by Nomer 10 » Mon Apr 18, 2011 2:03 am
Клубын хөлбөмбөг мэддэггүй евро дэлхийн аваргаар хөлбөмбөгийг төсөөлдөг олон хүн байдаг. Тэд лав 100 дахь минут болчихсон тэгээд Суарез 16 дээрээс цохих гэж байхад юун тэмцээн бэ гэхээр байлаа шд хаха. Би их л олон жил энэ арьсан бөмбөгийг үзлээ. Анх удаа клубын тоглолтод 102 дахь минутад гоол ордгийг харлаа. Хэзээ ч мартагдахгүй юм боллоо доо. Танайх эхэндээ ямар их давамгайлж байв аа. Тэгээд боломжуудаа огт ашиглаж чадсангүй. Ван Перси тэр Насригийн ганган өгснийг ганцаараа гарчихаад алдаад наачихсан. Гэхдээ сүүлд нь алдаагаа заслаа л даа. Пеналтин хувьд танайх яалт ч гүй байсан. Харин Ливерпүүл дээр бол миний харснаар хаалттай цохилт биш байсан даа. Алдаа гарах мөчид унасан хүн нь талбайн шугамны дотогш байсан шд. Тийм болохоор Лукас дараа нь унахад пеналти болсонд харамсах хэрэггүй л болов уу. Уг нь тэр бол яг ч пеналти биш байсан даа. Гэхдээ шүүгч заасан л бол танайхан бас ч тэгж эсэргүүцэх хэрэггүй. Ер нь л жаахан эргэлзээтэй шийдвэр болсон доо. Аль аль талдаа тустай л шийдвэр болсон. 8 минут арай л ахадсан. 6 минут байхад болох байсан юм. Тэгсэн 98 дахь минутад хуссий шд. Тэгсэн нөгөө талыг нь харж үзээд бүр дахиад 4 минут тоглуулаад наасан. Ер нь тэгээд хөлбөмбөг ийм болохоороо л чихэр шиг амттай байдийм даа.
Hup Holland Hup