Page 1 of 7

KOBE WINS MVP!!!

PostPosted: Tue Apr 03, 2007 12:43 pm
by Ideree
Сайхан бичжээ. Энэ жил байтугай ер нь хэзээ ч Коби MVP авахгүй байхаа. Бяцхан залруулга хийхэд улирлын MVP-г багуудын боссууд биш харин Америкийн хэвлэл мэдээллийнхэн өгдөг л дөө. NBA-г сурвалжилдаг Америкийн спортын шилдэг сэтгүүлчдийн бүлгэм санал асуулгаар MVP-г шалгаруулдаг. Кобигийн хувьд дэлхий нийтээр агуу, сайхан тоглогч мэт боловч яг Америкууддаа бол дайсны талын дүр мэт тоглогчоор төсөөлөгдсөөр удаж байна. Анх NBA-д орж ирсэнээсээ хойш л хувийн амьдралаа нууцалж, бүх Америкийнханы хайртай тоглогч Шакилтай муудалцаж, Жордан ахын эсрэг Бүх Оддын тоглолтон дээр дайрч, за тэгээд дараа нь өнөөх айхтар хүчингийн хэрэг гарсан... Энэ бүгдээс харахад Коби NBA-ийн элчин сайдын дүрээ бүрмөсөн алдсан. MVP-г зөвхөн элчин сайдын хэмжээнд байж чадах тоглогчид өгсөөр удаж байна. Магадгүй MVP авах ганцхан арга л түүнд байгаа байх: 101 оноо авах. Адмирал 71 оноо аваад л MVP авч байсан, Коби 81 авсан ч хангалтгүй байлаа.

PostPosted: Tue Apr 03, 2007 2:32 pm
by khulgee
санал нэг байна.Коби-г МВП авах юм бол сагс үзэхгүй нь ч хаашаа юм гэхдээ багасгана. :RD

PostPosted: Tue Apr 03, 2007 3:39 pm
by El Payaso
minii uzen yaddag nash two time avch oor neg hater dirk ene jil ner devsheed bdag... Kobe l burhan mini bitgii avaasai daa...

PostPosted: Tue Apr 03, 2007 3:58 pm
by a_odko
Идэрээтэй санал нэг байна а.
Энэ жил Нэшт 3 жил дараална гэдэг утгаар өгөхгүй байж болох юм.

PostPosted: Tue Apr 03, 2007 3:59 pm
by rednasca
зүгээр л сонирхоё....чи яагаад Нэшийг үзэн яддаг вэ? гол шалтгаан нь? бас хэдийнээс?

PostPosted: Tue Apr 03, 2007 4:01 pm
by a_odko
Мата-с асуусан биз дээ...

PostPosted: Tue Apr 03, 2007 4:40 pm
by rednasca
харин тийм.....Мата? Мэндээ? Паяасо?

PostPosted: Tue Apr 03, 2007 4:52 pm
by El Payaso
bi sas-iin fan teheer orsoldogchidiig ni uzen yadku yahav dee... tegeed ch gomo tsaraitai... teneg...

PostPosted: Tue Apr 03, 2007 5:20 pm
by Man!festo
el payaso,
Чамтай адилхан сэгсийсэн шаршд. Чи ч бас Гэй гэсэн үгүү?

Гэй гэйдээ дүргүй
Гэй биш нь хоёууланд нь дургуй гэж...

PostPosted: Tue Apr 03, 2007 6:19 pm
by Gray
Kobe-d yer ni niitleg durgui yum aa, gants neg fan-udes busad ni ...
Yaj medeh yum be ? avchih ch yum biluu ...
Anh uliral ehlehed yaj togloj bla daa ... Bagiin toglolt gargaj chadaj bgag ni l gaihad bsan ... Ene uliral yamar Kobe-g zugeer bailagsan bish ... Bertel gemtel LAL-g zajlaad hamt togloh ulsuud ni bhgui bsan yum chini yah ve dee ... 4 daraalj 50+ ene bol laitai, zugeer l laitai ... NBA-d yag odoo KOBE l shildeg. Uur henii ch ner orj irehgui bna NBA=>Kobe
Magadgui daraa jil bagiin nuhud ni hangalttai bol Kobe-MVP avah ch yum biluu... Kobe bagtaigaa hangalttai STAT uzuulehed guij bish guyadaj avna shd ...
jich: bi Kobe-g tsagaanuudiig zoddoj ehelsnees ni hoish yer ni durgui boltson, gehdee huleen zuvshuurtsguuyu l doo ... Kobe bol BEST ... :grin:

PostPosted: Wed Apr 04, 2007 11:38 pm
by Nomer 7
За за манай Кобиг сайн муулж бна аа ин ернь ямар муу зvйл та нарт хийсэн юм бэ айн.эсвэл та нарын дэмждэг тоглогчоос чинь иьvv смжилы рекoрд хийгээд бхар атaархад бна уу айн. ойлгохгvй юм аа. :smile:

PostPosted: Thu Apr 05, 2007 9:48 am
by khulgee
тоглогчийн хувьд яахав сайн тоглогч, хувь хүний хувьд зүгээр зайл л гэж хэлий

PostPosted: Thu Apr 05, 2007 11:18 am
by Gooner
Новицки яаачаад байгаан. Миний мэдэх ганц л тоглогч юм байна. Тоглолтыг нь үзэхэд бол зивүүн тоглодог шдээ.

PostPosted: Thu Apr 05, 2007 1:29 pm
by khulgee
тэр худлаа гар сайн шиднэ өшөө юу байдийн?

Энэ өдрийн мэнд...

PostPosted: Thu Apr 05, 2007 6:19 pm
by BaLuunZ
[font=Tahoma]Коби ур чадвартай боловч амжлтын төлөө хэт их шунадаг. Жорданы оролцсон сүүлийн бүх оддын тоглолт дээр тэрээн Шон Марионтой нийлж яаж Жорданг хүндрүүлэхийг хичээж байсан нь цаг дуусах мөчид бичлэгэнд тод харагддаг даа. Тэгээд сүүлийн бөмбөгийг өөрөө аваачиж хөгийн юм хийнэ.

Саяхан хэсэг тоглогчдыг муухай цохиод л байсан. Зүгээр багийн төлөө зөнгөөрөө тоглоод авч байгаа оноо биш санагддаг анхнаас зориод 50 давуулна, 60 гаргана гэх мэтчилэн...

MVP би л хувьдаа өгөхгүй ээ. Спин хийж байгаа, эргэж шидэж байгаа нь яг л Жордан яаж ч хичээгээд Жордан шиг байхгүй л дээ. Штрафнаас нисээд, цагирган дээрээс довтлох гэснээ болиод солгой цацах, анх зодог тайлахынхаа өмнө хамгийн сүүлд хийсэн шидэлт зэрэг бол хүн бүхний зүрхэнд хоногчшчихсон байхад...

Кобигоос юу хоногших бол???[/font]

PostPosted: Thu Apr 05, 2007 6:22 pm
by khulgee
Жинобиллиг цохисон нь хоногшино, Би Коби-д заавал тэр хариуг нь барина гэж худлаа яариад яахав. :mrgreen:

PostPosted: Thu Apr 05, 2007 11:48 pm
by Жавхлан
Хvнийхээ хувьд хогийн характертай байж болох л юм. Шакийг явсаных нь дараа ч сонингоор новширч муулж байсан. За тэгээд энэ мэтчилэн зєндєє л факт байгаа. Харин тоглогчийн хувьд бол єнєєдрийн НБА-д тvvнийг гvйцэх тоглолттой хvн байхгvй гэдэг нь маргашгvй vнэн! Энэнээс илvv яaж сайн тоглох юм бэ? Багт нь олигтой тоглочих єєрєєс нь єєр хэн ч байхгvй, байвал тэр нь гэмтээд алга болоод єгнє. Тэр бол тоглогчийн хувьд хамгийн шилдэг, харин хvнийхээ хувьд ямарыг нь бид бvгдээрээ л мэдэж байгаа.

PostPosted: Fri Apr 06, 2007 10:02 am
by rednasca
пээх....би өөрийгөө кобид дургүй гэж боддог....
гэтэл энд чинь бүр үзэн яддаг байрын хүмүүс зөндөө л байдаг юм байна....
залуусаа....бид нар аливаа зүйлд шударга хандахыг хичээх юм бол, жишээ нь кобиг ямар тоглогч вэ? гэдгийг арай өөр нүдээр харах юм бол бас л өөр....
яг одоогоор түүн шиг "төгс" хэмжээнд очих довтлогч алга байна.....
довтолгооны бүхий л ур чадварыг дээд зэргийн хэмжээнд эзэмшсэн түүнд ихэнх мэргэжилтнүүд цаг дуусах эгзэгтэй мөчид бөмбөгөө даатгана гэж хэлсэн нь үүнийг батлана биз ээ....
цагаригт тохно....хэний ч өөдөөс хамаагүй....
оролт хийнэ...ямар гайхалтай уран гээч....
дундаас шиднэ.....хэн ч түүнийг хааж чадахгүй....
торгууль бараг л алдахгүй дээ....
мөн 3-аас нүүлгэнэ....ээ дээ....мөн ч эвгүй дээ....Жордан ах маань хүртэл 3-аас хэцүү л шиддэг байсан.....
бодит байдал ийм л байна....гэхдээ би түүнийг Жорданаас илүү гэх гэсэн юм биш....Жо ахын хамгаалалт түүний нэрийн хуудас болдог байсан бол Коби энэ тал дээр түүнийг гүйцэхгүй....
ХАРИН довтлох ур чадварын хувьд эн зэрэгцэх, магадгүй илүү гарах хэмжээнд хүрээд байна уу даа? гэж эргэцүүлнэм....

PostPosted: Fri Apr 06, 2007 10:14 am
by El Payaso
залуусаа....бид нар аливаа зүйлд шударга хандахыг хичээх юм бол, жишээ нь кобиг ямар тоглогч вэ? гэдгийг арай өөр нүдээр харах юм бол бас л өөр....
заавал сайн байна гэдэг үзэн ядагдахгүй байх шалтгаан биш ш дээ... угаасаа **н** гар... яхав сайн л юм байгаа биз... тэгээд сайн сайн гээд Шактай муудалцаад Шакийг явуулсан... яав? Шак Вэйдтэй нийлээд аварга авлаа... Кобе тэгсэн хаана явна... энэ л шилдэг тоглогчийн ялгаа... яхав бест скорер нь үнэн... харин бест тоглогч гэхийм бол биш...

PostPosted: Fri Apr 06, 2007 10:15 am
by Logger
...Цагаан арьст хүн MVP авахаар сонин санагдаад байдын. (Аймар рацист айн :mrgreen: )

PostPosted: Fri Apr 06, 2007 3:47 pm
by Цоомоо
Би Кобиг дэмждэггүй л дээ.
Гэхдээ Коби бол НБА-ын хамгийн авьяаслаг тоглогч.
Одоогоор хамгийн агуу нь гэхэд буруудахгүй л байх.
Бүх цаг үеийн түүхэн дэх агуу авьяастнуудын нэг.
Кобигийн тоглолтыг үзэхэд үнэхээр бишэрмээр байдаг, хичнээн дургүй ч гэсэн түрүү жилээс эхлээд би хүлээн зөвшөөрсөн гэхэд болно доо.
Одоо бол тэр олон оноо аваад байгаа амжилтууд энэ тэрийг нь үргэлжлээсэй л гэж боддог, чадаж байгаа юманд арга байхгүй.
1-ын эсрэг 1 дээр Кобитой хэн тоглож чадах вэ, одоогийн тоглогчдоос хэн нь ч чадахгүй. Орландод байсан МакГрэйди л ойрхон үзэж магадгүй, одоо жин нь нэмэгдээд хурд нь саарсан болохоор чадахгүй байх...
Коби ид үеэ өнгөрөөсний дараа түүний агуу тоглолтуудыг үгүйлэх болно гэдэгтээ итгэлтэй байна.
Энэ бол Кобигийн фэний үг биш, харин ч Кобиг дэмждэггүй хүний үг юм шүү...

PostPosted: Fri Apr 06, 2007 4:03 pm
by khulgee
аливаа нэгэн олны танил од хүмүүс зөвхөн тэр мэргэжилдээ ч биш биеэ зөв авч явах ёстой.Та нар Коби-г харалдаа яаж байна?Хадраа сөхцөн.
Коби сайн л оноо авдаг, тэрнээс биш НБА-ын шилдэг этр гээд хөөргөөд байх шаардлага байхгүй.

PostPosted: Fri Apr 06, 2007 6:27 pm
by zizu
[quote="el payaso
яхав бест скорер нь үнэн... харин бест тоглогч гэхийм бол биш...[/quote]
Бест байлгүй яахав дээ...Коби бол НБАгийн домогуудын нэг болно.

PostPosted: Fri Apr 06, 2007 7:38 pm
by kayo
Кобигийн “өсөлт”
Н.ЭНХ (2007.04.02)

Коби Брайантын сүүлийн хоёр долоо хоногийн ер бусын тоглолтууд нь өөрийн эрхгүй Майкл Жорданыг санагдуулж байгаа юм. Агуу Майклыг бусдаас ялгаруулдаг зүйлс бол түүний гайхалтай бие бялдар, хожих агуу их хүсэл, эсвэл “нислэг” нь байгаагүй. Яагаад гэвэл “Алдрын танхим”-ын бусад гишүүд ч ийм чанарыг их бага, хэмжээгээр эзэмшиж байсан. Тиймээс М.Жорданыг бусдаас онцгойруулдаг гол чанар бол лигийг оноогоор тэргүүлэхийн зэрэгцээ аварга болж байсанд нь оршдог.

М.Жорданаас өмнө энэ хоёр чанарыг нэгтгэх нь NBA-д огтхон ч боломжгүй байжээ. Лигт мэргэн буучид, мөн аваргууд байв. Багууд аль нэгийг нь л сонгох ёстой аж. Залуу У.Чемберлен долоон жил дараалан лигийн мэргэн бууч болсон ч аваргалж чадаагүй. Харин 1966-67 онд онооны дунджаа даруй есөөр бууруулж (24.1 оноо, лигт гуравдугаар байрт орсон), дамжуулалтаа үлэмж өсгөсний дүнд (17.8) “Филадельфи”-г аварга болгож байв.

“Бостон”-ыг 16 удаа аварга болоход нэг ч тоглогч нь улирлын мэргэн бууч болж байсангүй. Тиймээс нэгэн зэрэг оноо түүгч, ялагч байх боломжгүй гэдгийг NBA-гийн 40 жилийн туршлага нотолсон ажгуу. Энэ хугацаанд нэг л онцгой тохиолдол гарсан нь 1970-71 онд Карим Абдул Жаббар 31.7 оноогоор лигийг тэргүүлсний зэрэгцээ “Милоуки Бакс” баг нь аваргалж чадав. Гэвч түүнийг хувиа хичээсэн оноо түүгч гэж нэрлэж, шударга бусаар шүүмжилж байсан бөгөөд 1980-аад онд Мэжик Жонсонтой хамт таван удаа аваргалахад ч энэ хоч нь салаагүй юм.

М.Жорданыг дөрвөн улирал дараалан нэг тоглолтод дунджаар 30 оноо авч лигийг тэргүүлсэн ч аваргын төлөө тоглолтод шалгарч чадахгүй үед нь мөн ийн шүүмжилж байсан. Гэвч Жордан мэргэн буучийн авьяасаа багийн хэрэгцээ, шаардлагатай холбож чадсан билээ. 1990-98 оны хооронд тэрбээр дахин зургаан удаа улирлын мэргэн буучаар шалгарахдаа тухай бүр аваргалж чадсан юм (1999-2000 онд Шакил О`Нил уг амжилтыг давтсан).

К.Брайант ч эдүгээ тиймэрхүү түвшинд дөхөж, өөрийн авьяасаа сулруулалгүйгээр багийн андууддаа тус болж эхэлж байна. “Лейкерс”-т дөнгөж 19 настай төвийн тоглогч Э.Байним, “D-League”-ээс орж ирсэн холбон тоглогч С.Паркер нар бий. Түүнчлэн Л.Одом, Л.Уолтон, К.Браун, В.Радманович, К.Мим нар нийтдээ 170 тоглолтод гэмтлийн улмаас оролцоогүй юм. Гэсэн атлаа тэд (К.Брайантын ачаар) “Өрнөд”-ийн элит багуудыг ялж чаджээ.

Тухайлбал эхний шатанд учраа таарах боломжтой “Сан Антонио”-г хоёр хожиж, нэг ялагдсан үзүүлэлттэй. Хэрэв Э.Байним дахин хоёр жилийн туршлага хуримтлуулаад, ганц хоёр ахмад тоглогч нэмээд, бүгд эрүүл саруул байвал Коби багаа аварга болгох бүрэн боломжтой. Тэр тусмаа ирэх зун К.Гарнеттийг чөлөөт агентаар багтаа элсүүлчихвэл ч…

Саяхныг хүртэл Брайанттай хамт тоглохыг нэг ч од хүсдэггүй гэж яригддаг байлаа. Одоо энэ шүүмжлэл цагаа өнгөрөөжээ. Энэ улиралд “Лейкерс” 45 тоглолтод ялах боломжтой байгаа нь Брайант лигийг оноогоор тэргүүлж буйгаас үүдэлтэй. Энэ нь түүний хувьд тун чухал өөрчлөлт бөгөөд лигийн түүхэн дэх тэргүүн зэргийн тоглогчдын нэг болон мөнхрөх замыг нь нээж өгөх билээ.

PostPosted: Fri Apr 06, 2007 7:49 pm
by kayo
Кобигийн тоглолт бол үнэхээр аймшигтай л даа,ганцаар довтлоод орхоороо муу хог чинь алдахгуй гэж,гэхдээ л байгаа байдал ,яриа энэ тэр нь нэг л биш,хэт онгироо, хамгийн гол нь дандаа өөрийгөө Жо ахаас(ингэж дуудах чинь гоё юм байна) илүү гэж оролддогт нь л дургүй,ярилцлага энэ тэрээс нь ч тийм юм байнга ажиглагддаг,Коби-гийн оронд Мак,Вэдэ 2 бол хавьгүй гоё тоглогчид, Вэдэ бол зугээр л Жо2.