Бенеамата 2008-2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Өнгөрсөн улирлын шилдэг тоглогч хэн бэ?

1. Хулио Сезар
9
27%
2. Майкон
3
9%
3. Станкович
1
3%
4. Ибрахимович
20
61%
 
Total votes : 33

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Jan 28, 2009 3:38 am

Image

Эсрэг багийн тоглогчийг ингэж цохисон гээд Адрид 3 тоглолтонд оролцох эрхийг нь хасчихлаа. Ууг нь сайн тоглоод байсан юм сан. гэсэн ч манайхан давж заалдаж байгаа юм байна.
Үүнийг нь Майкон өмөөрч: Хэрвээ харвал булангийн цохилт, чөлөөт цохилт бүрд алдаа байгаа, үүнд нь тоглогч бүгдийг нь торгож болохоор. Би ийм явдал болсонд харамсаж байна гэж.
Ситигийн тавьсан их мөнгөний саналаас Какаг татгалзсан талаар бодлыг нь асуухад: Хэрвээ надад ийм хэмжээний мөнгөний санал тавьсан бол би шууд зөвшөөрнө. Худлаа, худлаа би тоглож байна. Интэр надад маш их итгэл хүлээлгэдэгт нь би талархдаг. Би энд байгаадаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд би хаашаа ч явахгүй гэсэн байна
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Wed Jan 28, 2009 10:17 pm

Адриано-н 3 тоглолтын торгуулийг хэвээр нь үлдээсэн байна, жигдрэх гээд л байсан юмсан гэхдээ Ибра, Круз болон Креспо байхад хэдэн тоглолтонд санаагаа зовоох хэрэггүй биздээ... Хамгаалалтаас гэмтэл олонтой байгаа нь Сантосын талбайд өнгөрүүлэх минутыг улам их болгож байна шүү Самуэл, Чиву нарыг фит байхад гараанд гарсан юм чинь өнөөдөр лав гарах байхаа...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Thu Jan 29, 2009 9:01 am

Буцаад 6 оноогоор тасарлаа гэж. Удинез хөгшин хатагтай нарыг нухаж манайд мөн ч сайхан тус хүргэлээ. Станкович формондоо орчихсон гоол хийгээд л. Ибра мэргэ бууч болоход ойрхон байна даа :-D
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Thu Jan 29, 2009 5:53 pm

Моуриньогүй, Адрианогүй, 10-уулаа айлын талбайд хожчихлоо хэлж байснаар асуудал алга Бареси ч сэтгэл тун хангалуун байна гэнэ... Мунтари улаан авчихгээд байх юмаа уул нь байнга тоглолтоо тоглогч дутуу дуусгаад байдгаа больсон байсан... Өмнөх улирлын сүүлээр, энэ улирлын эхээр ихээхэн шүүмжлүүлж байсан Станкович сүүлийн тоглолтуудад тогтмол формтой байна Ибра лидерийн үүргээ гүйцэтгэсээр л... Сантон үндсэн бүрэлдэхүүнд байраа тогтоох гээд байна уудаа Бареси түүний талаар тэр яг л туршлагатай тоглогчид шиг тоглож байна гэсэн байсан...
Image
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby zizu » Thu Jan 29, 2009 8:21 pm

Бареси гэж арай Франко Барэси биш биз?
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Thu Jan 29, 2009 9:25 pm

Биш ээ, Жюзеппе Бареси
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Thu Jan 29, 2009 9:43 pm

Нутагтаа барагтай бол хожигддогүй Катанияг 10 тоглогчтойгоор сайхан хожлоо. Нөгөө айхавтар хэл амтай тэдний менежер Монако нь тэд 11 тоглогчийн эсрэг биш, бүхэл бүтэн Катания хотынхонтой тоглоно, Зенга болохоор Интэрийг зовооно гэж байснаар нь яалт ч үгүй хүнд тоглолт боллоо. Зовооно гэсэн ч хожиж новширсонгүй. Тэгж Ювэд тус хүргэхгүй байлгүй дээ Интэриста байж :D

Моу, Адри, Ибра нар байх байхгүй нь асуудалгүй юм биш үү. Харин Сантон л байвал хожоод байх бололтой юм. :D Сүүлийн 3 тоглолтонд дээрх 3-гүйгээр тоглоод болоод л байна. Уг 3 тоглолтонд Сантон гараанд гарч эхэлсэн.

Тоглолтын 5 дахь минутанд Крузын баруун жигүүрт хийсэн сайхан тоглолтоос манайхан гоолоо хийлээ. Тэндээс дамжуулсныг нь Станкович сайхан мөргөлөө. Хойноос гүйж ирж байгаа түүнийг сайхан харсан. Өмнөх 2 тоглолтонд шондоод байсан тэрээр энэ удаа гоолдлоо

33 дахь минутанд Мунтари улаан авлаа. Занетти хэлж: Энэ бол шар картных байсан, улаан арай хатуудсан гэж. Би ч санал нэг байна. Хэдхэн хоногийн дотор 2 ч том шийтгэл авлаа. Адри 3 тоглолтоор шийтгүүлж, Мунтари улаан авлаа.
Нөгөөл Станковичийн дамжуулалтаар Ибра контордоод хожлоо авлаа. Одоо тэрээр 13 гоолтой мэргэн буучдын жaгсаалтанд 3-рт явж байна.

Тоглолтын 88, 90 минутанд Фигу, Ривас нарыг гаргаж тактикын сэлгээг Бареси хийлээ. Киву, Самуэль нар бэртсэн ч Ривас ирсэн нь сайн боллоо.

Доод талын багаасаа эргээд 6 онооны зөрүүтэй боллоо. Манайхан өнгөлөг байнаа. Форза Рагацци!! Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Forza Juve » Sat Jan 31, 2009 2:17 pm

Интэр өнгөрсөн улиралд бооцооны компаниудын орлогыг өсгөх, бооцоо тавигчдад хоосон горьдлого төрүүлж мөнгө саасан гэсэн хэрэгт сэжиглэгдэж шалгагдаж эхэлсэн байна. Өнгөрсөн улиралд бооцоо тавигчид бүгд л Интэрийг тасархай түрүүлнэ гэж таамаглаж байсан Гэтэл улирлын сүүл хүү Рома түрүүлчих аятай, Интэр сүүлийн хэдэн тоглолтод хачинтаад хүмүүсийн санаа бодлыг үймрүүлээд байсан. Тэр нь ноотой гэж сэжиглэгдэжээ. 37-р тойргийн тоглолтод бараг албаар тэнцэж, Ромагаас нэг оноогоор л илүү болж, тэрэнд нь бооцоо тавигчид итгэж, бооцооны компаниудад мөнгөө баахан өгсөн юм байх...37-р тойргийн 2:2-ээр тэнцдэг тоглолтод Манчиниг албаар Ирба болон Балотеллиг гаргаагүй, мөн хожлын гоол хийх боломжтой пенальти цохиход Круз татгалзаж, Матераццид эрхийг шилжүүлж, Матрикс алдсан гэсэн бөөн сэжиглэл байгаа юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: Бенеамата 2008-2009

Postby LeMoN » Sat Jan 31, 2009 3:11 pm

ХАРИН НЭГ ИЙМ ЗАВААН ЮМ БОЛЖ БАЙГАА СУРАГТАЙ АРАЙ ГЭЖ КАЛЧИО НЭР ХҮНД ӨНДИЙЖ БАЙХАД

МУУ ЮМ ХОЛУУР ӨНГӨРӨГ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Sat Jan 31, 2009 7:07 pm

ер нь үргэлж манай эсрэг шуумууд гарч байдаг. Аталантад хожигдсоны дараа Моуг баахан үг хэлсэн болгож байсан. Бүдэрсэн дээр нь цааш нь түлхэх зорилгоор байх л даа. Одоо болохоор доод багаасаа буцаад 6 онооны зөрүүтэй болонгуут л тэгж элдвийн юм гарч байгаа биз. Тэгээд ч Италийн хэвлэлүүд манай эсрэг л байдаг. Туттоспорт энэ тэрээс эхлээд. Өнгөрсөн улирал мафийн нөхөртэй Манчио, Занетти, Марко нарыг ярьсан гээд цуураад л байсан. Хэн нэг нь гэмт хэрэгтэнтэй ярингуут л тэр бас гэмт хэрэгтэн болохгүй биз дээ. Ярьсан гэсэн яриаг нь сайхан зохиогоод хэвлэл, сайтуудад тавьчихна.

Өнгөрсөн Сьенатай тоглосон тоглолтонд дээр Ибра бэртлээс шууд ирээд байсан болохоор тоглуулаагүй. Тэр оронд нь гаргасан Марио нь тэр тоглолтонд гоол хийсэн. Пенальтиг жилийн өмнө Сьенад гоол хийж скудетто авч байсан Марко тэрнийгээ ижил баг дээр давтаж скудетто авах гэж өөрөө цохисон, тэгээд алдсан. Тэрнээс Круз татгалзаад байсан юм байхгүй ээ хахаха. Хэрвээ хүсвэл тэр тоглолтын бичлэгийг үзвэл Марко булаалцалдаж байгаад өөрөө цохихоор болж байгаа. Гэртээ интэристи нартай хамт скудеттог авахгүй гэж, доод баг нь 1 онооны зөрөөтэй болоод, доод лиг руу уначих гээд дасгалжуулагчаа солиод үхэх үү, сэхэх үү гэдгээ үзэх болоод байсан Парматай нутагт нь тоглох нь эрсдэлтэй биш гэж үү?!
Тэдэнтэй хийсэн тоглолтонд ч Ибра 2-р үеийн хагасаас орж ирсэн. Ибраг оруулангуут 2 гоол алдаад доод лиг рүү унахыг нь Парматай тохирсон юм болов уу

Манайхан ч албан ёсоор энийг нь няцаачихсан. Өмнөх баг нь тэгж балраад балаг нь дуусаагүй байхад ( хэдэн сарын өмнө Можжи шоронд орсон) тэрийг дахин давтах баг байхгүй байхаа. Скудетто аваагүй 17 жилдээ ийм юмнаас хол байж болоод ирсийн. Болох ч байлгүй.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Sun Feb 01, 2009 11:23 pm

47' минутад Р.Бианки мөргөөд гоол хийчэхлээ :sad:. 2-р үе эхлээд л алдчихдаг. Одоо 2 байтугай гоол хийгээд хожино гэж найдахаас
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Sun Feb 01, 2009 11:32 pm

57' минутад айлийн хамгаалагч 16 дотор гар хүрснийг шүүгч харсаар байж пеналти өгсөнгүй. Гэхдээ тун удалгүй булангаас цохисон дамжуулалтыг хаалгачтай Бурдиссо тулж мөргөөд гоол. Forza Inter! Одоо нахиад нэгийг :-D
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Mon Feb 02, 2009 12:10 am

Турины хаалгач овоо муу гар юм даа. Креспогийн мөргөлт бараг орох байсан юмыг сунасаар байгаад хаачихлаа. Хайран 2 оноо.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Mon Feb 02, 2009 9:38 am

Бианкигийн мөргөлт гоёо байваа... манай Бүрдиссо гоолджээ... сүүлдээ ч нэлээн балбасан тэгээд барсангүй...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Mon Feb 02, 2009 8:51 pm

Талбайдаа дундажуудаас бүтэн оноо авах л хэрэгтэйдээ... Моуриньо шүүлтийн талаар нэлээн ярисан тэгээд тоглолтонд дунд ч яриад хөөгдсөн бандуулсан гэтэл иртэл дахийд л шүүлтэнд НО гардаг наасан 16-д гар хүртэл шүүгч яг харжаагаад л заадгүй наасан Моуриньо толгойгоо сэгсэрээл өнгөрсөн дахиад бандуултаа бишдээ л гэж бодсон байхдаа... Круз, Креспо нар сайхан мөргөлтүүдээр гоолдох боломжтой байсанч айлын хаалгач супер байлаа гэж... Хэдэн тоглолт харагдаагүй Аваргуудын лигийн бүрэлдэхүүнээс хасагдаад байгаа Куарежма сэлгээгээр олигтой ч тоглосонгүйдээ Нани хэлсэн байсан байнга тоглохоос 1 тоглоод 1 ч юмуу 2 тоглолт өнжөөд тоглох маш хэцүү байдаг гэж тэрүүгээр л формгүй л байнадаа...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Feb 02, 2009 9:22 pm

Image

Торотой тэнцчихлээ. Сантон ер нь гарааны тоглогч болсон бололтой. Мунтаригийн оронд Макс жигүүрт гарлаа. Урд Крузтэй хамт Ибра. Ибра Интэрт 100 дахь тоглолтоо хийсэн ч багтаа тус болж чадсангүй.
Тоглолтын эхний үед манайхан сайн тоглосонгүй. Моу яагаад эхний үед 2-р хагаст тоглосон шигээ тоглосонгүйгээ өөрстөнөөсөө асууж, дүгнэлт хийнэ гэнэ. Станкович бас бэртлээс болоод эхний үед солигдчихлоо. 2-р хагасаас 2 Португал жигүүртэй тоглох шив. Куаресма нэг л биш ээ. Ууг нь өөрөө их л хичээж байгаа бололтой. Гэтэл үр дүн нь санаснаар нь гарахгүй байна. Моу ч үүнийг нь хэлж.

Бианкигийн гоол дээр Сезар бөмбөгийг нь харж чадсангүй гэнэ. Кордобагийн цаана халхлагдсан бсан гэнэ. Өөрөө бол иймэрхүү бөмбөгийг алддаггүй болохоороо энэ удаа алдаад өөртөө уурлаж буй гэнэ.
Айлын хамгаалагчийн гар мэдэгдэхүйц торгуулийн талбайд хүрч байхад шүүгч өгсөнгүй, хараагүй дүр эсгэв үү яаав. Гэтэл хаа байсан талбайн голоос тоглолт үзэж суусан Моу харчихаад итгэж ядаад байдаг. Арай л биш ээ шүүгч гуай. Тэрний дараахан нь Бурдиссо тоог тэнцүүлсэн. Өчнөөн л нүдлээ гоол ордоггүй ээ ёстой одгүй өдөр байлаа. Ибра 2 ч шон онов уу даа. Креспо, Круз, Кордоба нарын мөргөлтүүдийг хаасан хаалгач Серени маш сайн тоглолоо. Фигу харин маш сайн тоглосон. Бурдиссод булангаас дамжуулалт хийсэн.

Доод багуудын хооронд өөрчлөлт гарсан ч 6 онооны зөрүүгээ хадгалж үлдлээ. Ирэх хагас сайнд Леччетэй.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Барнаба » Mon Feb 02, 2009 10:02 pm

Mоуриньо Куаресма-г байнга гараанд гаргамаар байгаам даа ингэж суулгасаар байгаад ямар ч формгүй үлбэгэр амьтан болгох гэж байгаан
уул нь Маню-тай тоглоход Куаресма нилээн хэрэг болно доо , одооноос тоглуулж байгаад форм-нд оруулчих хэрэгтэй, энэ жил уулаасаа Серия-А -д түрүүлнэ, тэр тал дээр нээх зовоод байх шаардлагагүй, гол нь АЛ-т том амжилт үзүүлэх ,

Куаресма-г байнга л гаргах хэрэгтэй байна даа
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Mon Feb 02, 2009 10:53 pm

Аваргуудын лигийн бүрэлдэхүүнээс хасагдсан... Италийн хэвлэлүүдээр Моуриньо Тоттенхэмийн Женасыг багтаа нэгтгэх хүсэлтэй гэнэ харин Тоттенхэм Куарежмаг тиймээс улирал дуустал солиж зээлэх боломжтой гэнэ чухам цонх хаагдсан бол яах юм байгаан?
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Tue Feb 03, 2009 9:49 am

Цонх хаагдахаас өмнө О.Дакуртийг Фулхэмд, Р.Куаресмаг Чэлси-рүү зээлээр явуулахаар болсон байна. Гараанд гарахгүй зэвэрч байснаас Челсид очоод формондоо ороод ирээрэй гэж ерөөе дөө :)
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Tue Feb 03, 2009 10:16 am

Күйрежма ч дээ эргэж ирэх юм болов уу даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby Hotspur » Tue Feb 03, 2009 10:48 am

Эргэж ирэх үү?
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Tue Feb 03, 2009 2:13 pm

Челсид өөрийгөө нээгээд, байр сууриа олчихвол ч эргэж ирэхгүй байхыг үгүйсгэхгүй ээ
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Feb 04, 2009 8:46 am

Хэдэн мэдээ байна.
Самуель, Вьеира, Матрикс, Киву нар багтайгаа бэлтгэл хийгээд эхэлж. АЛ гэхэд бэлэн болчих болов уу манай хэд

Обиннаг Испани руу зээлээр явуулна гэж яригдаж байсан ч тэрээр багтаа үлдлээ.

АЛ тоглогчдын жагсаалтанд Обинна, Креспо нар багтаагүй бол Мариог Б листэд оруулж. Хамгийн чухал хүн Самуелийг энэ жагсаалтад оруулж. Тэрээр удаан хугацааны бэртлээс болж хэсгийн тоглолтуудад оролцоогүй юм
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Feb 04, 2009 8:49 am

За хамгийн сонин мэдээ нь Куаресмаг зээлээр явууллаа. Би хувьдаа энэ нь зөв байсан гэж бодож байна.

Моугийн Италид ирэхдээ тооцоолж байсан тактик нь 4-3-3 байсан. Улирлын эхэнд энэ нь сайн ажиллаж байсан. Мань эр ч үүнд сайхан зохицож байсан ч энэ системийг солих хэрэг болсон. ҮҮнийгээ 4-3-1-2 гэж солих болоход түүнд урьднийх шигээ тоглох зай гараагүй. Үнэхээр бэлтгэл сайтай байсан бол жигүүрт, эсвэл довтолгоо дэмжиж хагас довтлогчийн байрлалд тоглож болох байсан.
Түүнийг хичээдэггүй, бэлтгэлдээ шамддаггүй байсан гэхгүй. Бүгд түүнийг мэдэж байсан гэхдээ л тэр хангалттай сайн байсангүй.
Ямар ч хүнд шинэ газар, шинэ соёлд дасахад цаг хэрэгтэй байдаг. Тривелаг ч энэ тойроогүй. Магадгүй ганц шалтгаан нь түүнд цаг л хэрэгтэй байсан байж магадгүй. Зидан, Платини нар ч анх Италид ирэхдээ түүн шиг л байсан.

тийм болохооор түүнийг тэгж хүлээж байхаар өөр багт тоглуулах нь дээр байсан байх. Өөр багт өөрийгөө сорьж үзэх нь түүнд ч хэрэгтэй байсан.
Би хувьдаа түүнийг заавал багтаа эргэн ирж, жинхэнэ тоглолтоо гаргаад олон хожил авчраасай гэж хүсэж байна. Ирэх зунаас л уулзъя даа Куаресма!
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Sat Feb 07, 2009 2:49 am

Маргаш Леччетэй тоглох нь. Мариог дуудаж, бэлтгэл овоо байгаа юм байлгүй. Ганц Круз л бэртлээс болж дуудагдсангүй.
Марко, Киву, Самуель нарыг дуудсан байна ашгүй, манай хэд бэртэлтэй байсын.

Адригийн торгуулийн сүүлчийн тоглолт. Ирэх 7 хоногийн дербид тоглож болох нь.

Мариог 21 насны шигшээгийн нөхөрсөг тоглолтонд дуудаж

Сантон сүүлийн үед нэлээд алдартай болж байнаа. Липпи түүнийг Роматай хийсэн цомын тоглолтоос өмнө мэддэггүй байснаа хэлж. Одоо бол сайн мэддэгг болсон гэнэ. Их өндрөөр үнэлээд Аззуррид тоглох нь ойлгомжтой гэнэ. Жаахан хугацаа хэрэг болох биз.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 25 guests
cron