Астон Вилла 09/10 : Last man standing...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby RedChili » Sat Feb 20, 2010 2:54 am

Villa_Bayaraa wrote:Дельф: (...ялангуяа Ийглэсийг сааайн гэгч нь өшиглөх, сайн гэгч нь)


:-o ..... Инээсээр байгаад таарлаа... :-D

.. Сайхан бичих юмаа
IN BRENDAN WE TRUST
User avatar
RedChili
Ливерпүүл 19 дэх тайтл
 
Posts: 818
Joined: Fri Sep 04, 2009 3:56 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Khuluge » Sat Feb 20, 2010 1:35 pm

Энийг уншсаар байгаад бүр кино үзэж байгаа ч юм шиг :mrgreen:
League Title:1955, 2005, 2006, 2010, 2015,2017...
User avatar
Khuluge
Челси фен
Челси фен
 
Posts: 2277
Joined: Wed Nov 18, 2009 5:25 pm
Location: Mongolia

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby RedChili » Sat Feb 20, 2010 5:10 pm

Мартин Онэйл яагаад энэ жилийн топ 4т багтах баг урд жилүүдээсээ бага оноо авна гэдэгт итгэж байна вэ...
Image
Мартин Онэйл энэ жилийн аваргуудын лигийн эрхийн төлөөх буюу 4р байрны уралдаан нилээд баг оноогоор дуусна гэдэгт итгэж байна гэдгээ илэрхийлсэн байна..

Арсэнал түрүү жил 72 оноотой улирлыг 4р байранд дуусгасан бол Ливерпүүл тэрний өмнөх улирал 76 оноотой дуусгаж "Аваргуудын лиг" ийн эрхээ халааслаж байсан..

Гэвч Вилла, Манчестэр Сити, Тоттэнхэйм багууд Топ 4т багтахад нэлээд дарамт учирдаг.. Онэйл 60 аас илүү оноо авхад энэ жилийн топ4т орчих боломжтой гэж үзэж байна..

Онэйлийн Ливерпүүл клубыг аль хэдийнээ 8н удаа хожигдсон байгаа ч гэсэн топ4 төө маш бага оноотой дуусгана гэж таамаглаж байна..

Примерь лигийн 7-р байранд зогсож байгаа Вилла 25 тоглолтын дараах байдлаар 42 оноотой байгаа нь өнгөрсөн жилийн өдийхтэй харьцуулхад тэд 6н оноо илүү 3р байранд байсан юм..

Онэйл хэлэхдээ...:
"Энэ улирал топ4т багтсан баг их бага оноогоор дуусгана гэж би бодож байна. Гэхдээ энэ нь хэн нэгэн 4,5 дараалж хожиж чадахгүй гэсэн үг биш юм"

"Одоо топ4т өрсөлдөж байгаа багуудын өмнө маш өрсөлдөөнтэй ширүүн тоглолт хүлээж байна. Энэ ч магадгүй 4р байранд дуусгах багын оноонд нөлөөлж илүү бага байна гэж би хувьдаа бодож байна."

"Ерөнхийд нь авч үзвэл, Хэрвээ чи энэ улирлын хүснэгтийн 70 оноог хүлээж байгаа бол.. Би чамайг дэндүү хөөрсөн байна гэж бодон байна.."

Сүүлийн 10н жилд 4р байранд дуусгасан багууд..

2000 он.. Ливерпүүл клуб 67 оноо..
2001 он.. Лийдс клуб 68 оноо..
2002 он.. Нюкастл клуб 71 оноо..
2003 он.. Чэлси клуб клуб 67 оноо..
2004 он.. Ливерпүүл клуб 60 оноо..
2005 он.. Эвэртон клуб 61 оноо..
2006 он.. Арсэнал клуб 67 оноо..
2007 он.. Арсэнал клуб 68 оноо..
2008 он.. Ливерпүүл клуб 76 оноо..
2009он.. Арсэнал клуб 72 оноо..


"Чи үүнд маш сэтгэл хангалуун байх болно. Энэ ер бусын гайхалтай."
"Зүгээр л үүнд анхаарлаа хандуул. Магадгүй би алдаж байж болно. Гэхдээ үүнээс бага байвал энэ жилийн топ4 ийн уралдаан сонирхолтой болно гэсэн үг.. "

Image
IN BRENDAN WE TRUST
User avatar
RedChili
Ливерпүүл 19 дэх тайтл
 
Posts: 818
Joined: Fri Sep 04, 2009 3:56 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Arshavin_Walcott » Sun Feb 21, 2010 12:21 pm

Өнөөдөр хожиж 4 байрын өрсөлдөөныг чимээрэй...
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sun Feb 21, 2010 6:08 pm

За тоглолт эхлэхэд 4 цаг үлдлээ... Улирал эхлэснээс хойш Бөрнли айлын талбайд хожил авч чадаагүй байгаа гэнэ. Тэгэхээр манайд шанс өндөр л байгаам байна. Өнгөрсөн жилийн 11 сард талбай дээр нь очиж шал дэмий тэнцсэн тэнцээнийхээ хариуг талбай дээрээ ширүүхэн шиг авах хэрэгтэй байна.
Манайх хожоод Тотт хожигдоодь Ливерпүүл МанСити 2 тэнчүүл яг гоё болох гээд байшд хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby soccer » Sun Feb 21, 2010 6:13 pm

Villa_Bayaraa wrote:За тоглолт эхлэхэд 4 цаг үлдлээ... Улирал эхлэснээс хойш Бөрнли айлын талбайд хожил авч чадаагүй байгаа гэнэ. Тэгэхээр манайд шанс өндөр л байгаам байна. Өнгөрсөн жилийн 11 сард талбай дээр нь очиж шал дэмий тэнцсэн тэнцээнийхээ хариуг талбай дээрээ ширүүхэн шиг авах хэрэгтэй байна.
Манайх хожоод Тотт хожигдоодь Ливерпүүл МанСити 2 тэнчүүл яг гоё болох гээд байшд хэхэ


болдог бол тэ хэхэ... СИТИ-чууд ЛИВ хусахад л болно
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sun Feb 21, 2010 6:34 pm

Манайх сул багуудтай хайнга тоглоод тэнцээд оноо алдчих гээд байдаг сул талтай үүнийг эс тооцвол гайгүй байх...

Харин Ливерпүүл Сити 2ийн хувьд ний нуугүй хэлэхэд Ливерпүүл хожино байх гэж бодоод байгаа. Тэнцчихвэл ч сайхан л байна... Сити гээс Адбаяр л нэг гоол гусаж магад. Хийхгүй бол тэгээд хэцүү дээ... Бас л нэг орон гарантвал хөөрхөн орон гаран бачканууд даа хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Bogruush » Mon Feb 22, 2010 12:06 am

Вилла чинь 5:2 оор хожцон байнашд бас л өрсөлдхөндээ
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby RedChili » Mon Feb 22, 2010 2:52 am

Image

10' [0 - 1] S. Fletcher
32' [1 - 1] A. Young
41' C. Carlisle шар хуудас
56' [2 - 1] S. Downing
58' [3 - 1] S. Downing
61' [4 - 1] E. Heskey
68' [5 - 1] G. Agbonlahor
74' S. Fletcher шар хуудас
85' F. Nimani шар хуудас
90' [5 - 2] M. Paterson
IN BRENDAN WE TRUST
User avatar
RedChili
Ливерпүүл 19 дэх тайтл
 
Posts: 818
Joined: Fri Sep 04, 2009 3:56 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Mr S » Mon Feb 22, 2010 10:42 am

Барнлиг burn хийчихэж........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby On Fire » Mon Feb 22, 2010 2:28 pm

User avatar
On Fire
 
Posts: 129
Joined: Wed Jul 01, 2009 10:38 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Ladykop » Mon Feb 22, 2010 3:42 pm

on fire-т баярлалаа гэж нэг хэлье гэж бодоод явсын. Сайн хайлайтс тавьдаг. Keep going :eek:
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby CrossBonez » Mon Feb 22, 2010 3:53 pm

Даунинг сайн тогложээ, эхнийх нь гоол жинхэнэ Ворлд класс...
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby NikkEi_Hotspur » Mon Feb 22, 2010 3:56 pm

Villa_Bayaraa wrote:За тоглолт эхлэхэд 4 цаг үлдлээ... Улирал эхлэснээс хойш Бөрнли айлын талбайд хожил авч чадаагүй байгаа гэнэ. Тэгэхээр манайд шанс өндөр л байгаам байна. Өнгөрсөн жилийн 11 сард талбай дээр нь очиж шал дэмий тэнцсэн тэнцээнийхээ хариуг талбай дээрээ ширүүхэн шиг авах хэрэгтэй байна.
Манайх хожоод Тотт хожигдоод Ливерпүүл МанСити 2 тэнчүүл яг гоё болох гээд байшд хэхэ

heregjsengui yu bayaraa. :D .
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby BuG » Mon Feb 22, 2010 3:57 pm

"Галан дунд"-ийн тавьсан тоймыг үзэхээр бичлэг олдсонгүй эсвэл хандах зөвшөөрөл алга (Video not found or access denied) гэсэн алдаа заагаад байх юм :smile: ... юуны учир вэ ???
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby NikkEi_Hotspur » Mon Feb 22, 2010 4:27 pm

gesnees nuguu "Dressing Room" comic-soo unshii.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby CrossBonez » Mon Feb 22, 2010 4:31 pm

BuG wrote:"Галан дунд"-ийн тавьсан тоймыг үзэхээр бичлэг олдсонгүй эсвэл хандах зөвшөөрөл алга (Video not found or access denied) гэсэн алдаа заагаад байх юм :smile: ... юуны учир вэ ???

Галан дунд биш, бэлтгэл ханасан гэж байгаа юм биш үү?
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Arshavin_Walcott » Mon Feb 22, 2010 10:21 pm

Young сайн байна шүү...Дажгүй хөлбөмбөмчин шүү... Английн шигшээд Tottenham Aston villa энэ 2 багаас дууддаг тамирчид хэд хэд байна даа... Гэхдээ л....
PRIDE NEVER SUBSIDE
User avatar
Arshavin_Walcott
Буучин
Буучин
 
Posts: 703
Joined: Thu Feb 11, 2010 9:33 pm
Location: Fly Emirates

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Mon Feb 22, 2010 11:43 pm

Сэтгэл хөдлөөд маааангар их юм бичцэн онгод ороод явжийнсан чинь нэт салаад шатчихлаа новш гэж...

Манайх сайхан тоглолоо л гэе дээ... дахиж бичихээс залхуу хүрээд байхын хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Feb 23, 2010 12:02 am

Image
The Real Claret and Blue army

Image

Image
We're forever blowing bubbles
Pretty bubbles in the air
They fly so high
They reach the sky...
Вестхамын дууг хальт хэрэглэчий ккк

Image
Turning point

Image
The wing wizards

Image
Emile Ivanhoe Heskey

Image
England squad...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Tue Feb 23, 2010 12:41 am

Image

Хувцас солих өрөөнд цувралаас

Бөрнлигийн эсрэг тоглосон тоглолтын дараа...


*Залуус Бөрнлиг 5:2 оор бут ниргэсний дараа хувцас солих өрөөнд, Хески би гоол хийчлээ хэмээх бүжгээ хийж байлаа*

Хески (Хоки поки дууны аянд оруулан дуулна): Тийм ээ! Цаг дуусахын өмнө хожлын гоол хийдэг зуршилтай... Энэ бол Эмиль Вилиам Айвонхое Хески.....

Милнер: Хожлын гоол ий? Цаг дуусахын өмнө ий? Зөндөө л гоол орсон шд. Дээрээс нь өөрийн чинь хйисэн гоол сүүлийнх биш дунд хавьцаа байсан биз дээ?

Хески: Тэгвэл би л лав чамайг хожлын гоол хийж байгааг хараагүйм байна даг...

Mилнер: Би дандаа ассист хаядаг шд...

Хески: Ассист? Пааа! Милнер хүү минь хүмүүс гоолыг л хүсдэг юм ш дээ. Ах нь чамд зааж өгнөө. Чи нэг л өдөр ойлгоно. Хэрвээ чи хүсвэл ах нь яаж гоол хийдгийг заагаад өгье ахын дөө...

*Милнерийн нүд нь орой дээрээ гаран гайхаж байх тэр үед МОН өрөөнд орж ирлээ. Тэрээр их л баяртай байх бөгөөд МанЮ-г хожсоныхоо дараа дуулж байсан дуугаа амандаа аялана.*

MOН: ...and we'll keep on fighting to the end, we are the...... юу гэдэг билээ дээ ....!? (Queen: We are the champions) Агбон, хөөе чи наад Даунингаа тавь!

*Агбон Даунингийг заамдаж байснаа тавиад*

Агбоэ: Босс оо энэ чинь миний селебрешнийг хулгайлсан, муу хулгайч!

MOН: Тэр яасан гэнээ?

Агбон: Яагаав би гоол хийхээрээ, мааангар их баярлаад инээгээд, эрхий хуруугаараа нуруун дээрх нэрээ заагаад гүйгээд байдаг тэр селебрешнийг хулгайлаад дуурайгаад хийцэн...

*Даунинг хоолойгоо засаад бантсан байдалтай*

Даунинг: Яг шд. Яг гоол хийх үеэр нуруу загатанаад байсын мэдүү? Тэгээд ч угаасаа би гоол хийхээрээ баярладаг, гоол хийх дуртай за юу!

*Агбон Даунингийг заамдахаар зүтгэн*

Агбон: Үгүй! би гоол хийх дуртай!

*Багийнх нь залуус нулимс нь цийлэгнэсэн Агбоныг арай ядан барина*

Даунинг: Би чамаас илүү гоолонд дуртай за, муу унжуу уруулт минь. Тэгж ярьвал би 2 гоол хийсэн за юу. Чи ингэхэд хэдийг хийсийн?

*Агбон хуруугаа гарган хэдэн гоол хийснээ тоолохыг оролдоно*

Даунин: Чи ганцхан гоол хийсийшдээ... эээ ганцхан гоол...

MOН: За болноо болно. Хүн болгонд хангалттай хүрэхээр гоол орсон за юу? Сайхан тэмцэлдэж, сайхан ялалт байгууллаа. Коллинс чи л лав тархиныхаа бүх цусыг юүлсэн байхаа тэ? (тоглолтын үеэр Коллинсын толгой хагарч цус гарсан)

*Коллинс урьд урьдынхаас цонхигор, манараа харагдана. Тэрээр гараа өргөсөн боловч юу гэж хэлэх гэж байснаа санахгү байсан тул бантсандаа эрхий хуруугаа гозойлгов*

MOН: Эмиль, Бид чиний потенциалыг одоо л харж эхэлж байна. Сайн дасгалжуулагч доор байвал чи ойрын хэдэн жилийн дотор давгүй довтлогч болохоор байна шүү дээ...

*Өрөө даяараа инээдэм болж Хескиг шоолов. Дельф Яанг руу хандан юм асууна*

Дельф: Ноён Яанг? Ноён Яанг?

А.Яанг: Яасан Фабиан?

Дельф: Та надад нэг юм үзүүлээд өгөөч тэхүү?

А.Яанг: Өө тэгэлгүй яахав ахын дөө. Би чам шиг дүү нартаа арга техникээ харамгүй хуваалцдаг. Юу сурмаар байна? Ах нь чамд яаж тэр Карлислийг унатал хуурсан тэр аргаа зааж өгөх үү? Кроос яаж хийхийг сурах уу яах уу?

Дельф: Үгүй ээ. Та нөгөө Ийглэсийг нээх гоё таклдаж унагаад өшиглөсөн дөө. Яаа! гээд л. Тэгсэн чинь Ийглэс унаад л "миний хөл, миний нуруу, миний гар" гээл уйлаал. Шүүгч тоодгүй наасан...Уг нь талбайд гарсан бол би тэрнийг өшиглөх байсым л даа.

*Дельф дэвтэр балаа гарган, Яангийг амьсгаа даран анхааралтай харан суув*
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby TraP » Tue Feb 23, 2010 12:51 am

*Залуус Бөрнлиг 5:2 оор бут ниргэсний дараа хувцас солих өрөөнд, Хески би гоол хийчлээ хэмээх бүжгээ хийж байлаа*

Хески (Хоки поки дууны аянд оруулан дуулна): Тийм ээ! Цаг дуусахын өмнө хожлын гоол хийдэг зуршилтай... Энэ бол Эмиль Вилиам Айвонхое Хески.....

Милнер: Хожлын гоол ий? Цаг дуусахын өмнө ий? Зөндөө л гоол орсон шд. Дээрээс нь өөрийн чинь хйисэн гоол сүүлийнх биш дунд хавьцаа байсан биз дээ?

Хески: Тэгвэл би л лав чамайг хожлын гоол хийж байгааг хараагүйм байна даг...

Mилнер: Би дандаа ассист хаядаг шд...

Хески: Ассист? Пааа! Милнер хүү минь хүмүүс гоолыг л хүсдэг юм ш дээ. Ах нь чамд зааж өгнөө. Чи нэг л өдөр ойлгоно. Хэрвээ чи хүсвэл ах нь яаж гоол хийдгийг заагаад өгье ахын дөө...

*Милнерийн нүд нь орой дээрээ гаран гайхаж байх тэр үед МОН өрөөнд орж ирлээ. Тэрээр их л баяртай байх бөгөөд МанЮ-г хожсоныхоо дараа дуулж байсан дуугаа амандаа аялана.*

MOН: ...and we'll keep on fighting to the end, we are the...... юу гэдэг билээ дээ ....!? (Queen: We are the champions) Агбон, хөөе чи наад Даунингаа тавь!

*Агбон Даунингийг заамдаж байснаа тавиад*

Агбоэ: Босс оо энэ чинь миний селебрешнийг хулгайлсан, муу хулгайч!

MOН: Тэр яасан гэнээ?

Агбон: Яагаав би гоол хийхээрээ, мааангар их баярлаад инээгээд, эрхий хуруугаараа нуруун дээрх нэрээ заагаад гүйгээд байдаг тэр селебрешнийг хулгайлаад дуурайгаад хийцэн...

*Даунинг хоолойгоо засаад бантсан байдалтай*

Даунинг: Яг шд. Яг гоол хийх үеэр нуруу загатанаад байсын мэдүү? Тэгээд ч угаасаа би гоол хийхээрээ баярладаг, гоол хийх дуртай за юу!

*Агбон Даунингийг заамдахаар зүтгэн*

Агбон: Үгүй! би гоол хийх дуртай!

*Багийнх нь залуус нулимс нь цийлэгнэсэн Агбоныг арай ядан барина*

Даунинг: Би чамаас илүү гоолонд дуртай за, муу унжуу уруулт минь. Тэгж ярьвал би 2 гоол хийсэн за юу. Чи ингэхэд хэдийг хийсийн?

*Агбон хуруугаа гарган хэдэн гоол хийснээ тоолохыг оролдоно*

Даунин: Чи ганцхан гоол хийсийшдээ... эээ ганцхан гоол...

Ёоо татаагаад хаячих юма вакакака :-o
Alive or Alive?
User avatar
TraP
Челси фен
Челси фен
 
Posts: 4147
Joined: Sat Aug 15, 2009 4:39 pm
Location: Парк

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby NikkEi_Hotspur » Tue Feb 23, 2010 4:49 pm

Villa_Bayaraa wrote:Image

Хувцас солих өрөөнд цувралаас

[b]Бөрнлигийн эсрэг тоглосон тоглолтын дараа...

Даунин: Чи ганцхан гоол хийсийшдээ... эээ ганцхан гоол...

tataaj bnaa. keep it up
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Beb » Tue Feb 23, 2010 7:54 pm

Bayaraa :eek:
Image
User avatar
Beb
 
Posts: 563
Joined: Mon Aug 24, 2009 10:47 am

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Цогоо » Tue Feb 23, 2010 11:21 pm

Одоо бүүр Виллагийн тоглолт адал явдалтай болоосой гэж хүсдэг болох нь байшт. Баяраа нэрээ муу зан сургаж байнаа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 51 guests
cron