by Senior expert » Wed Apr 09, 2008 9:16 am
Монголын сагсан бөмбөгийн холбооны Сэнгүр лигийн аварга шалгаруулах тэмцээний плэйоффийн тоглолтууд 2008 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Спортын төв ордонд эхэллээ.
Эхний тоглолт ШУТИС-Мобикомын Акулууд болон ХАЛЛЕЛУЯА багуудын хооронд болж 63-54 харьцаагаар Акулууд хожлоо. Үзээгүй учираас тойм бичиж чадсангүй ээ. ХАЛЛЕЛУЯА 1 оноо илүү байж байгаад Сэдээ 5 алдаа болж суугаад л хожигдсон сураг байна.
Дараагийн тоглолт ХҮДС- Таван толгой трансын Ёлууд болон ХАСЫН ХҮЛГҮҮД багын тоглолт. Үзэгчдийг уулга алдуудсан, жинхэнэ гал гарсан сайхан тоглолт боллоо... 2р үеээс эхлэн үзсэнээ бичие. 1 үе дээр Ёлуудын Мөнхболд 3 алдаа аваад суучихсан байсан бөгөөд ХҮЛГҮҮДын хурдан довтолгоо ээлж дараалан амжилттай болж 10 оноогоор илүү явж байлаа. Дандийгийн таслалт, Золоогийн шидэлт, Сайнаагын оролт гээд л үнэхээр илүү байсан. Харин Ёлуудын холын мэргэн буучдын хараа нь жаахан мурийсан бололтой байгаа нэг л сайн онож явахгүй байсаар 3 үеийн дунд хэсэгт 51-34 харьцаагаар илт давамгай ХҮЛГҮҮД хошуучилж байхад Ёлуудын Цэвэлээгийн 3 удаагийн дараалсан, Мөнхболдын 1 удаагийн 3 онооны довтолгоо дараалан амжилттай болж тооны харьцаа 3 онооны зөрөөтэй болон ирж чадлаа. Хүлгүүд их тайвширсан байсан бололтой нэг тайм авч байж тоглолт нь сэргэж байлаа. Тэгээд цаг дуусахад Хүлгүүд хожиж чадлаа. Баяр хүргэе. Ёлуудын дасгалжуулагч Цэвэрбал шүүгчийн биед хүрсэн гэж ХҮЛГҮҮДын Мөнхбаатарыг зүй бус авир гаргасан гэж Техникын алдаагаар торгосон. Миний харсанаар Мөнхбаатартай маргасан нөхрийг л баашилсан гэж Техник өгмөөр харагдаж байлаа. Надад угаасанн Хүлгүүдийн дасгалжуулагч таалагддаггүй бөгөөд худлаа хашгирахаас өөр юм чаддаггүй юм шиг харагдаад байдаг юм аа. Харин Хүлгүүд багыг маш сайн дэмжиж ирсэн шүү. Хүлгүүдэд цагын мэдрэмж их тааруу юм шигээ. 24 секунд нь дуусах гэж байхад шидэхгүй байх юм аа.
Бусад үзсэн хүмүүс тоймоо нэмээрээ дээ.
Real Madrid LAL Ferrari fan