Бенеамата 2008-2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Өнгөрсөн улирлын шилдэг тоглогч хэн бэ?

1. Хулио Сезар
9
27%
2. Майкон
3
9%
3. Станкович
1
3%
4. Ибрахимович
20
61%
 
Total votes : 33

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Jan 14, 2009 10:40 pm

Image

Уг хоёр залууг Интэрт хамт тоглохыг Мара хүсч байна. Хүргэндээ ч Интэрт оч гэсэн сурагтай. Ирэхэд ч асуудалгүй л дээ. Ахлагчаас нь эхлээд олон нутаг нэгтнүүд байна.

Харин доорх зураг нь өнгөрсөн намар Аргентины лигийн тоглолт охинтой үзэж байхдаа. Анзаарвал манай цамцыг өмссөн байгаа. Онлайн дэлгүүртээ 119 еврогоор худалдагддаг цамц.

Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Jan 14, 2009 10:52 pm

Цомын тоглолт сайхан боллоо. Бүтэн 2 цаг багийнхаа тоглолтыг үзлээ. Марадоно ирж үзсэн болохоор Аргентинчууд мань бүгд тоглох хүсэлтэй, мөн хичээж тоглосон ч байж болох
Тоглолт эхнээсээ л манай давамгайлалд байсан. Нэг их удалгүй Адриг унагаж, хүн дутуу болсон. 11 метрийн торгуулийн цохилтоо Адри хаалгачихлаа. Гэхдээ сэлгэгдэж суухаасаа өмнө алдаагаа засч гоол хийсэн. Самуель 2 ч том алдаа гаргалаа. Нэгийг нь айл хийчихлээ. Гэхдээ гоё гоол байсныг хэлэх хэрэгтэй. Бурдиссо бол маш тайван сайхан тоглосон. Айлын хэдэн ч довтоглоо ахлагч дээр маань ирж зогсов. Түүний 2 ч цохилт маш хүчтэй байсан. Хаалгач гараа зангидаж байгаад өөдөөс нь хатгаж байсан. Түрүүний тоглолтуудад ч аюултай цохиж байсан. Удахгүй багтаа гоол бэлэглэх байхаа.
Айлын хаалгач Скарпиг ёстой магтах хэрэгтэй. Өчнөөн юм хаалаа. Креспо ямар азгүй байваа. Магадгүй Марагаас ичиж, санаа зовсон байхаа :D Гэхдээ сайн тоглосон.
Моугийн 2 сэлгээ 2 гоол хийлээ. Ибрагийн бараг 40 метрээс цохисныг нь хаалгач ойлгоход нь Кучу чихсэн. Дараа нь элдэвтэй гоё гоол хийсэн дээ.

Дараагийн 7 хоногт цомын дараагийн шатанд Ромаг хүлээж авна. Гоё тоглолт болно доо.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Г.Баяраа » Wed Jan 14, 2009 11:25 pm

өнгөрсөн сарын шилдэгээр танай Ибра тодорчээ...
ирэх цомын тоглолт ч алаан болно доо...манайхан эртээд гусуулсан хариугаа авах гэж их л шартай үзэх байхдаа
харж л байя
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бенеамата 2008-2009

Postby LeMoN » Thu Jan 15, 2009 10:03 am

...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Fri Jan 16, 2009 7:36 am

Сонин гэвэл Станкович багтайгаа бэлтгэлд гарч.

Вьеира шигшээ багтаа тоглохоо болих бодолтой. Тэндээ очоод бэртэл авдаг, буцаж Италид ирж эмчлүүлээд 2-3 сар болж эмчлүүлээд дахиад шигшээ багтаа очоод бэртээд ирдэг зүйл тогтоод байсан. Бэртлээсээ ч болж өнгөрсөн ЕА-г өнжсөн. Одоо үүнийгээ эцэслэх нь

Бенземаг сонирхож байгаа гэнэ. Түүнийг сонирхоогүй том багууд байхгүй байхаа.

Марког Сити сонирхож байгаа гэнэ. Үнэн байсан ч тийшээ очихгүй биз дээ. Эндээ зодог тайлах сонирхолтой байгаа болов уу
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Sat Jan 17, 2009 9:39 am

Контро кампо

Италийн хөлбөмбөгийн Контро кампо гэж нэвтрүүлэг байдаг. Уг нэвтрүүлэг нь Италидаа нэлээд алдартай. Бүтэн сайны орой бүх тоглолт дууссаны дараа шууд явдаг. Тухайн тойргийн тоглолтын талаар хэлэлцэж, ярилцдаг. Уг нэвтрүүлэгт цөөнгүй зочин уригдан оролцдог. Багуудын алдартай фэнүүд, ахмад тоглогчид, дасгалжуулагч, багийн эзэд гэх мэт. Мэдээж олон багийн зочид орж байгаа болохоор өрсөлдөгч багийн фэнүүд нь тухайн багийнхнаас мэдээж хариулахад хэцүү, эмзэг талыг нь хөндсөн асуултууд тавьж ярилцдаг, мэтгэлцдэг.
Алдар хүндтэй ч гэсэн аль нэг багийн фэнүүд болсон хойно багаа өмөөрнө, бусдыг шүүмжилдэг. Эндээс ч хоорондоо нэлээд маргадаг. Зочидоос ч гадна зарим тохиолдолд нэвтрүүлэг үзэж байгаа фэнүүд ч дурүйцлээ илэрхийлж, нэвтрүүлэг явуулахад асуудал гаргадаг. Товчхондоо халуухан маргаан, мэтгэлцээн өрнөдөг (мэдээж соёлтойгоор) сонирхолтой нэвтрүүлэг. Үүнийг нь ч элдэв хачиргүй шууд хүргэдэг.
Уг нэвтрүүлэгт манай талаас спортын сэтгүүлч Мауризио Моска, жүжигчин, загвар өмсөгч Елисабетта Каналис нар оролцдог. Харин манай эсрэг талд голдуу Ювегийн Жиампьеро Мугини гэдэг сэтгүүлч ихэвчлэн оролцдог.

Энэ улирлын Роматай тоглосон тоглолтын дараах бичлэг. http://www.youtube.com/watch?v=JXCQdAPYeRY
Уурласан фэнүүд http://www.youtube.com/watch?v=NquiwTts31w

Image Мауризио Моска
Image Елисабетта Каналис
Image Мугини
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Sun Jan 18, 2009 6:52 pm

Goalkeepers: 1 Francesco Toldo, 12 Julio Cesar, 22 Paolo Orlandoni.

Defenders: 2 Ivan Ramiro Cordoba, 6 Maxwell, 13 Maicon, 16 Nicolas Burdisso, 24 Nelson Rivas, 25 Walter Samuel, 26 Cristian Chivu.

Midfielders: 4 Javier Zanetti, 5 Dejan Stankovic, 7 Luis Figo, 11 Luis Jimenez, 19 Esteban Cambiasso, 36 Francesco Bolzoni.

Strikers: 8 Zlatan Ibrahimovic, 9 Julio Cruz, 10 Adriano, 18 Hernan Crespo, 21 Victor Obinna.

Улаанбаатарын цагаар 22:00-д тулаан эхлэнэ. Атланта ч бас чанга байгаа даа
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Sun Jan 18, 2009 11:08 pm

Эхний үе дээр 3 гоол алдсан байх чинь. Хараад бүр нүдэндээ итгэсэнгүй :smile:. Атланта нутаг дээрээ сайн тоглож байна.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Sun Jan 18, 2009 11:14 pm

Алуулж байнаа. Дахиад 2 ч гоол оруулах дөхлөө. :sleep:
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Sun Jan 18, 2009 11:52 pm

За за ямарч байсан Ибра нэр төрийн ганц гоолыг цаг дуусах мөчид орууллаа.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Mon Jan 19, 2009 12:02 am

Нэг л зүтгэл муутай тоглолт байлаа. Аталанта ч сайн байна, Фигү сүүлд довтолгоонд нилээн бүтэлгүй байлаа, пасс оновчгүй тэгээл нухаж байгаал алдчих юм. Ганц харагдаж байсан нь Обинна л байлаа. Ибра яаж зүгээр байхав цаг дуусахад ганц гоал хийлээ. Ард ер нь болж өгөхгүй л байна, яагаа ч үгүй байхад 3 гоал алдаад, алчихсан мөртлөөл хожиж байгаа юм шиг тоглоод байхын
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Mon Jan 19, 2009 2:12 am

Локал дерби хатуу болжээ... Сүүлийн 2 тоглолтын оноо алдалтын хажуугаар Юве араас ороод ирлээдээ гарт нь байгаа тоглолтыг нь хожно гэвэл ердөө ганц оноо... Моу яагаад 2 вингертэй тоглохгүй байгаан болдоо тэгэх гэж л наймаа хийсэн биздээ фит байгаа 2 вингерээ нөөцөнд ч оруулахгүй юм бэлтгэл дээр тийм л муу байдаг юм байхдаа, хожигдож байгаа тоглолтонд Фигуг оруулж энэ тэр
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby G@naa » Mon Jan 19, 2009 2:14 am

Uzej chadsangui. Balarsan yum. Quaresma, Mancini 2-g yagaad avch yavaagui yum bol. Quaresma form gui bgaa ch figo-n orond garsan bol deer bh bsan ch yum biluu.
Odoo Juve-g hojigdoh yum uu tentseesei geed l untahaas.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Nomer 10 » Mon Jan 19, 2009 3:05 am

xb wrote:Контро кампо

Италийн хөлбөмбөгийн Контро кампо гэж нэвтрүүлэг байдаг.


Нэг удаа Венецид явж байхдаа орой нь хотелд үзэж байсан нэвтрүүлэг мөн юм шиг байна. Үзэж байсан хүмүүс нь аймаар нэрвтдэг юм билээ. Итали хэл гоё ч гэсэн хэрэлдэхээрээ энэ дэлхийн хамгийн муухай хэл :RD

Ер нь Европын орнууд гэймвийкийн орой иймэрхүү тойм нэвтрүүлэг явуулдаг. Үнэхээр гоё. Бундэслигийн Шпортшау, Шпортштудио 2-оос нэлээн их архивлаж авдаг байж билээ. Шпортшауг нь манайхаар бол МҮТВ явуулдаг. 2 хөтлөгчийн нэг нь Моника Лиерхаус гээд нэг аятайхан хүүхэн байдаг. Эмэгтэй хүн гэхэд тэр мэдлэг энэ тэр нь үнэн биширмээр. Тоглогч дасгалжуулагчдад тавьж байгаа асуулт нь ч гэсэн даацтай гэж жигтэйхэн. Хөлбөмбөг гэхгүй бүх л спортыг сайн мэддэгийг нь гайхаад байдаг юм. Трамплин дээр ч явж байх шиг. Улаан фэн нь байлаа. Саяхан бие нь хүнд өвчлөөд хагалгаанд орсон гэсэн. Хурдан эдгэх болтугай.
Image
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Mon Jan 19, 2009 9:10 am

алуулж дууссан байх шив... :mrgreen:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Mon Jan 19, 2009 9:19 am

Quaresma-g ядаж 2-р хагаст Figo-р солих байсан юм. Хэдий болтол фитгүй гээд тоглуулахгүй юм бол :smile: . Тогтмол тоглож байж л сайжирмаар юм. Манчиниг авсны хэргийг бас гаргахгүй. 2 вингэртэй тогловол гоё тоглолт гармаар юм шиг. Айл бол сая нутагтаа 3 байтугай гоол оруулах шахлаа. Арын хэд учраа олохгүй байгаа хүүхэд шиг байна лээ. Эцэст нь Doni манайхаар тоглоод хаячих шив дээ :|
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby G@naa » Mon Jan 19, 2009 11:01 am

Za ashgui Juve tentsej. Quaresma, Mancini nariig avch yavaagui bn lee.
Za yahav yahav neg hojigdoo l biz. Odoo tsaashdiinhaa togloltuudad l sain anhaarahad bolno.
Dovtlogch nar bolohgui bgaa yum bh daa. Ibra l gants goal hiihiin. Maicon-g uragshluuldag yum uu yadgiin. :D
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby TJ » Mon Jan 19, 2009 11:36 am

Маш муу тоглож байна лээ....... нэг ч олигтой амьтан харагдсангүй....... Баахан залхуурсан, санаагаар унасан хүмүүс...... урвайчаад, энд тэнд зүгээр алхаад л....... бөмбөг авсан нь шал худлаа хаа нэг тийшээ цөлөөд л......
TJ
 

Re: Бенеамата 2008-2009

Postby G@naa » Mon Jan 19, 2009 12:11 pm

22.00-s garsan uu. Orosiin sport haraad bhgui bolohoor ni Pompey Tottenham uzcheed net orson chin duuschihsan bsan.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Г.Баяраа » Mon Jan 19, 2009 2:16 pm

Нерразурри Нерразурри -гаа бутниргэсэн юм биздээ... ер нь он гараад нэг л явахаа больчих чинь :mrgreen:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Mon Jan 19, 2009 3:28 pm

22.00 цагаас гарсан. Оросын спортын суваг, CCTV-5 гаргахгүй байсан. Justin.tv-р 2-р үеэс нь үзсэн. Рома харин гайхалтай сэргэж байна даа. Баяраа ч баяртай байгаа биз дээ :RD
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby ТӨӨГӨӨ » Mon Jan 19, 2009 8:10 pm

Amatory wrote:Рома харин гайхалтай сэргэж байна даа. Баяраа ч баяртай байгаа биз дээ :RD
ёстой үлгэр домог ,уран сайханы кинон дээр гардаг шиг л сэргэж бна! ингэж явжагаад түрүүлчээсэй :RD
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Jan 19, 2009 9:39 pm

Энэ хожигдлыг бол хүлээн зөвшөөрнө. Манайх бүх талаараа өрсөлдөгчөөсөө дутуу тоглосон. Ойрын хэдэн жил иймэрхүү тоглосныг нь санахгүй юм. Ядахад Самуэль ханиад хүрээд Милан руу буцаж. Олигтой тоглосон хүн ч алга. Харин эсрэгээрээ Аталантай бол гайхамшигтай байсан. Бүх тоглогчид нь. Манай эсрэг маш сайн тактикаар тоглосон. Хамгаалалт довтолгоо нь ч мундаг.
Эхний 30 минутад 2 гоол алдаад эвгүйтсэн. Айл ямар ч урамтай сайхан, зоригтой тоглодгийн. Ийм тоглолтоо үргэлжлүүлбэл дээшээ овоо явж болох байна.
Моу ч алдаануудаа нэлээд олж. Ирэх тоглолтоос нэлээд өөрчлөлт ч гарч магадгүй. манайханд ч лиг дуусаагүй гэдгийг нэг талаар харуулаад авлаа. Одоо улам сайн бэлтгэлээ хийнэ биз. алдаан дээрээ суралцаад улам сайн тоглох биз ээ ирэх тоглолтоос.
Дашрамд Аталанта манайх Ломбарди мужийн дерби. Аталанта нь Бергамо хотынх, манайх мэдээж хотоосоо. Аталанта уг тоглолтонд хожсоноор сүүлийн 15 жил хожоогүй байснаа хожиж.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Tue Jan 20, 2009 9:39 pm

Image

Өчигдөр Калчиогийн оны шилдэг шалгаруулах ёслол боллоо. Манайхны хувьд Ибра маань хет-трикдээд сайхан байна. Тэрээр өнгөрсөн оны лигийн шилдэг тоглогч, шилдэг гадаад тоглогч, шилдэг гоолын шагналуудыг хамж. Гоолны хувьд ойлгомжтой байсан. Тэрээр үүндээ сэтгэл хангалуун байгаа бөгөөд, санал өгсөн бүх хүмүүст, багийнхандаа, Хосе Моуриньо, өнгөрсөн улиралд хамт байсан Роберто Манчини нарт талархсанаа илэрхийлж, багтайгаа хамт өшөө их ялалт байгуулахыг хүсэж буйгаа хэлж.
Шилдэг шинэ тоглогчид Марио маань дэвшсэн ч энэ удаа авсангүй, Хамсик авлаа. Шилдэг хаалгачийг Жижи авч. Түүнийг шилдэг хаалгач гэдэгтэй маргахгүй, гэхдээ өнгөрсөн улирлын шилдгийг манай Сезар авч болох байсан. Лиг, супер цомыг авалцсан. Багаараа лигийн шилдэг хамгаалалттай баг болоход түүний хувь нэмэр их байсан. Доод багаасаа бид 10 гаран гоол цөөн алдсан үзүүлэлттэй байсан ч манай хүнд өгсөнгүй. Яахав дараа жилээс даагаа нэхэх байлгүй.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Tue Jan 20, 2009 9:44 pm

шилдэг гадаад тоглогчийн шагналыг Италийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Антонио Матарессигээс гардаж байгаа нь.
Image

Лигийн шилдэг тоглогчийн шагнал
Image

Бусад зургийг манай зургийн цомгоос үзнэ үү
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 26 guests
cron