Ганнерблог цэг ком сайт дээр "Бэлэн үү? Үгүй юу?" гэдэг цуврал блог гарч байгаа юм байна. Тэрэн дээр Войшек Щезныйн тухай гарсан байгааг орчуулж хүргэе.
Бэлэн үү? Үгүй юу? - Войшек Щезный Өнөөдөр бид манай клубын хамгийн ирээдүйтэй авъяастнуудын нэгд зүй ёсоор тооцогдоод байгаа Польшийн хаалгач Войшек Щезныйн тухай ярилцана. Тэрний талаар хаа сайгүй шуугилдацгаагаад байгаа бөгөөд өнгөрсөн улиралд Брэнтфордод зээлээр тоглохдоо багагүй анхаарал татаж амжсан билээ. БиБиСи телевизийнхэн түүнийг олонд таниулахад бас ч гэж багагүй тус үзүүлж авсаныг доороос харна уу:
Энэ клипийг үзсэн ч сэтгэл ханасангүй Брэнтфордын фэнүүдээс сэтгэгдэлийг нь асууж авсан юм.
Войшек Щезный Брэнтфордод хэр том нөлөө үзүүлсэн бэ? - Маш том. Багаар бодоход л 10 оноог дангаараа даасан шүү.
- Асар том. Миний бодлоор Брэнтфорд клубт намайг 1973 оноос хойш дэмжиж эхэлснээс тоглож байгаа хамгийн сайн хаалгач байх. Тийм болохоор асар том нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой.
- Асар том. Энд харж байсан хамгийн сайн хаалгач нарын нэг. Гэхдээ өмнөх нөхөр нь илжиг шиг гар байсан болохоор аргагүй л дээ.
- Хүмүүсийн хэлж байгаачлан тэр асар том нөлөө үзүүлсэн. Надад хамгийн их таалагдсан нь гэвэл тохойлддогоороо алдартай МК Донс, Вайкомби зэрэг багуудтай 12 дугаар сарын хүйтэн орой тоглохдоо огт цааргалахгүй байсан. Яс ярих юм бол бараг дуртай байгаа юм биш үү?
- Маш том. Манай сулавтархан хамгаалалтыг арай л дээрдүүлж байсан гэх үү дээ. Манай багт бараг л 9 оноо дангаараа авчирсан байх. Илүү ч байж магадгүй.
Брэнтфордод байсан хамгийн шилдэг тоглолт нь? - Яг тэр гээд хэлэхэд хэцүү олон байна.
- Түүний хааж байсан олон сайхан хаалтуудаас сонгоход хэцүү юм. Энгийн усан нүдтэй, цусан зүрхтэй хүмүүс бараг л чадахааргүй хаалтууд бас байсан.
- Хэлэхэд бас их олон юм. Норвичийн тоглогчийн мөргөсөн бөмбөгийг хаахдаа гайхалтай үсрэл хийж билээ. Рэфлэкс энэ тэр бол тасарцөөн.
- Яг хаанахын эсрэг байсныг нь санахгүй байна. Ямар ч байсан манайд ирээд нэг их удаагүй байхдаа өөрийн талбай дээр тоглож байсан. Хэн нэгэн нь 16 шугам руу бөмбөг өшиглөсөн нь хамгаалагчийн биед ойгоод маш хурднаар хаалганы доод булан руу өнхөрч эхэлсэн. Яг л орчихсон бөмбөг шиг л харагдаж байсан. Вож байхад тэгнэ ч гэж байхгүй ээ! Тэр хаалганы булан руу үсрээд бөмбөгийг гаргаад зогсохгүй айлын довтлогч ирж цохихоос сэргийлж бөмбөгийг бариад авсан. Тоглолтын дараа энэ талаар нь асуухад "аз таарлаа.." гэж хэлж байсан. Их даруухан зан шүү.
- Маш олон байна. Норвичийн талбай дээр тоглож байхад хоёр, гурван гайхамшигтай хаалтыг хийж байсан. Энэ Ютүбийн видео дээр харагдаж байна дөө.
Тоглогчийн хувьд түүний давуу болон сул тал? - Өөрийн талбайгаа сайн захирдаг, бас цохилт зогсоохдоо сайн. Ер нь нэг их сул тал надад харагдаагүй ээ.
- Их хурдан. Довтлогчийг сайн хаадаг, маш гайхалтай рэфлэкстэй. Ямар ч довтлогчтой нэгийн эсрэг нэг гарахад алдахгүй гэж би итгэж байгаа.
- Маш сайн рэфлэкстэй, талбайгаа сайн удирддаг. Бөмбөг тараахдаа жаахан тиймхэн болов уу.
- Заримдаа жаахан түргэн ааштай байдаг. Стив Бэннэт гэх мэт зарим нэг шүүгчийн талаар түүний уруулын хөдөлгөөнийг харахад болно доо.
- Давуу тал: Рэфлэкс, талбайгаа сайн захирдаг, бас ямар ч довтлогч түүний эсрэг ганцаараа гараад ирэхэд хааж чадна даа гэсэн итгэл төрдөг.
Сул тал: Манайд тоглож байхдаа ганц удаа л муу тоглосон. Өөрийн талбай дээр МК Донсын эсрэг. Хоёр гурван дээгүүр ирсэн бөмбөгийг буруу тооцоолсон. Өшиглөх тал дээр бага зэрэг ажилламаар. Тэгэхдээ Арсеналд очоод ямар тээр урд байгаа том биетэй довтлогч руу бөмбөг өгөөд байх биш дээ.
Шилдэг тоглогчдоос хэнийг санагдуулдаг вэ? - Питэр Шмэйхэл.
- Хэнийг ч санагдуулдаггүй. Өөрөөрөө л байгаа. Арсеналын гайхамшигтай ирээдүй.
- Фабианский (энэ тоглосон байх гэж найдъя)
- Сиймэнтэй төстэй ч юм шиг санагддаг шүү.
- Пэтр Чэх
Арсеналд тоглож чадна гэж бодож байна уу? - Тийм. Танайд байгаа бусад 3 алиалагчаас илүү гэж би бодож байгаа.
- Тэр танай ноймор 1 байх ёстой.
- Манайд дахиад жоохон тоглуулах юм бол болно оо.
Ер нь бол тэр чадна гэж би бодож байна. Ялангуяа хаалгачийн асуудалтай байгаа Арсеналд.
- Тэрнийг Арсеналд тоглож чадна гэж бодож байна. Тэгэхдээ хэтэрхий эрт оруулаад хэрэггүй л болов уу. Өөр газар туршлага хуримтлуулж байгаад тоглуулсан нь дээр. Хэрвээ Брэнтфордод ирүүлэхгүй гэвэл манай лигийн өөр багт битгий л өгөөрэй дээ.
- Тийм. Тэгэхдээ дахиад жоохон туршлага хуримтлуулсан нь дээр дээ. Манайд ирээсэй гэж хүсч байгаа ч гэсэн Чампионшипын гайгүйхэн шиг нэг багт ч юм уу эсвэл Премьер лигийн ацны баг Блакпүүл энэ тэрт очсон нь өөрийнх нь хөгжилд нэмэр болох болов уу. (Тэгэхдээ Блакпүүлд энэ улирал тогловол өөртөө итгэх итгэл гэж авах юмгүй болох байх л даа.)