Тео Уалкотт: Гайхамшигийг бүтээх нь
Энд Их буучдын болон Английн шигшээ багын довтлогчийн тухай Соутхамптоны багаас хэрхэн өсч дэвжин хөгжиж буй тухай түүний найз нөхөд гэр бүл болон өөрийнх санал сэтгэдлүүдийг цуглуулж бичсэнийг орчуулав.
Тео: Намайг 10-таа байхад миний хуучин хөлбөмбөгийн багш маань миний ирээдүйг бүрэн тодорхойлсон гэж хэлж болно. энэ цагаас хойш би өөрийгөө ямараар харах ёстойгоо ойлгосон юм . Тэгэхэд би дөнгөж бөмбөгтэй ноцолдож эхэлж байлаа. Ирээдүйд би өөрийгөө мэргэжлийн хөлбөмбөгчин, Сайхан машин унасан, сайхан байшинтай, Английн шигшээ багын хамтаар дэлхийн аваргын алтан дагиныг өргөж байна гэсэн гэнэхэн хүсэл маань дөнгөж дүрслэгдэж байлаа. Мөн 2 авгайтай болж нэг нь үхэхэд нөгөөдөхтэй нь сууна гэж боддог байж (энэ тухай найз охин Мэлдээ арай хэлээгүй байгаа
)
Тэгээд би чинь 90 хүртэл наслана урт удаан сайхан амьдрана гэж бодоол
одоогийн байдлаар бол мэргэжлийн хөлбөмбөгчин болсон нь биелж дээ.
Бага байхдаа би үнэндээ хөлбөмбөг сонирходогүй байлаа. Анх би 9-төөдөө бөмбөгт хүрч гоол хийхээсээ илүү пен хааж хаалт тавихаа хөгжүүлж эхэлсэн байх. энэ надад үнэн ядаргаатай уйтгартай санагддаг байж билээ. Бид өдрийн цайны цагаар тоглож ирээдүйд Найкын сурталчилгааны самбар дээр гарахыг хүсдэг байж энэ нь 10 жилийн дараа бодит зүйл болж өөрчлөгдөж дээ /энийг угаасаа найкыхан албаар ингэж бичүүлсэн байх
/
10 настай Миний найз Адам надад анх удаа зохион байгуулалттай тэмцээнд Стевентоны төлөө орох боломжийг өгсөн юм. Тэр багт 1 хүн дутаад надад зай гарсан хэрэг. Би өмнө нь ерөөсөө тоглож үзээгүй байсан мөртлөө толгойгоороо, зүүн хөлөөрөө, баруун хөлөөрөө хет трик хийж амжсан юм.
Би тэр үед яаж яваад, юу хийгээд тэр гоолуудыг хийсэнээ санадагүй юм. одоо ч гэсэн би тэр гоолуудыг тайлбарлаж чаддаггүй. энэ зүгээр л байгалийн инстинкт байх гэж боддог юм. Би тэр мөчүүдийг хэзээ ч мартахгүй байх
Дон Уолкатт/Тео-гийн аав/: би тэр үед тэр тэмцээнд анх удаа тоглож байхыг анх удаа хет трик хийхийг харчаад би бүүр шоконд орсон байх, тэр тоглолтын дараа Ньюбюри түүнтэй гэрээ хийхийг хүсхэд би үнэхээр гайхсан л даа
хэзээ ч Тео-г тэгж тоглож байхыг хараагүй болохоор
Стиви Тейлор/Нью бюригийн хөлбөмбөгийн багын дасгалжуулагч/: Тео тэгэхэд ер нь түүхий байсан л даа.
Гэхдээ маш их потенциал харагдаж байсан юм. Би түүний аавд "Танай хүү чинь хэзээ нэгэн цагт мэргэжлийн хөлбөмбөгчин болно" гэж хэлж байсанаа лав сайн санаж байна. Тэгэхэд Дон "Чи битий тоглоом хийгээд бай" гэж билээ.
Тэгэхэд Тео үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлсэн л дээ тэр яг л олимпод оролцож байгаа богино зайн гүйлтийн тамирчин шиг л байсан. Бөмбөгтэй ч тэр бөмбөггүй ч ялгаагүй маш хурдан гүйж байлаа. тэгж гүйж байхдаа тэр зүгээр л хөгжилдөж байгаа юм шиг байсансан .
Бид түүнтэй гэрээ хийснийхээ дараа Хангерфордтой тоглохдоо авч явсан юм. би ч эсрэг багийн дасгалжуулагчдаа " Би нэг шинэ бразил жаалтай болсон тэр эхний тоглолтондоо л хет трик хийсэн" хэмээн гайхуулж билээ.
Тео: Тэр үед би хөлбөмбөг хэмээх спортын утга учрыг нэг л сайн ойлгохгүй хэвээрээ л байлаа.
Аав маань надад хуучин цагт хэрхэн тоглож байсанаа үзүүлж өөрийн хамгийн сайн хийдэг "Дон Уалкоттын тусгай хууралт" хэмээх хууралтыг зааж ер нь маш их юм зааж өгсөн дөө нөгөө талаар Английн алтан жаал Майкл оуэн ч намайг хөлбөмбөгчин болоход маш их тулхэц болсон доо тэрэн шиг бөмбөгийг амарханаар удирдаж гоол оруулдаг болохыг хүсдэг байж
11 тэй байхад Стемфорд брижид Челсигийн эсрэг Ливэрпуль багуудын тоглолтонд ballboy-оор урилгаар ажиллаж билээ. Би тэгэхэд Ливерпулийн фен байсан юм. Дэмжиж байсан баг маань тэгэхэд 2:0 оор хожигдож урмыг маань хугалж арай нус нулмс болоогүй юмдаг.
за тэр яахав хамгийн сонирхолтой нь би зарим тоглогч нартай танилцаж зургаа авхуулж гар барьж билээ.
Хувцас солих өрөөгөөр шагайх завшаан тохиож Ф.Зола-г анх удаа амьдаар нь хархад тэр гар нүүрийн алчуур барьчихсан Майкл оуэнтэй юм яриал зогсож байхтай таарч зориг муутайхан зураг авхуулж болох уу хэмээн асууж хамтаар патиараа татуулж гар үсэгнүүдийг нь авсан юм. Сүүлд 6 жилийн дараа Германд болсон ДАШТ-ын үеэр тэр зургийг үзүүлж бөөн инээдэм болсонсон.
Линн Уалкотт /Тео-гийн ээж/: 13-тай байхад нь би түүнийг онцгой аъяастай болохыг анзаарсан юм.
Дон-д би Тэр сайн хөлбөмбөгчин болох нь ээ гэж хэлхэд нөхөр маань эрс шулуунаар үгүйшүү бид тэгж хэлж болохгүй , ойр дотны хүмүүс, найзууд нь түүнийг магтсаар байгаад эвдэж гүйцэх нь ийм чухал үед нь түүнийг ингэж хөөргөж болохгүй хэмээн хэлж билээ.
Анди Ритчие /Соутхамптоны хүүхдийн шигшээгийн дасгалжуулагч: Би түүний тухай Анх Соутхамптонд шалгуулахаар ирж байхад нь сонсож байлаа. Тэгхэд бид нар Челсигийн 13 насны хүүхдийн багтай тоглож 5:3 аар хожиж билээ тэр тоглолтонд Тео гарч тоглосон юм. бид Челсигийн эсрэг гоолдоно гэдэг маш хэцүү ховор үйл явдал байлаа. Тэгхэд хажууд сууж байсан манай найз маань "тэр 3 гоол хийсэн жаалыг Тео Уалкотт гэдэг шүү дээ" гэж билээ. Тэгэхэд бид арай л түүнтэй гэрээ байгуулж амжаагүй байсан юм.
би 17 жилийн турш Кристал Палас, Чарлтон, Челси болон Соутхамптон зэрэг багуудад ажиллаж байсан гэхэдээ хэзээ ч түүн шиг онцгой тоглогчийг харж байгаагүй Челсид миний хүүхдийн багт Жонн терри хүртэл тоглож байсан шүү дээ
Би түүний тоглохыг харчаад байгалиасаа тоглохоор заяасан хүү гэж хэлнэ. би лав түүнд зарим нэг зүйлийг зааж чадахгүй
Яг л Ливэрпулийн эсрэг АВ-ийн тоглолтонд яааж гүйж ассист өглөө тэрэн шиг тэр сураагүй өөрөө тэр бүгдийг хийсэн
Ямар нэг дасгалжуулагч Тео-г багтай тоглуулж байвал би түүнд
" Чи маш азтай дасгалжуулагч гэж хэлнэ"
Үргэжлэл бий.......
Уул нь 1000 дахь бичлэгэн дээрээ энийг оруулъя гэсэн чинь төлөвлөгөөгөө давуулан биелүүлчихэж