Астон Вилла 09/10 : Last man standing...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby NikkEi_Hotspur » Wed Feb 17, 2010 4:54 pm

Villa_Bayaraa wrote:өрөөний хаалга аяархан нээгдэн Нэйл Варнок толгойгоо цухуйлгав*

Н.Варнок: Стефен чи бэлэн үү? Ээж чинь цай чаначаад хүлээгээд байна шүү

С.Варнок (цөхрөнгүй): ТА МИНИЙ ААВ БИШШ ШДЭЭЭЭ!!!!!

yooooooooooooooooo :-o :-o :-o tataj uhlee bi odoo barag eniig chin unshih gej forumddag bolj bna shuu. KEEP IT UP
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Wed Feb 17, 2010 11:09 pm

Image

Аваргуудын лигийн сүүлийн эрхийг плэй офф оор олгох уу?

Энэ сэдвээр Английн премиер лигийн багийн удирдлагууд хэлэлцэж эхлээд байгаа билээ.

Одоогоор АПЛ ийн эхний 4 баг автоматаар энэ эрхийг авдаг тогтолцоотой байгаа. Харин дараагийн улирлаас эхний 3 баг автоматаар эрхээ аваад, харин 4с 7 дугаар байранд орсон багууд хоорондоо плэй-оффын шугамаар 4 дэх эрхийг олж авах бололцоотой болох шинэ тогтолцоонд шилжих эсэх талаар хэлэлцэж байна. АПЛ ээс доош лигүүд промошн буюу дээд лиг рүү шилжих сүүлчийн эрхийг плэй оффын маягаар олж авдгийг хөлбөмбөг сонирхогч та бүхэн бэлээхэн мэдэж байгаа билээ...

Юутай ч энэ талаар манай МОН өөрийн байр сууриа илэрхийлэхдээ, нилээд нааштай байр суурь илэрхийлсэн байна.
Сүүлийн 2 жил дараалан АПЛт 6д орсон, одоогоор жагсаалтын 7д багаа оруулаад байгаа МОН маань хэлэхдээ:

"Би дөнгөж өчигдөр л энэ талаар сонслоо. ТЭгээд шөнөжин бодож хонолоо. Сонирхолтой л юм. Би л лав эсэргүүцэж чадахгүй л юм байна. Тэр тусмаа баг маань 7д жагссаар улирал дуусгасан тохиолдолд! Мэдээж энэ тохиолдолд 4т баг нь орсон баг маш их гомдолтой байх нь тодорхой. Гэхдээ улирал эхлэхэд ийм шйидвэртэйгээр эхэлсэн бол өөр л дөө. АПЛ бол маш өрсөлдөөнтэй, маш тогтворгүй лиг. Та хэзээ ч доош унаж мэднэ. Энэ тогтолцоо сүүлийн 6 жилийн туршид эхний 4т орсон МанЮ, Ливерпүүл, Челси, Арсеналд хүндхэн сонсогдож байгаа нь ойлгомжтой. Гэхдээ АПЛ ийн 14 баг энэ санал дээр санал нэгдвэл энэ санал хүчинтэй болдог. Тэгэхээр энэ тал дээр бусад багуудын удирдлагууд юу бодож байгаа нь сонин байна. Гэхдээ топ 4с бусад нь бараг л дэмжиж таарах байхаа даа. Тэхдээ яг яах гэж нэмэлт тоглолт хийж байна гэдэг л чухал шд. Аваргуудын эрхийн төлөө бол эцсээ хүртэл үзэлцэж л таарна даа. Би л лав ийм шийдвэр гарвал баяртай байх болно." (урьд нь МОН Лэйцестр багаа плэй офф оор АПЛ рүү оруулж ирж байсан)

За миний бие энэ шийдвэрийн талд байнаааа :mrgreen: тэгээд бусад нөхдүүд юу гэж бодож байгаан, санал бодлоо хуваалцана биз дээ хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby rednasca » Wed Feb 17, 2010 11:17 pm

энэ харин анхаарал татсан сэдэв болоод байгаа бололтой...
үнэндээ анх сонсоход нээрээ юу ч билээ гэж бодогдохоор боловч ахиулаад бодохоор "утгагүй" шийдвэр болох нь зүйл бүрээр батлагдаад байгаам даа...
Астон-Виллагийн фэн бол дэмжих нь тодорхой л доо... :RD
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Wed Feb 17, 2010 11:21 pm

rednasca wrote:энэ харин анхаарал татсан сэдэв болоод байгаа бололтой...
үнэндээ анх сонсоход нээрээ юу ч билээ гэж бодогдохоор боловч ахиулаад бодохоор "утгагүй" шийдвэр болох нь зүйл бүрээр батлагдаад байгаам даа...
Астон-Виллагийн фэн бол дэмжих нь тодорхой л доо... :RD


яахаараа "утгагүй" байдаг билээ? би учрыг нэг л "ухахгүй" байхын? :RD
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Цогоо » Wed Feb 17, 2010 11:24 pm

Угаасаа 38 тоглолтын турш хэн нь илүүгээ үзэж тоглож байгаа юм чинь эхний 4 байрыг эзэлсэн клубууд Аваргуудын Лигийн байруудыг авна гэдэг нь шударга хэрэг байх гэж би бодож байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby rednasca » Wed Feb 17, 2010 11:29 pm

АВАРГУУДЫН ЛИГИ гээд л нэрнээсээ эхлээд бодохоор энэ санаа утгагүй...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Wed Feb 17, 2010 11:31 pm

Арагагүй ээ топ 4ийн төлөөлөгчид түрүүлэн дугарч байна... Эвертон, Тоттенхамын андууд маань юу гэж дугарах бол? :RD
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby J@x » Wed Feb 17, 2010 11:32 pm

Ёстой бодож үзээгүй сонирхолтой санаа байна. Тэгвэл топ 4 биш топ 3 гэж яригдах болох нь дээ. МанЮ манайх 2д ч бас нэг их ач холбогдол багатай ч юм шиг. Ливэрпүүл Арсенал 2 яах юм байгаан. Гэхдээ ийм шийдвэр гарвал 4н төлөө үзэлцэх нь багасаад улирлийн төгсгөлд насгайрч магадгүй юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд 4д орсон баг нь 7д орсон багаа талбай дээрээ хүлээж аваад. 5д орсон баг нь 6д орсон багаа талбай дээрээ хүлээж аваад хожсон 2 нь Вемблид тулвал болох ч юм шиг
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Wed Feb 17, 2010 11:38 pm

J@x wrote:Ёстой бодож үзээгүй сонирхолтой санаа байна. Тэгвэл топ 4 биш топ 3 гэж яригдах болох нь дээ. МанЮ манайх 2д ч бас нэг их ач холбогдол багатай ч юм шиг. Ливэрпүүл Арсенал 2 яах юм байгаан. Гэхдээ ийм шийдвэр гарвал 4н төлөө үзэлцэх нь багасаад улирлийн төгсгөлд насгайрч магадгүй юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд 4д орсон баг нь 7д орсон багаа талбай дээрээ хүлээж аваад. 5д орсон баг нь 6д орсон багаа талбай дээрээ хүлээж аваад хожсон 2 нь Вемблид тулвал болох ч юм шиг


Би бас тэгж бодоод байгаа юм. Мэдээж улирлын туршид илүү байсан нь арай давуу байдалтайгаар тоглох нь тодорхой.
Эхний 4 ийн төлөөх тэмцэл суларна гэж байхгүй л дээ. Яагаад гэвэл эхний 4өөс 7дхаь байрны төлөө бусад дундаж багууд бас л ширүүн үзнэ шд. Учир нь эхний 7 байр багуудад зөвхөн Европа лиг төдийгүй хоншоор ёндоо нь байвал Аваргуудын лигт үзэх эрх олгох боломжтой болсноор багууд энэ эрхийн төлөө бас л хайр найргүй үзнэ шд.
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby J@x » Wed Feb 17, 2010 11:47 pm

Энэ хүмүүс яачваа сайхан мэтгэлцэе л дээ. Их гоё сэдэв байна
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Realist » Wed Feb 17, 2010 11:49 pm

тэхээр бас арай сонин юм болноо. дэмий байх. олон тоглолт хийгээд л хэдэн тоглогчдоо амрааж өгөхгүй зовоохын нэрмээс.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Wed Feb 17, 2010 11:52 pm

Realist wrote:тэхээр бас арай сонин юм болноо. дэмий байх. олон тоглолт хийгээд л хэдэн тоглогчдоо амрааж өгөхгүй зовоохын нэрмээс.


Улирал дуусах гэж байхад 2 багт л дээд тал нь 2 л тоглолт нэмэгдэнэ шд... хөлбөмбөг сонирхогчид бидэнд харин ч гоё юм биш үү? :RD
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Realist » Wed Feb 17, 2010 11:55 pm

би л хувьдаа английн топ 4с бусад нь ЧЛ-т байхыг нээх хүсдэггүй. арай л чадахгүй боловуу, УЕФА-н цомд амжилт гаргаж чаддагүй дунджууд ЧЛ-т үзэж чадахгүй байх гэж бодогдоод байдгийн. Яалтчгүй 3 4-р байр эзлээд эрхээ авч байвал хамаа алгөө,
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby rednasca » Thu Feb 18, 2010 12:09 am

санаа нь "лаг гоё" санагдаад байгааз...
нээх гоё хүүхэд насны хүсэл мөрөөдлөөр жигүүрлээд гэдэг шиг...
АВАРГУУДЫН ЛИГИД аваргууд л орох учиртай шд...
ер нь бол бизнесээ л бодоод байгаагаас уг нь нэг улсаас 1 баг, за топ лигээс 2 баг ордог байхад л болох юм...
тэртэй, тэргүй ЕВРОПА ЛИГИ гээд байхад дэмий л асуудал...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Realist » Thu Feb 18, 2010 12:18 am

Хэхэ Баяраагийнхаа мөрөөдлийг унтраачлаа :RD
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Цогоо » Thu Feb 18, 2010 5:44 am

Villa_Bayaraa wrote:Эхний 4 ийн төлөөх тэмцэл суларна гэж байхгүй л дээ. Яагаад гэвэл эхний 4өөс 7дхаь байрны төлөө бусад дундаж багууд бас л ширүүн үзнэ шд. Учир нь эхний 7 байр багуудад зөвхөн Европа лиг төдийгүй хоншоор ёндоо нь байвал Аваргуудын лигт үзэх эрх олгох боломжтой болсноор багууд энэ эрхийн төлөө бас л хайр найргүй үзнэ шд.
4-7 дугаар байрны ялгаа байхгүй болчихно шт. тэгж Плэй офф хийхээр болчих юм бол 4 дүгээр байрт орох гэж үхэн тэмцэхийн оронд тэгэс ингэс гэж тоглогчдоо сайхан нөөж байгаад 5 6 дугаар байранд оронгуутаа плэй офф дээрээ хамаг анхаарлаа хандуулаад зүтгэнэ шт.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Gooner » Thu Feb 18, 2010 8:26 am

Энэ их сонин л юм байна лээ.
Эрэдэвиз чинь бас АЛ-н эрхээ нак-аутаар өгдөг системд ороод ердөө 2 улирал болоод л халсан гэж байгаа.

За яахав хэрэгжүүллээ.
Одоогоор Ливерпүүл 4т байгаа, түүн дээр нь Сити, Тоттэнхэм, Вилла, 3 нэмэгдээд энэ 4 тоглох боллоо, доод 3ийн нэг нь эрхээ авлаа. Тэгээд цааш яах уу. Тоглож л таараа. Хэзээ ч Ливер шиг тоглохгүй л байхгүй юу. Том багуудтай тоглох туршлага байхгүй хэсэгтээ л ойчоод өгнө. Гайгүй хэсэг "сугалуулвал" хэсгээсээ гараад л ойчно. Нөгөө Английн УЕФА дахь коэффицэнтийг бууруулж эхлэнэ.
Ингээд энэ схем 5 ч хүрэхгүй жилийн настай шийдвэр болоод л үлдэнэ дээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby rednasca » Thu Feb 18, 2010 9:19 am

тэгээд коэффициент буурахад нөгөө 4 баг оролцуулдаг эрх нь 3 болчихно шд... :grin:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Бамбууш » Thu Feb 18, 2010 10:32 am

J@x wrote:Ёстой бодож үзээгүй сонирхолтой санаа байна. Тэгвэл топ 4 биш топ 3 гэж яригдах болох нь дээ. МанЮ манайх 2д ч бас нэг их ач холбогдол багатай ч юм шиг. Ливэрпүүл Арсенал 2 яах юм байгаан. Гэхдээ ийм шийдвэр гарвал 4н төлөө үзэлцэх нь багасаад улирлийн төгсгөлд насгайрч магадгүй юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд 4д орсон баг нь 7д орсон багаа талбай дээрээ хүлээж аваад. 5д орсон баг нь 6д орсон багаа талбай дээрээ хүлээж аваад хожсон 2 нь Вемблид тулвал болох ч юм шиг

Бас л биз ааайн???
Танайх сүүлчийн 5 -аад л жил нэг муу эхний 1-3-т багтдаг ирсэн баг... Көөркий мөнхөд ийм явах юм шиг санах юм... Ливерпүүл, Арсенал 2 яадаг бол энэ тэр... Кэрүүл өдсөнгүй гэхдээ чи наад яриж байгаа юмаа жаахан бодолтой логиктой ярь аайн... Манайх Буучид хоёр орохоо хүрвэл тэр Плейофф энэ тэртэй энэ тэргүй орно... Надад бол шударга л санагдаж байна... Плейофф Доод Чампионшипд хийдэг юм чинь яагаад болохгүй гэж?
Би бол багтаа итгэж байгаа... Орохоо хүрвэл орно биз өнжвөл өнжинө биз... Үхсэн гэхдээ кэзээ ч банди нар шиг мөнкөд тийм байх юм шиг загнахгүй... Гэхдээ Леопи танай скуад бүрэлдэхүүн АЛ, давхар Лийгт явахад арай күчин мөхөсдөнө... Уг нь эхлээд Европиа Лийгт түрүүлэх ч юмуу үзүүр түрүүнд үлдэх хэмжээний тоглоод үзэх кэрэгтэй... АЛ- хэдийгээр азын гэгддэг боловч яах аргагүй аранга гэдэг юм бас байдаг юм... Танайхыг ороход би дэмжинэ үү гэхээс доош нь хийхгүй.. Гэхдээ Хамаа Скуад чинь бүрэлдэхүүн чинь арай л балчирдана.. Яахав гэнэт аз эз байгаад Виола шиг цоорч мэдэх ч бас л гэцүү.. Виола Баернд гусуулчихаж.. Нутаг дээрээ ч гусуулах байх..Үнэхээр л арангаар араамаараа Байерн аваад явчих байх даа... За за тэгээд энэ асуудал шийдэгдэх эсэхийг каран байж л больё доо..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby J@x » Thu Feb 18, 2010 11:02 am

Бамбууш wrote:
J@x wrote:Ёстой бодож үзээгүй сонирхолтой санаа байна. Тэгвэл топ 4 биш топ 3 гэж яригдах болох нь дээ. МанЮ манайх 2д ч бас нэг их ач холбогдол багатай ч юм шиг. Ливэрпүүл Арсенал 2 яах юм байгаан. Гэхдээ ийм шийдвэр гарвал 4н төлөө үзэлцэх нь багасаад улирлийн төгсгөлд насгайрч магадгүй юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд 4д орсон баг нь 7д орсон багаа талбай дээрээ хүлээж аваад. 5д орсон баг нь 6д орсон багаа талбай дээрээ хүлээж аваад хожсон 2 нь Вемблид тулвал болох ч юм шиг

Бас л биз ааайн???
Танайх сүүлчийн 5 -аад л жил нэг муу эхний 1-3-т багтдаг ирсэн баг... Көөркий мөнхөд ийм явах юм шиг санах юм... Ливерпүүл, Арсенал 2 яадаг бол энэ тэр... Кэрүүл өдсөнгүй гэхдээ чи наад яриж байгаа юмаа жаахан бодолтой логиктой ярь аайн... Манайх Буучид хоёр орохоо хүрвэл тэр Плейофф энэ тэртэй энэ тэргүй орно... Надад бол шударга л санагдаж байна... Плейофф Доод Чампионшипд хийдэг юм чинь яагаад болохгүй гэж?
Би бол багтаа итгэж байгаа... Орохоо хүрвэл орно биз өнжвөл өнжинө биз... Үхсэн гэхдээ кэзээ ч банди нар шиг мөнкөд тийм байх юм шиг загнахгүй... Гэхдээ Леопи танай скуад бүрэлдэхүүн АЛ, давхар Лийгт явахад арай күчин мөхөсдөнө... Уг нь эхлээд Европиа Лийгт түрүүлэх ч юмуу үзүүр түрүүнд үлдэх хэмжээний тоглоод үзэх кэрэгтэй... АЛ- хэдийгээр азын гэгддэг боловч яах аргагүй аранга гэдэг юм бас байдаг юм... Танайхыг ороход би дэмжинэ үү гэхээс доош нь хийхгүй.. Гэхдээ Хамаа Скуад чинь бүрэлдэхүүн чинь арай л балчирдана.. Яахав гэнэт аз эз байгаад Виола шиг цоорч мэдэх ч бас л гэцүү.. Виола Баернд гусуулчихаж.. Нутаг дээрээ ч гусуулах байх..Үнэхээр л арангаар араамаараа Байерн аваад явчих байх даа... За за тэгээд энэ асуудал шийдэгдэх эсэхийг каран байж л больё доо..

Танай 2г нэг их доошоо хийх ч гэсэнгүй. Бас эсэргээрээ топуудад ашигтай байж мэдэх юм. Хэрэв топ4н нэг нь аль нь ч байсан яахав 5 бүр 6 руу орлоо гэж бодоход гараад ирэх шаанс харагдаж л байгаа биздээ. Энэ нь ЧЛд английн багууд түрүүлэхэд тус болж мэдэх л юм. Жишээлбэл 2 фронтод зэрэг явж чадахгүй бол.ЧЛдээ анхаарлаа хандуулаад Лийгтээ эхний 7д орно гээд үзэхэд 2 фронтон хангалттай явж чадах ч юм шиг. Дараа нь Плэй оффдоод л. Өрсөлдөөн улам л гоё болно доо. Тэгвэл Эвэртон Фүлхэм Бирмингэм гээд багууд бүр л өрсөлдөөн лүү орох гэж зүтгэнэ шдээ. Аз байвал ЧЛ барахгүй бол Евро лийг гээд.
БИ багаа мөнхөд 1-3д байгаад байна ч гэж бодохгүй байна. Танайхыг ч гэсэн бас тайтл авахгүй байгаад байна ч гэж бодохгүй байна. Өрсөлдөөн улам ширүүснэ гэдэг талаас нь хэлсийн.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby boboZ » Thu Feb 18, 2010 12:18 pm

Энэ зүгээр л ФА-ийн солиорол.. Шаал **н** санаа шаасан.. Бүхэл жилжингээ хоорондоо 38 тоглолт хийж хэн нь хаана байгаагаа үзчээд дахиад улиралын эцэст нэмж яг яах гэж тоглох болж байгаам бол.. Хэрвээ үнэхээр л ингэж жижиг багуудад энэрэнгүй сэтгэлээр хандах гээд байгаа бол 18д орсон баг бас 15 доошоо орсон багуудтай унах эсэхээ үзэг л дээ лол.. Шаал т1 сонсогдож байгаа биздээ.. Хэрвээ иймэрхүү т1 юмыг хэрэгжүүлээд эхлэвэл энэ хүснэгтийн чинь утга учир үнэ цэнэ алга болно шд..

Хэдэн жишээ татий л даа..

За нэг жил манайх үнэн сугараад бүүр 7д орчжээ.. Тэр жил нь тэгсэн Сити сайн үзээд 4т оров.. Хэн нь орохоо үзэх дээр манайх яаж ч сугарсан аранга заагаад л гараад ирэв.. Ситид аймар гомдолтой үлдэв.. Бүхэл бүтэн жилжингээ үзэж 4т орчоод, жилжингээ сугарсан багт 2хон тоглолтоос болоод АЛ-д орох эрхээ алдлаа ямар байна..

Өөр жишээ.. Дандаа 1-2 т ордог аймар Чээлсий 4т яагаад ч юм орчихов.. Тэгээд АЛ-ын эрхийн төлөө Виллад байраа алдав.. Вилла тэр жилийн АЛ-д хэсэгтээ Реал, Аяакс, Бавари гэсэн хэсэгт орлоо.. Эндээс харахад Виллад гарах ямар ч шаанс алга. Зүгээр тоо бөглөх гэж л орж байна..

Энэ хачин юм нь хэрэгжээд эхэлвэл Английн лигийн нэр хүнд, хөгжил уруудна л гэсэн үг.. Жижиг багууд байнга энэ 4 л АЛ-д ордог гэж гонгинодог ч гэсэн яг өөрсдөө тоглуул энэ 4 шигээ хэзээ ч тоглож чадахгүй.. Тэгээд ч ер нь АЛ-д орох эрх бүх багт нээлттэй л байгаа шд өөрсдөө л эхний 4т орж чадвал.. Лигдээ эхний 4төө орж чадахгүй байж европын аваргуудын лигд яаж үзэх вэ.. Тэр нэгэн сайхан жил Эвэртон 4т ороод АЛ-д ороод юу боллоо бүгд мэдэж байгаа тэгэхэд манайх лигдээ 5д байсан мөртлөө ороод яалаа.. Бодох л асуудал шүү. Энэнд хөнгөнөөр хандаж болохгүй.

Бүхэл бүтэн лигийн багуудын нэр хүндийн тэмцээнд хэдэн дарийн утаа үнэрлэж үзэх гэсэн багууд орвол пянг нь даахгүй..

Англий топ 4 бол энэ тэмцээнд түрүүлнэ л гэж ордог.. Сүүлийн жилүүдэд энэ 4л европд хамгийн тогтвортой бараг ноёлонгуй байгаа.. Үүнийг л сааруулах гэсэн явуулга гэж ойлгож байна. Хэрвээ энэ хэрэгжээд эхэлвэл бусад улсын багуудад л сайхан юм болох байх..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Thu Feb 18, 2010 2:09 pm

Зззззаааа за за заза заа больчиййй тэгвэл... хэдэн жилийн дараа тэртэй тэргүй манай Иргэний зориг хөдөлгөөнийхөн /манайх, Тотт, Сити, Эвертон/ танай хэдэн намыг доороос нь мөрлөөд араамдаад тэртэй тэргүй 3-4р байрыг булаагаад авчихна зааа... :mrgreen:
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby NikkEi_Hotspur » Thu Feb 18, 2010 3:26 pm

Villa_Bayaraa wrote:Зззззаааа за за заза заа больчиййй тэгвэл... хэдэн жилийн дараа тэртэй тэргүй манай Иргэний зориг хөдөлгөөнийхөн /манайх, Тотт, Сити, Эвертон/ танай хэдэн намыг доороос нь мөрлөөд араамдаад тэртэй тэргүй 3-4р байрыг булаагаад авчихна зааа... :mrgreen:

гоё хэлж :beer . гэхдээ энэ шал утгагүй санагдаж байнөө. нөгөө Чингис хааны хэлдэг шиг ариун хөдөлмөрийн үр шим. алалдах дайны олз байх ёстой нөгөөх АЛ-н эрхийг тийм утгагүй аргаар өгөөд байвал хэцүү л юм. гэхдээ тэгэж олгосоор байгаад дундаж манайх мэтийн дундаж багууд хүчирхэгжихийг бас үгүйсгэхгүй шүү.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby CrossBonez » Thu Feb 18, 2010 11:22 pm

Уг нь юун төлөө Аваргуудын лиг гэдэг нэртэй билээ, хуучин систем нь л дээр юм шиг, тэр 5, 6, 7-р байранд ороод байгаа багууд топ 4 ийхөө урдуур орж чадаж байвал л аваргуудын лигт өрсөлдөх хэмжээнд байна гэж үзэж болох бишүү, 38 тоглолтод хамаг хөлс хүчээ шавхан байж 4-р байранд орсон баг ардаа орхисон багууддаа хожигдоод орж чадахгүй болчихвол жаахан шударга бус хэрэг болох юм шигээ...
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: Астон Вилла 09/10 : Last man standing...

Postby Villa_Bayaraa » Sat Feb 20, 2010 1:30 am

Image

За манай хувцас солих өрөөнд цуврал нэг ийм интро зурагтай боллоо... хэхэ

энэ удаад:

Image

Бөрнлитэй тоглох тоглолтын өмнө:


*Виллагийн залуус Вилла парктаа Бөрнлигийн эсрэг тоглолтонд бэлдэн хувцас солих өрөөндөө шуугилдана*

MOН: ОК залуусаа, бид ийм тоглолтонд мөн ч их орсон доо... Бөрнли бол...

*Хувцас солих өрөөний гадна чанга архирах дуу сонсогдов*

MOН: Энэ чинь одоо ямар чөтгөр нь вэ?

*Хаалга саван нээгдэж, Брайн Енсэн (Бөрнлигийн хаалгач, the beast буюу мангас хочтой) архиран орж ирээд аахилж уухилан хэсэг зогсосноо, тааралдсан сандалнуудыг өшигчиж, ханын самбаруудыг савчуулаад өрөөний үүдэнд нааш цааш холхиж эхлэв*

Сидвелл: Энэ ямар гээч амьтан бэ!?

Дельф: Мээдэхгүй, гэхдээ би л лав энэ мууг өшиглөвөл алж орхих л юм байна... (Дельф ойрын үед таклын эрчимжүүлсэн хичээл хийж байгаа)

*Дельф хийрхэн түүнийг өшиглөхөөр Брайн руу ухасхийв*

MOН: Үгүй ээ, Фабиан зогс, буцаад!!!

*Дельф зогтусан зогсоход, Брайн Ловс хаалган дээр зогсож байв*

Ловс: Брайн! Брайн!

*Ловс гартаа том гинж барин зогсох бөгөөд Енсэнийг хүзүүгээр нь болгоомжтой гинжлээд хаалга руу зүглэв*

Ловс: Уучлаарай залуусаа, манай Енсэн гэрээсээ өөр газар очихоор ингээд сандраад байдгиймаа (Бөрнли энэ улиралд айлын талбайд нэг ч хожил авч чадаагүй бөгөөд нийт 13 тоглолтонд 38 гоол алдаад байгаа)

MOН: Наад муухай юмаа манай өрөөнөөс гарга!

*Ловс Енсэн 2 өрөөг орхив*

MOН: Ойрын үед биднийг чухал тоглолтууд хүлээж байгаа болхоор би энэ удаагийн форматанд болон гараанд нилээд өөрчлөлт оруулахаар шийдээд байна...

*MOН самбар дээрх тоглогчдын жагсаалт, формат руугаа заан эргэтэл Ашли Яанг гараа өргөв*

MOН: Aшли?

A.Яанг: Босс, тэхдээ энэ чинь бидний дандаа л тоглодог формат, дандаа л тоглодог гарааны хэд маань л байна шдээ...

MOН: Өө тийм байна уу? Ашли? Хэрвээ чи анхааралтай харвал төвийн хагас дээр би Милнр, Петров 2 ын байрыг сольцон байгаа биз дээ. Энэ удаад төвийн хагаст Милнер зүүнд, Петров баруунд тоглоно.

Mилнер: Тэхдээ бид ингэж л дандаа тоглодог шд...

MOН: Өө тийм билүү?

*MOН самбар луу эргээд Милнер, Петров 2 ын нэрийг буцааж солиод...*

MOН: Тэгвэл ингэе. Энэ 2 хоорондоо байраа сольж тоглож байгаад 70 ч юмуу 80 дахь минутаас Сидвелл юмуу Фабианыг оруулчий тэхүү? Энэ 2 ерөөсөө тоглодгүй юм чинь?

*Дельф амандаа бувтнаад дэвтэртээ юм бичиж эхлэв*

Дельф (юм бичин): (70 дахь минут талбайд гарна ..... Ииглэсийг өшиглөж унагаана) Ойлголоо босс.

MOН: Хөөе хүлээгээрэй, хэнийг ч өшиглөхгүй шүү...

Дельф (үргэлжүүлэн бичнэ): (...бас Эллиотыг өшиглөнө)

MOН: Чи наанаа юу бичээд байна?

*Дельф тэмдэглэлийн дэвтрээ цээжиндээ бушуухан наан нуугаад*

Дельф: Юу ч бишээ босс.

*МОН багийнхаа ярианд эргэн оров*

Дельф: (...ялангуяа Ийглэсийг сааайн гэгч нь өшиглөх, сайн гэгч нь)
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7899
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 31 guests
cron