Зиа үргэлжлэл... Эхлээд RB
1.
Гэри Александр Невилл
75 оны 2 сарын 18нд англид төрсөн. Английн шигшээ болон Манчестер Юнайтедэд баруун жигүүрийн хамгаалагчаар тоглодог. Багийн ахлагч. Чөтгөрүүдийн төлөө 540 тоглолтод оролцсон нь клубын түүхэнд 4т орох үзүүлэлт. Премиер лигийн аваргаар 7н удаа, аваргуудын лигийн аваргаар 1 удаа, ФА капын аваргаар 3 удаа, карлинг капын аваргаар 1 удаа шалгарч байсан.
Өдгөө 32 настай тэрээр дахин 2-3 жил өндөр түвшинд тоглох бүрэн боломжтой. Гэхдээ яалтчгүй хөгширч байгаа болохоор хурд нь удааширсан дээр нь гэмтэл авахаараа эдгэх нь удаан болсон байна лээ.
2.
Уэсли Майкл Браун
79 оны 10 сарын 13нд англид төрсөн. Академийн маань бүтээгдэхүүнүүдийн нэг. Невиллын гэмтлээс болоод Английн шигшээд ойрд их тоглоод байгаа. Клубын төлөө 253 тоглолтод оролцож 2 гоол хийсэн. Өнгөрсөн улирлын сүүлчээр манай гарааны 4н хамгаалагч гэмтсэн хойгуур манай хамгаалалтын ачааны хүндийг үүрч байсан. Төвийн хамгаалалтаас илүү баруунд сайн тоглодог. Гэхдээ кроссууд нь их тааруу. Манай хамгийн сайн нөөц хамгаалагчдын нэг. Гэхдээ түүнийг сэлгээнд сууж байхаар өөр багт очиж тогтмол тоглоосой л гэж хүсч байна.
Невиллын дараа энэ байрлалд тоглоно гэхэд арай л хөгшдөх байх. Тэгээд ч баруун хойно баахан залуус байгаа болохоор ганц хоёр улирлын дараа өөр багт очих болов уу.
3.
Жон Фрэнсис О Ши
81 оны 4 сарын 30нд Ирландад төрсөн. Ирландын шигшээд тоглодог. Бас л манай академийнх. 250 тоглолтод 12 гоол хийсэн үзүүлэлттэй. Анх гарч ирэхдээ нилээн сайн тоглож олон ч хүний итгэлийг олоод байсан ч тэр улирлаасаа хойш төдийлөн сайн тоглоогүй. Хамгаалалтын аль ч байрлалд тоглодог. Дээр нь цэвэрлэгчээр ч тоглодог. Каррик ирснээс хойш төдийлөн хагас хамгаалагчаар тоглоогүй. Тоттенхэмийн эсрэг хийсэн тоглолтод хаалгачаар ч тоглох чадвартайгаа харуулж багийнхнаасаа муур гэдэг хоч авсан. Чөтгөрүүдийн түүхэн дэх хамгийн том ривал Ливерпүүлийн талбайд цаг дуусах мөчид хийсэн гоолоосоо болж манай фанатуудын хамгийн хайртай тоглогч болсон.
Өнгөрсөн улирлын хамгаалагчдын гэмтэл энэ тэрээс харж байхад нөөц сайтай байх хэрэгтэй нь харагдсан. О Ши бол яг тохирох хүн. Тийм ч муу тоглогч биш. Дээр нь нээх амбицлаад байхгүй. Нас нь ч гайгүй залуу.
4.
Филип Энтони Бардслэй
85 оны 6 сарын 28нд англид төрсөн. Бас л манай академийнх. Сүүлийн 3,4 жил тогтмол энд тэнд зээлээр тоглож байгаа. Өнгөрсөн улиралд өвлийн цонхоор Астон Виллад зээлээр очиж хагас улиралд 13н тоглолтод оролцсон.
Миний бодлоор тэр Невиллын залгамжлагч байхад арай л жулдана. Хэрвээ манайд үлдвэл яваандаа О Ши шиг скуад плейэр л болох байх. Гэхдээ залуу хүн байна тэртэй тэргүй энд тогтмол тоглох боломж олдохгүйгээс хойш өөрийн кареераа хөөж Астон Вилла шиг премиер лигийн нэг дундаж багт гарааны тоглогч хийх байх. Мөнгө нь ч манайд хэрэгтэй.
5.
Киеран Лий
88 оны 6 сарын 22нд англид төрсөн. Академийн бүтээгдэхүүн. Ресерв тиймийн ахлагч. Өнгөрсөн улирлын Ресервийн шилдэг тоглогч. Карлинг капт Кревийн эсрэг дебютээ хийж тэр тоглолтдоо нэг гоёмсог гоол хийсэн. Дараа нь улирлын төгсгөлд Челсигийн эсрэг дажгүй тоглосон.
Нилээн ирээдүйтэй л гар. Гэхдээ манайд зай олдох эсэхийг мэдэхгүй юм. Хэдэн жилийн дараа юу болохыг харж л сууя.
6.
Даниэл Симпсон
87 оны 1 сарын 4нд төрсөн. Мэдээж манай академийнх. Өнгөрсөн улиралд Сандерландад хуучин ахмадынхаа төлөө зүтгэж Коко Кола Чампионшипын аварга болсон. Тэднийг аварга болоход манай Эванс, Симпсон 2ын гавьяа их байсан гэгддэг. Одоо клубтэйгээ хамт азиар аялж буй. Урава Редийн эсрэг 2р үед гарч муугүй тоглосон гэсэн.
Энэ залуу л Невиллыг залгамжлах байх.
7.
Рафаэл Перейра Да Силва
Энэ зураг дээрх 2ын аль нь Рафаэл гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна.
. Нөгөөх нь ихэр нь.
90 оны 7 сарын 9нд Бразилд төрсөн. Манай академийнх биш. Бразилын U17д тоглодог. Ирэх жил 18 хүрчээд нөгөө ихрийнхээ хамт манайд ирнэ. Рафаэлыг хэр сайн хамгаалагч болохыг нь мэдэхгүй юм. Youtube-с үзсэн бичлэг дээр гайгүй л тоглож харагдана лээ. Гэхдээ Рафаэлаас илүү нөгөө ихэр нь болох Фабио сайн гэсэн. Фабио нь зүүнд тоглодог.
Зиа ингээд түр өндөрлөе. 11 байрлалын ердөө 2 дахь нь. Гэхдээ хамгийн их хүнтэй байрлал кк. Бараг бүгд манай академийнх. Өөр бусад жижиг сажиг RB нараа танилцуулаад дэмий байх. Нэг байрлалд 7 хүн хангалттай.