Бидний асуудалууд. Бид улирал эхлэхээс өмнө багагүй асуудалуудыг шийдэх хэрэгтэй.
1 ХаалгачХэрвээ бид лигийн тэргүүн байрыг эзлэхийг хүсвэл Almunia -г өөр ямар нэг сайн хаалгачаар солих хэрэгтэй.
Fabianski - өөрийгөө сайн талаас нь харуулж чадаж байвал бидний асуудалд хариулт өгч болох юм. Эс тэгвээс түүнээс хагацах хэрэгтэй.Бидэнд өөр 2 залуу хаалгач бий.
Одоо бидэнд итгэл төрүүлэх найдвартай хаалгач хэрэгтэй байна.Ялангуяа нас явж байгаа Campbell Silvestre гэх мэт төвийн хамгаалагч нар гараанд гарсан үед.. Энэ асуудалыг засахын тулд Schwarzer -г бид сонирхоод байгаа бөгөөд тэр итгэл даах хаалгач.
Асар ихээр дутагдаж байгаа туршлагатай дундаж хаалгач нарын нэг.
Зарим Арсеналын фенүүд өсөх ирээдүйтэй залуу хаалгач Szczesny -г нэг нойморийн хаалгач болооосой гэж багагүй хэсэг бодож байгаа.
Гэхдээ ихэнх нь түүнд итгэл найдвар хүлээн гарааны хаалгач болохыг нь зөвшөөрөхгүй нь тодорхой.
Бид түүнийг анхаарч үзэх хэрэгтэй ба клубт хийсэн ашигтай наймааны нэг бол тэр..Szczesny -тэй 3 удаа
хамтран тоглосон.Тэр тийм ч муу сонголт биш. Миний бодлоор тэр ирээдүйн David Seaman (түүхэн шилдэг хаалгач нарын нэг)болж чадах залуу.
Залуу хүү өөрийгөө 1-2 жилийн дотор сайн талаас нь харуулж чадвал 1р хаалгач болно.
2 Бэртэл гэмтэл2005-2006 оноос хойших бүх улиралын бичлэгийг үзлээ.Эмгэнэлтэй харамсмаар зүйлүүд багагүй байлаа.
Тэргүүлэгчийн байрнаас хойш нь багагүй татсан зүйл бол гэмтэл бэртэл.Гэмтсэн нэгнийг нь бүрэн эдгээх хэрэгтэй эс тэгвээс тамирчид болон багийн хувьд асуудал үүснэ.
Гэмтэл бэртэлгүй улиралыг дуусгах нь юу бол. Иймээс бид маш сайн нөөц тоглогчидоор багаа бүрдүүлж батжуулах хэрэгтэй.Жишээлэхэд гэмтэл нь бүрэн эдгээгүй Cesc -г талбай дээр тоглуулж эрсэлтэй алхам хийж байсан.
Эмнэлэгийнхэн ,туслах дасгалжуулагч ,тоглогч нар бие биенийгээ хуурах шаардлагагүй.
Мөн шигшээ багийн эмч нар худлаа мэдээлэл өгөх хэрэггүй. Жишээлэхэд РВП-г голландын эмч нар 3 долоон хоногийн шагайны гэмтэл гэж хэлж байсан ч бараг улиралыг өнжихөөр гэмтэл байсан.
Цэвэрлэгээнд тоглодог төвийн хагас хамгаалагч Alex Song-н үгэнд итгэж ,өнгөрсөн жил бүрэн эдгээгүй байхад нь Barcelona эсрэг тоглуулсан.Энэ мэт эрсдэлтэй аз сорьсон гэмээр алхам ирэх улиралд дахин давтагдахгүй байгаасай.
Шинээр ирсэн Chamakh болон Koscielny нарт анхаарал халамж эртхэнээс тавих шаардлагатай бөгөөд довтолгооны шугамын Bendtner van Persie Vela нарыг анхааралдаа авч байх хэрэгтэй.
3 Хамгаалагч Туршлагаар дүүрэн нас явсан хамгаалагч нар бий. Philippe Senderos багаа орхин явсан. Бид хамгаалалтын шугаманд чадварлаг хамгаалагчидаар нөхөх хэрэгтэй.
Өнгөрсөн улирал гайхалтай байж чадсан хамгаалагч бол Verminator ба тэр багагүй туршлага ахмад хамгаалагч нараас хуримтлуулж чадсан.
Төвийн хамгаалалтанд Verminator туслуулахаар Koscielny-г авсан.Koscielny итгэл найдвар дагуулан ирсэн тоглогч.
Цагтаа багийн хамгаалалтын ноён нуруу байсан 37 настай Сол-той нэг жилийн гэрээ сунгахыг Венгер хүсч байгаа.
Johan Djourou өвдөгний гэмтэлээс ирж байгаа бөгөөд нөхөрсөг тоглолтуудад оролцож байгаа.
Гэхдээ Венгер өөрийн багтаа сайн хамгаалагч нэгтгэх гэж ажиллаж байгаа ба цэвэрлэгээний байрлалд хүн авахыг үгүйсгэхгүй.
Хэрвээ Denilson , Song ерөнхийдөө багтайгаа сайн тоглож , үүргээ хангалттай гүйцэтгэвэл ийм зүйл болохгүй байх талтай. Өнгөрөгч улиралд заримдаа энгийн гэмээр гоал алдаж байлаа. Гол шалтгаан нь хаалгач, хамгаалаг нарын алдаанаас багагүй үүдэлтэй.Chelsea болон United 2-т гутамшигтай гэмээр хожигдсонг санах хэрэгтэй.
Иймээс арилжаа наймаанд идэвхтэй оролцож хүчээ зузаатгах хэрэгтэй.
4 Багийн ахлагчBarca энэ зун өөрийн болгох гэж төрөл бүрийн аргаар үзэж байгаа.Catalan үндэстэн нутагтаа ирж тоглох хэрэгтэй хэмээн шигшээн болон багийн анд нар нь уриалан дуудаж байна.
Fabregas ч өөрөө Barcelona руу явахыг хүсч байна. Энэ бол миний мөрөөдлийн нэг хэсэг гэж хэлээд амжжээ. Багийн ахлагч амин зүрх нь болоод байгаа тоглогчийг Арсене Венгер тийм ч амархан явуулахыг хүсэхгүй . Хэвлэлийн дайн багагүй үүссэн. Түүнийг үлдээх хүсэлтэйгээ байгаа гэж Венгер болон багийн анд нар нь уламжлаад байна.
Эмритас кап-н тоглолтоос өмнө багтаа нэгдэх гэж Өвөө хэлсэн. Cesc-г авч үлдэх нь энэ зуны зорилгуудын нэг билээ.
5 Асаргаа болон амралт.van Persie болон Fabregas 2 ДАШТ финалын тоглолт хүртэл тоглосон. ДАШТ оролцсон тоглогчидыг амралтыг сайн эдлүүлэх хэрэгтэй ба багагүй хяналт хэрэгтэй юм .Nasri Walcott Arshavin нар дэлхийн аваргад оролцож чадаагүй учираас сэтгэл санааг нь өөдрөг байлгаж бэлтгэл сайн хийлгүүлэх нь зохистой.Венгерийн даалгавар бол бүх тоглогчидод урам зориг өгөх шаардлага бий болж байна.
6 Aaron RamseyRambo маань оюун санаа сэтгэл зүйн хувьд гэмтэлээсээ эргэн ирэх нь маш зөв алхам.Eduardo шиг болооод ирэхийг үгүйсгэхгүй.
Залуу тоглогчийн бэртэл илааршиж байгаа бөгөөд сэтгэл зүйн хувьд түүнд дэмжлэг тусламж хэзээ ч илүүдэхгүй шүү.
Харамсаар гэмээр аймшигтай бэртэл. Туслах дасгалжуулагч хэлэхдээ тэр удахгүй гэмтэлээс ирнэ хэмээн итгэж байгаагаа уламжилжээ. Эмчилгээгээ сайн хийлгэж байгаа гэнэ.
http://www.vitalfootball.co.uk/-с
***Миний бодлоор дээрх асуудалыг Арсеналын удирдлага Дасгалжуулагч нар шийдэж чадна гэж бодож байна.
Schwarzer болон төвийн хамгаалатанд 1 хамгаалагч авмаар санагдажийна.
Cesc-г Өвөө аваад үлдчих байх.
Харин Rambo-г хурдан эдгээд , багтаа нэгдээсэй гэж хүсч байна...
Ингээд л асуудалууд байхгүй болох байх..