. . :-D :-D :grin:

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Mon Oct 05, 2009 5:19 am
by Жавхлан
Workout Video By Ron Ron

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Mon Oct 05, 2009 5:23 am
by Жавхлан

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Mon Oct 05, 2009 10:07 am
by Должко
Bynum би дургүй ер хүмүүс ярьж л байдагшдээ энэ суга юм гээд тэгээд манай муу хөгшин өвгөныг битгий муулаад бай төвөөрөө танаахаас мууу мууу бусдаараа дутахгүй :eek:

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Mon Oct 05, 2009 12:22 pm
by Hero.Lio
Өө шинэ сэдэв нээгдэж :-D

За энэ жил манайх аваргаа хамгаалан тоглоно. Хариуцлагатай улирал болно. Өвгөн дасгалжуулагчаа аваад үлдсэн нэг юм дуулгана даа. Дээр нь Коби маань сайн хамгаалагчтай болсон. Сайхан улирал байх болтугай :gold

Энэ Долчко өдөөн хатгасан бичлэг хийхгүй шүү. :grin:
dolchko wrote:Кобиг л бэртээмээр байна даа.

Энэ хүний сэтгэл ямар муухайн бэээ айн... Даанчигдэээ ...ёооё

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Mon Oct 05, 2009 12:23 pm
by Должко
Hero.Lio wrote:Өө шинэ сэдэв нээгдэж :-D

За энэ жил манайх аваргаа хамгаалан тоглоно. Хариуцлагатай улирал болно. Өвгөн дасгалжуулагчаа аваад үлдсэн нэг юм дуулгана даа. Дээр нь Коби маань сайн хамгаалагчтай болсон. Сайхан улирал байх болтугай :gold

Энэ Долчко өдөөн хатгасан бичлэг хийхгүй шүү. :grin:
dolchko wrote:Кобиг л бэртээмээр байна даа.

Энэ хүний сэтгэл ямар муухайн бэээ айн... Даанчигдэээ ...ёооё

Заза танай шинэ улиралд чинь Амжилт хүсье дааа

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Mon Oct 05, 2009 3:04 pm
by Hero.Lio
Ингэмээр дээ :eek:

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Mon Oct 05, 2009 5:35 pm
by bilgee80
Зиа, бүx залуустаа энэ сайxан өдрийн мэндийг дэвшүүлье.

Los Angeles LAKERS баг маань зуны амралтаа дуусгаад шинэ улирлын бэлтгэлдээ ороод байна. Бүгдээрээ цоо эрүүл байж, ирэx жил даxиад нэг цом xүртэнэ гэж найдаад байгаа ш дээ. Бүгд л xэвэндээ байна лээ, сайxан өнгөлөг байна лээ. Манай залуу xолбогч Jordan Farmar xарин дугаараа сольж #1 болсон байна лээ. Энэ жилдээ ч гараанд гарч бараxгүй байx аа...

Odom залуу xуримаа xийсэн талаар бичиж байсан. Xарин нэг юман дээр жааxан эндүүрсэн байна лээ. Саяxан суусан тэр бүсгүйтэйгээ эрдөө ганцxан сарын өмнө танилцсан гэнэ дээ. Artest-ийг xүлээж авч Беверли Xиллс-д зоxиосон party-н дээр танилцаад нэг сар үерxээд шуугиантайxан xуримаа xийсэн.

Манай туслаx дасгалжуулагч К.Рамбис Минесотта багийн аxлаx дасгалжуулагч болсон. Түүний бэлтгэсэн xамгаалалтын тактикийн xүчинд өнгөрсөн жил аварга авсан шүү. Энэ жил бүр илүү тактик бэлдээ биз дээ...

Драфтаас авсан залуу Европ руу Испанийн Зарагоса баг руу гэрээ xийгээд явчиxсан. Xэзээ xүссэн үедээ буцаагаад дуудаж болоx нөxцөлтэй юм гэнэ лээ. Xарин pre-season тоглолтонд тоглуулаx гэж 5 залуутай түр xугацааны гэрээ xийсэн юм байна.

Одоогоор манай үндсэн бүрэлдэxүүнд 13 тоглогч байгаа. Гараанд xэн xэн гараx талаар яриагүй байгаа ч гэсэн миний бодлоор ингэж л гараx болуу даа...

PG : D.Fisher / J.Farmar / S.Brown
SG : K.Bryant / S.Vujacic / S.Brown
SF : R.Artest / L.Walton / A.Morisson
PF : P.Gasol / L.Odom / J.Powell
C : A.Bynum / P.Gasol / D.J.Mbenga


Манай гарааны 5 ч аймаар xарагдаж байна шүү. Сэлгээгээр орж ирэx 2-р ээлжийнxэн ч гэсэн xэр баргийн багийг xусаxаар байна шүү...

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Mon Oct 05, 2009 7:05 pm
by Должко
bilgee80 wrote:PG : D.Fisher / J.Farmar / S.Brown
SG : K.Bryant / S.Vujacic / S.Brown
SF : R.Artest / L.Walton / A.Morisson
PF : P.Gasol / L.Odom / J.Powell
C : A.Bynum / P.Gasol / D.J.Mbenga


Манай гарааны 5 ч аймаар xарагдаж байна шүү. Сэлгээгээр орж ирэx 2-р ээлжийнxэн ч гэсэн xэр баргийн багийг xусаxаар байна шүү...

Гараанд бол ярих юм алгаа гайхалтай гарааны 5 танай 2 дугаар баг чинь ч гэсэн айхтар байнаа гэхдээ ямарч муу баг байлаа гэсэн танай багын 2 багаас чинь сайн байлгүй яахавдээ инээдтэй юм бичих юм :lol:

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Mon Oct 05, 2009 11:53 pm
by Мэргэн
Artest яалт ч үгүй Кобигийн хамгаалагч болсоон. Коби руу агсарсан гарууд лигийн атаманд алуулдаг юм байгаа биз дээ хэхэ. Энэ жил Моррисон бэртэл гэмтлээс холуур тэгээд бэртэхээсээ өмнөх форумдаа орчихоосой. Тэгвэл ч нэмэр болно шүү, сэлгээнээс гайгүй оноо түүгээд.

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Tue Oct 06, 2009 5:50 am
by Mr.Sex
Адам Моррисон надаа нээх туниа муутай худлаа санагддаг шдээ........ Коллеж доо баллаад байсан даа зайлуул........
Тэгснээс Рон Артест гэж нэг хар чинь багийн уур амьсгал эвдээд тараагаад хаячих вий дээ, өмнө нь Индианаг аварга авах гэж байхад нь тэгж тарааж байсан удаатай л юмдаг.........
Артест гэхдээ одоохондоо Аризагаас илүү л дээ, Ариза ирээдүйд хэн болдог юм байгаам..........

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Tue Oct 06, 2009 8:34 pm
by Black Mamba
Коби Хакийм Олажувонтэй түүний нэрийн хуудас "Dream shake "-ийг суралцахаар хамт workout хийсэн гэсэн. Ер нь энэ улирал Коби нилээн пост плэй хийнэ гэж ярьсан байналээ.

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Tue Oct 06, 2009 8:40 pm
by aapyyl
bilgee80 wrote:PG : D.Fisher / J.Farmar / S.Brown
SG : K.Bryant / S.Vujacic / S.Brown
SF : R.Artest / L.Walton / A.Morisson
PF : P.Gasol / L.Odom / J.Powell
C : A.Bynum / P.Gasol / D.J.Mbenga


Манай гарааны 5 ч аймаар xарагдаж байна шүү. Сэлгээгээр орж ирэx 2-р ээлжийнxэн ч гэсэн xэр баргийн багийг xусаxаар байна шүү...

Fisherees busad ni.....

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Tue Oct 06, 2009 8:44 pm
by Black Mamba
Сүүлийн мэдээгээр бол:
Газол
Одом
Артэст
Коби
Фишэр

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Tue Oct 06, 2009 9:18 pm
by WALCOTT
Image
бостончууд энэ улирал зүгээр суухгүй байх

Re: LOS ANGELES LAKERS 2009-10 Title Defense

PostPosted: Tue Oct 06, 2009 9:21 pm
by Mojul
Хэхэ шинэ сэдэв нээгджээ..Бичихгүй ч сайн уншнаа.......