Page 1 of 5

Байер 04

PostPosted: Tue Nov 18, 2008 11:04 pm
by Nomer 10
За энд Лэвэркузен хэмээх Европын Г14 гэж байх үед эгнээнд нь багтаж байсан нэгэн том багийн тухай өгүүлсү.

Дасгалжуулагч Лаббадиа, спортын захирал Руди Фөллер нар тун зөв бодлого явуулж байгаа. Доороосоо ирээдүйтэй гэж яригддаг 18 19-тэй 2 залууг гарган ирээд 2-р лигийн Нюрнбергт туршлага суулгуулахаар зээлдүүлсэн. Барсагаас 400-хан мянгаар Энрике гэдэг залууг зээж авчирсан нь одоо багийн нэг салшгүй хэсэг болоод байгаа. Тэр одоо хар зах дээр 6 саяар үнэлэгдэж буй. Спартагаас Кадлечийг 1 саяар бас зээлдсэн нь нүдээ олсон хэрэг болсон нь одоогийн түүний тоглолтуудаас харагдаж байгаа. Өмнөд Америкаас Ренато хэмээх 20-хон настай залууг 10 саяар мөнгөөр цохин авчирахад Бундэслигт хачирхах хүн олон байсан. Тэдний зөв ч байж болох, учир нь Бундэслиг өмнө нь Герреро Соса гэх мэтийн залуусын чамгүй мөнгөөр ацарсан ч нөгөөдүүл нь хангалттай тоглолт гаргаж чадахгүй байсан тул итгэл нь алдагдаж байсан биз. Гэтэл үгүй юм аа. Ренато үнэхээр бужигнуулж чадаж байна. Тэр төвийн бүсийн баруун жигүүрийг эзэгнэнхэн байгаа. Көлнөөс Хэлмес гэдэг 24-тэй залууг үнэгүй аваад ирсэн гэж байгаа. Гэтэл тэр нь одоо лигийн мэргэн буучийн төлөө үзэж байдаг. Наймааны цонхоор хамгийн сайн ажилласан баг бол энэ баг. Барбарез, Рамелов, Фрайер гэх мэт хөгшин оддоосоо салж чадсан. Тэдний оронд өлсгөлөн арслан мэт хүрхрэн буй эдгээр залуус үнээрийн аймаар байгаа.

Байрлалаар нь үзий л дээ. Тэд 4-1-3-2 гэж тоглож байгаа. Хаалган дээр шигшээгийн номер нэг гэгдээд байгаа Адлер байж байна. 2 нөөц нь яг түүнтэй адилхан 23 настай. Залуу гэхэд давгүй залуус. Төвийн хамгаалалтыг шигшээд дуудагдчихаад байдаг Фридрих Барсагийн залуу 2 найдвартай авч гараад байгаа. Энэ 2-ын ард Хаггуй гэдэг авьяаслаг тунис залуу зогсож байгаа. Мөн Синкиевич бий. Баруун арыг Кастро дааж авсан бол зүүн ард Кадлеч бий. Аль аль нь маш сайн байгаа, хамгаалалтанд ч тэр довтолгоонд ч тэр.

Ролфес цэвэрлэгээний үүргийг онц сайн биелүүлж байгаа. Мөн орчин үеийн ДМ довтолгоог эхлүүлдэг ажлыг ягштал гүйцэтгэж буй. Энэ залууг магтах үг олдохгүй байна. Түүний урд Видал гэдэг чили залуу бий. 2 талд нь Ренато мөн Барнетта. Швейцар залууг дэлхийн аваргаар хөмсгөө сэтлэн барин гоолдож байснаар нь хүмүүс мэдэх байх. Бундэслиг мэддэг хүнд бол тэр бүр тэрнээс өмнө тодорчихсон байсан шигшээгийнхээ хамгийн том од нь байсан. Хагас хамгаалалтын нөөцөд хур арвин туршлагатай ахмад тоглогч Бернд Шнайдер бий. Мөн Швеглер, Дум хэмээх дажгүй залуус сэлгээгээр орж харагддаг.

Довтолгоонд мөнөөх Хэлмесээс гадна Кийслинг гэдэг буржгар шар залуу гардаг. 2 3 жилийн өмнө Кийслингийн ачаар Нюрнберг Лэвэркузэнийг нэг удаа нам хэвтүүлсэн юм даг. Тэгээд улирал дуусангуут тэд мөнгөөр цохиод түүнийг авчихсан. Бас мэдрэмж сайтай залуу бий дээ. Энэ 2-ын нөөцөөр Бундэслигийн мэргэн бууч асан, айхтар туршлагатай Гекас бий. Эрийг цас гэдэг үг энэ хүнд хамаагүй ээ. Тэгээд ч тэр тийм хөгшин биш. 28-хан настай.

13 тойргийн дараа буюу намрын лиг өндөрлөх дөхөж байхад тэд 28 оноотой лигийг өнгөлж явна. Тэдний араас мөн 28 оноотой тосгоны баг нэхэж буй ч энэ улиралд тэднийг бут ниргэсэн баг зөвхөн Лэвэркузэн. 5-2-оор элгээр нь хэвтүүлсэн билээ.

Гарааны тоглогчдын ихэнх нь 23-аас доош настай, 2 довтлогч нь 24-тэй, Ролфес 26 Фридрих 29-тэй гэхээр айхтар залуу баг босчээ. Сэлгээгээр ордгууд нь Гекасыг эс тооцвол бүгд 23-аас доош настай. Хоффенхайм Дортмунд гэсэн залуу багуудын хамтаар дархан аварга Бавариг энэ удаад маш их эцээх ажаам уу.

Re: Байер 04

PostPosted: Wed Nov 19, 2008 9:40 am
by Kro
Харин хараад байсан дан залуусаас бүрдсэн гоё баг босч байгаан байлээ. Дээхнэ үе шиг Бавари энэ хоёроос Германы шигшээ бүрддэг болох гээд байх шиг...

Re: Байер 04

PostPosted: Wed Nov 19, 2008 11:31 am
by ТӨӨГӨӨ
гоё сэдэв болжээ! тэр цусаа гартал мөргөдөг чинь барнетта биш сэндэрoс солонгост тэгж хийсэн биз дээ?

Re: Байер 04

PostPosted: Fri Nov 21, 2008 10:16 pm
by Nomer 10
Аа нээрээ тий шд, Сэндэрос мөргөсий шд. Гэхдээ Барнетта шигшээдээ хамгийн сайн нь байсан шүү хэхэ. Зиак тэгэхээр маргааш Бийлэфэлдийн талбайд. Энэ баг уналтанд орчихсон байгаа. Нөгөө гайхал Хоффэнхаймыг энэ удаад Көлн рэгтээ хожчих юм шиг санагдаад байх юм. Байерн Коттбусыг хожно. Тэгэхээр Бийлэфэлдийг заавал хожих хэрэгтэй дээ. Яаж ийж байгаад намрын лигийн аварга болчих хэрэгтэй байна. Тэгвэл намар түрүүлсэн баг хавар аваргалдаг уламжлал дагагдана :mrgreen:

Re: Байер 04

PostPosted: Sun Nov 23, 2008 12:27 am
by Жавхлан
Манайхтай оноо тэнцэх шив. Удахгүй хойно үлднээ гэж...

Re: Байер 04

PostPosted: Sun Nov 23, 2008 8:54 pm
by zizu
Thank you Loserkusen...

Re: Байер 04

PostPosted: Mon Nov 24, 2008 10:14 am
by ТӨӨГӨӨ
өө сайхан нухуулчиж! :-D манайхтай оноо тэнцлээ! одоо хоффэнхайм :)

Re: Байер 04

PostPosted: Tue Nov 25, 2008 10:25 am
by Чуугий
1 хэсэг Борусиа,Бавари,Байер 3л сайн үздэг байж билээ.

Re: Байер 04

PostPosted: Sat Dec 13, 2008 2:06 pm
by Nomer 10
Коттбусыг хусах нь тодорхой. Штуттгарт Байерныг нухчаасай. Тэгвэл намрын дэд аварга.

Re: Байер 04

PostPosted: Thu Jan 15, 2009 5:02 pm
by ТӨӨГӨӨ
Image
Олон багын анхааралд бсан 20 настай бразил вингер ренато августо багтайгаа гэрээгээ 2014 он хүртэл шинэчилжээ тэрээр өнгөрсөн жил Бразилийн Фламинго багаас леверкузэнд ирсэн билээ!

Re: Байер 04

PostPosted: Sun Feb 15, 2009 1:08 pm
by tw14
германы ирээдүй болсон довтлогч Хэлмэс тэргүүлэгч багийн хаалгагийг 2 бөмбөгөөр мялааж 10гоолтойгоор багаа тэргүүлж байна.
леверкүзэн 4-р байранд 36оноотой явж байна. гэвч өнөөдөр 1тоглолт дутуу оноо ижил ганбург армианатай тоглох юм байна. гамбург хожвол 04 маань 5 эсвэл 6 орноо

Re: Байер 04

PostPosted: Sun Mar 15, 2009 12:54 am
by Forza Juve
Патрик Хэлмэсийг харахад онцгой гоц ур чадваргүй ч хэрэгтэй газраа, хэрэгтэй үед байж байгаад л гоол оруулдаг тоглогч шиг харагдаад байдаг юм. Германы урдын домог Герд Мюллерийг тийм байсан гэдэг дээ...

Re: Байер 04

PostPosted: Sun Mar 15, 2009 3:05 am
by Nomer 10
Мюллер олон талын авьяастай байсийм билээ. Гэхдээ цаана чинь Мюнхенд Мюллер2 төрөөд байгаам бишүү. Сая Хэртатай тоглоход тэднийд дургүй ч хүчээр тэднийд орлоо шд хэхэ. Воронины гоол дээр бослоо. Муу Байерн нэг дээр гарчихаар Шуми урд орвол гүйцэгддэггүй шиг ерөөсөө баригддаггүй юм. Гэхдээ Лэвэркузен УЕФА цом дээр буугаасай. Дээр шөнөөр оргоод цомын тоглолтыг үзсэн. Байерныг бол ёстой элэглэсээн. Залуус эхлэнгүүт л бүгд дайрчихсан. Байерн тэгж ёстой санаагүй байх. 3-0 явж байгаад 2 минутад 2 гоол алдаад дараа нь шондуулаад балрах шахсан. Тэгсэн ч 4 дэх гоолоо хийгээд хожсон доо. Одоо шөвгийн 4-т Майнцтай. Нөгөө талд Брэмэн Хамбург 2 байгаа. Стадионы засвараас болоод Дюссельдорфт тоглолтуудаа хийж байгаа. Тэр тоглолтод 50 мянган хүн ирсэн нь шинэ рекорд гэсэн. Том багт орох байж нэг муу умгар юманд л үзээд байсийн, овоо доо.

Re: Байер 04

PostPosted: Sun Mar 15, 2009 4:03 am
by Gooner
Хожигдлоос салахаа байлаа энэ баг...
3н тоглолтонд хожигдлоо. Бундэслигт...

Re: Байер 04

PostPosted: Wed Apr 22, 2009 5:31 am
by Nomer 10
ССТВ гаргадгүй шүү. Майнцтай цомын хагас шигшээд балрах шахаж. 89 дахь минутад алдаад, нэмэлт цагт арай гэж тэнцүүлж. Тэгээд цаг сунгаад харин алаад хаяжээ. 4-1-ээр хожсон байна. Видал даблдэж. Кадлеч их сайн байсан гэнэ. Байерн дээр балласан даа. Тэрэн шигээ тоглоогүй болтой. Гэхдээ муу Майнц маань хожцон бол дахиад нэг Европт гарахгүй юу. Өмнө нь цэвэр тоглолтын сугалаагаар од нь гийж нэг орж байсан. Узбект очоод од болж байлаа. Нөгөөдүүл нь паа Бундэслигийн том баг ирлээ гээд л хаха. Майнц баахан бэлэг сургуулиудад нь тараагаал. Севильяг ирэхэд нь талбай нь багадаад Франкфуртын стадионыг гуйж байсан. Сэтгэл хөдлөөд тэр стадион луу дагаад алхаж байвш :D

Re: Байер 04

PostPosted: Fri May 08, 2009 3:39 pm
by ТӨӨГӨӨ
Image

Германы шигшээ багын экс тоглогч дасгалжуулагч одоогын Леверкузэны спортын захирал Руди фёллер 2012 он хүртэл 2 жилээр багтайгаа гэрээгээ сунгалаа.
Байерн Мюнхен болон Вольфсбург багууд 2-лаа шинэ дасгалжуулагч хайж бгаа энэ үед Фёллер тэдний нэр дэвшигч бсан гэвч тэрээр багтайгаа гэрээгээ сунгалаа.
Тэрээр гэрэгээ сунгаад: Манайх энэ зун их юм хийнэ шинэ цэнгэлдэхийн ажлаас авхуулаад ажил их бна. Манай тоглогчидод потенциал бна бид ирэх улирал лигийн лидер нь бна гэжээ. Леверкузэн лигтээ тааруухан бгаа бөгөөд одоо ирэх улиралд тэд европд тоглох ганц найдвар нь Покал үлдсэн. Покалын финалд Бремэнтэй тоглоно
Бас багын хуучин лидер ахлагч Бернд шнайдер эргэн ирсэн бна.

Re: Байер 04

PostPosted: Fri May 08, 2009 4:43 pm
by Gooner
Энэ 7 хоног Байэр Арминиатай тоглоно. Энэ тоглолтонд төвийн хамгаалагч нар болох Хэнрикэ болон Здэбэл нар гэмтлийн улмаас тоглох боломжгүй юм байна.

Re: Байер 04

PostPosted: Sat May 09, 2009 10:08 am
by Nomer 10
Хариу тойргийн хоум тоглолтуудаа Дюссельдорфт хийж эхэлснээс хойш ганц ч хожсонгүй. Бийлэфэлдтэй хүртэл тэнцээд байхдаа яахав. Ирэх улирал хурдан эхлээсэй. Энэ хараал идсэн стадионыг орхих юмсан. Одоо Холбооны цомд заавал түрүүлэх хэрэгтэй байна. Тэгвэл Европт гарна. Сайхан залуусаа тэнд нэг хармаар байна. Ядаж л том тэмцээний утаа үнэрлээд үзэг. Карриерт нь хэрэгтэй.

Re: Байер 04

PostPosted: Sat May 09, 2009 10:32 am
by spain man
Манайтай Сл ын финалд үздэг жилийн бүрэлдэхүүн гайхалтай байсан.. Бавари гэж балиар юмнууд бүгдийг нь авчихдаг наасан..

Re: Байер 04

PostPosted: Sat May 09, 2009 7:57 pm
by Gooner
Тэр ч тэгсэн шүү.
Зэ Робэрто, Баллак, Лусио 3г авсан. Одоо ч тэр үеийн бүрэлдэхүүнээс хүн үлдсэнгүй дээ. Уул нь сайхан л баг байсан. СЛ авах байсан ч тэр үеийн Реал үнэхээр агуу байсан гэдэгтэй маргахгүй ээ. Ялангуяа Зизу...
Хэрвээ тэр бүрэлдэхүүнээрээ байсан бол Бундэслигтэй СЛ-д дахиад л өндөр амжилт үзүүлэх л байсан... Харамсалтай...

Re: Байер 04

PostPosted: Sat May 09, 2009 8:40 pm
by Чуугий
Симон Ролфес 2013 он хүртэл гэрээгээ сунгасан байна.

Re: Байер 04

PostPosted: Wed May 13, 2009 3:59 am
by Nomer 10
Эхний үед ч уг нь ихэнх хэсэгт нь хэний талбай вэ гэмээр л байлаа шүү. Байерн жаахан контактлаад байх юм аа. Демишелис 11-д Рэнато дээр бөмбөгөнд хүрэлгүйгээр контакталж унагах юм уг нь. Цэвэр 11 байлаа. Ван Бойтен бас өмнөхөн нь Видалыг унагасан. Гэхдээ дайв ч гэсэн бага зэрэг орсон. 11 өгөхөд бол Байерн тэгтлээ их эсэргүүцэхээргүй л юм байсан. Ван Боммелд 10 дахь шарыг нь өгмөөр байлаа. Кроосын хөл дээр гишгэхээс өмнө 2 ч удаа хүнд такл хийсэн. Рибери гэж нэг ядаргаа байнаа. Юу юугүй л нэг хүнийг хуураад цөмрөөд ороод ирэх юм. Гэхдээ бас жүжиглээд байхиймаа. Фридрихт шар өгүүлдэг ч арай л хатуудлаа. Кроос дажгүй л тоглолоо. Гэхдээ ардах хэд нь бүтэлгүйтээд байхаар тэгээд урдах хэд нь санаагаар явчих юм.

Синкевичийг Көлн лүү нь буцаагаад амбаардвал таарна. Энрикег гаргамаар байна. Шүүгч нэлээн нөлөөлсөн тоглолт болчихлоо л доо. Эхний тэр 2 11-ээс ядаж нэгийг нь өгцөн бол залуус зориг ороод үзэх л байсан байх. Кроос 2 хүн хуураад ортол унагасан. Тэр ч гэсэн өгвөл өгчихөөр л газар байлаа. Тэгсэн цааш тоглуулцан. Видал тэрийг нь авч ороод дайвдаад шар. Нутагтаа тоглодог шиг л тоглох юм аа. Эхний гоолыг их хямдхан алдсан даа. Тони ганцаараа байхад л Синкевич дагаж гүйж алдаад Адлер Кадлеч 2 2-уулаа хаах юмыг алдсан. Аймаар сул бөмбөг зүгээр л өнхрөөд орчих юм. Тэгээл хүүхдүүд санаагаар нэгмөсөн явчлаа доо. Сүүлийн 2 гоолыг 2-ууланг нь өөрсдөө алдаад тэр нь яваад гоол болцон. Швайни, Рибери Полди гэсэн хурдан гарууд дор нь туугаад алга болох юм.

Лэвэркузенг овоо явж байснаа яагаад мяарчваа гэж гайхаад байсан. Намраас хойш тоглолтыг нь хараагүй, ганцхан цомд Байерн дээр л харсан, тэнд уг нь их сайн тоглосон. Тэгсэн ийм муу байсийм чинь аргагүйм байна. Ардаа ганцхан хүн үлдээгээл бүгд дайрчих юм. Бразил юм уу хаашайн. Бразил ч ингэж тоглодоггүй байх. Төвдөө л нэг дажгүй хамгаалагч авмаар байна. Энрике Фридрих 2-ын нэг нь байхгүй болохоор тэгээд орлочих хүн алга. Сая арын 4 бүгд шар хуссан. Ирэх жилээс залуус арай туршлагатай болох юм чинь гайгүй үзэх байгаа.

Re: Байер 04

PostPosted: Wed May 13, 2009 9:22 am
by Gooner
Синкивич бол арай бишээ.
Тэгээд уул нь эдний хагас хамгаалалт бол сайн. Ялангуяа Аугусто, Видал 2 бол үнэхээр хагасыг мундаг авч явж байгаа гээд урд довтолгоон дээр жоохон асуудал үүсээд байх шиг санагдсан.
Уул нь балансыг нь олчихвол гоё баг болохоор л харагдаж байна лээ дээ

Re: Байер 04

PostPosted: Wed May 13, 2009 1:27 pm
by ТӨӨГӨӨ
Тэр Полдигийн сүүлийн гоол дээр манай 4 хүн байхад леверкузэний ганцхан хамгаалагч бдаг наасан :mrgreen:

Re: Байер 04

PostPosted: Sun Jun 07, 2009 7:28 am
by Жавхлан
Юпп Хэйнкэс маань Байерын босс боллоо гэж. Зөв хүн зөв газраа очлоо гэж бодож байна. Авъяаслаг залуусаар гоё баг бүрдүүлсэн болохоор сайн удирдаад явахад ирэх жил нилээн дээгүүр давхих биз. Бруно Лаббадиа гэж улааныг харж урваж, шарыг харж шарвасан баагий Хамбургт хэр удаан тогтох юм бол доо.
Хэйнкэс харин манай Кроост боломж сайн олгоосой билээ.