Page 1 of 129

Арсенал FC: The Gunners

PostPosted: Thu Jul 19, 2007 10:57 am
by Цогоо
Image

Английн Премьер Лигийн хамгийн vзvvштэй хєлбємбөгийг тоглодог сайхан багийнхаа тухай шинэ улирлын сэдвийг нээлээ.

За алив Гvvнерvvд минь бичээд байгаарай.

PostPosted: Thu Jul 19, 2007 11:26 am
by Цогоо
Фабрегас – Арсеналын ахлагч байхыг хvсч байна
Арсенал.ком


Image

Эмиратс стадионд тоглоод нэг жил болчихлоо. Клуб энэ хооронд єссєн гэж бодож байна уу?

Мэдээж. Єнгєрсєн улирлад их хvнд байлаа. Эмиратст тоглох Хайбvрид тоглохоос хамаагvй хэцvv байсан. Энэ бол маш том бєгєєд клубын хувьд их чухал шилжилт байсан. Гэхдээ одоо бол бид дассан. Одоо бид миний энд ирээд 4 жилийн турш тоглож байсан тоглолтыг гаргаж байгаа. Тийм болохоор одоо бидэнд шалтаг байхгvй.

Таны бодлоор Арсеналын ирээдvй хэр гэгээтэй харагдаж байна?

Ирээдvй тун сайхан харагдаж байгаа. Бидэнд маш чадварлаг бєгєєд залуу тоглогч нар байна. Ихэнхи нь єсвєрийн насныхан. Бид Лигийн аварга, Аваргуудын Лиг, ФА Цом, Карлинг Цом гээд бvх тэмцээнvvдэд амжилт гарган тэмцэхэд бэлэн байна. Ер нь урд гарч ирсэн бvгдэнтэй нь тэмцэх ёстой. Бид ердийн нэг залуучууд биш харин ялагчид гэдгээ батлах ёстой.

Бид их зvйлийг сурах ёстой гэдгээ мэдэж байна гэхдээ бидэнд бас туршлага бий. Бидэнд чадвар бий гэдэгт эргэлзэх зvйлгvй. Хэрвээ бид бvрэн хvчин чадлаа дайчлаад, гэмтэл бэртэл багатай байх юм бол энэ улирал тун сайхан байх болно гэдэг нь ойлгомжтой.

Ирэх улиралд Аваргын тєлєє тэмцэж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

Мэдээж. Бид чинь Арсеналчууд. Европын хамгийн чухал багуудын нэг. Аваргын тєлєє тэмцэхгvй юм бол бид чинь Арсенал биш болчихно шvv дээ.

Та ердєє 20 настай мєртлєє энэ багийн тєлєє асар их хариуцлага vvрч байна?

Би чадах бvхнээ л хийнэ. Нэг юм уу хоёр тоглогч чухал байх асуудал биш. Манай хамт олон маш эвсэг. Энэ бол бидний бие биендээ байнаг харуулж байх ёстой зvйл. Бvх зvйлийн тєлєє тэмцэх чадвартай гэж бид бие биендээ байнга харуулж байх ёстой.

Та ирээдvйд багийн ахлагч болохыг хvсч байна уу?

Мэдээж. Бvгд л тийм хариуцлагыг хvсдэг, би ч ялгаагvй. Би бvр бага байхаасаа л дуртай байсан болохоор энэ багтаа ахлагч болоход бол татгалзах зvйлгvй гэж бодож байна.

Тиерри Анригvй байж чадах уу?

Чадна. Тиерри энэ клубт сvvлийн найман жилийн турш маш бvр маш их чухал хvн байсан. Тvvний ачаар бид маш их гоол хийж байсан боловч одоо тэр байхгvй учраас эвлэрэх хэрэгтэй. Барселонад амжилт гаргахыг л тvvнд хvсч байна.

Гэхдээ бидэнд Дэлхийн хэмжээний олон сайхан тоглогч нар бий. Бvгд л 100 хувь хичээх юм бол асуудал гарахгvй гэж бодож байна. Гэхдээ мэдээж Тиерри их vгvйлэгдэнэ гэдгийг бvгд л ойлгож байгаа.

Арсэн Вэнгэр энэ улирал дуусгаад vлдэнэ гэдэгт хэр итгэлтэй байгаа вэ?

Бид бvгд тvvнийг vлдээсэй гэж найдаж байгаа. Учир нь тvvнгvйгээр клубын хєл бємбєг тоглох философи хэвээрээ байна гэж би бодохгvй байна. Мэдээж клубын хувьд том алдагдал болох байх. Тэр бидний ихэнхийг энд авчирч боломж олгосон. Гэхдээ бид энэнд санаа зовох шаардлагагvй. Энэ бол тvvний єєрийнх нь ирээдvй учраас тэр єєрєє л шийдэх ёстой. Бид тvvнийг олон жилийн турш энд байна гэж итгэж байгаа.

PostPosted: Thu Jul 19, 2007 12:02 pm
by Цогоо
Лхагва гаригийн өглөө манайхан Австри дахь бэлтгэлийн бааздаа бэлтгэлд гарсан байна. Одоо Пүрэв гаригт Түркийн Гэнчберлиги багтай нөхөрсөг тоглолт хийх юм.

Шинэ хүмүүс маань харин Эмиратс Кап тэмцээнд тоглох сурагтай байна лээ.

Image__Image__Image

Image__Image__Image

Image__Image__Image

Image__Image__Image

Image__Image

арсенал.ком

PostPosted: Thu Jul 19, 2007 12:16 pm
by Цогоо
Арсэн Вэнгэр – Эдуардо, Санья хоёрын тухай

Image

Арсэн Вэнгэр энэ зуны наймааныхаа бодлогыг тайлбарлаж байна.

Одоогийн байдлаар Арсенал маань гурван хүнтэй гэрээ байгуулсан байна. Довтлогч Эдуардо, хамгаалагч Бакари Санья, мөн хаалгач Лукаш Фабиански. Бямба гаригт Барнетын эсрэг анхныхаа гарааг хийсэн Польш хаалгач маань Март Пүүмийг орлож байгаа.

Тоглолтын дараа Вэнгэрээс Эдуардо, Санья хоёрыг өнгөрсөн улирлын сүүлээр ярьж байсан “супер, супер” наймаа мөн эсэхийг асуусан юм. Вэнгэр харин байдал өөрчлөгдсөн тухай ярьж байна.

“Тийм ээ, үнэхээр супер тоглогч биш л бол наймаа хийхээр яарахгүй гэж би хэлсэн нь үнэн. Тэгэхдээ тэр үед миний бодолд Тиерри Анри яваагүй байсан юм. Амралтанд байж байхад Анри над руу яриад асуудал үүссэн.”

“Шинэ улирал эхэлж байхад би довтлогчгүй байж болохгүй байсан. Түүнийг байх үед би супер тоглогч авах тухай ярьж байсан. Тиерриг явсаны дараа байдал өөрчлөгдсөн. Надад довтлогч хэрэгтэй биз дээ.”

“Бас баруун эсвэл зүүнд тоглох чадвартай фуллбак авах санаа төрсөн, учир нь Эммануэль Эбүэ, Коло Түрэ хоёр Африкийн Цомын тэмцээнд явах юм. Мөн Эммануэль Адебаёр ч гэсэн.”

PostPosted: Thu Jul 19, 2007 1:29 pm
by pele
Энэ жил бүх тэмцээндээ түрүүлнэ ээ. Харин тэр Sagna гэж нөхрөөр яах гэж байгаа юм бол?

PostPosted: Thu Jul 19, 2007 2:55 pm
by zizu
Kkkkk...sanal ogoh gesen chini ogoh yum oldsonguishd...:mrgreen:

PostPosted: Thu Jul 19, 2007 3:18 pm
by poseidon
Нэг талыг барьсан сонголтууд байна. ккк:mrgreen: хамгийн боломжтой гэсэндээ өгчихлөө...:mrgreen:

PostPosted: Thu Jul 19, 2007 4:22 pm
by a_odko
Image
жэрси нь үнэн тасархай болжээ....

PostPosted: Thu Jul 19, 2007 5:12 pm
by Gooner
Энэ улирлын шинэ нээлт Да Силва, Бэндтнэр 2 байх болно.

PostPosted: Thu Jul 19, 2007 5:19 pm
by G@naa
Taнайх Паласио-г авах асуудал юу болж байгаа вэ

PostPosted: Fri Jul 20, 2007 1:00 am
by barca forever
bugd unen gedegt ni ogchloo. zugeer l xeden sanaluudtai yavaag ni xarax gej

PostPosted: Fri Jul 20, 2007 9:03 am
by pele
Gooner wrote:Энэ улирлын шинэ нээлт Да Силва, Бэндтнэр 2 байх болно.

Ээддээ Бэндтнэр юу л бол доо. Харин Да Силваг өндөр амжилт үзүүлэх байх гэж найдаж байна. Харин ван Перси примерлигт 20 -оос дээж гоол хийх байхаа, гэмтчихгүй л бол.

PostPosted: Fri Jul 20, 2007 9:11 am
by Цогоо
Бентднэр сайн байх байх аа. Ямар ч гэсэн Бирмингэмд байхдаа гараанд байнга гарч байсан. Өөрийгаа харуулах гэсэн амбицтай баагий гайгүй байх байх гэж бодож байгаашт.

PostPosted: Fri Jul 20, 2007 9:53 am
by pele
Гэхдээ Бэндтнерийг гараанд ер нь гаргах болов уу даа. ван Перси гараанд гарах нь тодорхой тэхээр Одбаяр, да Силва хоёр сууж байж Бэндтнер гараанд гарна биз дээ. Одбаярын урд гишгэж гараанд гаргах болов уу даа, үгүй л болов уу.

PostPosted: Fri Jul 20, 2007 9:59 am
by pele
Өчигдөр болсон нөхөрсөг тоглолтонд манайх нэг багийг 3-0 хожсон байна шүү. в.Перси 2 гоол, Волкотт 1 гоол хийж.
* Manuel Almunia
* Lukasz Fabianski 46
* Kolo Toure
* Philippe Senderos 69
* Gael Clichy
* Armand Traore 46
* Bacary Sagna
* Emmanuel Eboue 46
* Denilson
* Francesc Fabregas 69
* Mark Randall
* Tomas Rosicky 46
* Fredrik Ljungberg 69
* Mathieu Flamini
* Abou Diaby 69
* Alexandre Song
* Johan Djourou 69
* Theo Walcott
* Alexander Hleb 69
* Robin Van Persie
* Eduardo Da Silva 69
* Emmanuel Adebayor
* Nicklas Bendtner 69

PostPosted: Fri Jul 20, 2007 10:36 am
by Devil 7
Persie 20 goal hiij chadahgui bhOO.Hleb- tei adilhan baahan pass l ugsun nuhurshd.Gehdee goal hiidgeldee.Araich 20 iig hiihgui bhaa.

PostPosted: Fri Jul 20, 2007 11:17 am
by Цогоо
Ван Перси Адебаёр, Баптиста эд нарыг бодвол хамаагүй дээр л дээ.

Өчигдөр Түркийн Лигийн 6р байр эзэлсэн Гэнчлэрбирлии гэдэг багийг буулгаж авсан байна лээ. Эдуардо, Санья хоёр анхныхаа гарааг хийсэн юм байх.

PostPosted: Fri Jul 20, 2007 12:24 pm
by El Payaso
Angel De Maria гээд манай залуучуудын шигшээгийн туслах довтлогчтой холбогдсон юм байна...

PostPosted: Fri Jul 20, 2007 12:33 pm
by El Payaso
аан мань эрийг авчихсан юм байна... одоо 19 тэй... Ю20 дэлхийн аваргад одоогоор гурван гоол хийгээд байгаа... Росарио-ийн залуусын системийн бүтээгдэхүүн... Мань эрийг Маратай их зүйрлэдэг гэнэ... учир нь ааш зан нь марархуу дээр нь драг хэрэглэдэг энэ тэр байсын байхаа... манайх гэрээ байгуулангуутаа испанийн доод лигийн Саламанка руу лоандсын байна... 2 жилийн гэрээ байгуулсан гэнэ... 2 сая фүнтийн өртөгтэй гэнэ...

Image

PostPosted: Fri Jul 20, 2007 3:40 pm
by Barcik
el payaso wrote:Мань эрийг Маратай их зүйрлэдэг гэнэ...

Маратай зvйрлvvлэгддэггvй Аргэнтинын тоглогч гэж байдийм уу... кк

PostPosted: Fri Jul 20, 2007 3:50 pm
by El Payaso
гол нь тоглолтоосоо илүүгээр зан ааш бас өмнө нь драг хэрэглэдэг байсан юм уу даа... тэрүүгээр нь... тэгээд л бичсийн... ккк...

PostPosted: Mon Jul 23, 2007 1:27 am
by enkuna
Theo Walcott сая 14-ний нөхөрсөг тоглолт дээр 7 номер зүүсэн бх юм Rosicky тэгээд хэдийг авсан юм

PostPosted: Mon Jul 23, 2007 9:19 am
by Gooner
Паласиог авчихсан. 15-н саяар...:smile:
Өөрөө өмнө нь 14-төй байсан Арсеналд ирээд бас 14-г авсан байна лээ

PostPosted: Mon Jul 23, 2007 1:26 pm
by Gooner
Image
Фран Мэрида гэж энэ 17-той залуугийн бичлэгийг үзлээ.
Гайхалтай залуу байна. Бөмбөгтөй харьцаж байгаа бол ярилтгүй. Бас л Барса-с авч.
Барса-н академи гэж дүүрчихсэн гарууд байдаг юмуу эсвэл ганц хоёр сая фунт хараад шээс алддаг юмуу...

PostPosted: Mon Jul 23, 2007 1:28 pm
by Gooner