FSV Mainz 05 - Bayern Munich 2-1
FSV Mainz 05 H. Müller - Heller, Noveski (Löw 66), Bungert, van der Heyden – Svensson (Pekovic 61), Hoogland , Karhan, Ivanschitz (Hyka 81), Schürrle - Bancé
Bayern Munich Rensing - Lahm, van Buyten, Badstuber, Braafheid – Tymoshchuk, Hamit Altintop (T. Müller 33), Pranjic (Olic 38), Schweinsteiger - Gomez, Klose (Sosa 72)Sub: Butt, Breno, Contento, Ottl
Referee: Thorsten Kinhöfer (Herne)
Spectators 20,300 (capacity)
Гоолууд: 1-0 Ivanschitz (25), 2-0 Bancé (37), 2-1 Noveski (o.g. 47)
За ёстой хачин юм болжино доо. Майнц мэтэд нухуулаад бвал энэ жил юун аварга авах манатай! Зүгээр эхний 3 байрны төлөө үзий гэвэл үнэнд нийцэх байх гэхдээ улирал дуусах хаа бсийн дөнгөж 3 дах тоглолт шдээ гэж бодож болох боловч хагас жилийн өмнө фрээндлий хийгээд 5:0дож бсан баг 2-р бундеслигээс гарч ирсэн баг гэж бодохоор л найдвар бага мэт л санагдаж бна.
Өчдөр бол эхний үед юу вэ аль Байерн аль н Майнц вэ гэхэд эргээлзээтэй бсан манайхыг болон үнэндээ нүдэж бсан шд. Тэр Бонси бол гоол хийчих гээл бсан тэр унаж татдаг орсон бол бас л шилдэг гоол орох бсан. айл яасан ч их стандарт цохьдог юм 2 гоол бол хоюулаа л хааж болохоор бсан Ренсингийн хувьд эхний Иваншитцийн гоол бүр л хаахаар блаа суган доогуур нь гарцан. 2 дахь гоол дээр нөгөө гоолдох гээд шатаад бсан Бонси баруунаас ирсэн кроссыг мөргөөд 2:0 манай хамгаалалт гэж үнэн мяа блээ.
Айл бол ёстой бүжиглэж блээ шдээ. Эхний үед ингээд хуга нүдүүлээд хамаг уур хүргээд харин Хамит сууж оронд нь Мюллер орж ирсэн тоглолтын темпийг шал өөр болгосон бас Олич орж ирээд нилээн хурдтай манайх ч нүдэж эхэлсэн 2 үеийн эхэнд Мюллерийн хаалганы баруун талаас хүчтэй цохьсон цохилтыг айлүн Новески яг манай довтлогч шиг мөргөөд хийсэн. 2-р үед манайх боломж дэндүү их гаргасан даанч Бундесийн Рекорд наймааны азгүй өдөр бсан уу яасан их олон боломж алдсан Мюллер ч бас их олон боломж алдсан. Ван хаал нээх ч ууралсан юм байхгүй доошоо хараад л суугаад бсан.
Энэ жилээс уламжлал болох гээд бгаа юм нь Хөнэсс цэнгэлдэхээс тоглолт үздэг болсон өчдөр Румменигэтэй зэрэгцэж суугаад минчийтэл улайцан л сууж блээ. За тэгээд эхний үеийг үзээд үнэн уур хүрч блаа хэмх нүдүүлээд харин 2-р үеийг үзээд арай дээрдсэн хусвал хусахаар бсан аз бас л байхгүй бсан. Лаам капитанаар тоглож бсан хойноос бас нилээн гарч ирээд пасс өгөөд л бсан . Бадштубер, ДВБ 2 гэж сайхан алуур бнаа. 2 дах гоол дээр Ван буйтен бол аргалж болох л бсан. за за одоо өнгөрсөн юм яахав. Өчдөр Брухвег бол үнэн буцалж блээ. Арга ч гүй дээ. Алдарт Байерныг хожиж байхад! Томас Тухел хэд хоногын өмнө Байерныг хожиж лигийн анхны ялалтаа авна гэж бсан хэлсэндээ хүрлээ үнэхээр ч их баярлаж блээ. Юу ч гэсэн Майнцад амжилт дээд лигтээ үлдээрэй!
Дараа тойрогт Чононуудыг гэртээ хүлээж авна. Энэ тоглолтонд хожил авч чадхагүй бол за тэгээд ер нь хамаг юм дуусаа гээд хэлцэн ч буруудахгүй! 4 тоглолтоос ганц ч хожилгүй бол тэгээд тоглогчдын мораль юу ч гүй л болж дуусах байх. Бас 1 юм нь ардаа хүн авах хэрэгтэйг өчдөр бол бүрэн харуулсан зөвхөн РБ ч гэлтгүй ЦБ дээр ч гэсэн! Хүснэгтийн 12-луу ороод иржээ. Түрүү улиралын бас эхээр 12-т орлуу 11-рүү орлуу ямар ч бсан их ойролцоо бна гэхдээ маш сайхан хожилууд авсаар бгаад эргээд 2-луу гарч ирсэн энэ улирал тэгж чадахнуу? түрүү улирлаас ч муу эхэлж бна. Юу болохыг харж л байяа!
highlights!