За ингээд хөлбөмбөг эргэн ирж бидний амьдрал хэвэндээ орох гэж байна даа.
Зуны уйтгартай өдрүүд дуусахнээ гэж. Хаха.
Эхний чухал тоглолт учраас манай фэнүүд цуглаж үзлээ. Мэдээж хорлон сүйтгэгч нар ирж нэг гоол оруулаад явсаны дараа манайхан сэргэсэн дээ.
За тэр ч яахав. Гол юмандаа оръё. 10 гуай хөөргөөд хаячлаа.
Сайн
Карло – Сүүлийн 2 жилийн улирлын муу эхлэлд цэг тавьж 2 дахь цомоо авснаар улирал эхлэх гэж байна.
Чех ба Пеналти – За дандаа л пеналтиар хожигддог үе маань өнгөрч байх шиг байна. Манай Чех ямар сайн байнаа. 2-ыг хаагаад л...
Малуда Лэмпс – Гол довтолгоо ингэж явж байсны хүчинд л хожлоо
Баллак – Микелийн оронд гарч ирснээр манай асуудлыг овоо шийдлээ дээ аргагүй л туршлага, чадвар гэж өөр юмаа. Хөгширсөн болохоос үхсэн биш хэхэ. Эвра дээр шатаагаад л тэгээд л тоглолт эргүүллээ шт. Нөгөөх нь цохиж байгаа энэ тэр гэж хихи.
Рикки – Буржгар гэхээс илүү халзан гэхээр болж дээ. Хурд таакл довтолгоонд орж байгаа гоол хийж байгаа гээд л ярих юм алгаа.
Муу
Лигийн алтан шаахайт – Ганц сайн цохисныг эс тооцвол банз халааж мэдэхээр л болж. Гараанд Стариж байхгүйд жаахан гайхлаа.
Микел – 5 жилийн гэрээ хийчээд ингэж тоглоно гэвэл ч. Биеэ тоогоод байгаамуу хаашаам.
Эссьен - Манай хүн ч формоо сайн аваагүй байгаам уу нэг л биш байна лээдээ.
Тактик - Даймондоор үзлээ. Гэхдээ л цоорхой их байнаа Жозэгийн үеийнхээс. Ялангуяа арын шугам төвийн шугам хоёрын дунд маш том цоорхой байх юм. Солонгос, Урууны 2 бол тал дээр давхиж байгаа адуу шиг л байна лээ. Довтолгоо эхлүүлэх хүн байхгүй, Лэмпс урагшаа тоглочихоор...Тэгэхээр Декүг явуулаад хэрэггүй ч юм шиг. Ядаж байхад урд Анелка Драгба 2 зэрэг гарна гэдэг ч... хамгаалалтад сайн оролцохгүй хурд муу нас явсанаас их гүйгээд байвал амархан ядарчихаар физикал муутай харагдаж байна лээ, нэг залуу урд гаргаад энэ 2-ыг ээлжилдэг бол ч...
За тэгээд минийхээр баатар бол Чех танкчин болой...