by Monteyne » Mon Apr 25, 2011 2:23 pm
United гэсэн нэртэй саяхан нээлтээ хийсэн busby babes болон munich disaster (1956-1958) оныг харуулсан, Сир бобби чарлтон гэж ямар хүн байсан, хэн байсан, Матт Бисби гэж ямар хүн байсан, Жимми Морпфи буюу туслах дасгалжуулагч маань ямар мундаг хүн байсан талаар үгүйлсэн ёстой сайхан бүтээл болж. Нулимс гарган байж арай гэж үзэж дуусгалаа.
Кинон дээрх бүх зүйлс болж өнгөрсөн зүйлс, Английн хөлбөмбөгийн холбоо ямар муухай хандаж байсан, тэрнээс нь болж тухайн үедээ байсан Английн хамгийн хүчирхэг баг яаж осолдож байгаа тухай, Европын тоглолтоо хийгээд явж байхад нь Волхерхамптонтой хийх тоглолтыг хойшлуулахгүй гэснээс болж нислэггүй өдөр Англи руу яарч хувийн онгоц түрээслэж тэр нь осолдсон байдаг юм байна. Мөн ослын дараа Манчестер Юнайтедийн бүх санхүүжилт зогсож ямар ч мөнгөгүй болсон байхад хэдэн мянган дэмжигч нараас нь сэтгэлийн дэм болгож захиа, цэцэг, мөнгө, эд зүйлс явуулж байж. Английн хөлбөмбөгийн холбоо Манчестер Юнайтед клуб дахин хөлбөмбөг тоглож нэг дугаар дивизионд өрсөлдөх боломжгүй гэж үзээд Манчестер Юнайтед клубын нэр, бүх зүйлсийг үгүй хийн албан ёсоор тоглох зөвшөөрлийг нь хаах шийдвэр гарсан ч Бисбиг Германд сэхээнд байх хооронд туслах дасгалжуулагч маань "бид Манчестер Юнайтед гэж клубыг дэлхий дахинд харуулах болно" гэж амлаад хаанаас ч хамаагүй хэдэн залуус нэгтгэн ФА капын финалд хүрч байгаа тухай энэ киноноос үзээрэй.
Чухам Манчестер Юнайтед клубын юу ч болсон хэзээ ч бууж өгөлгүй тэмцдэг чанар эндээс эхлэсэн мэт. 1р дивизионд сөнөж хоосорсон, юучгүй болсон багийг дахин босгож чадсан Сир Метт Бисби, Жимми Мерпфи нар мөн Манчестер Юнайтед клубтэй бүх зүйлсээрээ холбогдон диваажинд байгаа аваргуудынхаа төлөө бүх зүйлээ зориулсаар ирсэн Сир Бобби Чарлтон нар. Гайхалтай гэхээс өөр үг алга даа
football is the Manchester United