by Realist » Tue Feb 24, 2009 10:15 pm
Хэдий цаг хугацааны хувьд тохирохгүй ч гэсэн танай багт нэгэн цагт од болон гялалзаж байсан Гаиска Мендьетагийн тухай гоё нийтлэл гарчээ.
Ерээд оны сvvлээр мандан бадарч явсан "Валенси"-гийн гол хєдєлгvvр нь найруулагч Гаиска Мендьета байлаа. Хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тэрбээр хатуу ширvvн хамгаалалтаараа мэргэжил нэгтнvvдээсээ ялгарч байсан бєгєєд vе vе гайхалтай гоол хийн vзэгчдийг бишрvvлдэг байв. Ялангуяа тvvний стандарт цохилт хаалгачдыг хамгийн ихээр айлгадаг байсан билээ.
Мендьета Баск vндэстний Бильбао хотод 1974 оны гуравдугаар сарын 27-нд тєржээ. Хvv 1991 онд нутгийн "Кастеллон" багт орсноор мэргэжлийн хєлбємбєгч болох зам нь нээгдэв. "Кастеллон" Испанийн шилдэг баг "Валенси"-тай нягт харилцаа холбоотой байсан тул удалгvй энэ багийн гишvvн болох vvд хаалга нь нээгдсэн юм.
Улмаар 1992 онд "Валенси"-гийн хоёрдугаар шигшээд бэлтгэл хийж эхэлсэн ба хєлбємбєгийн тєрєлхийн авьяас нь тvvнийг жилийн дараа л vндсэн багт оруулжээ. Гэхдээ vндсэн бvрэлдэхvvнд шууд л гарчихсангvй, сэлгээний сандалд ихэнх цагаа єнгєрєєв. Харин дараа жилээс нь талбайд тогтмол гарах болжээ. "Валенси"-д тоглох он жилvvддээ П.Миятович, Ромарио, А.Ортега нарын шилдгvvдтэй мєр зэрэгцэн тоглох завшаан тvvнд тохиосон юм. Гэхдээ эдгээр од тоглогчид "Валенси"-гийн оргил амжилтад гар бие оролцсонгvй. Єєрєєр хэлбэл тэдний явсны дараа "нисдэг хулганууд" хоёр жил дараалан Аваргуудын лигийн финалд vлдэж байлаа. Хуучин зууны сvvлээр буюу 1998-99 оны улиралд К.Раньеригаар удирдуулсан тvvний баг Испанийн цом, Интертотогийн цомд тvрvvлж, тухай бvрт нь Мендьета багийн лидер тоглогчийн vvрэг гvйцэтгэж байв. Харин дараа улирлынх нь эхэнд "Валенси" гурав дараалан хожигдсоны дараа Раньери халагдаж, Э.Купер тvvний халааг авчээ. Энэ солилцоог тухайн vед олон хvн эсэргvvцсэн ч шийдвэр зєв байсан нь "Валенси"-гийн гаргах амжилтаас харагдана.
1999-2000 оны улиралд "Валенси" гайхалтай сайн тоглосоор Аваргуудын лигийн финалд анх удаа шалгарлаа. Тэд финалд шалгарах замдаа "Лацио", "Барселона" зэрэг шилдгvvдийг мулталсан билээ. Гэвч финалд "Реал"-д юм болсонгvй, 3:0-ээр дийлдэв. Улирлын дараа К.Лопес, Ж.Лопес зэрэг одод нь багаа орхисон ч оронд нь Бараха, Айяла, Кэрью, Аурелио нарыг авчрав. Дараа жил нь тэдэнд Аваргуудын лигийн аварга цол илvv ойрхон байв. Харамсалтай нь аваргын тєлєє тоглолтод "Бавари"-д торгуулийн цохилтоор дийлдсэн билээ. Финалд Мендьета эхний гоолыг оруулж гараагаа сайхан эхэлсэн ч Эффенберг пенальтиар тоог тэнцvvлсэн. Ингээд цуврал торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад О.Кан багаа аварсан тvvхтэй.
"Евро-2000"-д амжилттай тоглосон, Аваргуудын лигт тодрон гарч ирсний дараа тvvний нэр хvнд огцом єслєє. Улмаар Ром хотын "Лацио" баг тvvнийг 29 сая фунтээр худалдан авсан билээ. 2001 оны 29 сая гэдэг тухайн vед дэлхийн шилдэг хєлбємбєгчний жагсаалтын зургаад бичигдэх vнэ байлаа. Гэсэн ч ийм шийдвэр гаргаснаараа тэр гайхалтай карьераа тєгсгєх алхам хийсэн юм.
Италид ирээд тэр олигтой амжилт гаргаж чадсангvй. "Лацио" ч єндєр vнээр авсан тоглогчоо "Барселона"-д зээлдvvлэв. Мендьета "Барса"-д нэг улирал муугvй тоглосон ч удалгvй Английг зорьж, "Миддлсбро"-д хvчин зvтгэж эхэллээ. Хаа очиж хєл-бємбєгчний замналынхаа сvvлийн жилvvдэд тэр "Боро"-д чамлахааргvй тус хvргэсэн. Хэдийгээр нэг их олон гоол оруулаагvй ч багийн андууддаа єгсєн оновчтой дамжуулалт нь єндєр хувьтай байлаа.
2006 оны арванхоёрдугаар сарын 26-нд "Эвертон"-той хийсэн тоглолтод оролцсоноос хойш Мен¬дьета талбайд дахин гарсангvй. Уг нь "Боро"-той байгуулсан гэрээ нь дуусах болоогvй ч дасгалжуулагч тvvнд талбайд гарах боломж олгоогvй юм. Ингээд сэлгээний сандалд жил гаруй хугацааг єнгєрvvлсний эцэст 2008 оны тавдугаар сард зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгджээ.
"Би анх 16 настайдаа "Кастеллон"-ы бvрэлдэхvvнд тоглож эхлэхдээ ийм амжилтад хvрнэ гэж зvvдэлж ч явсангvй. Европын гурван том лигт тоглож, цєєнгvй цом хvртлээ. Тиймээс єнгєрvvлсэн амьдралдаа харамсах зvйл алга" хэмээн тэр хєлбємбєгєє орхисны дараа ярьсан юм.
Г.БАЯРСАЙХАН
Эх сурвалж: Таван цагариг
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР