Ливерпүүл 09/10: All for One, One for All

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Sun Aug 30, 2009 7:10 am

эхэхэ энэ хүмүүсийн бичлэгийг уншихаар инээд хүрэхийн бичээд бай бичээд бай хуруугаа ядартал бичээд бай :eek: .
дайв хийнэ үү шүүгчэд мөнгө өгнө үү хамаагүй бид 3 нь л оноо авсан. Тоглолтонд болгонд хожих гэж л тоглоно.

Иймэрхүү тоглолтонд Торрес бол урд ганцаардахын тэр тусмаа хэт их хамгаалж байгаа багт. наймааны цонх удку дууслаа хүн ирэх юм болвуудаа.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Sun Aug 30, 2009 7:58 am

Боломжит 12 онооноос 6 оноог нь халаасалсан 8-р сар
8 сарын 16 өдөр
Image Тотэнхам 2-1 Ливерпуль

Reina, Insua, Carragher, Skrtel, Johnson, Babel, Leiva, Mascherano, Kuyt, Gerrard (c), Torres. Subs - Benayoun, Cavalieri, Dossena, Kelly, Sanchez Ayala, Spearing, Voronin
Тоглолтонд оролцох тоглогчдын нэрс ингэж зарлагдлаа

Шүүгчээр P.Dowd
Image

Өнгөрсөн жил манайх White Hart Lane-д хожигдлын гашууныг амсаж байсан.Одоо л хариугаа авах байх гэсэн итгэлтэйгээр шинэ улирлыг эхлүүлсэн ч тэгсэнгүй.Өнгөрсөн жилийн гайхалтай формоор энэ тоглолтыг үргэлжлүүлэх юм шиг санаж багаасаа хожлын 3 оноо хүлээж байсан ч байдал 100% эсрэг тал руу эргэсэн.
Улирлын анхны тоглолт байсныг хэлэх үү,нэг л сандралдсан байдалтай тоглолт үргэлжилж байсан.
Багийн хамгаалагч нар хоорондоо мөргөлдөн бие биенээ гэмтээн,тоглолт нэг л болж өгөхгүй байсаар.
Айлын аюултай хэдэн довтолгоог хаалгач маань хаасан ч айл стандарт цохилтуудаа их бэлдсэн нь харагдсан.
Huddlestone-ны чөлөөт цохилтоос цохиж ойрж ирсэн бөмбөгийг африк хамгаалагч Assou-Ekotto цөм цохин тоглолтын тооны харьцаа Тотэнхамын давамгайлалд шилжив.Гэхдээ эхний үед нэгээс илүүг ч алдах байсан ч Рэйна багаа аварсан.Эхний хагасын баатар бол манайхаас яах аргагүй хаалгач маань байсан.
2 үед манай баруун жигүүр үе үе айлын талбай руу орж байсан,энэ нь ч үр өгөөжөө өгч шинэ цэрэг Жонсон дээр хаалгач Гомэз алдаа гаргаж 11 метрийг манайд заасан.Ахлагч ч амжилттай цохин тооны харьцаа тэнцүү.Гэхдээ энэ баяр 3 минут үргэлжилж хожигдлын гашуун нулимсаар солилгдсон билээ.Huddlestone-ны цөлөөт цохилтоос дамжуулсан бөмбөг эзнээ олон байндаа тусч тооны харьцаа 2:1.Гоалын эзэн Bassong...

Шүүгч шүгэлээ тас хийлгэн тоглолт дууслаа.Манайх халаас хоосон нутаг буцлаа.

Энэ тоглолт Алонсогоо алдсан манай багт дундын шугам чинь болохгүй байна шүү найзуудаа гэж хэлж өглөө.
Мөн Бабелийг зүүнд тавьсан нь нүдээ олсонгүй.Инсуа тэр 2н хослол үнэхээр муу байсан
Харин Дирк Жонсон тийм сайн хослоогүй ч хойшид хамтдаа баруун жигүүрт тоглож болохыг харуулсан.
Торресоос гайхамшигийг хүлээж байсан маань талаар болж муу гэдэг үнэлгээг өгсөн.
Стандартаас 2 гоал алдсан болохоор хамгаалалтаа харин нээх буруутгасангүй.Хаалгач :eek:

8 сарын 19
Image Ливерпуль 4-0 Стоук
Шүүгч P. Walton
Image
Манай тоглолтонд оролцох бүтэн багийнхан
Liverpool: Reina, Insua, Carragher, Sanchez Ayala, Johnson, Benayoun, Leiva, Mascherano, Kuyt, Gerrard (c), Torres.
Subs - Babel, Cavalieri, Dossena, Kelly, Ngog, Riera, Voronin

Урьдны тоглолтонд эрүүндээ гэмтэл авсан Скертл-н оронд Аяала хэмээх академийн залуу гараанд гарлаа.Мөн Бабелийг суулгаж оронд нь Израль залуу Бена-г зүүнд зоожээ.
Тоглолт бүрэн улаануудын давамгайлал доор явагдсан гэж хэлж болно.
Ахлагчийн дамжуулалтаар Торрес маань гоалдан улирлын анхны гоалаараа багтаа тэргүүлэлийг авчран,эхний үе дуусахтай зэрэгцэн шинэ цэрэг Жонсон унаж татан гоалдан Улаануудын бүрэлдэхүүнд нэгдээд анхны гоалаараа айлын хаалгыг мялааж,тоглолтын хагасыг манайх бүрэн гартаа авч тоглосон.
Шүүмжлэлийн бай болоод байсан Лукас энэ тоглолтонд үүргээ сайн биелүүлж ливерпуль клубын төлөө тоглож чаднга гэдгээ нотолсон.78 дахь минутанд Дирк маань гоалдан тоглолт дуусахтай зэрэгцэн сэлгээгээр орж ирсэн залуу довтлогч Нгонг улирлын анхны гоалаа хийлээ.Анхны гэж нэрлэгдэх гоалуудаар дүүрэн тулаан боллоо.
Хийх ёстой зүйлээ хийн улирлын анхны ялалтаа талбай дээрээ аван 3 оноо халаасандаа шургууллаа.
Сулхан ч учраа байж болох юм.

8 сарын 24.
Image Ливерпуль 1-3 А.Вилла
Шүүгч: Martin Atkinson
Image
Liverpool: Reina, Insua, Carragher, Skrtel, Johnson, Benayoun, Leiva, Mascherano, Kuyt, Gerrard (c), Torres.
Subs - Babel, Cavalieri, Dossena, Kelly, Riera, Sanchez Ayala, Voronin
Талбай дээрээ тоглох учраас хожино гэдэгтээ дэндүү итгэлтэйгээр улаанууд тоглолтыг эхлүүллээ.
Эхний хэдэн аюултай довтолгоог ч хийн айлд аюул тарих болгонд хаалгач Фриэдл багаа аварч байлаа.
Энэ тоглолтонд стандарт цохилтоо түлхүү бэлдэж ирсэн Виллачууд даалгавараа биелүүллээ.Лукас авто гоал хийн айлд нэг бөмбөг бэлэглэж улирлын анхны гоал хаха...Торрес бөмбөгний төлөө тэмцэлдэж байж нүдэндээ таних тэмдэг тавиулав.Сүүгч нэмэлт 2 минут нэмээд аль хэдий нь өнгөрчихсөн байхад буюу +3 дахь минутанд булангийн цохилтоос Давис гоал хийн улаануудыг уйлууллаа.72 дахь минутанд Инсуагийн дамжуулалтаар Торрес гоалдан итгэл найдварын оч бадарсан ч 2 минутын дараа Яанг унтраан тоглолтын эцсийн цэгийг тавьлаа.
Инсуа,Рэйна/дан стандартаас гоал алдсан/,Жонсон нараас бусад нь үнэхээр идэвхгүй,сульбагар тоглож байлаа.
Ахлагчаа яаж ч тоглосон харин буруутгах эрхгүй.
Энэ тоглолтын баатраар эсрэг багийн хаалгач Фриэдл шалгарлаа.Тэд зүгээр л хийх ёстойгоо 100% хийсэн бол манайх харин хамгийн муу тоглолтын нэгээ үзүүллээ.Хамгийн сүүлд өнгөрсөн улиралд Боро-той тоглоход л ийм тоглолт үзэж байсан санагдана.

8 сарын 29
Image Болтон 2-3 Ливерпуль
Шүүгч A.Wiley
Image

Liverpool: Reina, Insua, Carragher, Kyrgiakos, Johnson, Riera, Mascherano, Leiva, Kuyt, Gerrard (captain), Torres. Subs - Skrtel, Benayoun, Plessis, Dossena, Kelly, Gulacsi, Voronin

А.Виллад ялагдашгүй Анфильдэдээ гутамшигтайгаар бут ниргүүлсэн Хотон шувуунууд Болтонгийн талбайд хожигдох эрхгүйгээр тулаан эхэлсэн.Магадгүй энэ тоглолтонд тэнцсэн азгүй явдлаар бүр хожигдсон бол Рафагийн суурь ганхан Ливерпуль клуб дэлхий нийтийн овоо хараанд тоочиглогдох байсан биз.
Гарааны хувьд хамгаалалтын шугаманд шинэ цэрэг Грек эр дэд ахлагчтай цуг гараанд гаран дэбутээ хийлээ.Мөн Рэйра маань гэмтлээс эргэн ирэн энэ улирлын анхны тоглолтоо давгүй л хийлээ.
Шүүгч Вилэй шүгэл үлээн тоглолт эхэллээ.Манайх ихэвчлэн бөмбөг эзэмшиж байсан ч довтолгооны төгсгөл нэг л болохгүй байлаа.Хөлбөмбөгийн Чи хийхгүй бол би хийгээд гоалдаад өгий гэсэн бичигдээгүй алтан дүрмийн дагуу 33 дахь минутанд Болтон булангийн цохилт гүйцэтгэхэд манайх гаол алдлаа.Гоалын эзэн Давис.
Гаол алдсан зочид бөмбөг эзэмшсээр довтолгоо зохион байгуулсаар үр дүнгээ өгч Баруун жигүүрээр шуургалан орж ирсэн Жонсон солгой хөлөөрөө эвлэгхэн цохин гоалдлаа.Жонсон гайхалтай...Өөр юу хэлэхэв. Эхний үе харилцан нэг гоал хийн тэнцээгээр дууслаа.
2 үе Ливерпулийн давамгайлал дор үргэлжлэнэ гэж таамагдаж байсанг ч тоглолт эхлэнгүүт Айл буюу талбайн эзэд гоалдаж Копуудыг бараалгалаа.Харин С.Дэвис шүүгчээс улаан жавтий хүртэн талбайгаас хөөгдөн хонгилийн үзүүрт гэрэл асаалаа.Тун удалгүй ахлагч маань гайхалтай довтолгоо зохион байгуулж Гоалын эзнээр Торрес тодорлоо.Асистийг Дирк.
Тэнцээ,гэхдээ энэ бол ливерпульд хэрэггүй.Хожигдсонтой дүйцэхээр үр дүн.Улаанууд дайрсаар л...
83 минутанд ахлагч маань бөмбөгөө тогтоолгүй шууд цохин багтаа тэргүүллийг авчирлаа...
Шүүгч шүгэлээ үлээн цаг дууссаныг Рээбүк цэнгэлдэхэд зарлалаа.Хотон шувуунууд айлын талбай дээрх анхны 3 оноо улирлын 6 дахь оноогоо халаасаллаа...

8 сар Ливерпуль клубын хувьд хар дарсан сар байлаа гэхэд нээх буруудахгүй.Өнгөрсөн улиралд 2хон хожигдож гайхалтай амжилтыг үзүүлсэн улаанууд энэ сард 2 хожигдож хүснэгтийг эхнээс л тэргүүлэх зорилгоо лигийн тэргүүлэгчдийн хойноос нэхэх хар ажлаар солилоо.
Мөн форм муутай байгаа гэдгээ дахин дахин баталлаа.Мөн Лукас дунд шугаманд Риалыг зорьсон Алонсог орлоно гэж үнэхээр бэрх гэдгийг харууллаа.Энэ асуудлаа гэмтэлтэй байгаа Акуманд даатгаж байгаа гэдэг нь тодорхой.Гэхдээ л хүнтэй хүнгүйг нь мэдэгдэхгүй байгаа айлын хаалга тогшихтой адил түгшүүртэй .Гэмтлээс эргэн ирээд сайн тоглоно гэж худлаа.Ядаж байхад урьд нь Англид тоглож байгаагүй хүнийг дасан зохицохыг хүлээх.
Акуманаас их л зүйл хүлээж байна.Харин хүлээлт маань алдаагүй л байгаасаа гэж найдая.
Мөн багийн тоглолт гарахгүй байгаагийн нэг шалтгаан нь Рафагийн тактик.Өнгөрсөн жилийнхээ хэрэглэж байгаа тактикийг солихгүй байгаа нь эсрэг багуудад судлах боломж олгоод байх шиг.
За тэгээд 8 сард тоглосон 4 тоглолтыг 0-5 тоогоор дүгнэвэл 2 л гэж хэлэх байна.Талбай дээрээ нэг хожигдсон.Мөн хамгаалалт асуудалтай байна.Дан стандартуудаас л алдаж байна.Энэ алдаан дээрээ суралцахгүй байна гэж хэлж болохоор.
Урт удаан үргэлжлэх тулаан дөнгөж эхэлж байна.12 онооноос 6-г нь халаасалсан чамлахаар амжилттай нэгэн сар өнгөрлөө...Тулаан үргэлжилсээр....Бидний итгэл үргэлж сэтгэл дотор хадгалаастай...
We'll never walk alone!!!
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Чуугий » Sun Aug 30, 2009 9:06 am

Стандартаас саяых шиг гоол алдмааргүй л байна шүү........
Торрес-н гоол дээр Койт гоё хаясан лдаа цээжээрээ........... :eek:
Жи-н сүүлийн цохилт.......... :eek:
Киргиакос дараагийн тоглолтоос арай өөр болох байх Карра аргагүй хөгширчээ.Шкртел,Аггер 2 хурдан эдгээчээ.........
Лукасыг сайжрахыг нь хүлээсээр байтал миний нас хүрэхгүй юм байна.
Жонсон бол мундаг мундаг........ :eek:
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Барнаба » Sun Aug 30, 2009 9:17 am

3 оноо.. энэ чинь чухал шүү дээ... Бид эхлээд багийн тоглолтоо гаргаад формоо олох хэрэгтэй байна ... Баг маань энэ тоглолтоос бага ч гэсэн сэргэлт авсан гэж бодож байна шүү...
Жонсон ч ПЛ-д бол номер 1 юм аа... :eek: Торрес эхлээд тааруухан байсан ч сүүл рүүгээ бол овоо тоглолт нь ороод гоё болж ирж байна лээ.. хурдан формондоо орвол ч ... :eek: Ахлагчтай юу ярихав дээ.. :eek: эхний шон оносон цохилт нь орсон бол ч .....
Карра ер нь их мууджээ.. бүр болж.. Киргиакос ч яахав анхны тоглолт шүү дээ...дүгнэхэд ёстой эрт байна...

Шкртел, Аггер 2 хурдан ирээсэй... :)
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby сайнаа » Sun Aug 30, 2009 9:50 am

Улаан карт л жаахан тиймхэн юм даа.

Эхний гоол бас хайхрамжгүй байж байгаад алдахын,
Жонсон, Торрес, Ж 3-уулаа л гоё цохьсон
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby suldees » Sun Aug 30, 2009 10:28 am

Шкртел хэр гэмтсэн юм .хэзээ ирэх юм бас Аггэр
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Бамбууш » Sun Aug 30, 2009 10:44 am

Ливерпүүл Ялалт байгуулж Жеррард баатраар тодорсон нь...
Image
Улаанууд 2 ч удаа эргэн ирэлт Рийбок статионд Нутгын эзэд Болтонгын Тэнүүлчдийг буулгаж авав. Тунгааж бодох юм ихтэй энэхүү тоглолтын эхний хагасын дунд үед Кевин Дэйвис хаалганы зурааснаас нээх холгүй газраас булангаас ирсэн бөмбөгийг хатган гоол оруулснаар Болтон тэргүүлж эхлэлээ. Глен Жонсоны хүчирхэг зүүн хөлийн цохилт гоол болсоноор тэд оноог тэнцүүлж чадсан ч хоёрдугаар хагасын эхний үед Болтон дахин тоглолтыг тэргүүлсэн юм. Тамир Кохен гоолын эзэн байлаа. Тэгсэн хэдий ч хоёрдугаар хагас эхлээд 10 минутын дараагаар Болтоны Шоон Дэйвис талбайгаас хөөгдсөнөөс тун удалгүй Жеррард, Куйт нарын давгүй дамжуулалтуудаар Фернандо Торрес гоолдож оноог дахин тэнцүүлэв. Тэгээд үндсэн цаг дуусахаас 8 минутын өмнө Стивен Жеррард , Торресын мөргөж дамжуулсан бөмбөгийг 12 ярдаас цөм цохисон нь зогсоогдошгүйгээр эргэлдсээр Жусси Жааскелайнэны хаалганд орсоноор Ливерпүүл гайхалтай нэгэн ялалт бүхэл 3 оноогоо авсан юм. Шинэ цэрэг Сотириос Киргиакос долоо хоногын дундуур нөөцын багт зарим нэгэн давгүй тоглолт үзүүлсэнээр энэ удаа үндсэн бүрэлдэхүүнд анхныхаа дэбют тоглолтонд Улаануудын хамгаалалтын цөмийг Жеми Каррагертай хамт үүрэлцэхээр гаржээ. Залуухан Унгар хаалгач Петр Кулакси сэлгээний суудалд Диего Кавалериг орлон суусан байна. Бразил тоглогчын аав нь нас нөгчсөн тул гэрлүүгээ түүний ажилд оролцохоор буцсан аж. Ливерпүүлийн тоглогчид бүгд түүний аавын дурсгалд зориулан хар тууз гарандаа зүүсэн байсан юм. Тоглолт хэмнэл удаантай эхлэлээ. Нандо, Лукас хоёрын мөргөлт айлын хаалганы дээгүүр гарч одсоноор тоглолтын хэмнэл бага зэрэг хурдсаж эхлэв.Улаанууд гоолын эхний оролдлогыг 12 дах минутанд бий болгов. Глен Жонсон баруунаар зүсэн орж ирээд дамжуулалт хаясаныг Нандо мөргөсөн нь хаалганаас хэдхэн сантиметрын зайтай өнгөрч одлоо. Хэдэн хоромын дараагаар довлогч маань Киргиакосын бөмбөгийг хаалга давуулан мөргөж орхив. Улаанууд тоглолтыг бүрэн хяналтандаа атгаж эхлэсэн юм. Шинэ цэрэг маань өөрийн 16 дотор Жохан Элмандерын мөргөсөн бөмбөгийг давхар мөргөн талбайгаас гаргаж аюлгүй болголоо. Болтон сөрөг довтолгоонд л түшиглэж довтлогоогоо хийх нь улам ихсэж байсан бол Улаанууд эхний үед тоглолтыг хяналтандаа авсан ч гоолын моментыг бага гаргаж байсан нь үнэхээр цухалдмаар нөлөөг үзүүлж байлаа. Глен Жонсон , Лукаст дамжуулсаныг мань тоглогч у Нандоруу нэвт сүлбэсэн дамжуулалт хаяв. Нандо хамгаалагч Гери Кахиллтай зэрэгцэн гүйж явсаар бөмбөгийг өлгөн цохисон боловч Болтоны хаалгач Жааскелайнен тогтоон бариад авав. Тэгсэн хэдий ч Эзэн баг тоглолтын гацааг 22 дах минутанд гаргаж Улаануудын хаалганд гоолдож орхилоо. Булангын цохилтыг Элмандер, Эмилиано Инсуагаас өндөрт үсрэн мөргөсөн нь хаалганы өмнө унасаныг сул байсан Кевин Дэйвис сулавтар өшиглөөд л гоол болгосон билээ. Энэ нь үнэндээ Болтонгын тун цөөхөн довтолгоонуудын л нэг байсан нь гоол болж орхисон нь бачимдмаар ажээ.Ливерпүүл тэр дороо хариуг нь өгөхийг оролдов. Нандогын зайнаас цохисон бөмбөг хаалганаас зайтаа өнгөрөн гадагш гарав. Тэгсэн ч эхний үе дуусахаас 4 минутын өмнө Ливерпүүл тооны харьцааг тэнцүүлж чадлаа. Дутуу цэвэрлэсэн булангын цохилтоос ойсон бөмбөг Глен Жонсоны хөлд ирэхэд Баруун ар маань бөмбөгийг урагш аван ороод огцом эргэж хамгаалагчыг хууран 20 ярдаас зүүн хөлөөрөө хүчтэй өшиглөсөн бөмбөг нь газраар тун хурдан явсаар Жаанскелайны хаалганд сүрхийн орлоо. Матт Тейлорын нарийн цохисон чөлөөт цохилтыг Пепе Рейна нисэлттэйгээр хааж бөмбөгийг гаргав. Ингэснээр хоёр баг завсарлага болоход яг ижил оноотой балаа. Тэгсэн ч хоёрдугаар хагас эхлээд удалгүй Жаанскелайнены цөлсөн бөмбөг Ливерпүүлийн 16 д буун ирэхэд Дэйвис мөгрөн 16 д унагаав. Гайхал Кохен ойрын зайнаас бөмбөгийг Рейнагын хаалганд булшилаад баярлан гүйж одлоо. Киргиакосын мөргөсөн бөмбөг бас хаалга дахин даван одов. 54 дэх минутанд Болтон 10 хүнтэй үлдлээ. Шоон Дэйвис, Лукас дээр алдаа хийснээр 2 дах алдаагаа хийснээр талбайг чөлөөлөх болов. Зочин багт энэ нь нилээдгүй тус хүргэсэн нь төд удалгүй үр дүнгээ өгч эхлэлээ. Жеррардын тун нарийн өшиглөсөн бөмбөг хаалганы хөндлөвч төмөр оносон ч 57 дах минутанд Фернандо Торрес тооны харьцааг багтай нааштай болгон тэнцээний бөмбөг хийсэн юм. Жеррардын дамжуулалтыг Куйт цээжиндээрээ ойлгон Эл Нинод өгсөнийг цаадах нь 8 яардаас төвөгүйгээр айлын хаалганд хийлээ. Илүү хүнтэй болсон Ливерпүүл хожлын гоолын төлөө тун эрчимтэйгээр тоглож байв. Жеррард 2 ч удаа зайнаас хаалгаруу буудсан бол Торресын бас нэгэн мөргөлр талаар өнгөрөв. Цаг хугацаа өршөөлгүйгээр явсаар л... Улаанууд цөөнгүй тооны булангын охилтыг сандран хийж байлаа. Гэвч эцэст нь дарамт шахалтын үр дүн цаг дуусахаас 7 минутын өмнө ирлээ. Глен Жонсоны агаарын дамжуулалтанд Торрес авъяаслагаар хүрч бөмбөгийг 16 гадна зогсох Жеррардадын замд буулгалаа. Жеррард энэ удаа алдаа мадагүйгээр бөмбөгийг баруун дээд талын буланд эрчтэй өшиглөн булшиллаа. Ахлагч иймэрхүү төрлийн бөмбөгийг барагтаа бол алдах нь ховор.... Жааскэлайнен Торресын ойрын зайнаас цохисон бөмбөгийг бас хааж амжих хугацаа үлдсэн байлаа. Ингэснээр Улаанууд үнэхээр хүртэх ёстой хожлоо дахин нэг гайхалтай эргэн ирэлтээр хүртсэн гэхэд болно.

Тоглогчид
Liverpool: Reina, Insua, Carragher, Kyrgiakos, Johnson, Riera, Mascherano, Leiva, Kuyt, Gerrard (captain), Torres. Subs - Skrtel, Benayoun, Plessis, Dossena, Kelly, Gulacsi, Voronin

Bolton Wanderers: Jaaskelainen, Samuel, Cahill, Knight, Ricketts, Taylor, Muamba, Davis, Cohen, Davies (captain), Elmander. Subs - Habsi, Lee, Riga, O'Brien, Robinson, Basham, Steinsson

Referee: А Вилей

Conditions: Нарлаг бага зэрэг салхитай

Attendance: Үл мэднэ

Ливерпүүл.фс.тв Тоглолтын баатар- Фернандо Торрес



Тоглолтын дараахь эрэгцүүлэмж...
Тоглолтыг эндхийн байнга орж тоглолт үздэг Пабндаа үзлээ. "West Kensington" Underground station-ы хажууд орших " Three Kings" гээд сайхан олон Зурагттай спорт Паб.. Бүх тоглолтыг нэг зэрэг хэд хэдэн тв дээр шууд дамжуулдаг болохоор хэн ч хүссэн тоглолтоо нэг доор үзээд байж болох сайн талтай. Дээр нь Копуудын өөрийн гэсэн нэг заал шахуу юмтай. Тэнд ихэвчлэн манай тоглолтууд асар том тв дээр гарна. Тэр танхимд нийтдээ тэр том тв-ээс гадна бас хоёр 30 аад инчийн тв мөн эсрэг хананд нь 50 аад инчийн нэг тв байх. Жинкэнэ хүссэн газраа зогсож байгаад л өнгөтөөр нь дуутай хууртайгаар үзнэ дээ. Бараг Челсигийн нутаг дэвсгэр дээр гэхэд бас овоо олон Копууд ирнэ. Заримтай нь бол аль хэдийн танил болоод амжсан билээ. Манайхан ч сүртэй л дээ бас... Хожигдож явахадаа хүлтэр дуулалдаад л мөн Чөөгий Хэнцэрүүдийг хийж дуулалдаад л.. Өнөөдөр эргэн ирэлт хийхэд нээрээ жинкэнэ цус буцаллаа шд. Ийм фенүүдийн дунд яг үнэндээ хэзээ ч ганцаараа алхахгүй юм байна гэдгээ улам их мэдэрч байна даа. Завсарлагаанаар гарч тамхилж байхад нэг битүү шивээс болсон нөхөр хүрч ирээд
-Чи Казакстан уу гэж аашч байна.
-Үгүй ээ би монгол
-Нээрээ юу янзтай (Cool гэдгийг одоо ингэж л орчуулах юм даа Мух Мух Мух) Чи Ливерпүүлийг дэмжиж байхыг чинь харлаа.
-Тиймээ би бол Коп гэж бардам хэлэхэд бахим цээжиндээ тэврэж аваад няцлах шахдаг юм аалз чинь... Тэгээд
-Юу гээч залуу минь? Дотор би сая нэг үнэн ****4 ( Fuck гэдгийг бас ингэж буулгав мвуахахаха) юм олж харлаа гээд надад Торресын жерситэй нэг халтар баагийг зааж үзүүлээд
-Энэ умайн даравгар ( Cunt ) түрүүн яасан гээч
-Яасан гэж би аягүй сүр дүр эсгэн асуухад мань эр намайг өөрийг нь сонсож байгаад урамшсан янзтай их л заналтай ингэж хэлж байна.
-Энэ нөхөр түрүүн "Sun" уншаад зогсож байгаа юм **н** эхийгээ охмор
-Тэнэг умай Хилсбород юу болсоныг мэддэггүй юм байна. Хэрвээ мэддэг байсан бол тэр сонингын тасархайгаар гөбсөө ч арчихгүй байсан байх гэж би хэллээ..
Мань 2 ийнхүү харилцан ярилцаад 2 дах үеээ үзэхээр орсон юм. Баг хожиж байхад намайг Hey Gengis Khan гэсээр хүрч ирэн нэг хундага Tequilla -р дайлж байна.. Тэгсэн Пабны хөгжимөөр You will never walk alone явлаа шүү. Мэддэггүй ч дагаад л мөр мөрөн дээрээ гараад тавиад дуулалдлаа даа... Лондонд тэр тусмаа Челсигийн нутаг дээр ийм байгаа юм чинь Энфиельд Роадад нээрээ очвол юу болох болоо?..... Тун удахгүй очноо гээд төлөвлөчихсөн байгаа. Манай нэг Скоусер найз маань уг нь тэнд байгаа л даа. Утасыг нь тэгж байгаад нэг сайн хайхаас.. Догшин Скоусеруудынхаа дунд Багийнхаа тоглолтыг амьдаар нь заавал үзнээ... За за тоглолтын талаар хэдэн сэтэгдэл бичээд унтая уусан архи толгойнд гараад заадасаараа хагарах гэж байх шиг байна.
За нахисан нэг эргэн ирэлт хийж хожил авлаа. Түрүү жил бас 9, 10, 11, саруудад хэд хэдэн ийм хожил авч байсан билээ... Хамгаалалт бас л учраа олоогүй байна даа. Яаая даа аалз гэж... Булан болон чөлөөт цохилтууд дээр үнэхээр учир нь алдагдчихсан байна шд. Дандаа ийм өлөн гоолууд алдаад байх юм бол юуун Тайтл бэ аалз гэж... Тэр Тейлорын цохисон цохилтон дээр хана болж байсан тоглогчид бас л хайнга хандаж байна билээ. Рейна тулдаа л хаасан даа. Яахав тоглолтыг эхнээс нь дуустал илүүрхсэн нь үнэн ч иймэрхүү сөрөг довтолгоонуудыг ингээд алдаад байж болохгүй юм. Мөн гоол хийх боломжуудаа сайн ашиглах хэрэгтэй байна. Шинэ цэргийн хувьд өөрийн хэмжээнд бас хэрэндээ дажгүй тоглолоо. Хэд хэдэн удаа хараалыг минь барж Англи Монгол холилдуулан хараалгаж байх юм. Ерөнхийдөө бол манайхан давгүй байсан. тэр алдсан гоолуудыг эс тооцвол.. Нандо нэг л болохгүй байна даа. Гэхдээ л 3 тоглолт дарааллаад гоолдоно гэдэг бас хэнбүгай ч хийчдэг юм бишээ.. Бидний энхрий хайрт Лукас суга болоогүй байна даа болоогүй байна. Шоон Дэйвисын хувьд шүүгч арай хатуудчихсан юм. Нөгөөдөх нь ч өөрөө хийгээгүй ч байж хүрч ирэн шүүгчийн дургуйг хүргэж байх гэж.. Тэр байсан ч тоглолтын хувь заяа бас нэг иймэрхүү байх байсан болов уу даа. Риера уг нь сайн гар нийлдэг Инсуатай зүүнд гарчихаад нээх гависангүй. Рафа ер нь Ёссиг суулгаад байх юм. Ёсси бол иймэрхүү багууд дээр гараанд зоолттой байх ёстой хүмүүсийн нэг.. Ахлагч ч хийх юмаа хийлээ. Нэг харсан нилээн хойшоо татчихсан тоглоод оронд нь тэр зайг нь Куйт ч нөхөөд байх шиг... Акулани хүү маань хэзээ ирэх юм бол доо? Глены хувьд хамгаалагч гэхэд аль хэдийн 2 гоолдчихсон байдаг мух мух мух... Тэгсэн Хэнцэрийн шуналын тулам Гөбсний нүх Эшли Коул өнөөдөр дөнгөж Челсигийн төлөөх 3 дах гоолоо хийж байна гэнэв шүү. Мвахахахахах...
За одоо манай багт анхаарах зүйл гэвэл энэ балай стандарт цохилтуудаас гоол алддаг алдаагаа сайжруулах хэрэгтэй. Одоо хаалгандаа гоол алдаж л хожмооргүй байна. Энэ жилийн тайтлын өрсөлдөөний өнгө ер нь их сонирхолтой болох шинжтэй..
За унтаж ууц нуруу тархи толгойгоо амараая даа.
Өө тийм Шинэ цэрэг (Төмөрөө Коп) гоё бичлэг оруулсан байна. Хөдөлмөрлөөд бай хүү минь энэ тэр...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Sun Aug 30, 2009 1:00 pm

Carling cup-н 3 тойргийн оноолт гарчээ.
Arsenal v West Bromwich Albion
Aston Villa v Cardiff City
Barnsley v Burnley
Bolton Wanderers v West Ham United
Carlisle United v Portsmouth
Chelsea v Queens Park Rangers
Hull City v Everton
Leeds United v Liverpool
Manchester City v Fulham
Manchester United v Wolverhampton Wanderers
Nottingham Forest v Blackburn Rovers
Peterborough United v Newcastle United
Preston North End v Tottenham Hotspur
Scunthorpe United v Port Vale
Stoke City v Blackpool
Sunderland v Birmingham City

Манайх Лийдстэй таарсан байна.Тоглолтууд 9 сарын сүүлийн 7 хоногт явагдах байх.Сайн мэдэхгүй байна.
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Devil 7 » Sun Aug 30, 2009 1:46 pm

Лукас хөрхий минь ганц ч гэсэн тустай юм хийлээшд. Худлаа унаж Дэвист улаан өгүүлсэн.
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Sun Aug 30, 2009 1:48 pm

Devil 7 wrote:Лукас хөрхий минь ганц ч гэсэн тустай юм хийлээшд. Худлаа унаж Дэвист улаан өгүүлсэн.

Тэр ч нэг тиймэрхүү юм болчихсон шүү :RD Шүүгч ямар харалган байна аа тэ :mrgreen:
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby VicKtoR » Sun Aug 30, 2009 1:53 pm


Хөөрхий очиж очиж Болтонг тэгээд ганц цэвэрлэгчийг нь хүнтэй ойрхон гүйсэн гээд улаан өгүүлж гаргангуутаа 16-н гаднаас шүүгчтэйгээ нийлчээд нүдэж нүдэж хождог танай шинэ стилл уу? :-o
Аан тийн бас та нарын хараад баясаад байгаа ХАМГААЛАГЧ Жонсон чинь өөрийнх нь хамгаалах ёстой хүн нь гоол оруулж байхад манай хүн ард гарчихсан гоё гоол оруулж байна шүү би нэг ийм гоол оруулна гэсэн шиг зогсож байна лээ шүү :-o аргагүй биздээ өөрөөс нь өөр довтолчих ДОВТЛОГЧ, ХАГАС байхгүй юм чинь манай хүнд тэр хүн хамгаалаад гүйх юу нь сонин байхав :RD
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Sun Aug 30, 2009 1:58 pm

Энэ ногооноо орж ирж яагаад өнхрөхгүй байна аа гээд гайхаж байлаа.Ингэж нэг санаа амрах гэж. :RD Сэдэв сэдэв дээр очиж өнхрөөд бай өнхрөөд бай.
Би чамайг харж бас өнхрөлдий :-o
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Devil 7 » Sun Aug 30, 2009 2:00 pm

Энэ Ногооноо ингэж их инээж ярьдаг хүн юм бхдаа. нэг л их өнхөрч ойчсон хүн бхын. Бас тэгээд аймар худлаа шаана
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8095
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Тэгшээ » Sun Aug 30, 2009 2:27 pm

Энэ зуны Английн Премьер Лиг №1 наймаа Glen Johnson гэдэгт эргэлзэх зүйл алга.... :D :-D
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby s1l3nt » Sun Aug 30, 2009 6:07 pm

Tegshzaya wrote:Энэ зуны Английн Премьер Лиг №1 наймаа Glen Johnson гэдэгт эргэлзэх зүйл алга.... :D :-D

Yostoi goy helleedee ! :RD
You'll Never Beat The Arsenal !!!
s1l3nt
 
Posts: 108
Joined: Sun Aug 23, 2009 3:28 pm
Location: Emirates Stadium

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Тэгшээ » Sun Aug 30, 2009 7:30 pm

http://www.barca.mn http://www.chelseafc.mn гарчлаа манай site яасан бэ? Хэзээ гарах юм бол мэдэх хүн бана уу? :help:
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Mon Aug 31, 2009 1:42 am

Цонх хаагдахад 24 цаг хүрэхгүй хугацаа үлдлээ...
Жил жилийн цонх хаагддаг энэ өдөр олон сонирхолтой наймаа явагддаг.Энэ жилийнх шиг үнийн хөөрөгдөлтэй жил харин яах юм бол :smile: Юу ч гэсэн хүлээж л байхаас...

Ливерпуль клубын хувьд энэ зуны гол зорилго нь үндсэн бүрэлдэхүүнээ хадгалж үлдэх байсан.Үүнийгээ ч багийн дасгалжуулагч нэг бус удаа хэлж байсан.Мөн хүлээгдэж байсан наймаа бол Торресийг дэмжих өндөр зэрэглэлийн довтлогч,эсвэл зүүн жигүүрийн вэнгэр,Сами маань улаан жерсигээ тайлсан тул түүнийг орлох хамгаалагч гэж хүлээж байсан.Цонх нээгдэхтэй зэрэгцэн Риал хамаг тоглогчдийн үнийг хөөрөгдөөд хүн захыг өөрсдийн санхүүгийн бүрэн эрхшээлд оруулсан.Энэ ч манайд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Манай хамгийн анхны наймааны шуум Тевэзээс эхэлсэн.Нандог дэмжих довтлогчийн үүрэг түүнд ирэх байлаа.Мөн санхүүгийн хямралтай байсан Валансиагаас Силва Вилла гэсэн шуумч чих дэлсэх болсон/Шуум болгоныг дурсвал бүтэхгүй ээ/.Гэхдээ эдгээр тоглолчдын үнэлэх мөнгөн үнэлгээ нь асар өндөр байлаа.Би багаа наймааны зах зээл дээр 20 орчим саятай хөл тависан байх гэж бодож байлаа.Учир нь Кийнээс орж ирсэн мөнгөн дээр +2 яанк бага зэргийг нэмэрлэсэн байх гэж найдаж байлаа.
Рафа ч өндөр зэрэглэлийн тоглогч хайж байгаагаа нэг бус удаа хэлсэн.Гэхдээ байдал өөрөөр эргэж баахан өр төлбөр хөврөн гарч ирэн сэтгэлд шар ус хуруулсан даа.Ядаж байхад Барса Маше руу,Риал Алонсо руу чичрээстэй...
Гэхдээ л Рафа Топ зэрэглэлийн тоглогч авна гэж хэлсэндээ хүрэн Помпэйгоос Г.Жонсонг авч чадлаа.Энэ наймаа нөгөө талаар нутаг руугаа хандархаад байсан Арбеолаг багаа орхих болсныг зарласан мэт.Энэ наймаатай зэрэгцэн Алонсо нутаг буцлаа.Энэ бол үнэхээр том гарз.Рафа хамгийн сайн орлох хүнийг нь олноо л гэж орилоод байдаг.Мөд удалгүй Ромагийн унаган хүүг эгнээндээ нэгтгэж Алонсотой дүйх хүнээр зарлалаа.Гэхдээ гэмтэлтэй байгаа залуу 10 сар хүртэл багтайгаа нэгдэхгүй...Энэ л хамгийн санаа зовоосон асуудал.За тэгээд 8 сар гарч 2 яанк ч мөнгө хялаалгахгүй гэдгээ мэдэгдэн бараалгасан.Гэхдээ яалт ч үгүй нэг хамгаалагч авах шаардлага гарсан нь Грекийн 30 настай үлэмж биетэн...
За тэгээд үлдсэн 20 хүрэхгүй цагт наймаа хийх болов уу яах бол...Цонх хаагдахаар л ирсэн явсан зээлсэн гаруудыг үнэ өртөгтэй нь бичих гэж оролдохоос доо...


Нээх гоё юм бичий гээд суусан чинь нойрмоглоод нэг л сонин утгагай болгоод хаячихлаа тэгэж байгаад засахаас :sleep:
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Mon Aug 31, 2009 5:19 am

Тотэнхэм Ван Дэр Ваарт-луу чичрээд эхэлжээ, Модрич нь бэртсэн болтойм.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby spain man » Mon Aug 31, 2009 10:29 am

Иймэрхүү тоглолттой байж пл мөрөөдөх хэрэг байгаа юм уу?.. Лукас үргэлж дайвдаж чадаа ч уу үгүй ч үү ..
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby El Payaso » Mon Aug 31, 2009 12:07 pm

яхав дээ баг нь коээм бээк хийгээд сүүлийн мөчид ахлагч цөм шаагаад хожих хэнд ч сайхан л даа... гэхдээ л энэ тоглолт Вилла Хотспэрийн эсрэг хийсэн тоглолтуудын араас тайтле бол дрийм хэвээр үлдэхэд их ойрхон байгаа гэдгийг баталчих шиг л боллоо... комбээк сүүлийн мөчийн гоол тоглогч нарт сэргэлт авчирах ч энэ баг нь Болтон байвал бас л хэцүүм даа... тэгээд харж байхад бол Жи Торрес энэ 2 л юм даа... яхав Жонсон нэмэгдэх шиг боллоо энэ жилээс... бусад нь бол ер нь нөгөө хэдийгээ л хараад байгаам уу? хаашаа ч юм дээ... Карра бол хөгширчиж дээ... Аггер эгшиггүй нэрт гээд үзсэн нь бараг дээр юм... нөгөө Спартан бол ер нь хаана юу болоод байнаа л гэж байх шиг байна лээ... насны бөгсөн дээр гэнэт ПЛт ирээд шууд гараанд гаргачихаар арга байж уу хэхэхэ... тэгээд Торрес Жи 2-ын нэг гэмтэхэд бол тэгээд үнэхээр хэцүү л харагдаж байна лээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby rednasca » Mon Aug 31, 2009 12:13 pm

наадхыг чинь тэр цэвэр цустангуудаас нэг нь гэсэн хүлээн зөвшөөрч чадахгүй л байгаам даа... :beer
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby spain man » Mon Aug 31, 2009 12:17 pm

Uuganaa wrote:Жонсон бол үнэн чөлөөтэй байна лээ дээ. Юун тэр Дани Алвес, Босингва вээ... наана чинь Кафу гаас ч илүү сүпер баруун ар МАНАЙД БАЙНА ШҮҮ ДЭ

:-o
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby carlsberg_mgl » Mon Aug 31, 2009 12:25 pm

El Payaso wrote:яхав дээ баг нь коээм бээк хийгээд сүүлийн мөчид ахлагч цөм *a*гаад хожих хэнд ч сайхан л даа... гэхдээ л энэ тоглолт Вилла Хотспэрийн эсрэг хийсэн тоглолтуудын араас тайтле бол дрийм хэвээр үлдэхэд их ойрхон байгаа гэдгийг баталчих шиг л боллоо... комбээк сүүлийн мөчийн гоол тоглогч нарт сэргэлт авчирах ч энэ баг нь Болтон байвал бас л хэцүүм даа... тэгээд харж байхад бол Жи Торрес энэ 2 л юм даа... яхав Жонсон нэмэгдэх шиг боллоо энэ жилээс... бусад нь бол ер нь нөгөө хэдийгээ л хараад байгаам уу? хаа*a* ч юм дээ... Карра бол хөгширчиж дээ... Аггер эгшиггүй нэрт гээд үзсэн нь бараг дээр юм... нөгөө Спартан бол ер нь хаана юу болоод байнаа л гэж байх шиг байна лээ... насны бөгсөн дээр гэнэт ПЛт ирээд шууд гараанд гаргачихаар арга байж уу хэхэхэ... тэгээд Торрес Жи 2-ын нэг гэмтэхэд бол тэгээд үнэхээр хэцүү л харагдаж байна лээ...

энэ хаанахын эксперт вэ...? сонсоогүй нэр байхын,ESPN -ийх үү... :smile:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby white » Mon Aug 31, 2009 12:57 pm

carlsberg_mgl wrote:
El Payaso wrote:яхав дээ баг нь коээм бээк хийгээд сүүлийн мөчид ахлагч цөм *a*гаад хожих хэнд ч сайхан л даа... гэхдээ л энэ тоглолт Вилла Хотспэрийн эсрэг хийсэн тоглолтуудын араас тайтле бол дрийм хэвээр үлдэхэд их ойрхон байгаа гэдгийг баталчих шиг л боллоо... комбээк сүүлийн мөчийн гоол тоглогч нарт сэргэлт авчирах ч энэ баг нь Болтон байвал бас л хэцүүм даа... тэгээд харж байхад бол Жи Торрес энэ 2 л юм даа... яхав Жонсон нэмэгдэх шиг боллоо энэ жилээс... бусад нь бол ер нь нөгөө хэдийгээ л хараад байгаам уу? хаа*a* ч юм дээ... Карра бол хөгширчиж дээ... Аггер эгшиггүй нэрт гээд үзсэн нь бараг дээр юм... нөгөө Спартан бол ер нь хаана юу болоод байнаа л гэж байх шиг байна лээ... насны бөгсөн дээр гэнэт ПЛт ирээд шууд гараанд гаргачихаар арга байж уу хэхэхэ... тэгээд Торрес Жи 2-ын нэг гэмтэхэд бол тэгээд үнэхээр хэцүү л харагдаж байна лээ...

энэ хаанахын эксперт вэ...? сонсоогүй нэр байхын,ESPN -ийх үү... :smile:



Үнэн хэлсэн байна ш дээ. Яахав танайх комбэк хийгээд хожсон ч гэсэн үнэхээр хангалтгүй тоглолт үзүүлж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Багын хувьд одоо нэг тийм үе рүүгээ орчихоод байна. Тэр Грекын хувьд сонин сонголт байна. Яахав яваандаа сайжрах байх, шууд гараанд гарахаар сандарах л байх даа.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Mon Aug 31, 2009 1:22 pm

spain man wrote:
Uuganaa wrote:Жонсон бол үнэн чөлөөтэй байна лээ дээ. Юун тэр Дани Алвес, Босингва вээ... наана чинь Кафу гаас ч илүү сүпер баруун ар МАНАЙД БАЙНА ШҮҮ ДЭ

:-o

чөтгөрлүүгээ тонил Image
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests
cron