Бенеамата 2008-2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Өнгөрсөн улирлын шилдэг тоглогч хэн бэ?

1. Хулио Сезар
9
27%
2. Майкон
3
9%
3. Станкович
1
3%
4. Ибрахимович
20
61%
 
Total votes : 33

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Tue Jan 20, 2009 9:57 pm

Өнгөрсөн 7 хоногт Моу Мариогийн талаар хэлэхдээ түүнийг бэлтгэлээ сайн хийж байгаа, түүнтэй ярилцахад тэрээр өөр баг руу явалгүй, багтаа үлдэж, илүү сайжрах бодолтoй байгааг нь хэлж байсан бол маргааш болох цомын тоглолтонд түүнийг дуудаж. Аталантатай хийсэн тоглолтонд нөөсөн Манчини, Куаресма нарыг ч дуудаж бэлтгэл сайтай байгаа болохоор тоглож боломжтой гэсэн байна

Манайхны талаар гарсан шуумыг харвал хэдэн довтлогчдыг маань Английн багууд аваад дуусах нь. Ибрагаас өөр хүн үлдэх шинжгүй.
Раньери Ибраг калчиополигоос бололгүй мөнгөний хойноос болж Интэрт ирсэн гэж. Хэрвээ үнэн бол Ювэг доод лиг руу унаагүй байсан ч явах болж таарах нь. Аварга болоод байсан багаасаа явах нь юу л бол. Ибраг тэгсэн мөртлөө Испани явсан Каннаваро, Тюрам, Замбротта нарын талаар юм хэлээгүй байх юм. Тэд тийм бага цалин авдаг байсан юм болов уу.
Тэгвэл нөгөө талаас авч үзвэл Ибрагийн багадаа Италиас дэмждэг байсан баг нь Интэр, Англиас Арсенал байсан гэж уншиж байсан. Тэгвэл мөнгөний хойноос гэж байгаа бол мөн багадаа дэмждэг байсан баг руугаа очсон гэдэг талаас нь ч хэлж болох л байна.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Wed Jan 21, 2009 8:49 pm

Өнөө шөнийн тоглолтонд манайхаас дараахи тоглогчид дуудагдсан байна.

Goalkeepers: 1 Francesco Toldo, 12 Julio Cesar, 51 Vid Belec.

Defenders: 13 Maicon, 16 Nicolas Burdisso, 24 Nelson Rivas, 25 Walter Samuel, 26 Cristian Chivu, 39 Davide Santon.

Midfielders: 4 Javier Zanetti, 5 Dejan Stankovic, 7 Luis Figo, 19 Esteban Cambiasso, 20 Sulley Muntari, 33 Amantino Mancini, 77 Ricardo Quaresma.

Strikers: 8 Zlatan Ibrahimovic, 10 Adriano, 45 Mario Balotelli.

Ромаг дахиад нухчих байлгүй дээ. Ойрд тэд нар их формлаг байгаа :gold
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Wed Jan 21, 2009 8:54 pm

Ромаг дахиад нухчих байлгүй дээ. Ойрд тэд нар их формлаг байгаа :gold
Pazza Inter Amala :-D
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Thu Jan 22, 2009 3:42 am

Зиа ямартаа ч нөгөө талд Удинесе Самп 2 пеналти цохихоор боллоо. Самп 4-2 Уди, Сампдориягийн хаалгач үнэхээр гайхалтай байж 4 цохилтоос 2-г нь хаалаа. Тоглолтын явцад алдсан ганц гоол түүний бус хамгаалагчдын алдаанаас болж орсон. Гайхалтай
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Thu Jan 22, 2009 3:49 am

Toldo, Maicon, Burdisso, Samuel, Santon, Stankovich, Zanetti, Muntari Zlatan, Adriano нар гараанд гарч байна.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Thu Jan 22, 2009 4:38 am

1 минут Майкон дээр Вучинич алдаа гаргалаа, Баптистагийн эвгүй дамжуулалт Вучинич дээр, Толдо гайхалтай гарч ирж бөмбөгийг хаалаа,
6 дахь минут ... Вучинич аймшигтай мөргөлт хаалганы гадуур,
7 дахь минут ...Хуан алдаа гаргаж Адриана цохьлоо Ибра Мунтарид гоё дамжуулалт өгсөн боловч тэр хүрч чадсангүй,
9 дэхь минут ...Толдогийн 16 дээрээс цөлсөн бөмбөг Адриано дээр очлоо.... Энэ Ромагийн 3 номер хэн бэ өөрөө унаад өгхийн??? Адриано хамгаалагчдын /3 номерийн/ алдааг ашиглаж ГООЛ ямар тэнцвэр муутай хамгаалагч нар вэ? гэхдээ тоглолт дуусаагүй дөнгөж 9 дэх минут.
11... Спалетти доош харан урвайн алхсаар л...
15... Вучинич отон... Ибра баруун жигүүр болон АТ-ийн байрлалд гараа өргөн бөмбөг өгөөчээ...
18... Манайхан довтолсоор л... Рома нэг юм хийгээсэй ккк...
20... Станковичийн аймшигтай цохилт.... Ибра 16 дотор нь бүжиглэсээр
23... Манайхан ээлж дараалан бөмбөгдсөөр
24... Ибра..Ибра..Ибра өлгөж цохисныг нь хаачлаа. Корнер...
25... Бас нэгэн эвгүй цохилтыг Толдо хаалаа булангийн цохилт
27... Дунд бид үнэхээр илүүрхэж байна.., нялх Сантон идэвхтэй, сайн тоглож байна.., Рома дахиад л оновчгүй дамжуулалтууд... яг манай Атлантатай хийсэн тоглолт Ромагаас харагдаж байна
30... 33 дугаартай тоглогчийн эвгүй цохилт хаалганы гадуур /Рома/
41... Перротагийн довтолгоо Толдо дээр зогслоо Толдо гайхалтай байна
45... Перрота баруун жигүүрт бөмбөг эзэмшиж байсан Станкович дээр алдаа гаргаж шар карт... шүүгч 2 минут сунгалаа
эхний үе дууслаа 1-0...
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Thu Jan 22, 2009 5:45 am

2-р үе
ээлжилж бүтэлгүйтсээр... ард манайхаас Самуэл сайн байна..
57...Үааа Ибра гайхалтай цохилт.... Сахлын хутгыг 1000 хуваасны 1-тэй тэнцэхээр ойрхон өнгөрлөө...
60... Рома сэлгээгээр Вучиничийг /Пизарро/ суулгалаа... Пүүү з** аймаар цохилт 1-1
61... Мексес нялх Сантон дээр алдаа гаргалаа... Фрий кийк 40 орчим метр... мөргөлөөөө май чи Ибракадабара нэмлээ ГООЛ 2-1.., хариуг нь газар дээр нь
Станкович маш сайн тоглож байна...
70... Рийзегээр сууж Менез орж ирлээ
74... Пизаррогийн эвгүй цохилт... Толдо найдвартай
77...Адрианоноор Киву орж ирлээ
79...Акуйлани Таддейг суулгаж орж ирлээ... Паа булангаас "бэлдсэн" эвгүй цохилт хаалганы гадуур
82...Акуйлани орж ирээд 2 ч эвгүй цохилт хийлээ, гэхдээ хаалганы гадуур
86...Мунтари сууж Мансини орж ирлээ
89... Хамгийн их санаа зовоож байсан Баптистаг сая л харлаа
90... Хараал идсэн Ромачууд шатчихаж... Мексес ибратай муудалцаж хажуунаас нь Перрота бас олон юм яриад... монхор хамрыг нь шалчийлгах нь ккк... шүүгч 4 минут сунгалаа
Зиа ингээд 2-1, Баяртай Рома л болж байх шив дээ. Сантон, Толдо, Станкович 3 үнэхээр сайн тоглолт үзүүллээ. Адри, Ибра 2 ч хийх ёстойгоо хийлээ. Дараагийн тоглолтонд Марио, "Тривела" 2-ыгоо харна гэж найдхаас даа
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Thu Jan 22, 2009 9:07 am

Шөнө тоглосон болохоор үзэж чадсангүй. Ер нь ч Рома-г хожчих байх гээд тайван унтсан талаар болсонгүй :mrgreen: . Адригийн гоол дээр Ромагийн хамгаалагчид сайхан алдаа гаргажээ. Бараг урд нь сөхөрч унаад өнгөрөөгөөд байсан уу яасан :-o . Ибра гоол :eek: . Ойрд хожигдол гэдгийг мартаад байсан тэдэнд сайхан бэлэг барилаа. Forza Interrrrr :-D
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Thu Jan 22, 2009 7:59 pm

Моуриньо 3 - Спалетти 0

Ромаг хожиж цомын хагас шигшээд шалгарлаа. Дараагийн бидний учраа Удиниг торгуулийн цохилтоор буулгаж авсан Сампынхан.
Өмнөх тоглолтонд хожигдсон болохоор энэ тоглолтыг яаж хийх нь нэлээд сонирхолтой байсан. Хожлоосоо дутуугүй сонирхолтой байсан зүйл нь 18 настай ирээдүйтэй хамгаалагч гэгддэг Сантон гараанд гарч тоглосон нь байлаа. Аль улирлын эхнээс түүний тоглолтыг харах гэсэн Интэристи нарын хүсэл биеллээ. Зүүн жигүүрийн хамгаалалтанд гарч тоглосон тэрээр маш сайн тоглосон. заримынх нь бичсэнээр Занетти шиг барагтай бол бөмбөг алддаггүй, үндсэн байрлал баруун жигүүрээс зүүнд тоглосон өөрөөр хэлбэл аль ч байрлалд тоглох чадвартай, довтолгоонд сайн оролцсон, оролт сайтай гэх мэт үнэлгээг аваад байна.
Тоглолт эхнээсээ нээлттэй болсон. Станкович Майконы пассыг шууд нэгээр хойш унаж цохисон нь шон оноод, Ибра дараа нь ингэж цохисон нь ялихгүй жаахан зөрөөд дажгүй сонирхолтой тоглолт болсон. Моу түрүүний тоглолтонд ч энэ удаа ч Ромагийн хуучин цэргүүдийг сэлгээгээр гаргаж байна. 2 сэлгээгээ Манчини, Киву нарыг талбайд гаргаж хийв. Тохиолдлын чанартай байж ч болно. Кивуг айл довтолгоондоо анхаарахад ДМ дээр тоглуулаад, Адриг Манчинигаар сольсон.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Sun Jan 25, 2009 2:04 pm

Самптай тоглох тоглолтонд Моу дараах тоглогчдыг дуудсан байна. Ибра маань харагдсангүй, ямар формейшнээр тоглох юм бол??? уул нь довтолгооны ноён нуруу Ибра байсан өнөөдөр Адриано дээр түшиглэнэ гэж. Адриано дээр нэг довтлогч эсвэл 2 жигүүр тоглуулна гэсэн байна. "Тривела" маань гараанд тоглож магадгүй л юм, бэлтгэл сайн байгаа...

Goalkeepers: 1 Francesco Toldo, 12 Julio Cesar, 22 Paolo Orlandoni.

Defenders: 2 Ivan Cordoba, 6 Maxwell, 13 Maicon, 25 Walter Samuel, 26 Cristian Chivu, 39 Davide Santon.

Midfielders: 4 Javier Zanetti, 5 Dejan Stankovic, 7 Luis Figo, 19 Esteban Cambiasso, 20 Sulley Muntari, 33 Amantino Mancini, 77 Ricardo Quaresma.

Strikers: 10 Adriano, 9 Julio Cruz, 18 Hernan Crespo.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Mon Jan 26, 2009 11:25 am

Интер 1-0 Самп ........ Адриано маань үүргээ сайн биелүүллээ. Манай Нерразурричүүд хайчив?? Бичлэг хийхгүй Ман.Ю-гийн тоглолтонд нөөгөөд байна уу???
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Барнаба » Mon Jan 26, 2009 11:29 am

Адриано ер нь гайгүй байх чинь, энэ янзаараа Маню дээр ч маш их хэрэгтэй дээ
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby G@naa » Mon Jan 26, 2009 12:02 pm

Adriano chuhal 3 onoo avchirlaa. :eek:


Wed, Jan 28 2009, 20:30 - Serie A - Catania v Inter
Sun, Feb 1 2009, 15:00 - Serie A - Inter v Torino
Sat, Feb 7 2009, 18:00 - Serie A - Lecce v Inter
Sun, Feb 15 2009, 20:30 - Serie A - Inter v AC Milan
Sat, Feb 21 2009, 16:00 - Serie A - Bologna v Inter
Tue, Feb 24 2009, 20:45 - Champions League - Inter v Manchester United
Sun, Mar 1 2009, 20:30 - Serie A - Inter v Roma
Wed, Mar 4 2009 - Coppa Italia - Sampdoria v Inter
Sat, Mar 7 2009, 18:00 - Serie A - Genoa v Inter
Wed, Mar 11 2009, 20:45 - Champions League - Manchester United v Inter
Sun, Mar 15 2009, 20:30 - Serie A - Inter v Fiorentina

Huvaari bas l aimaar haragdaj bn shuu. MU-tei ehnii togloltoo hiisnii daraa daraagiin toglolt hurtel mash shahuu huvaari, evgui baguudtai. Gehdee squad maani sain bgaa bolohoor baga zereg taivshirch l bna. Gemtel bertel l gaigui bgaasai daa.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Mon Jan 26, 2009 12:48 pm

Quaresma-г хэзээ гараанд гаргах гээд байгаа юм бол. Уг нь жоохон амиа ч тоглохыг нь хармаар байдаг. Сэлгээгээр оруулахгүй юм. Нээрээ хуваарь ч их шахуу хүнд харагдаж байх чинь. Тоглолт үзэж халуурж байтал хаврын сар болчих юм байна дөө нэг л мэдэхэд :D .
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby Адмирал » Mon Jan 26, 2009 1:59 pm

Моуриньо өнөөдөр 46 хүрч байгаам шив...
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Mon Jan 26, 2009 2:40 pm

Моурриньо шүүгчид элдэв юм яриад хөөгдөж дараагын тоглолтонд тоучлайн бан хүртэх болжээ, тоглолтын дараа ч шүүгчдийн талаар ярисан байсан Виола-Юве дээрхи Жила-н гоол мөн Рома-н Мексес-н отонтой гоол гээд л...
Нөгөөх Сантон дахиад л гараанд гарч 90 мин тоглосон байна энэ чигээр яваад байвал их ирээдүй байна даа...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Mon Jan 26, 2009 5:14 pm

МАНЮ тай тоглох үер Женоа, Рома, Самп, Фиоринтина гээд дөрвөн чанга багтай үзэх юм байна даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Jan 26, 2009 9:46 pm

Сампдориятай нутагтаа сайхан тоглолоо. 2 багийн шилдэг довтлогчид Кассано, Златан нар тоглосонгүй. Манайхан ч Ибраг үгүйлээд байсангүй. Адри эргээд ирчихжээ. Сүүлийн 4 тоглолтонд 3 гоол хийлээ.
Гараанд Манчини хагас довтлогчоор гарсан, Сантон лигийн дебутээ хийлээ. Жаахан сандарсан уу, хэт хичээсэн үү яасан бөмбөгөө алдаад байсан. Гэхдээ сайн тоглосон, том алдаа гаргалгүйгээр.
Манайханд жаахан харш тоглолт боллоо. Моуг шүүгч хөөчихлөө. Самуэль, Киву нар бэртлээс болоод солигдсон. Мунтаригийн хөмсгийг задалчихсан уу яасан цус гарч байсан. Тохойдуулчихсан. Киву харин төвд ганган байсан даа.
Майкон харин баруунд элдэвлэж байна. Станкович Рома дээр, энэ тоглолтонд ч шон оноод жаахан аз дутаад байсан. Гоолон дээр Майконы дамжуулалт ярих юмгүй сайхан очсон. Адри ч үүргээ сайхан биелүүлсэн.
Паццини харин гүйлтэн дундаа Сезарын хөлөн дээр гишгээд бэртээчихэв үү гэсэн аз болоход гайгүй өнгөрсөн бололтой

Ирэх тоглолт Лхагва гаригт Катаниятай нутагт нь. Сантон дахин гараанд гарч магадгүй, Ибра, Адри 2 бол шууд гарна биз
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Jan 28, 2009 3:19 am

Цаадахь чинь сэлгээгээр дажгүй л тоглоод байгаа штэ
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Jan 28, 2009 3:27 am

Маргаашийн тоглолтонд өнгөрсөн тоглолтонд бэртэл авсан Самуэль, Киву нарыг дуудсангүй. Бас бэртэлтэй тоглогчдын тоог нэмлээ. Моу бас энэ тоглолт өнжих нь. Туслах дасгалжуулагч Бареси л удирдах нь.
Катания дасгалжуулагч Зенга өчигдрийн ярилцлагандаа Моу шилдэг дасгалжуулагч гээд түүнд төрсөн өдрийн мэнд хүргэж. Хэдий түүнийг хүндэлдэгч маргааш түүний баг нь манай эсрэг чадах бүхнээ хийх болно гэнэ.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Jan 28, 2009 3:38 am

Image

Эсрэг багийн тоглогчийг ингэж цохисон гээд Адрид 3 тоглолтонд оролцох эрхийг нь хасчихлаа. Ууг нь сайн тоглоод байсан юм сан. гэсэн ч манайхан давж заалдаж байгаа юм байна.
Үүнийг нь Майкон өмөөрч: Хэрвээ харвал булангийн цохилт, чөлөөт цохилт бүрд алдаа байгаа, үүнд нь тоглогч бүгдийг нь торгож болохоор. Би ийм явдал болсонд харамсаж байна гэж.
Ситигийн тавьсан их мөнгөний саналаас Какаг татгалзсан талаар бодлыг нь асуухад: Хэрвээ надад ийм хэмжээний мөнгөний санал тавьсан бол би шууд зөвшөөрнө. Худлаа, худлаа би тоглож байна. Интэр надад маш их итгэл хүлээлгэдэгт нь би талархдаг. Би энд байгаадаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд би хаашаа ч явахгүй гэсэн байна
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Wed Jan 28, 2009 10:17 pm

Адриано-н 3 тоглолтын торгуулийг хэвээр нь үлдээсэн байна, жигдрэх гээд л байсан юмсан гэхдээ Ибра, Круз болон Креспо байхад хэдэн тоглолтонд санаагаа зовоох хэрэггүй биздээ... Хамгаалалтаас гэмтэл олонтой байгаа нь Сантосын талбайд өнгөрүүлэх минутыг улам их болгож байна шүү Самуэл, Чиву нарыг фит байхад гараанд гарсан юм чинь өнөөдөр лав гарах байхаа...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Thu Jan 29, 2009 9:01 am

Буцаад 6 оноогоор тасарлаа гэж. Удинез хөгшин хатагтай нарыг нухаж манайд мөн ч сайхан тус хүргэлээ. Станкович формондоо орчихсон гоол хийгээд л. Ибра мэргэ бууч болоход ойрхон байна даа :-D
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Thu Jan 29, 2009 5:53 pm

Моуриньогүй, Адрианогүй, 10-уулаа айлын талбайд хожчихлоо хэлж байснаар асуудал алга Бареси ч сэтгэл тун хангалуун байна гэнэ... Мунтари улаан авчихгээд байх юмаа уул нь байнга тоглолтоо тоглогч дутуу дуусгаад байдгаа больсон байсан... Өмнөх улирлын сүүлээр, энэ улирлын эхээр ихээхэн шүүмжлүүлж байсан Станкович сүүлийн тоглолтуудад тогтмол формтой байна Ибра лидерийн үүргээ гүйцэтгэсээр л... Сантон үндсэн бүрэлдэхүүнд байраа тогтоох гээд байна уудаа Бареси түүний талаар тэр яг л туршлагатай тоглогчид шиг тоглож байна гэсэн байсан...
Image
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby zizu » Thu Jan 29, 2009 8:21 pm

Бареси гэж арай Франко Барэси биш биз?
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 28 guests
cron