JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby Forza Juve » Wed Mar 23, 2011 8:56 pm

enzo wrote:Дел Пиеро сери А-д 180 гоолтой явж байгаам байна.. 4г хийвэл Батистутагийн рекордыг эвдэх нь, энэ ч цаг хугацааны асуудал л даа..

Тотти 202 болчвуу? Тоттитой ч юу ярихав угаасаа финишердээ.. бүх цаг үеийн шилдэгт 274 гоол байгаа юм байна.. энийг ч одоо эвдэх хүн сери А-д алга даа..


Манай ахлагч стандарт өндөртэй багт тоглож байсан тул гоолын тоо Тотти энэ тэрээс цөөхөн байгаа л даа. Капеллогийн үед мань хүн Трезеге, Ибра 2-т гарааны эрхээ алдаад 2 жил сэлгээнд суусан, өмнө нь ч Бошкич, Виери, Инзаги байхад ээлжилдэг байсан, сүүлд кальчиополи гараад 1 жил Сери Б-д байсан гээд.... Хэрвээ хэрвээ байсан бол 200 элбэг гарах байсан л даа :D :italy
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby enzo » Wed Mar 23, 2011 11:14 pm

Манай Трез ярилцлага өгжээ..

Image

Намайг Юве-д ирэхийг Зидан, Дешамп, Платини нар зөвлөж байсан хэдий ч Монакогоос Юве-д ирэхэд тийм ч амархан байгаагүй.. Анчелотти тэр үед дасгалжуулагч байлаа, би зөвхөн зурагтаар л хардаг байсан аваргуудтай хамт тоглож байсан юм, энэ бол мөрөөдөл байсан.. Би Евро 2000-д Италийн хаалганд хийсэн хожлын гоолын дараа ирсэн, надад дасан зохицох цаг хугацаа хэрэгтэй байлаа.

Image

Миний өмнө гайхалтай довтлогч нар байсан юм, зөвхөн Инзаги, Дел Пиеро ч биш мөн Фонсека, Эснайдер (Esnaider) нар байсан юм.. Улирлын төгсгөлд надад илүү их зай гарсан юм, хэдийгээр бид юу ч хожоогүй ч би Юве бол миний гэр болно гэж маш сайн ойлгосон..

Image

Дараа нь Липпи ирсэн.. Тэр бол фенүүдийн жинхэнэ шүтээн байсайн юм, би ч үүнийг хурдан ойлгосон. Зуны Вал Даосто-д болж байсан бэлтгэлийн үеэр тэр тоглогчид бид нараас илүү фенүүдийн алга ташилт, хайрыг татаж байж билээ, гайхалтай..
Тэр бидэнд маш том сэтгэлзүй болон хожих хүсэл эрмэлзэл өгсөн юм.. Бид системээ өөрчилсөн, маш олон тоглогчид явсан бүр би хүртэл эргэлзээтэй байсан.. Инзаги миланруу явж би гарааны довтлогч болсон, маш олон хүн надад эргэлзэж байлаа.. Липпи хүртэл, Марсело Салас намайг бүр орлох ёстой байсан.. Бид маш их хөлсөө урсгаж байж энэ улирлыг хамгийн гайхалтай Скудетто хүртсэнээр дуусгасан юмдаа..

Image

Тэр улиралд байсан тоглогчид цаашаа хожоод л яваад байсан.. бид бүр Аваргуудын Лиг хүртэл авч чадхаар байлаа, би үүндээр л их урам хугардаг..

Image

Би 2005-2006 оны улирлын сүүлийн тоглолтыг санаж байна.. Бид Скудетто авах нь тодорхой болсон байсан, хувцас солих өрөөнд бид : Бүгд амарч ирсэнийхээ дараа тэр хараал идсэн Аваргуудын Лигийг авцгаая хэмээн ярьцгааж билээ.. Гэтэл 2 сарын дараа бүгд орвонгоороо эргэж сүйрэл болсон.. Би үлдэхээр шийдсэн, учир нь би явахаасаа өмнө нэг зүйл хожчихоод явна гэж бодож байсан, үлдсэндээ жоохон харамсдаг л юм гэхдээ би үлдэхээр шийдсэн..

Image

Бид бэлтгэлээ Ибра, Эмерсон, Канна, Виера наргүй харин залуучуудын багийн тоглогчидтой болон зээллэгээс эргэж ирсэн тоглогчидтой хамт хийж эхэлсэн.. Бүх зүйл өөрчлөгдсөн.. Клубын түвшинд хүртэл.. Азаар Дешамп юу хийхээ мэддэг байсан.. тэгээд залуу тоглогчид маш хурдан сурцгаасан, Маркизио, Киеллини, Жиовинко нар тэсэрч гарч ирж Камо, Недвед, ДП нар үлдэцгээсэн.. Бид цөөхөн гэхдээ маш нэгдмэл бүлгийг бүрдүүлж чадсан, тэд бол Ювегийн түүхийг бичилцэж түүнийг Сэри Б гээс Сэри А руу буцаан авчирсан юм..

Image

Клуб биднийг Сэри Б-д ямар их хүч гаргасныг ойлгоогүй.. Би буцаад ялах маш тодорхой зорилт, хэлэлцүүлэг хүлээж байсан, зөвхөн мөнгөний тал дээр биш.. гэтэл клубын зүгээс юуг ч тодорхойлоогүй.. тэгээд би амралтаар явсан дараа нь намайг дуудаад би 2хон минутын дотор шинэ гэрээнд гарын үсэг зурсан.. Миний ганц харамсдаг зүйл бол 2006 оноос хойш бид юу ч хожоогүйд байдаг.. Би буцаад ялах тэр үерүүгээ очно гэж бодож гэрээгээ сунгасан,гэтэл асуудал миний бодож байснаас шал өөр юм байна лээ, учир нь Феррара, Конте, Пессото, Монтеро, Иулиано гэх хожиж сурсан аваргууд бүгд алга болсон байсан, буцаад ийм болоход их урт хугацаа шаардана гэдгийг би ойлгосон...


Жианни Анелли бол домог байсан юм.. Тэр маш шулуухан, гайхалтай хүн байсан, тэр хожил, хожих гэж юу байдгийг мэддэг байлаа.. 2р байранд орох хэнд ч тус болоогүй.. одоогийн 4р байрыг зорилт болгоод байгаа нь миний инээдийг хүргэсэн.. Ювед бол 1р байранд л орох ёстой, өөр юу ч хамаагүй.. Ювед ирсэн хүмүүс юу хийхээ мэддэг байсан, эсвэл маш хурдан ойлгож суралцдаг.. Умберто Анелли ах шигээ адилхан гайхалтай хүн, үргэлж ялахыг хүсдэг, бүр тэнцэхийг ч үзэн ядна гээч.. тэр хожигдол гэж юу байдгийг мэддэггүй байсан юм.. Гэтэл энэ бүгд өөрчлөгдсөндөө..

Одоо бол Андреа Анелли байгаа.. би түүнийг маш сайн мэднэ.. тэр бэлтгэлийн талбай дээр ирж биднийг харах дуртай ,багийн фен байсан юм, тэр хожил, ялалтын үеийг мэддэг, харсан.. Тэр хамгийн сайхан агаагаар амьсгалдаг байлаа..
Цаг хугацааны явцад Ювед хэрэгтэй зөв хүн нь байж чадна, хамгийн гол нь Ювегийн түүхийг яс махнаасаа мэддэг, ялалтын ДНА гэж юуг мэддэг тийм л хүмүүсээр хүрээлүүлж туслуулах хэрэгтэй.. Одоо бол Недведээс бусад би тийм хүнийг харахгүй байна.. Тэр зөв сэтгэлзүй суулгаж өгөхөд маш их үүрэг хүлээж байгаа.. Дел Пиеро бол Ювед хэн хэрэгтэй, ямар байхыг маш сайн мэддэг хүн, тэр бүхнийг хожсон.. Одоо байгаа хүмүүс үүнийг ойлгоогүй л байна..

Би урьд нь хэлжил байсан би үргэлж Ювед хайртай байх болноо гэж.. одоо ч үүнийгээ батална.. Ювентус надад яаж ялахыг зааж өгсөн, яаж төгс тоглогч болохыг, бид тоглолтод тэнцвэл хэдэн ч хоногоор үүнийгээ буруу гэдгийг боддог байсан, хэрэв бид Аваргуудын лигээс мултарвал энэ бол сүйрэл байдаг байсан, бүр зарим тоглогчид долоо хоногоор юм идээгүйг би харсан.. Бианконеро өмсгөл өмсөхөд бусад өмсгөлөөс өөр байдаг, сул дорой хэн ч бай өмсөх эрхгүй, өмсөж болохгүй..

Би яагаад Еркулесийг сонгосон бэ гэж үү? Юве аль хэдийнээ намайг тоохоо больсон байсан, тэд хэлэхдээ бид залуу итали тоглогчдыг хүсэж байна, шинэ адал явдал байх болно гэж хэлсэн.. энэ бол Ювед 10н жил байхдаа сонссон хамгийн утгагүй **н** ярилцлага байсан тэгээд би шууд юм хумаа баглаад клубын менежмэнтийн хүсэж байгаа тоглогчдод зайгаа тавьж өгөхөөр явсан юмдаа.. Ойрын жилүүдэд би бэлтгэл хийхээс их ядардаг болсон.. гэхдээ энд би ирээд өөрийгөө дахин онцгой гэдгийг мэдэрч байна.. үнэндээ энд би юу ч хожихгүй ч гэсэн хуучин Трезийг мэдэрч эхлэж байна.. 1 сарын цонхоор би өөр багруу шилжиж болох байсан ч замын дундаас буцдаг би тийм хүн бишээ.. магадгүй зун харжил байя.. би дахиад ямар нэгэн зүйл хожмоор байна, магадгүй Аргентинд ч байж болох..

Image
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby kamizake » Wed Mar 23, 2011 11:23 pm

Танайх ч мани хүнийг гомдоож дээ хогийн зан ч гаргасан л да
Аргагүй л дэ ихэнх хүмүүс нь багаа хаяад явж байхад үлдэх зоригтой шийдвэр гаргаж чадсан үнэхээр шилдэг магтах сайн үг олдхооргүй хүн дэ
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby kamizake » Wed Mar 23, 2011 11:29 pm

Манай ахлагч стандарт өндөртэй багт тоглож байсан тул гоолын тоо Тотти энэ тэрээс цөөхөн байгаа л даа. Капеллогийн үед мань хүн Трезеге, Ибра 2-т гарааны эрхээ алдаад 2 жил сэлгээнд суусан, өмнө нь ч Бошкич, Виери, Инзаги байхад ээлжилдэг байсан, сүүлд кальчиополи гараад 1 жил Сери Б-д байсан гээд.... Хэрвээ хэрвээ байсан бол 200 элбэг гарах байсан л даа :D :italy[/quote]

Энэ жоохон ташаа ойлголт байна шүү :grin:
Зэрэглэл доогуур багт тоголдог хүн хэзээ ч 200 гоол хийж чадахгүй л байхгүй юу
Танай ахлагч мундаг л да гэхдээ 2 өөр түвшний багт тоголдог хүмүүсийг хооронд нь харьцуулах утгагүй. Тэгээд ч гоол оруулах боломж гаргаж өгөх тал дээр танайх хамаагүй олон боломж гаргаж өгч байсан байж таараа да. зэрэглэл өндөртэй багт зэрэглэл өндөртэй л хагасууд байж таараа да :ногоон:
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby Хашка » Wed Mar 23, 2011 11:45 pm

:-D
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby zorigtsaikhan » Thu Mar 24, 2011 2:48 pm

Зиа маргааш боллоошдээ хөө... Бэлнэ биздээ?! Ирнэ биздээ?! Мань лав гозоогоод л байж байнадаа... Сануулхад Брау Хаус 19.30с шүү...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby rednasca » Thu Mar 24, 2011 2:49 pm

яг яах гэж байгаам?...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby zorigtsaikhan » Thu Mar 24, 2011 2:53 pm

Учир их байнаа хөө...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby rednasca » Thu Mar 24, 2011 3:04 pm

хэлээд өгчөөч...
тэгж ярьвал би Ювентусын фэн шүү...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby zorigtsaikhan » Thu Mar 24, 2011 3:37 pm

rednasca wrote:хэлээд өгчөөч...
тэгж ярьвал би Ювентусын фэн шүү...


Вэлком...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby enzo » Thu Mar 24, 2011 3:53 pm

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=M-KZ43wyW7Y#t=131s
Хандивийн тоглолт Юве гийн домгуудын эсрэг Ториногийн домгууд..
Зидан Недди эд нар яг л хэвээрээ байна шүү.. :-D
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby enzo » Thu Mar 24, 2011 3:56 pm

zorigtsaikhan wrote:Зиа маргааш боллоошдээ хөө... Бэлнэ биздээ?! Ирнэ биздээ?! Мань лав гозоогоод л байж байнадаа... Сануулхад Брау Хаус 19.30с шүү...


Калчиогийхонтойгоо нэг уулзах юмсан.. зав болохгүймөө, тэгж байгаад нэг уулзнаа сайхан :beer
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby zorigtsaikhan » Thu Mar 24, 2011 3:58 pm

enzo wrote:
zorigtsaikhan wrote:Зиа маргааш боллоошдээ хөө... Бэлнэ биздээ?! Ирнэ биздээ?! Мань лав гозоогоод л байж байнадаа... Сануулхад Брау Хаус 19.30с шүү...


Калчиогийхонтойгоо нэг уулзах юмсан.. зав болохгүймөө, тэгж байгаад нэг уулзнаа сайхан :beer


ИНгээд л ирдэгүй хүмүүс их байх юм аа...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby Forza Juve » Thu Mar 24, 2011 11:08 pm

ImagevsImage
Зидан, Недди, Липпи

ImagevsImage
Недди, Монтеро, Раванелли

ImagevsImage
Виалли, Виери

ImagevsImage
Юлиано, Пессотто, графити

Image
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby Shaggy » Thu Mar 24, 2011 11:11 pm

Өчигдөр энийг эхлүүлчээд үзэх гэснээ залхуу хүрциймаа эргүү толгой!
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby Raul_ag » Fri Mar 25, 2011 2:50 am

Нилээн дажгүй тоглолт болсон байшдээ. Басал хуучуулийг хараад тоглохийг харсан гое харагдаж бна даа. Хогшин хатагтай нарийн хэдэч аймар бсан шүү болиосой гэээд үзэд яддаг байлаашдээ экэкэк.
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby zorigtsaikhan » Fri Mar 25, 2011 1:04 pm

Танайхан Бастос, Маскераногоор яг яах гэж байгаан? Хэвлээр нэг румор?!
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby Yago » Fri Mar 25, 2011 1:50 pm

Виери ч нэг пауэрлифтингчин шиг л харагджийшд.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby Kaka_CR » Fri Mar 25, 2011 2:07 pm

Раванэлий мин их хөгширсөн бх чин
Домгууд сайхан харагдаж бнаа
Виэри бол залуухан харагдаж бн
Виалли ч шидтэй халзан толгой бсн шүү
Сайхан бн сайхан бн
Football is LIFE, KIFE, KIT, HOT, LIKE
User avatar
Kaka_CR
 
Posts: 308
Joined: Wed Jan 12, 2011 5:27 pm
Location: Bulganaas Madrid, Myunhen, Turin, Berlin ruu

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby bayarkhuu » Sat Mar 26, 2011 7:59 pm

Image
Энэ Пессото чинь цонхоор унаад үхчихээгүй бил үү?
Барсаг дэмжигч Италийн фен
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby Forza Juve » Sun Mar 27, 2011 9:26 am

Үхэхээ больчихсон шдээ :ногоон:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby RBK » Tue Mar 29, 2011 7:53 pm

За ирэх тойрогт манайх Роматай... Тэгсэн чинь 2 Милан хоорондоо... Наполи, Палемро 2... Гоё юмнууд их болохнээ...

Гэснээс, тэр хандивын тоглолтын татчих линк байна уу??
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby bayarkhuu » Thu Mar 31, 2011 1:06 am

Альберто Аквиланигийн зээлийн хугацаа энэ зун дуусах бөгөөд одоогоор хуучин ноёдын төлөө 26 лигийн тоглолтонд оролцчихоод байгаа Альберто Аквилани Туринд үлдэх хүсэлтэй байгаа хэдий ч Ливерпүүл болон Ювентусээс ямар нэгэн санал аваагүй байгаа аж...
Барсаг дэмжигч Италийн фен
User avatar
bayarkhuu
 
Posts: 680
Joined: Wed Dec 27, 2006 6:41 pm

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby Forza Juve » Thu Mar 31, 2011 1:41 pm

ALKAHOLIK wrote:За ирэх тойрогт манайх Роматай... Тэгсэн чинь 2 Милан хоорондоо... Наполи, Палемро 2... Гоё юмнууд их болохнээ...

Гэснээс, тэр хандивын тоглолтын татчих линк байна уу??


Роматай хийх тоглолтод хожихгүй л бол улирал бүр бүтэлгүйтлээр дуусна. Тамирчид ч гэсэн тэмцэлгүй бол бүр Европа лигийн эрхээ авч чадах эсэх яригдах болов уу. Одоо л юу чаддагаа харуулах цаг :italy
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: JUVENTUS 2010-2011 ФОРЗА БИАНКОНЕРИ !!!

Postby Amapaa » Thu Mar 31, 2011 9:19 pm

Тоглолт гоё болох байхаа.. Амжилт хүсье Ювэ.
Amapaa
Romanista
Romanista
 
Posts: 839
Joined: Sat Aug 02, 2008 6:50 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 25 guests
cron