Арсенал 09/10: It's time to rise and shine

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby S.Erdene » Tue Jun 08, 2010 1:24 am

mick wrote:Зөв хэлээч: Барсаг 86 мянган доллар өгөөд Фабриг ав гэсэн гэнээ гэж...

Байж боломгүй хямдхан үнэ байна.
User avatar
S.Erdene
United fan
 
Posts: 1923
Joined: Sat Apr 17, 2010 11:18 pm
Location: UB

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Бамбууш » Tue Jun 08, 2010 3:04 am

Фабри Вэнгэртээ нилээн удаан ярилцаж.. Энэ яриаг амьдралдаа өрнүүлсэн хамгийн агуу яриа байлаа гэж дээ.. Явах үлдэхийг Клуб маань шийдэг гээд орхичихсон нэг улирал үлдчих байх.. Хэрвээ Буучид дараа улирал ямар нэгэн цом энэ тэр авах юм бол бас хэдэн жилдээ үлдчих боломж бол байгаа.. Залуу байна шүү дээ..Энэ Барсагын эсрэг хамтран босч Куленүүдийг түүж зодоцгооё!!! :ногоон:
Би Усурсахыг , Новатай авлаа шүү..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby crusader » Tue Jun 08, 2010 3:33 am

nymka_10 wrote:Тгд одоо манай өвөө ажиглагч юм биз дээ.
Жосэ-г ирэx улиралд л харж байя хэр байxна уу?

Юу яриад байгаа юм бэ Жозег ирэх улиралд л харж байя гэн үү? :grin: Чи наад үгээ Жозег 2004 онд Портотой Ав Лигт түрүүлснийх нь дараа л хэлж болох байсан. Учир нь тэр үед Жозе үнэхээр Ав лигт азаар түрүүлчвүү ер нь хэр дасгалжуулагч юм бол дараа л улирлаас нь л харья гэж олон хүмүүс бодож байсан. Гэтэл Жозе өөрийгөө үнэхээр агуу дасгалжуулагч гэдгээ 200% нотолчихсон. Хийдгээ хийцэн агуу дасгалжуулагч. Челсид ирээд 2 Премиер лиг бас бус олон цом авч өглөө. Манайд ирээд түүхэн Трипл хийлээ. 2 Ав лигийн түрүүтэй, Англи, Италийн лигийн тус бүр 2 түрүүтэй хүн. Одоо энэ " Жозег дараа улирал яахнуу гэдгийг нь харья үнэхээр мундаг дасгалжуулагч эсэхийг нь дараа улиралд л харьяа " гэдэг яриагаа хүмүүс болих хэрэгтэй тэртээ тэргүй Жозе өөрийгөө үнэхээр класс дасгалжуулагч гэдгээ бүрэн нотолчихсон хүн.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Tue Jun 08, 2010 8:28 am

Жозэгийн тухай сэдэвт ороод ирлээ гэж бодов. хэхэ. За өнөөдөр хоё сайхан ярилцлага орчуулж оруулна аа. Сэдэвтээ салхи оруулъя байз.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Cule » Tue Jun 08, 2010 8:36 am

Бамбууш wrote:Энэ Барсагын эсрэг хамтран босч Куленүүдийг түүж зодоцгооё!!! :ногоон:
Би Усурсахыг , Новатай авлаа шүү..


Энэ гэж томоождоггүй дух нэг ширхэг байна аа.... Зодоон нүдээн л ярих.... Хөлбөмбөгийн сэдэв дээр хөлбөмбөгтэй холбоотой юм яриач....

Жишээ нь: Хотоншувуунуудыг хямарч байгаа дээр нь тоноцгооё!!! :ногоон:
Манайх Торрэсийг Жеррардтай авлаа шүү... гэх мэт.... ккк
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby suldees » Tue Jun 08, 2010 9:18 am

бамбууш арайл садарлаж байгаа муудаа .энд тэнд гоншигноод байх юм .
манайхан яаачаад байгаан болдоо түүнийг
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gooner » Tue Jun 08, 2010 9:54 am

Аргагүй шдээ нээх Ла Масиагаараа бахархаал Реал шиг мөнгө зардаггүй бидэнд Ла Масиа байна гэх мэтээр цээжээ дэлддэг хүмүүс нь одоо Реалаас санаа зовоод мөнгө цацаад багийн үнэт шүтээнүүд рүү дайраад байхаар чинь аргагүй байх л даа :|
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Toba's » Tue Jun 08, 2010 10:42 am

Манай Пэрси гэмтээгүй байсан бол ..., за энэ ч яахав гэхдээ л харамсаад байдгийн. Ирэх улиралд 30 гоол 20 асист өгнө гэж амлаад байгаамуу даа.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Seikoni » Tue Jun 08, 2010 10:42 am

Анригийн 03-04 оны улирал шиг үү.
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Tue Jun 08, 2010 11:03 am

одоо ч цаг нь боллоо ид юмаа гаргадаг нас нь ноднин маяглаж байгаад гэмтээгүй бол ч оргил улирал нь байх байсан
яаяаяа 11 тоглолтонд 8 гоол 5 ассист гэдэг бол айн бас л аймар үзүүлэлттэй л байлаа
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Tue Jun 08, 2010 11:10 am

БИ ААВГҮЙ ӨССӨН ХҮН. АРСЭН ВЭНГЭР ААВ ШИГ МИНЬ Л САНАГДДАГ

Image

Арсеналд орохдоо би уйлсан

Алгаа хавсран залбирах түүний зүүн гар дээр S.B.R гэсэн үсгүүдийг 21.02 гэсэн тооны хамт шивсэн байна. Энэ бол түүнийг дөнгөж 3 настай байхад 1991 оны 2 дугаар сарын 21-нд өөд болсон эцэг Ригобертын дурсгалд хийлгэсэн шивээс юм.

Эцгийнх нь тухай ганц дурсамж болох зүйл энэ юм. Жоохон байсан болохоор эцгийнхээ тухай юу ч санадаггүй ба одоо хэр нь яаж өөд болсоныг нь мэдэхгүй яваа юм. Камеруны нийслэл Яоундын давчуу байшинд 17 эгч, 10 ахын хамт эцэггүй өсөх маш хэцүү байсан.

Гэхдээ гаднын улсын зочид буудалд дөнгөж 14 настай дээрээс нь атаархсан дасгалжуулагч нар хоол өгөхгүй өлсгөж байхад бүүр хэцүү байх нь ойлгомжтой.

Эмирэйтсийн баатрын маань дээш гарч ирсэн замнал үргэлж дардан байсангүй. Корсикийн Бастиа клубээс Буучдын эгнээнд шилжсэнийхээ дараа олон шөнө ганцаараа өрөөндөө уйлж байсныгаа хэлж байна. Гэвч Арсэн Вэнгэр түүнд хэзээ ч байгаагүй аав шиг нь хандаж тусалж байжээ.
Сонг:

"Би анх Арсеналд ирэхдээ хэнийг ч таньдаггүй, Англиар ярьж чаддаггүйгээс гадна хоолыг нь үзэн яддаг байсан.
Анхны хоёр жилдээ маш хэцүү байсан. Зочид буудлынхаа өрөөнд ганцаараа уйлаад л байж байдаг байлаа.
Бэлтгэлийн дараа Францад байгаа найзууд руугаа байнга ярьдаг байсан болохоор утасны тооцоо асар их гардаг байсан.

Би өөртөө тийм ч их итгэлтэй байдаггүй байсан ч Арсэн надад маш их тусалсанд би их талархаж явдаг юм. Тэр надад үргэлж итгэж, намайг тайвшруулж, сэтгэлийг минь засдаг байсан. Клуб надад Энфильдэд бөөн Франц сувгуудтай байр олж өгөхөд л би суурьшиж эхэлсэн."

Оюутан найз охин Оливиа нь Францаас ирж нийлэхэд мань хүнд бүүр ч сайхан болоод явчихаж. Найз охин нь Англиар ярьж чаддаг болохоор хамаг тооцоонуудыг нь орчуулж өгөхөөс гадна өөрийнх нь дуртай хоолуудыг хийж өгдөг байжээ. Тэр хоёр Англид гэрлэсэн бөгөөд одоо 3 настай Нолан болон 1 настай Кайлин хэмээх хөвгүүдтэй. Сонг гэр бүлээ маш эрхэмлэдэг бөгөөд хөвгүүдийнхээ нэр болон төрсөн он сар өдрийг хоёр гар дээрээ шивүүлжээ. Эхнэрийнх нь нэр баруун бугуйн дээр нь байдаг бол зарим нэг ах, эгч нарынх нь нэр баруун гар дээр нь байдаг. Өөрийнх нь хэлсэнээр: "Уг нь бүх ах, эгч нарынхаа нэрийг шивүүлмээр байсан ч гар маань дэндүү богинохон болоод"

Одоо 23 настай Сонг: "Ууган хүү маань төрөхөд амьдрал минь эрс өөрчлөгдсөн. Одоо би маш жаргалтай байна. Би өөрөө эцэггүй өссөн болохоор хөвгүүддээ хамгаа зориулахыг хүсч байна. Сургуульд байхад найзуудыг маань аавууд нь ирж авдаг байхад намайг хэн ч авдаггүй байсан. Энэ надад их нөлөөлдөг байсан. Аав маань яаж өнгөрснийг би одоо болтол мэддэггүй юм. Би их жоохон байсан болохоор надад их л хэцүү байдаг байлаа. Ээжээсээ одоо болтол асуугаагүй л явна. Намайг гуравтай байхад л өнгөрсөн гэдгийг мэднэ. Одоо би Эмирэйтсийн талбай дээр гарах бүрдээ эхнэр хүүхдээ хараад асар их баяслыг авдаг. Миний гэр бүл манай талбай дээрх тоглолт бүрийг ирж үздэг. Тэд миний урмыг сэргээдэг."

Ядууралд нэрвэгдсэн Африкт жаалхүүгийн ганц хүсэл нь хөлбөмбөг байжээ. Ээж Катерин нь хичээлдээ шамдахыг шаардаж хөлбөмбөг тоглохыг нь хориглодог байсан байна. Гэвч Сонгийн хэлснээр: "Хичээлд би ёстой дургүй байсан. Ганц хүсдэг юм маань хөлбөмбөг тоглох л байлаа."

Өөр өөр ээжээс төрсөн 27 ах, эгч нартайгаа амьдардаг байсан Камерун дахь амьдралаа нэг их сайн санаад байдаггүй гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн. Түүнийг 8 настай байхад ээж, нагац эгч хоёр нь хоёр ахтай нь хамт Парис хот руу шинэ амьдрал зохиохоор явжээ.

Хувь тавилан

Image

Ээж нь цэвэрлэгчээр ажиллаж, бүгдээрээ Парисын ганц өрөө байранд амьдарч байгаад Сейн - Сан Дени рүү
арай томхон шиг байранд орсон нь залуу хүүгийн карьерыг эхлүүлсэн нүүдэл болсон юм. ДАШТ-ийг санаачилсан Жюль Римэгийн үүсгэн байгуулсан клубын Улаан Од хэмээх цэнгэлдэх яг л эгц өөдөөс нь хараад байж байдаг байлаа. Арсеналын өөр нэг тоглогч Абу Диабийн гараагаа эхэлсэн газар бас тэнд байдан байжээ.

"Цэнгэлдэхийн эсрэг талд амьдарч байгаагаа мэдсэний дараа хөлбөмбөг миний хувь тавилан байж болох юм гэж би бодох болсон" гэж Сонг хэлж байна. Дасгалжуулагч нарын нэгээс тоглож болох эсэхийг асуухад ээжээр нь зарим нэг цаас бөглүүлэх шаардлагатай гэж. Улаан Одынхон ээжийг нь сайтар ятгасны эцэст энэ ажлыг гүйцээж дөнгөсөн байна.

13 настай залуу Сонг хүүхдүүдийн багт гэрийнхээ дэргэдэх захаас авсан хямдхан гутлаа өмсөөд тоглож эхэллээ. Тэндээ 7 сар тоглосны эцэст нэг тэмцээний дараа нэгэн эмэгтэй түүн рүү утасдаж Майкл Эссиэний хуучин клуб болох Корсикийн Бастиа багт тоглох санал тавьжээ.

"Ээж намайг явуулахгүй санаатай байлаа. Миний эхний гурван сар маш хүнд байсан. Дөнгөж 14 настай би зочид буудалд ганцаараа амьдарч байхдаа гэрээ маш их санаад Энд байж чадахгүй нь гэж бодож байлаа. Гэвч менежер Франсуа Чикколини намайг гэртээ аваачиж хоол өгөөд шинэ хувцас авч өгч байсан юм.

Нэг өдөр академийн дасгалжуулагч нар цуглаж уулзаад бидний хэн нь үндсэн багт гарч тоглох хэмжээнд байгааг ярилцсан. Франсуа намайг заагаад "Ганцхан энэ л байна" гэж хэлж билээ. Тэрнээс хойш бусад дасгалжуулагч нар "Түүнд хоол өгч болохгүй" гэж хэлдэг болсон. Намайг өлсгөснөөрөө өөрсдийн тоглогчдыг сайн харагдуулах гэсэн байх л даа."

Чикколини үндсэн багийн менежер болж дэвшихэд Сонг дөнгөж 16 настай байхдаа дебют тоглолтоо хийжээ. Анхныхаа цалинг авч байх үеэ эргэн дурсаж байна: "3000 евро байсан юм. Би тийм их мөнгө ерөөсөө харж байгаагүй. Шууд дэлгүүр хэсч тэмдэглэсэн дээ. Зах хэсч солилцоо хийдэг байсан би шууд л загварын дэлгүүрүүдээр хэсдэг болсон.

Хамаг мөнгөө дор нь үрж орхисон. Яагаад гэвэл энэ бол хөлбөмбөгөөс мөнгө олж байсан анхны минь тохиолдол байсан учраас. Би угаасаа хөлбөмбөгөөс амьдралын баталгаа олж авах тухай бодож байгаагүй, би зүгээр л тоглохыг хүсч байсан."

Тэгтэл 17 настай байхад нь Бастиагийн нэг дасгалжуулагч утасдаж Арсенал руу шилжиж өөрийн баатар Тиерри Анри болон "Дийлдэшгүй" багийн бусад гишүүдтэй мөрөөдлийн уулзалт хийх боломжийг дуулгажээ.

"Тэр надад Арсэн Вэнгэр чамайг Арсеналд ирээсэй гэж хүсч байна гэж хэлсэн. Гэхдээ би түүнд итгээгүй л дээ. Миний хувьд Арсенал бол МӨРӨӨДЛИЙН баг байсан. Барселона биш, Реал Мадрид биш, Манчестер Юнайтед биш. Тиерри Анри, Деннис Бергкамп, Роберт Пирес, Фредди Люнберг, Патрик Виэра нартай тоглох. Би тэгэхдээ тэр дуудлагыг тоглоом байна гэж бодсон.

Лондонгийн Колней дэх бэлтгэлийн бааз дээр ирж Арсеналын бэлтгэлийг харж байж л үнэмшсэн шүү. Арсэн Вэнгэртэй уулзахад намайг Бастиад тоглож байхыг харсан болохоор Арсеналд тоглоосой гэж хүсч байна гэж хэлсэн.

Тэгтэл Тиерри Анри намайг тэврээд "Арсеналд тавтай морил" гэж францаар хэлсэн. Би ёстой өөртөө ч итгээгүй. Би дөнгөж 17 настай байлаа шүү дээ. Дараа нь Деннис надтай ярих гэж оролдсон. Би даан ч Англи хэл мэддэггүй байсан. Би ёстой сүрдсэн байсан. Австри руу улирлын өмнөх бэлтгэлд явж байхдаа "Арсеналынхан намайг одоо явуулсан ч гэсэн би жаргалтай харих болно" гэж бодож байснаа санадаг юм. Анхны өдрөө зочид буудлаас найзууд руугаа залгахад тэд бүгдээрээ Тиерри Анрийн жерси авчраарай гэж захиж байж билээ. Австриас буцсаны дараа гурван долоо хоногийн турш би юу ч сонсоогүй болохоор нэг юмыг нь буруутуулчихлаа даа гэж бодож байсан.

Тэгтэл Арсэн гэнэт залгаад Арсеналд хүрээд ир гэж хэлсэн."

Сонг ямар нэг цом өргөж Вэнгэрийн ачийг хариулахыг маш их хүсдэг.

"Арсэн бол дэлхийн хамгийн шилдэг менежер. Би түүнийг аав шигээ санадаг, миний шинэ аав. Тэр бусдаас илүү шинэ тоглогчдод итгэл үзүүлж чаддаг. Биднийг улам сайжруулахын тулд тэр өдөр бүр маш шаргуу ажилладаг учраас бид түүний төлөө ялахыг хүсдэг. Цом авах нь чухал гэдэг нь мэдээжийн хэрэг гэвч бид залуу баг хэвээрээ байгааг санах хэрэгтэй. Фэнүүд цом авахыг маш их хүсч байгааг бид мэднэ. Бид ч ялалтад ойрхон байна.

Фэнүүддээ хэлэх үг маань: "Бидэнд итгэ. Энэ баг маань улам сайжирна."

Би яг зөв клубтээ байна. Барсаг мартаж үз. Арсенал бол хамгийн шилдэг клуб. Арсенал надад миний бүх юмыг өгсөн. Би энд байх дуртай. Явахаар бол би лав уйлах байх. Энэ багтайгаа лигтээ түрүүлэхийг би мөрөөдсөөр байгаа."

Арсенал лигтээ түрүүлэх юм бол Премьер Лигийн Цомыг шивүүлэх зай Сонгийн зүүн гар дээр бэлэн байгаа.

Эх сурвалж http://www.newsoftheworld.co.uk/sport/football/785475/I-GREW-UP-WITHOUT-A-FATHER-ARSENE-HAS-BEEN-MY-DAD.html
Бантагнасан Цогоо
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Captain » Tue Jun 08, 2010 11:12 am

сайхан орчуулга байна :eek:
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby suldees » Tue Jun 08, 2010 11:19 am

сайхан бантагнаж хэхэ зав ихтэйл байгаан байнадаа айн цогоо
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Tue Jun 08, 2010 11:21 am

6-р сарын 25 нд манай хүн нисдэг голландтайгаа тулна да
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Mr S » Tue Jun 08, 2010 11:35 am

Цогоо wrote:[size=150] Яоундын давчуу байшинд 17 эгч, 10 ахын хамт эцэггүй өсөх маш хэцүү байсан.



пөөх эхээс 28-уулаа юм уу.....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Toba's » Tue Jun 08, 2010 11:46 am

Гоё орчуулга байна, Сайн залуу шүү Сонг, Цогоо хоёр.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Төгсбилэг » Tue Jun 08, 2010 11:50 am

Mr S wrote:
Цогоо wrote:[size=150] Яоундын давчуу байшинд 17 эгч, 10 ахын хамт эцэггүй өсөх маш хэцүү байсан.



пөөх эхээс 28-уулаа юм уу.....


сн уншаач.. өөр өөр ээжээс гсн бгааздээ..
User avatar
Төгсбилэг
 
Posts: 1246
Joined: Sun May 04, 2008 4:42 pm
Location: Utaanbaatar

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Цогоо » Tue Jun 08, 2010 12:06 pm

Робин ван Перси: Ирэх улиралд би Мэсси, Рүүний, Рональдо нар шиг сайн байх болно

Image

Өмнөд Африкийг зорьсон Робин ван Перси амьдралынхаа хамгийн формлог үе дээрээ байгаа билээ. Урьдчилсан шалгаруулах шатанд Голландын хамгийн их гоолыг хийснээр барахгүй ДАШТ-ий өмнөх нөхөрсөг тоглолтуудын од нь болж гялалзаж байна. Италитай хийсэн нөхөрсөг тоглолтоос авсан гэмтлээс үүдсэн фитнесийн тухай санаа зовоосон асуудлууд бүгд алга болсон.

26 настай Арсеналын од тоглогч маань өөрийн чадварыг дэлхийн хамгийн агуу тайзнаа харуулж Арсэн Вэнгэр өөрийг нь зүгээр ч нэг тэнгэрт тултал магтаагүй гэдгийг харуулахыг хүсч байна.

"Өнгөрсөн улирлын төгсгөлд намайг багтаа эргэн ирэхэд Арсэн Вэнгэр гэмтэл аваагүй бол Лионэл Мэсси шиг байх байсан гэж хэлж байсан. Ингэж хэлж байхдаа юуны тухай бодож байсныг нь би мэдэж байна. Харин би гэмтэлгүй удаан хугацаагаар тоглох хүртлээ тэдэнтэй ижил түвшинд яригдахгүй гэдгээ мэдэж байгаа. Би ирэх улиралд бүтэн тоглоод 30 гоол хийж, 20 дамжуулалт өгөхийг хүсч байна. Тэгсэн цагтаа л менежер дээр очоод "Тийм ээ, таны зөв байжээ" гэж хэлэх болно.

Тэгэхдээ би Мэсси, Рүүний, Рональдо нарын түвшинд очихыг маш их хүсч байгаа. Маргааш гэж хойшлуулалгүй өнөөдрөөс эхлэн хиймээр байна. Мэсси бол хөлбөмбөгийн хувьд асар том хүн. Дрибблээрээ ч биш талбай дээрх үйлдлүүдээрээ. Ихэнхи хүмүүс тэрнээс нь болж түүнийг үнэлдэг. Би бол арай өөрөөр түүний багийн болон хослол тоглолтуудаар нь үнэлдэг."

ван Перси баг нь цомгүй дахин нэг улирлыг үдэж байгааг мэдэж байгаа. 12 сарын өмнө тэрээр Челси, Интер Милан, Ювэнтус, Манчестер Сити зэрэг багуудад очих боломжтой байсан ч бүгдээрэнд нь татгалзсанаар Арсеналд сэтгэл хангалуун байгаагаа харуулсан юм.

"Би 26 настай, 3 цом авсан. УЕФА-гийн цом, Хөлбөмбөгийн Холбооны Цом, Чарити Шилд. Тийм ээ, би энийг ч бас цом гэж тооцддог. 80 000 үзэгчийн өмнө ганц тоглолтоор шийдэгддэг, маш их дарамттай тоглолт болохоор. Би амьдралынхаа туршид аль болох олон цом авахыг хүсдэг гэж хэлж байсан ч ямар ч хамаагүй үнээр гэж боддоггүй.

Юу хэлэх гээд байна вэ гэхээр, карьерынхаа турш өөрийгөө дайчилж тоглох боловч цом авахын тулд өөрийн тоглолтын арга барилд таарахгүй клуб рүү шилжихгүй гэсэн үг л дээ. Миний хувьд Деннис Бергкамп жинхэнэ Мастер хэвээрээ. Тэгэхдээ хэзээ ч Аваргуудын лиг, Европын аварга, Дэлхийн аварга авч байгаагүй нь тэрний хувьд агуу тоглогч биш гэж хэлүүлэхэд хүргэж байгаагүй шүү дээ. Мэдээж хөлбөмбөгчийн хувьд цом авахыг хүсэлгүй яахав. Тэгэхдээ А-гаас шууд Я руу үсэрнэ гэж байхгүй. "

Ливерпүүлийн Дирк Койттой тоглосноос Роббен, Шнайдер, Рафаэль ван дер Ваарт нартай тоглосон нь дээр гэж хэлсэн талаараа:

"Би Диркийг маш их хүндэлдэг. Өөрийн карьераа чинээнд нь тултал дайчилж байгаа хүн. Арай бага авъяасаараа маш сайн тоглогч болон дайчилж тоглох талаар үлгэр жишээ болж байгаа. Бид Фэйнордод хамт байсан. Тэрнийг манайд ирэхэд хүмүүс маш ихээр шүүмжилж байсан. Тоглогчийн хувьд амжилт гаргаж чадах уу? гээд л. Тэр чадсан. Бүүр яаж гаргасан гээч. Техникийн хувьд Дирк эрс сайжирсан. Торрес, Жеррард хоёртой тоглож чадна гэдэг чинь л их юм хэлж байна шүү дээ."

Өнгөрсөн жил Ван дер Ваартыг Реал Мадридаас Арсеналд авчрахыг маш их хичээсэн талаараа:

"Манайх түүнийг аваагүй нь харамсалтай юм болсон. Бид хоёр залуусын шигшээд байхдаа хоорондоо таардаггүй, өстэй юм шиг л байдаг байсан юм. Харин Марко ван Бастен өнгөрсөн ДАШТ-ээр биднийг хоорондоо арай хүчтэй холбоо үүсгэ гэж хэлсэн. Тэр хэлэхдээ: "Рафаэль та хоёр хамтарч илүү дотно ажиллах юм бол хоёулангийн чинь тоглолт өөр түвшинд гарч хөгжих болно." гэсэн. Тэрний ч зөв байсан. Бид хоёр нэгнийгээ талбай дээр маш сайн ойлгоу тоглодог.

Арсенал түүнийг авахгүй бол намайг Реал Мадрид руу ирэх хэрэгтэй гэж Ван дер Ваарт хэлсэн л дээ. Харин би тэгэхгүй гэж бодож байгаа. Реал бол гайхамшигтай клуб, гэхдээ менежерүүд болон тоглогч нарын ирж, явж байгаа хурд нь үнэхээр аймаар. Хэн ирж, хэн явж байгаа бол гэж байнга санаа зовсоор бараг хүзүү нь чилдэг байх аа. Тэдний үзэл нь: Чи энэ жил юу ч хожиж чадсангүй. Тэр хаалга байна, энд чамайг худалдаж авах хэдэн сая байна. Дараагийн наймаанд бэлэн гээд л боллоо.

Би Арсенал болон Барселоны үзлийг дэмждэг.

Голландууд хэзээ ч сөрөг довтолгоонд суурилсан хөлбөмбөг үзүүлэх ёсгүй. Бурхны авралаар манайх ч бас тэгж тоглодоггүй" гэж хэлснээр Робин ван Персийн ярилцлага өндөрлөв.

Эх сурвалж: Mirrorfootball dot com
Бантагнасан Цогоо
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby zigo » Tue Jun 08, 2010 12:13 pm

Lucifer wrote:
anakin wrote:Барсаг тэгэж дуугай болгохгүй бол бүүр чичрээд байх гээд л тэгсэн биз


манайх угаасаа 80 саяыг гаргах ч үгүй. тэгээд дуугай боллоо гээд буучдад
ашигтай юм уу.
тэртэй тэргүй сэтгэл нь эргэчихсэн хүнийг хүчээр хэдэн сар торгоох бол.
бас тэгээд багийн ахлагч гэж байгаа


Чи тэгээд энд ингэж шал пал хийх чамд ашигтай байгаа юмуу? Хавтаст хэрэг хаагдсан. Одоо арилж үз.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Төгсбилэг » Tue Jun 08, 2010 12:14 pm

гоё орчуула бн.. :eek:
User avatar
Төгсбилэг
 
Posts: 1246
Joined: Sun May 04, 2008 4:42 pm
Location: Utaanbaatar

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby addictive » Tue Jun 08, 2010 1:30 pm

Gooner wrote:Аргагүй шдээ нээх Ла Масиагаараа бахархаал Реал шиг мөнгө зардаггүй бидэнд Ла Масиа байна гэх мэтээр цээжээ дэлддэг хүмүүс нь одоо Реалаас санаа зовоод мөнгө цацаад багийн үнэт шүтээнүүд рүү дайраад байхаар чинь аргагүй байх л даа :|

Жоохон логиктой юм бич дээ. :lol:
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Seikoni » Tue Jun 08, 2010 1:33 pm

логиктой л байна шд. юу нь логикгүй байна?
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gooner » Tue Jun 08, 2010 1:37 pm

Логик гэдэг үгнийхаа утгыг ойлгохгүй байх шиг байшд
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby addictive » Tue Jun 08, 2010 1:46 pm

Seikoni wrote:логиктой л байна шд. юу нь логикгүй байна?

Өө зааз, Улаан цагаандаа гарсан байна шд. :-o

Gooner wrote:Логик гэдэг үгнийхаа утгыг ойлгохгүй байх шиг байшд

Гол санаагаа тов тодорхой хэлээд аль.

Энд бизнес явагдаад байна. Юу нь буруу гэж?
addictive
Culé
Culé
 
Posts: 1951
Joined: Sun Oct 14, 2007 1:29 pm
Location: Саарал хотдоо

Re: Арсенал 09/10: It's time to rise and shine

Postby Gunnerz » Tue Jun 08, 2010 1:56 pm

30 40 хуудас явсан юмийг ахиал нэг нь орж ирээд үргэжлүүлээд байх юм
тийм лаг хэрэлдмээр байгаа бол урдах хуудсуудыг унш
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 61 guests
cron