ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЮВЕНТУС

Postby Mr S » Mon Mar 02, 2009 5:45 pm

Тиаго-д шинэ гэрээ санал болгоод бгаа гэхийн.... 2007 онд аваад 2012 он хүртэл гэрээлсэн............ дахиад сунгах гэжийгаам бх даа........


залуу од Сомалийн 19 настай довтлогч Ayub Daud-г авч үлдэх ажилтай болоод бгаа гэнэ......... Европын олон багууд сонирхоод бгаа аж......... энэ сард хүртсэн Viareggio Carnival Cup-н мэргэн бууч.......... 8 гоолтойгоор..........
5 настайгаасаа хойш Туринд амьдарч бгаа гэнэ.......
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Tue Mar 03, 2009 11:46 pm

Челсигийн Эссьен эргэж ирсэн байна. Бас л гайтай гар шүү. Манайхтай тоглоход бэлтгэл муугаас талбайд битгий гараасай.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby rednasca » Wed Mar 04, 2009 9:25 am

гарахгүй байхаа... дэндүү удаан хугацааны дараа шууд тийм чухал тоглолтод... дээр нь Микелийн форм... :eek:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: ЮВЕНТУС

Postby che » Wed Mar 04, 2009 10:02 am

өө Лазио-д нухуулчиж азгүймаа.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: ЮВЕНТУС

Postby El Payaso » Wed Mar 04, 2009 10:10 am

гэхдээ хариу тоглолттой биз дээ... Марчиони эхлэж гоолдсон ч араас нь лацио 2 хусчээ... лацио энэ жил ер нь цом авуул таарна доо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Mar 04, 2009 12:16 pm

Image

Coppa Italia – Semi-finals 1st leg
Rome, Stadio Olimpico
Tuesday 3rd March 2009

LAZIO – JUVENTUS: 1-2

Scorers: Marchionni (34th), Pandev (65th), Rocchi (78th),

LAZIO: Muslera; Lichsteiner (De Silvestri 78th), Siviglia, Cribari; Kolarov, Manfredini (Mauri 56th), Ledesma, Matuzalem, Foggia (Brocchi 85th); Rocchi, Pandev. Reserves: Carrizo, De Silvestri, Rozenhal, Radu, Brocchi, Mauri, Inzaghi. Coach: Rossi

JUVENTUS: Manninger; Grygera, Legrottaglie, Chiellini, Molinaro; Marchionni, Sissoko (Marchisio 59th), Tiago (Poulsen 68th), Nedved; Amauri (Trezeguet 78th), Iaquinta. Reserves: Chimenti, Ariaudo, Marchisio, Poulsen, Salihamidzic, Giovinco, Trezeguet. Coach: Ranieri.

Referee: Tagliavento

Yellow Card: Matuzalem (14th), Iaquinta (16th), Grygera (31st), Sissoko (38th), Chiellini (69th)

[youtube]http://www.forzajuve.ru/index.php?option=com_content&task=view&id=117697&Itemid=47[/youtube]

Манайхан Ромын Олимпико цэнгэлдэхэд Лацио баг дээр зочлон тоглолоо. Эль Паяасогийн хэлсэнчлэн талбай дээрээ биш. Хариу тоглолт 4-эр сарын эхээр болно. Талбай дээрээ хүлээн авна. 1 гоолыг бол хөөрхөн аргалчих юм байгаа биз...тэр үеийн тоглолтын хуваарь яахнав, АЛ-ын тоглолтын дундуур болвол хэцүү :mrgreen: /бас АЛ-д найдвар тасраагүй ээ/
Үндсэн бүрэлдэхүүн өнгөрсөн Наполигийн эсрэг амарсан тул энэ удаа талбайд гарлаа. Эхний үед манайхан сайн довтолж тоглосон, хэд хэдэн боломжийг гаргасан ч тэргүүлж чадаагүй. Яквинтагийн гоолыг отон гээд тооцсонгүй, сайн харвал отон биш байна лээ. Яахав өнгөрсөн Интер-Ромагийн тоглолтын үеэр шүүгчдийг баахан зэмлэсэн тул энэ удаа нэлээд хаширлаж иймэрхүү алдаа гаргасан байх. Эхний үед Маркьионни тэргүүлсэн. Тэгэнгүүт манай хашир Раньери 2-р үеээс эхлээд үндсэн бүрэлдэхүүний Тьяго, Сиссико гээд нөхдүүдийг суулгасанаар 2 гоол алдаад хожигдчихлоо. Манай Раньери бодвол шигүү хувааритай гээд амраах гэсэн байх....Эхний гоолыг Пожжиа цохиод Маннингер хаагаад 16 дотор бөмбөг ороод ирэхэд хамгаалалтын бужигнаан дундаас хусчихлаа. 2 дахийг нь сөрөг довтолгооноор Рокки хийлээ. Манай Кьеллинигийн форм гэмтлээс ирсэнийхээ дараа тааруу байгаад байгаа юм...жаал тоглуулж, формыг нь сайжруулах хэрэгтэй байна.
Манайхан бас энэ улиралд сулхан багуудыг хожиж яваад хожигдож алдааг энэтэй нийлээд 3 гаргалаа. Хэтэрхий бардам, эсвэл анхаарал сул байгаагын илрэл л дээ. Дэмий оноо алдаад л....

За ингээд Турины дэрбидээ бэлдэе...Ториногийн босс манайхыг хожихын тулд жилийн бүх цалингаа өгнө энэ тэр гэсэн юм ярьж байна лээ. Золиг чинь сүүлийн үед хүснэгтийн хомоол хамж байгаа, манайд хожигдвол ажлаасаа халагдахаа мэдээд байгаа юм байх даа. :gold
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby El Payaso » Thu Mar 05, 2009 4:50 pm

Раниери Лациотой тоглосон тоглолтыг тоглосон шүүгчийг хужаа шиг байсан гэж хэлээд бөөн юм болоод байгаамаадаа ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Mar 05, 2009 11:53 pm

Image

Дэлхий нийтээр санхүүгийн хямралтай, компаниудын төсөв, бизнес төлөвлөгөгөө яаж хийе дээ гэж толгой өвдөж, хөрөнгө оруулалт хомсдож байгаа одоогийн нөхцөлд хөлбөмбөг л орлогын баттай эх сурвалж бололтой. Манайхан хуучин Delli Alpi цэнгэлдэхээ шинэчлэж Sport Five гэсэн шинэ цэнгэлдэхээ барьж байгаа билээ. Энэ хоорондоо одоогийн Олимпико, хуучны алдарт Comunale цэнгэлдэхдээ түр нүүж орсон.
Манай шинэ цэнгэлдэхийн цогцолборт Италийн худалдааны фрэнчайз Конад групп хөрөнгө оруулахаар болж 34 000 м2 талбайг худалдан авсан байна.
Манай багын удирдлагын зорилго нь шинэ цэнгэлдэхийг зөвхөн 7 хоногт 1-2 удаа ирээд хөлбөмбөг үздэг газар биш, 7 өдөр хүмүүс гэр бүлийнхэнтэйгээ ирдэг шоу, амралтын төв болгох зорилготой юм. Сүүлийн үед Италид цэнгэлдэхүүдийн аюулгүй байдал болон хөлбөмбөгийг тойрсон янз бүрийн үймээн гарч байгаа ч энэ бол нэлээд амбицтай, цагаа олсон төлөвлөгөө юм. Үүнийг дагаад нэлээн ч орлого манай багт орж, 2011 оны үед дуусах ТВ эрхээ дангаараа биш, лигээрээ хамтаар зарах системд шилжихтэй холбоотойгоор буурч магадгүй орлогоо нөхөх зөв санаа болсон.
Италийн топ багууд болох Ювентус, Милан, Интэр нь ТВ эрхээ тусдаа маш өндөр үнэ буюу жилийн 110 сая орчимоор зардаг бөгөөд үүнээс болж жижиг, дунд багууд ТВ эрхээ бага үнээр зарах, бүр зарж чадахгүй байх тохиолдол гарч хэл ам таталдаг, бүр лигийг хаяана гэж сүрдүүлдэг билээ. Иймээс энэ асуудлыг шийдэж, 2011 он билүү 2010 оны билүү хамтаар эрхээ Англи, Герман гээд бусад орнууд шиг зараад, мөнгөө тодорхой харьцаагаар хувааж авах системд шилжих юм. Үүнтэй холбоотойгоор дээр 3 багын энэ чиглэлээс олдог орлого буюу нийт орлогын бараг 50%-ийг эзэлдэг орлого буурах аюултай юм.
Конад компани нь 60 гаруй ийм төвийг эрхэлдэг бөгөөд энэ төвийг 90 сая еврогийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулах бөгөөд тооцоогоор өдөрт 10000 хүн үйлчлүүлж, 800 шинэ ажлын байр бий болж, жилийн 150 сая еврогийн орлоготой ажиллах аж.
ImagevsImage

Одоо Дель Алпиг нурааж байгаа ажил 3 сар гэхэд дуусах бөгөөд 8 сар хүртэл янз бүрийн бичиг цаас, бэлтгэлийн ажил хийгээд 8 сараас цэнгэлдэхийг шинэчлэж барих ажил эхлэх юм байна. Үүнд нийт 3000 ажилтан 2 жилийн турш ажиллаж, 2011 оны зун ашиглалтад орж, 2011 оны 9-р сард нээлтээ хийхээр төлөвлөсөн байна.
Сайхан цэнгэлдэхтэй болох нь дээ. :-D :eek:
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri Mar 06, 2009 12:11 am

Image

Бланыгаа нэг танилцуулчихья. Овоо спортын менежментийн авьяастай шиг...
Урдын удирдлагын гол алдаа нь комерсиал тал руугаа анхаардаггүй байсан шиг байгаа юм...цэнгэлдэхийн дүүргэх, жерси энэ тэрээ олигтой зарах, бусад орны зах зээлийг эзлэх тал дээр анхаарахгүй....МЮ, Реал, Барселона, бавари шиг орлогын эх сурвалжаа олон төрөл болгохгүй...харин манай шинэ хүн нэлээд ахицтай, сайн явж байна...тэгээд ч ийм туршлага сайтай юм байна. Намтарыг нь танилцуулбал:

1963 оны 4-р сарын 9-нд Францад төрсөн, Франц гар юм. Ницийн CERAM их сургуулийг олон улсын бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр төгссөн.
1987-1992 онуудад Францын Албертвилийн Олимпийн худалдаа, маркетинг, нээлт хаалтын ёслолын захирал байж байгаад Харвардад бизнесийн МБА хамгаалсан байна..
1994-2000 онуудад Амаури гэсэн спортын байгууллагын Ерөнхий менежер, ГЗ байсан бөгөөд энэ компани нь Францад өөрийн спорт цогцолбортой, Тур де Франц, Парис Дакар гэсэн томоохон уралдаан, жижиг сажиг орон нутаг, бүсийн тэмцээн зохион байгуулдаг байсан байна.
2001-2006 он буюу манайд ирэхээсээ өмнө Францын теннисний холбооны Ерөнхий менежер, ГЗ хийж байсан бөгөөд Ролан Гарос гэсэн их дуулгын тэмцээн, Францийн мэргэжлийн теннисний бусад тэмцээн, Дэвисийн цомыг зохион байгуулдаг байж...

Түүний удирдлага доор манай баг одоогоор хэт олон тогтворгүй ивээн тэтгэгчидтэй биш, цөөн ч тогвтортой хэсэгтэй ажиллх зарчим баримталдаг билээ. Эхний байдлаар Sport Five, Conad, Dsquared, BetClick гээд ивээн тэтгэгчидтэй урт хугацааны гэрээтэй ажиллаж эхэлсэн бөгөөд Ювегийн төлбөртэй суваг, Хурра сэтгүүл, Азийн орнуудын зах зээл, шинэ, илүү тухтай цэнгэлдэх гээд л нэлээд ажлуудыг хийж байгаа билээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri Mar 06, 2009 10:29 am

Сүүлийн үед шүүгчид тоглолтод нөлөөлж, бүр аварга багыг тодруулдаг гэсэн яриа Италид гараад байгаа. Үүнтэй холбоотойгоор Ла Стампа сонин шүүгчдийн алдааг тохируулсан хүснэгтийг гаргасан байна.

1: «Милан» 53 +5
2: «Фирентина» 51 +5
3: «Ювентус» 50 -3
4: «Интер» 49 -11
5: «Женоа» 46 +1
6: «Рома» 45 +1
7: «Кальяри» 40 +2
8: «Удинезе» 40 +6
9: «Палермо» 39 +3
10: «Наполи» 39 +4
11: «Лацио» 39 +1
12: «Сампдори» 36 +4
13: «Аталанта» 35 -1
14: «Катания» 33 =
15: «Сиена» 31 +3
16: «Торино» 24 =
17: «Болонья» 23 =
18: «Режжина» 23 +5
19: «Лечче» 18 -4
20: «Кьево» 17 -6

Тэднийхээр бол Милан Фиорентина 2 хүснэгтийг тэргүүлж, Манайх 3-д, Интэр 4-д байх ёстой юм байна. :mrgreen: Гэхдээ онооны зөрүү нэг их ихгүй байх нь...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Fri Mar 06, 2009 11:24 pm

Image


Хаалгачдын загалмайлсан эцэг юмуу даа :D :D
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby RBK » Sat Mar 07, 2009 8:51 am

Ооо лайтай... Хэхэ...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ЮВЕНТУС

Postby Seikoni » Sat Mar 07, 2009 11:21 am

Италидаа л...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: ЮВЕНТУС

Postby ТӨӨГӨӨ » Sat Mar 07, 2009 1:05 pm

Seikoni wrote:Италидаа л...

хахаха буффон уу? хачин юм ярих юм
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Mar 07, 2009 1:22 pm

Image

Манайхан өнөөдөр Торинотой дэрби тоглолт хийнэ. Нөхдүүд хамаг хүчээ гаргах байх даа.

Легро бэндуулсан, Григура гэмтсэн тул тоглолтод орохгүй, Зебина, Кнежевич 2 дуудагдсан байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Mar 08, 2009 10:32 am

Image

Serie A 2008/09 27th Day
Turin, Stadio Olimpico
Saturday 7th March 2009

TORINO – JUVENTUS: 1-0

Scorers: Chiellini (80th)

TORINO: Sereni; Colombo, Natali, Dellafiore, Pisano; Abate, Dzemaili, Corini (Saumel 75th), Barone (Gasbarroni 70th); Rosina (Ventola 51st), Stellone. Reserves: Calderoni, Rivalta, Ogbonna, Saumel, Gasbarroni, Bianchi, Ventola. Coach: Novellino

JUVENTUS: Buffon; Zebina (Ariaudo 60th), Mellberg, Chiellini, Molinaro; Salihamidzic, Poulsen (Sissoko 84th), Marchisio, Giovinco (Nedved 67th); Amauri, Iaquinta. Reserves: Manninger, Ariaudo, Tiago, Sissoko, Nedved, Del Piero, Trezeguet. Coach: Ranieri.

REFEREE: Farina from Novi Ligure.

Yellow Cards: Marchisio (21st), Corini (29th), Pisano (92nd)

Манайхан Кьеллинигийн мөргөлтөөр дербидээ ялалт байгуулж, Интэрийг нэхсээр байна.
Раньеригийн хувьд Торино хийх тоглолтод баахан сэлгээний тоглогчид гаргалаа. Нийт үндсэн бүрэлдэхүүний 6 тоглогчийг амраажээ. Тоглолтын гол сюрприз нь Зебинаг гаргасан явдал байв. Манай хүн ч боломжийн тоглосон.
Манайх энэ тоглолтод төдий л сайн тоглоогүй ч 2-3 алтан боломж гаргасан, Ториногийн хаалгачийн гайхамшигтай тоглолт ч сөргөөр нөлөөлсөн. Жиовинко, Яквинта 2 нэлээд хурц тоглолтыг үзүүллээ. Ямар ч гэсэн дэрбидээ, бараг нөөцийн багаараа ялалт байгууллаа. :gold
Ганц санаа зовоож байгаа асуудал бол Молинаро сэлгээгүйгээр 7 хоногт дарааллаад 2 тоглолтод орчирлоо. Хөгжөөн дэмжигчдийн дунд үүнээс нь болж Супер Моли гэдэг болж... :mrgreen:

Нөгөө талд Челсигийнхэн бараг үндсэн бүрэлдэхүүнээр тоглож, тэгэхлээр бараг 7 хоног 2 тоглолтыг бүх тоглогчид нь хийсэн гэсэн үг юм.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Hishgee Everton » Sun Mar 08, 2009 11:50 am

Forza Juve wrote:Image

Serie A 2008/09 27th Day
Turin, Stadio Olimpico
Saturday 7th March 2009

TORINO – JUVENTUS: 1-0

Scorers: Chiellini (80th)

TORINO: Sereni; Colombo, Natali, Dellafiore, Pisano; Abate, Dzemaili, Corini (Saumel 75th), Barone (Gasbarroni 70th); Rosina (Ventola 51st), Stellone. Reserves: Calderoni, Rivalta, Ogbonna, Saumel, Gasbarroni, Bianchi, Ventola. Coach: Novellino

JUVENTUS: Buffon; Zebina (Ariaudo 60th), Mellberg, Chiellini, Molinaro; Salihamidzic, Poulsen (Sissoko 84th), Marchisio, Giovinco (Nedved 67th); Amauri, Iaquinta. Reserves: Manninger, Ariaudo, Tiago, Sissoko, Nedved, Del Piero, Trezeguet. Coach: Ranieri.

REFEREE: Farina from Novi Ligure.

Yellow Cards: Marchisio (21st), Corini (29th), Pisano (92nd)

Манайхан Кьеллинигийн мөргөлтөөр дербидээ ялалт байгуулж, Интэрийг нэхсээр байна.
Раньеригийн хувьд Торино хийх тоглолтод баахан сэлгээний тоглогчид гаргалаа. Нийт үндсэн бүрэлдэхүүний 6 тоглогчийг амраажээ. Тоглолтын гол сюрприз нь Зебинаг гаргасан явдал байв. Манай хүн ч боломжийн тоглосон.
Манайх энэ тоглолтод төдий л сайн тоглоогүй ч 2-3 алтан боломж гаргасан, Ториногийн хаалгачийн гайхамшигтай тоглолт ч сөргөөр нөлөөлсөн. Жиовинко, Яквинта 2 нэлээд хурц тоглолтыг үзүүллээ. Ямар ч гэсэн дэрбидээ, бараг нөөцийн багаараа ялалт байгууллаа. :gold
Ганц санаа зовоож байгаа асуудал бол Молинаро сэлгээгүйгээр 7 хоногт дарааллаад 2 тоглолтод орчирлоо. Хөгжөөн дэмжигчдийн дунд үүнээс нь болж Супер Моли гэдэг болж... :mrgreen:

Нөгөө талд Челсигийнхэн бараг үндсэн бүрэлдэхүүнээр тоглож, тэгэхлээр бараг 7 хоног 2 тоглолтыг бүх тоглогчид нь хийсэн гэсэн үг юм.

I like Juventus
The Toffees...
User avatar
Hishgee Everton
 
Posts: 681
Joined: Sun Mar 01, 2009 12:14 pm
Location: Best of the Best

Re: ЮВЕНТУС

Postby Funky » Sun Mar 08, 2009 3:39 pm

Forza Juve wrote:2-3 алтан боломж гаргасан

:smile:
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: ЮВЕНТУС

Postby Seikoni » Sun Mar 08, 2009 5:13 pm

thug_uu wrote:
Seikoni wrote:Италидаа л...

хахаха буффон уу? хачин юм ярих юм

тэгээд дэлхийд үү.. хаха чи харин хачин юм ярих юм..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Sun Mar 08, 2009 5:17 pm

Энэ одоо Икер гэж эргүүтэх гэж байгаам байхдаа
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby RBK » Sun Mar 08, 2009 6:42 pm

Заа хүн хүний бодол өөр шдээ... Сэйконигийн бодол бүр өөр...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ЮВЕНТУС

Postby Mish » Sun Mar 08, 2009 6:59 pm

миний бодол бас арай өөр бн, хэхэ
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: ЮВЕНТУС

Postby Mojul » Sun Mar 08, 2009 10:01 pm

Та нар тэгээд Ван Дер Саар гэх гээд бгаа юмуу :mrgreen:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Mar 08, 2009 10:09 pm

Image

За муу мэдээнүүд цуварч эхэллээ дээ. Энэ улиралд гэмтлүүд манай багаас салахгүй нь ээ...ашгүй хэд нь ирэхэд хэд нь явчих юм. Сиссико зүүн хөлөндөө гэмтэл авч бараг 2 сар талбайд гарахгүй болж байх шиг байна. Тэгэхлээр 5 сараас наашгүй гэсэн үг. Челсигийн эсрэг форм муутай Поульсенг уу? эсвэл залуу Маркьюзио юу?
Григура, Легроттальи, Маркьионни нарын хөнгөн гэмтлүүд гайгүй болж байх шиг....

Гэтэл эсрэг талд Челсигийнхэн бөөнөөрөө гэмтлээс ирж байдаг....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby ТӨӨГӨӨ » Sun Mar 08, 2009 10:10 pm

Seikoni wrote:
thug_uu wrote:
Seikoni wrote:Италидаа л...

хахаха буффон уу? хачин юм ярих юм

тэгээд дэлхийд үү.. хаха чи харин хачин юм ярих юм..

танай икэр лаг лаг гэхдээ буффоныг гүйцэхгүй тэгээд болоо kkkk
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 52 guests
cron