Челси 09/10 True Blue: Through and Through...

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Эрдэ » Tue Sep 15, 2009 12:07 pm

Челси вс Порто

Тоглосон: 4
Хожсон: Челси 2, Порто 1, тэнцээ 1

Өмнөх тоглолтууд: Аваргуудын Лиг, Хэсгийн тоглолт, Есөн сар 29 2004, Челси 3-1 Порто;
Арванхоёр сар 7 2004, Порто 2-1 Челси

Аваргуудын Лиг, Эхний хасагдах шат, Хоёр сар 21 2007, Порто 1-1 Челси; Гурван сар 3 2007, Челси 2-1 Порто

Челси Аваргуудын Лигийн сүүлийн 8 тоглолтонд хожигдоогүй ба талбай дээрээ 18 тоглосноос 13 хожиж нэг ч хожигдоогүй байна.

Порто Аваргуудын лигийн сүүлийн 4 тоглолтондоо(айлын талбайд гэхдээ тоглолт болгондоо 2 гоол хийсэн) ялагдаагүй.

Порто Английн багуудыг нутаг дээр нь ялж байгаагүй бөгөөд 13 тоглолтоос 11 хожигдож 2 тэнцээг Манчестрийн эсрэг хийж байжээ.

Ройтерс
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Amaraa1010 » Tue Sep 15, 2009 12:10 pm

liverpoolfan wrote:Ноднин Сколари бас эхний 8 тоглолтонд хожигдохгүй явлуу яалаа..

хожигдоогүй тэгэж явсан бхаа, дундуур нь ганц 2 тэнцээ бсан бх, бас л гайгүй яваад
бсан шд ээ....
харин одоо 5 дараалж хожоод тэгээд бөөн юм юм болоод бж магадгүй...
тэгэж багаад сахалтай өвөөгийнхөө араас...
up UNITED
Image
User avatar
Amaraa1010
 
Posts: 1550
Joined: Wed Oct 01, 2008 2:43 pm
Location: UB, Mongolia

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Эрдэ » Tue Sep 15, 2009 12:35 pm

Image

Үүний төлөө эхний тоглолт Image
Гэмтэл болон торгуул

Челси

ТД Дидье Дрогба - Торгуулсан (3 тоглолтын эхнийх)
Хамгаалагч Жозе Босинва - Торгуулсан (2 тоглолтын эхнийх)
Хамгаалагч Алекс - Тоглохгүй - Цавьны гэмтэлтэй.
Хагас хамгаалагч Жое Коул - Тоглохгүй - Өвдөгний гэмтэлтэй.
Хамгаалагч Пауло Феррера - Тоглохгүй - Өвдөгний гэмтэлтэй.
Хагас хамгаалагч Юрий Жирков - Тоглохгүй - Өвдөгний гэмтэлтэй.
Хагас хамгаалагч Деко - Тоглохгүй - Хөлийн булчин гэмтэлтэй.

Гэмтэл болон торгуул

Порто

Байхгүй.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Uuganbayar » Tue Sep 15, 2009 1:45 pm

Сайн байцгаануу Челси чүүдээ. Ор сураггүй 3 сар гаран боллоо. :mrgreen:
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby rednasca » Tue Sep 15, 2009 2:04 pm

10 ЖИЛИЙН ӨМНӨ...
Эдүгээгээс яг 10 жилийн өмнө Челси баг маань анх удаа Аваргуудын лигид оролцож байлаа. Chelseafc.com тэр үед тоглож байсан зарим тоглогчдын сэтгэгдлийг хүргэх гэж байхад нь би дундуур нь орчихлоо.

Энэ жилийн Аваргуудын лигийн сугалаа явагдахад Челси багийн нэр хэсэг толгойлох тэргүүн зэргийн багийн эгнээнд (Реал Мадрид, Интер, Ювентус зэрэг томчуул багтаагүй) байхыг харахад хичнээн бахархалтай байсан гээч. Үнэндээ бид сүүлийн 5 жилд Европын тавцанд хамгийн тогтвортой амжилт гаргасан шилдэг багийн 2-т нэрлэгдсэн гэдгийг бодоход ердөө 10-хан жилийн өмнө анх удаа энэ том дэвжээнд зодоглож байсныг мартах шахнам.

Энэ бүх түүх 1999 оны намар Стэмфорд Бриж анх удаа Аваргуудын лигийн тоглолтыг хүлээн авсанаар эхэлсэн билээ.
Ходдл-Гуллит-Виалли нарын шуугиант үеийн үр дүнд бид өмнөх улирал нь лигид 3 дугаар байр эзэлж, түүний дараа Латвийн аварга Skonto Riga багийг 2 тоглолтын нийлбэрээр буулган авч сугалаанд оролцох эрх авсан юм.

За ингээд хүсэн хүлээсэн мөч ирэхэд эхний тоглолт...... Милан!!!


“Би хувьдаа бүр эргэлзэж дууссан. Нэг талаас амархан өрсөлдөгч таараасай, хөнгөхөн гусаад дараагийн шатанд шалгарах юмсан гэж бодно. Нөгөө талаас томчуултай тоглож үзэхиймсан. Энэ чинь л Аваргуудын лиги шүү дээ гээд л тархи маань хуваагдсан байсан. Тиймээ. Милантай тоглох үнэхээр онцгой шүү”.

Дээрх үгс бол Густаво Пойетын сэтгэгдэл. Чухамхүү Лийдсийн хаалганд мөргөж оруулсан түүний гоолын ачаар баг маань лигид 3 дугаар байр эзэлсэн юм. Түүний хувьд Skonto Riga-тай хийсэн тоглолт цомын төлөөх шигшээ тоглолт шиг санагдсанаа хэлж байна.

“Аливаа тоглогч кареерийнхаа туршид том багийн эсрэг тоглож өөрийгөө сорихыг хүсдэг. Тиймээс Миланыг Стэмфорд Брижд авчрах нь үнэхээр чухал байсан. Өөрөөр хэлбэл бид тэдэнтэй үзэлцэж чадах болов уу? гэсэн сорилт байлаа. Талбайдаа бид 0-0 тэнцэж, тэдний талбайд 1-1 тэнцсэн нь бид ижил түвшинд байгаам байна гэсэн итгэлийг өгсөн юм.”

Image

Ингээд тоглолт эхлэхэд манай цэнгэлдэх Аваргуудын лигийн лого бүхий туг, далбаагаар дүүрээд л. Нөгөө гоё сүлд дуу нь эгшиглээд л. Мальдини, Костакурта, Альбертини нарын томчуулыг талбай дээр харах гоё юмаа. Дээр нь шинэхэн од Шевченкод улаан, хар хослол нь сайхан зохижээ. Манай домог Зола шон оноод л. Энэ бүгд нийлээд Челсиг том тэмцээнд танилцуулсан сайхан эхлэл байлаа.

Харин хөх өмсгөлтэй багийн том биетэй нэг тоглогчид энэ бүгд цоо шинэ зүйл биш байлаа.


“Мэдээж, би энэ бүгдэд дассан байсан л даа” гэж Марсель Десаий толгой дохиж байна. Аргагүй л дээ. Нэр хүндтэй цомыг 2 ч удаа өргөсөн тэрээр хуучин багийнхаа эсрэг тулсан нь энэ байлаа.
“Гэхдээ Челсид энэ бүгд онцгой байсан. Деннис Вайс нарын бусад тоглогчидтой ярилцаж байхад тэд иймэрхүү уур амьсгалыг ердөө мэдрээгүй гэдгээ хэлж, сэтгэл нь хөдөлсөн байсан.”
“Талбай дээр гарч ирэхэд галзуу байлаа. Гэхдээ хөгжөөн дэмжигчдийн уур амьсгалыг ажихад биднийг дэмжиж байгаа боловч түүний зэрэгцээ биднийг яаж тоглох бол хэмээн сандарч байгаа нь мэдэгдэж байсан шүү.”

Харин хувцас солих өрөөнд итгэл зориг дүүрэн байлаа.

Image

“Бид хэсгээсээ шалгарч чадна гэдэгтээ үнэндээ итгэлтэй байсан” гэж Десаий дурсана.

Дараагийн өрсөлдөгчид Берлиний Херта, Туркийн Галатасарай байв.

“Бид 2 жилийн өмнө Цомтой багуудын цом болон Реал Мадридыг хожиж Супер цом аваад байсан учраас өөрсөддөө итгэлтэй байсан. Би бүхэл зунжин энэ тэмцээнийг хүлээсэн дээ. Бидэнд авьяас, чадвар хангалттай гэдгээ батлан харуулахын тулд хэсгээсээ шалгарч цаашаа үзэлцэх ёстой байлаа.” гэж Пойет нэмж хэлэв.

“Хэсгийн тоглолтууд талдаа ороход бидний байдал хүндхэн байсан. Галатасарайд очиж хожил авах нь их хэцүү. Тэгээд дараагийн тоглолт ядахад Миланд байдаг. Гэвч бид чадсан шүү. Туркд 5-0 ялалт байгуулж, Миланд 1-1 тэнцсэн. Төгсгөлийг гайхалтай сайн хийсэн.”

Image

“Харин тийм шүү. 5-0 ялахад Зола, Фло нар олон гоол оруулсан. Ямар гайхалтай мэдрэмж байсан гээч. Айлын хөгжөөн дэмжигчид аймаар байсан. Тэднийг хараад л энэ бол мундаг үр дүн гэдгийг мэдэрсэн.” гэж Десаий хөхрөв.

Дараа нь Берлинд 2-0 ялалт байгуулахад Дидье Дешам, Алберт Феррер нар Челсид байхдаа оруулсан цорын ганц гоолоо хийдийм даа. За ингээд хэсгээсээ бүр 1 дүгээр байраар шалгарч фэнүүдээ баярлуулав.

Тэгээд тэр үед чинь дахиад хэсэг болгож хуваадаг үе байж. Марсель, Фейноорд, Лацио нартай нэг хэсэгт оров. Тэд үнэндээ төвөг учруулсангүй дээ. Харин Лациогийн хаалганд Пойет ганган гоол оруулсан ч анх удаа Европын тавцанд нутаг дээрээ хожигдсон юм.


Image

30 орчим метрээс гоол оруулсан баатар маань “За даа. Тэр тоглолтын хувьд гоол хийсэн, дараа нь яаж баярласнаа л санадаг юм. Би яагаад ч ахлагчийн туузаа толгойдоо угласан юм. Бүү мэд. Уг нь хөлөөрөө л цохиж гоол оруулсан юм. Мэдэхгүй юм.” хэмээн мушилзав.

За ингээд шилдэг 8 багийн тоонд ороод авлаа. Өрсөлдөгч нь агуу Барселона байж таарав. Энэ нь тэр цагаас хойш Европын заналт дайснуудын хэмжээнд хүртэл өрсөлдсөөр ирсэн Барсатай хийсэн анхны тулаан болж түүхэнд орсон.

Эхний тоглолт. Эхний үе. Челси 3. Барса 0. Зола, Фло нар Барсаг зүйл дуусгаж байв. Ингээд хэлэхэд одоо итгэх хүн цөөхөн дөө.


Image

Гэвч Луис Фигугийн оруулсан гоол тэднийг дараагийн шатанд шалгаруулах гол үндэс болсон билээ. Ноу Кампд тоглолт дуусахаас ердөө 7 минут дуусах дутуу байхад Челси шалгарах болзлоо хадгалсаар байлаа. Гэвч энэ муухай тоглолт 5-1 дуусч, эцсийн дүндээ 6-4 харьцаагаар тэмцээнээс хасагдсан юм.

“Сэтгэл санааны гүн хямрал”. Багийн уур амьсгалд ийм онош тавихаар байлаа.

“Дасгалжуулагч Лука Виалли намайг аль ч тоглолтод оролцуулаагүй. Учир нь Пеп Гуардиолаг хамгаалах өөр хүн хэрэгтэй гэж үзсэн. Уг нь би Испанид 5 жил тоглохдоо түүний эсрэг лав 10 удаа тоглосон. Харамсалтай нь дасгалжуулагч миний энэ туршлагыг үл тоосон доо. Би хувьдаа түүний энэ шийдвэрийг одоо болтол эсэргүүцдэг. Гэвч зөвхөн түүнийг буруутгах нь учир дутагдалтай. Эхний тоглолтод энэ шийдвэр нь үр дүнгээ өгсөн боловч хариу тоглолтод бид бут цохиулсан.” хэмээн Пойет дурслаа.

Бид Барсаг хэдэн жилийн дараа хожиж хариугаа авсан боловч чухамдаа 1999/2000 улирлын Челси баг Европын тавцанд үзэлцэх эрийн цээнд хүрсэнийг баттай нотлон харуулсан билээ.

“Тэр үед бид лигидээ жижиг багуудын талбайд тоглоход их хэцүү байдаг байсан. Тэд бол үнэндээ талбайд үхэхээс буцахгүй алалддаг байсан. Яг л Англи хэв маягийн хөлбөмбөг. Харин Европын тавцанд бол тактик, техникийн давуу талаа ашиглаад илүү сайн амжилт үзүүлсэн дээ. Бидэнд тактикийн хувьд ухаалаг тоглогчид олон байлаа. Гэвч энэ нь нэгэн зэрэг сайн, муу талыг харуулдаг байв” гэж Десаий тайлбарлав.

“Яг тэр үеийн Челси бол их өвөрмөц байсан л даа. Учир нь маш олон тоглогч дараа нь дасгалжуулагч, менежер болсон. Бидний тоглолтыг мэдрэх мэдрэмж ижил байсан гэхүү дээ. Тиймээс ч энэ бол онцгой тохиолдол” гэж Поейт нэмэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Европын тэмцээн гэхлээр цэнгэлдэхийн уур амьсгал их өөр болдог шүү. Бид тэр үед лигийн аваргад өрсөлдөх гэхээс илүүтэй цомд амжилт гаргадаг баг байсан. Бид ямар ч том багийг ялах чадвартай байлаа. Бас жил бүр ямар нэгэн цом түүж байлаа. Гэвч бидэнд тогтвортой амжилт гаргаж лигид түрүүлэх л дутагдаж байсан юм” гэлээ.

Хэдийгээр баг маань цаашаа тоглосоор Холбооны цом авсан ч лигид түрүүлж чадсангүй. Үүний учрыг Пойет нүдэнд харагдтал ингэж тайлбарлав.

“Тоглогчид бид ч бас хүн шүү дээ. Тиймээс амралтын аль нэг өдөр лигийн тоглолт хийчихээд дөнгөж 2-3 хоногийн дараа Милан, Барса, Лацио гээд томчуултай тоглох болно. Тэгээд л үргэлж Аваргуудын лигийн тоглолт бодогдоостой. Хүсэхгүй байсан ч ийм бодол толгойноос салахгүй. Ялангуяа эхний жилд бүр илүүтэй тийм байлаа. Хэрэв жил бүр тийм хуваарьтай бол дасах байх л даа. Бид лигийн тоглолтод 2-3 гоол хийгээд давуу байдал олж авмагц тайвшраад ирэх том тоглолтоо боддог байв. Байдал чин үнэндээ тийм л байв.”

Аваргуудын лигид Челси гэсэн сайн баг “төрсөний” 10 жилийн ойг тэмдэглэх нь зүйтэй билээ. Гэвч үнэхээр ийм урт хугацаа өнгөрлөө гэж үү?

“Бид ямар хурдан хөгширч байна вэ? Цаг хугацаа урсаад хэдий хэр өнгөрсөнийг мэдэх арга алга” хэмээн Поейт шогшров.

“Үнэн үү? Саяны түүх 10 жилийн өмнө болсон гэж үү?” гэж Десаий гайхаад “Дөнгөж өчигдөр шиг санагдаж байна. Гайхалтай” хэмээн чангаар хөхрөв.

Тиймээ. Хайртай баг маань өнгөрсөн 10 жилийн хугацаанд гайхалтай олон ялалтаараа бид бүхнийг баярлуулсаар ирсэн билээ. Хэдий бид гашуун ялагдлыг мэдэрсэн боловч чухамдаа тэр нэр хүндтэй цомыг өөрийн болгох хүсэл эрмэлзэл маань мохошгүй юм.

Бид та нартаа итгэж байна. Дэмжиж байна. Бид чаднаа.


Image

1st Stage Group H
Chelsea 0-0 Milan 15 September 1999
Hertha Berlin 2-1 Chelsea 21 September 1999
Chelsea 1-0 Galatasaray 28 September 1999
Galatasaray 0-5 Chelsea 20 October 1999
Milan 1-1 Chelsea 26 October 1999
Chelsea 2-0 Hertha Berlin 3 November 1999

2nd Stage Group D
Chelsea 3-1 Feyenoord 24 November 1999
Lazio 0-0 Chelsea 7 December 1999
Marseille 1-0 Chelsea 29 February 2000
Chelsea 1-0 Marseille 8 March 2000
Feyenoord 1-3 Chelsea 14 March 2000
Chelsea 1-2 Lazio 22 March 2000

Quarter-Final
Chelsea 3-1 Barcelona 05 April 2000
Barcelona 5-1 Chelsea 18 April 2000

Apps Goals
G Ambrosetti 1+4 1
C Babayaro 13 1
S Dalla Bona 0+1
E de Goey 14
M Desailly 14
D Deschamps 13 1
R Di Matteo 3+6
A Ferrer 13 1
T Flo 13+1 8
J Harley 1+2
J Hogh 1+3
B Lambourde 0+2
F Leboeuf 12+1 1 pen
G Le Saux 2+1
J Morris 5+5
D Petrescu 11+2 1
G Poyet 9+3 1
C Sutton 2+4
E Thome 1
D Wise 12+1 4
G Zola 14 3
Last edited by rednasca on Tue Sep 15, 2009 2:14 pm, edited 1 time in total.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Aagii_03 » Tue Sep 15, 2009 2:13 pm

:-D
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Terra » Tue Sep 15, 2009 2:49 pm

Сайхан дурсамж байна шүү, 10 жилийнхээ ойн дээр Аваргуудын лигийн цомыг өргөхийг зөгнөсөн сайхан дурсамж байгаасай!
Sin lucha no hay victoría
User avatar
Terra
 
Posts: 446
Joined: Mon Apr 13, 2009 7:06 pm
Location: San Sebastian-Donostia

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby meesh » Tue Sep 15, 2009 3:38 pm

de Goey, Desailly, Deschamps, Flo, Leboeuf edgeer humuusiig anh Chelsea-n toglolt uzej bgaad yamar humuus bdagiig harj avch bilee...Flo-d ih durtai bsan..Nuguu 3 ni ch yahav manai gurvan ungutnuud, de Goey chin harin Holland-n 2r haalgach bsan bhaa...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Тэгшээ » Tue Sep 15, 2009 4:22 pm

erde wrote:Image

Үүний төлөө эхний тоглолт Image
Гэмтэл болон торгуул

Челси

ТД Дидье Дрогба - Торгуулсан (3 тоглолтын эхнийх)
Хамгаалагч Жозе Босинва - Торгуулсан (2 тоглолтын эхнийх)
Хамгаалагч Алекс - Тоглохгүй - Цавьны гэмтэлтэй.
Хагас хамгаалагч Жое Коул - Тоглохгүй - Өвдөгний гэмтэлтэй.
Хамгаалагч Пауло Феррера - Тоглохгүй - Өвдөгний гэмтэлтэй.
Хагас хамгаалагч Юрий Жирков - Тоглохгүй - Өвдөгний гэмтэлтэй.
Хагас хамгаалагч Деко - Тоглохгүй - Хөлийн булчин гэмтэлтэй.

Гэмтэл болон торгуул

Порто

Байхгүй.


Танайханд тоглчох олигтой хүн үлдэх нүү?
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Эрдэ » Tue Sep 15, 2009 4:27 pm

Чи мэдэхгүй бид андахгүй зөндөө л хүн байна. :mrgreen:
Зөв бичээч ээ
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby VicKtoR » Tue Sep 15, 2009 4:58 pm


96 оноос билүү дээ Гуллит авсанаас л ер нь тодроод л эхэлсэн шүү, 97 ФЭ аваад л тээд л 98-с цувуулж өгсөн дөө :mrgreen: харамсалтай өөрөө үзэж чадалгүй Виалли-л бүгдийг нь түүсэн дээ, ядаж байхад нөгөөдөх нь тоглогч :RD ер нь тэр үед л Итали-чуудаар хүчээ сэлбэж байсан энэ жил ч гэсэн, нэг юм дуулгах байхаа :-D

Тэр үеээс Фло, Ди Маттео, Вайс тэгээд давтагдашгүй Зола-г л мэдэх юм байна
----
User avatar
VicKtoR
Номер 3
 
Posts: 2336
Joined: Tue Feb 05, 2008 6:53 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby eba7 » Wed Sep 16, 2009 12:47 am

За ингээд эхэллээ гэж.

Image
User avatar
eba7
 
Posts: 302
Joined: Sun Mar 09, 2008 3:38 am

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby eba7 » Wed Sep 16, 2009 1:30 am

Image

энэ хүн л байх шивдээ.
User avatar
eba7
 
Posts: 302
Joined: Sun Mar 09, 2008 3:38 am

CL

Postby TiMeRz » Wed Sep 16, 2009 3:15 am

User avatar
TiMeRz
 
Posts: 174
Joined: Tue Apr 04, 2006 1:52 pm
Location: Stamford, CT

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Эрдэ » Wed Sep 16, 2009 3:33 am

Эхний үе 0-0
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Эрдэ » Wed Sep 16, 2009 3:52 am

1-0
Анелка
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Эрдэ » Wed Sep 16, 2009 4:23 am

Калу сууж Беллети 78'
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Фүүтгоол » Wed Sep 16, 2009 4:30 am

erde wrote:Калу сууж Беллети 78'

Энэ линк гарахаа байчлаа, яачхаав
Дундговийн хүү нь ээ
Дутуу явах учиргүй ээ
User avatar
Фүүтгоол
 
Posts: 635
Joined: Sun May 24, 2009 10:49 pm
Location: Зодохын Сансарын буудал

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Aagii_03 » Wed Sep 16, 2009 9:06 am

New manager, but a familiar story for Chelsea FC as they got off to their customary winning start in the UEFA Champions League as Nicolas Anelka took the lead role in the absence of Didier Drogba to decide an entertaining game against FC Porto at Stamford Bridge.

Тоглолт үзэж чадсангүй. Хужаа тв-д найдаад басан чинь Милан, Марселийн тоглолт гаргаад байна лээ. Ямар ч байсан энэ жилийн ЧЛ -ээ амжилттай эхлүүллээ. Гол довтлогч байхгүйд Анелка мань ямар ч байсан гоолдож.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Moza » Wed Sep 16, 2009 9:07 am

1-0 оо гэж...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby suldees » Wed Sep 16, 2009 9:07 am

Порто Челси үзсэн Порто чинь хамаг хүнээ явуулсан гэхэд их сайн үзэж байналээ. Тэр Халк нь яасан сайн юм аваад гүйгэээдл ороодл Терриг нэг эрэмбэлчихнэ лээ. Арсэнал авчирхиймсан гээд байсан бие хаа нээх дутахгүйнээ .Чех их сайн байлаа өөр хүн байсан бол нухуулсаан. 2 үед Челси сэргээд Анелка дундаж багыг аргалдагаараа аргалдаг байнашд.
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby Aagii_03 » Wed Sep 16, 2009 9:12 am

Атлетико нөгөө жижиг багтай 0:0 ээр эвийн гэрээ байгуулжээ. Хэсгээ тэргүүлээд эхлэвээ гэж :RD
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby asa » Wed Sep 16, 2009 9:18 am

Апоелийн хаалгач нь 10 сээв хийсэн гэнэ үү. Сайн хаалгачийн ачаар 0:0-дсон юм байна
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby suldees » Wed Sep 16, 2009 9:21 am

10 жил болоодл түрүүлэхгүй байхаа .15 аа харсан нь дээр байхаа хэхэ.
Түрүүлэхгүй жаахан удах нь хөлбөмбөгт хэрэгтэй хаха манжлав .муу үгээр хэлээгүй шүү нөхдөө
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: Chelsea FC 09/10 True Blue: Through and Through...

Postby rednasca » Wed Sep 16, 2009 9:34 am

Сүлдээ новшрохгүй шүү...
өнгөрсөн манайх авсийм, энэ жил танайх ав гэмээр юм... (mannn
за тоглолт үзэж чадсангүй...
гэхдээ хожил авсан гэдгийг дуулаад хэппи байнаа...
муу Анелка маань болж дээ...
тоглолт тийм ч сайхан явагдаагүй бололтой...
манайхан тэгээд нэг тоглолтод сайн, муу талаа сайхан холиод л үзүүлдэг дээ...
тэрийгээ л хийсэн бололтой...
сүүлрүүгээ Чех аварсан бололтой...
айлаас Халк бол алсийм байх...
2011 онд манайд ирээрэй... :sup:
харин Атлетико тэнцсэн нь сайн хэрэг шүү...
ер нь явж явж манайх хамгийн чанга хэсэг болсийм биш үү?
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 21 guests
cron