ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Jan 25, 2009 1:23 pm

Image

JUVENTUS - FIORENTINA: 1 - 0

Goals: Marchisio (21st)

JUVENTUS: Buffon; Grygera, Mellberg, Legrottaglie, De Ceglie; Marchionni, Zanetti (Poulsen 88th), Marchisio, Nedved; Del Piero (Giovinco 75th), Amauri. Reserves: Chimenti, Ariaudo, Poulsen, Ekdal, Yago, Giovinco, Iaquinta. Coach: Ranieri.

FIORENTINA: Frey; Zauri, Gamberini, Kroldrup, Paquaul; Felipe Melo, Montolivo, Gobbi (Kuzmanovic 45th); Santana (Bonazzoli 71st), Gilardino, Jovetic. Reserves: Storari, Dainelli, Vargas, Donadel, Kuzmanovic, Semioli, Bonazzoli. Coach: Prandelli.

REFEREE: Saccani from Mantova.

Yellow Cards: Grygera (26th), Montolivo (30th), Zanetti (66th), Felipe (66th), Giovinco (88th)

Манайхан ч хэцүү өрсөлдөгчөөсөө 3 оноо салгаж, Интэртэй онооны хувьд тэнцээд ирлээ. Фиорентинагийн хувьд өмнө нь Раньери дасгалжуулсан 3 тоглолтод 2 тэнцэж, 1 хожил аваад байсан нэлээд түвэгтэй өрсөлдөгч юм. Уг нь энэ тоглолтуудад манайхан хожиж явсан ч сүүлийн мөчид Фиорентинагийн эвгүй залуус тэнцүүлээд, бүр хожиж бйсан билээ. Өнөөдөр Интер Сампдоритой нутагт нь тоглоод оноо алдвал сайхан л байна. Интэрийн форм засварлагын дараа тийм ч сайнгүй л байгаа.
Багын гарааны хувьд урьд тааварлаж байсны дагуу Кьеллиниг Мелльберг, Молинарог Де Чельи орлож гарсан бол Сиссиког Маркьюзио орлов. Поульсены хувьд гэмтлээс эргэж ирсэн болон жаахан формгүй гэж Раньери үзсэн бололтой. Залууст боломж олгохгүй байна гэж Раньериг шүүмжилдэг ч мань хүн формтойг нь гаргадаг оддод дарамтлуулдаггүй гэдгээ харууллаа.
Тоглолтын хувьд үндсэндээ 2 багын хаалгачдын дуэль өрнөсөн гэхэд болно. Буффон, Фрэй 2 ээлж дараалан айхтар довтолгоонуудыг няцааж байсан ч Фрэй яах аргагүй энэ тоглолтын баатар болж, гайхалтай тоглолтыг үзүүллээ. Манайхан эхний үед довтолж тоглосон бол 2 дахь үед тэргүүллээ хадгалах, сөрөг довтолгоо хийх байдлаар тоглолоо.
Эхний үед Жилардиногийн гоолыг отон гэж тооцохгүй орхисон ч хэрвээ энэ гоол орсон бол манайхан бүр их хичээж, олон гоолоор хожих, 2-р үед тактик арай л өөр байх болов уу. Тэгэхлээр тэгэх байсан, ингэх байсан гэх хэрэггүй юм.
Манай хамгаалалт үндсэндээ ярих юмгүй сайн байсан, Легроттальи тогтвортой тоглолтоо үзүүлсэн бол Мелльбергийн тоглолт эрс сайжирсан нь харагдаж байлаа. Хагас хамгаалалтад Марькионни маш сайн байсан бөгөөд талбайн баруун, зүүнд ялгаагүй идэвхитэй тоглолт үзүүлж, хэд хэдэн сайхан дамжуулалт, бүр тоглолтын сүүлд ганцаараа бараг л төв рүү гарч айлыг сөрөг довтолгоогоор айлгаж, түгшүүлж байлаа.
Тоглолтын гоолын хувьд Ахлагчийн гайхалтай пассыг Марькизио маш санаандгүйгээр талбайн төвөөс зоригтой гүйн гарч ирж, 2 хамгаалагчийг хаалгачтай нь аргалж, хожлын гоолийг хийжээ. Марькизиогийн чадвар улам сайжирсаар байна.
Тоглолтын сүүл рүү ахлагчийг Жиовинкогоор солиход ахлагч жаахан уурлаж харагдсан, яахав 7 хоногын дундуур тоглолт байгаа болохоор солих довтлогчгүй нөөцөлсөн байх, тэрийг ойлгосон болов уу даа. Жиовинкогийн хувьд арай л түүхий байна аа....бас дээрээс нь жаахан бие жижигтэй тул хамгаалагч нарт дээрэлхүүлэх гээд байна. Энэ хүүхдийн ирээдүй ямар байдаг юм бол доо. Ганцаараа гүнээс өгсөн пассыг аваад туршлага дутаад 2:0 болгох сайхан боломийг алдчихсан.
За ямар ч байсан хожил авч, Интэрийг шахсаар байна :gold :italy
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Jan 25, 2009 1:28 pm

Image

Дараагийн тоглолтыг 7 хоногын дундуур Удинезегийн талбайд зочлож очиж хийх юм байна. Саяын тоглолтод Яквинтаг дуудсан ч мань эр арай бэлэн болоогүй байсан шиг байна лээ. Гэмтэгсэд хурдан ирээсэй. 1-2 дахиас сайхан мэдээ дуулдах байлгүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Jan 25, 2009 1:37 pm

Image

6 жилийн өмнөх яг энэ өдөр манай багын эрхэм хүн өмгөөлөгч Жоаванни Аньелли биднийг орхисон. Түүнийг эргэж дурсаж, түүнд ялалт бэлэглэж чадлаа.
Тоглолтын хэдэн зураг оруулаадахья.
ImagevsImage
Фрэйг сайхан хуурлаа.
Image
Сайхан довтолгооны хувилбарыг тэмдэглэх хэрэгтэй.
Image
Ахлагч ууртай байна.
Image
Тоглолтын баатрууд
Image
Хөгжөөн дэмжигчиддээ баяр хүргэж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby El Payaso » Sun Jan 25, 2009 8:46 pm

Юве ч ясны чанга баг юмаа... өрсөлдөгчдөөсөө харьцангуй сул гэмээр бүрэлдэхүүнтэй хирнээ л тэмцэлд сайн үзэж байна шүү... түрүүлээсэй... Милан, Интер оддыг багтаа авчирдаг байхад Юве залуусаа сайн дэмжих юм... Жиовинко, Дель Чельи, Марчисио, Келльини гээд сайхан залуус гаргаад л байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Sun Jan 25, 2009 9:39 pm

el payaso wrote:Юве ч ясны чанга баг юмаа... өрсөлдөгчдөөсөө харьцангуй сул гэмээр бүрэлдэхүүнтэй хирнээ л тэмцэлд сайн үзэж байна шүү... түрүүлээсэй... Милан, Интер оддыг багтаа авчирдаг байхад Юве залуусаа сайн дэмжих юм... Жиовинко, Дель Чельи, Марчисио, Келльини гээд сайхан залуус гаргаад л байна...


Юуны төлөө супер талентууд Юве гээс гаралтай билээ кккк :eek: :eek:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Jan 25, 2009 11:27 pm

Хэ хэ том багын спирит гэж байдаг байх аа....Улирал эхлэхэд манайхыг наймаа олигтой хийсэнгүй гээд бараг л 4-д орж АЛ-ийн эрхээ авбал их юм. Бараг л 5-д орж гайтна гэж байсан. Бидний өмнө Интер, Милан, Рома, Фиорентинаг тавиад л байсан даа. Амаури сая энэ талаар хэлсэн байна лээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Mr S » Tue Jan 27, 2009 5:20 pm

Буффон тулдаа л хожсон доо...... Буффон эргэж ирээд давгуй бна лээ........
энэ Нэдвэд бур больжээ.......... сэлгээгээр орж бвал таарахийм........
Жио сайхан шаанс суулд алдсандаа........ ганцаараа гарчаад......
Марчисио сайн юм аа...... Занэтти бас тун сайн бсан........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЮВЕНТУС

Postby RBK » Wed Jan 28, 2009 11:14 am

17 маань ирж байгаа сураг байна... Хэзээснээс талбайд гарах талаар мэдсэн барьсан юм юу байна???
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Wed Jan 28, 2009 11:17 am

[quote="ALKAHOLIK"]17 маань ирж байгаа сураг байна... Хэзээснээс талбайд гарах талаар мэдсэн барьсан юм юу байна???[/

Уг нь энэ сарын сүүлээр гээд байсан тэр ч худлаа биз ирэх сарын эхээр юмуу дундуур л гарах байхдаа
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Чуугий » Wed Jan 28, 2009 1:56 pm

Буффонд төрсөн өдрийн мэнд
:birthday
Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Jan 28, 2009 6:17 pm

Image

Манай Жиовинко өнөөдөр 22 нас хүрлээ. Жаахан биедээ мах суулгавал Зола шиг болж магадгүй, Бүр сайжирвал Марадона шиг хэ хэ :mrgreen: Ийм туранхай байвал жаахан тиймхэн...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Wed Jan 28, 2009 6:31 pm

Өнөөдөр орой Удинезетэй талбайд нь зочлож очих тоглолтод дараах тоглогчдыг дуудсан байна. Шинэ мэдээ гэвэл Трезеге маань багтаа буцаж иржээ. Бараг Дель Пьеро амрахаар шийдсэн тул гарааны 11-д гарах болов уу. Трезегетэй хамт Кьеллини ирж....Занеттиг мөн амраасан байна.

1 Buffon 3 Chiellini 4 Mellberg 8 Amauri 9 Iaquinta 11 Nedved 12 Chimenti 17 Trezeguet 18 Poulsen 19 Marchisio 20 Giovinco 21 Grygera 22 Sissoko 27 Ekdal 28 Molinaro 29 De Ceglie 32 Marchionni 33 Legrottaglie 41 Ariaudo 42 Pinsoglio

Дараах бүрэлдэхүүн гарахаар шиг байна.
Буффон, Григура, Легроттальи, Кьеллини, Молинаро, Маркьионни, Сиссико, Маркьюзио, Недвед, Трезеге, Амаури...

Гэхдээ Григураг иймэрхүү тоглоод байвал Мелльбергээр, урд Трезеге, Амаури 2 гарсан тул Маркьюзиогийн оронд Поульсенийг, ядраад байгаа Неддиг Де Чельигээр орлуулбал зүгээр шиг ээ...

Би бол ингэмээр л байна. Буффон, Мелльберг, Легроттальи, Кьеллини, Молинаро, Маркьионни, Сиссико, Поульсен, Де Чельи, Трезеге, Амаури....эсвэл Молинарогийн оронд Де Чельиг Неддитэй хамт зүүнд гаргах....Дель Пьеро урд, Занетти төвд байхгүй нөхцөлд жигүүрээр сайн ороод дамжуулалт өгч тоглох хэрэгтэй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Чуугий » Wed Jan 28, 2009 9:24 pm

Буффин,Жиовинко 2 төрсөн өдөрөө хэтрүүлж тэмдэглээгүй бол хожих байхаа.....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЮВЕНТУС

Postby Sticky.BK » Wed Jan 28, 2009 10:07 pm

Их гоё нааштай мэдээнүүд байна. Хайртай багийнхаа тухай тэр бүр хайж сураглаад байж амжидаггүй.. харин бүх зүйлийг энэ Форумаас олж уншиж чаддаг шүү... Байнга шинэ, шуурхай мэдээ бичдэг Форза болон бусад нөхөддөө баярлаж явдаг шүү...
ЮвентуСелтикс
User avatar
Sticky.BK
"Nike & Bianconeri Фен"
"Nike & Bianconeri Фен"
 
Posts: 475
Joined: Wed Oct 24, 2007 2:42 pm
Location: 34+5+21

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Jan 29, 2009 10:14 am

Удинезед хусуулчихлаа.

Удинезе - Ювентус 2:1

Манайхаас Яквинта пеналтигаас, Удинегээс Квагляриалла, Ди Натали будаа болгочихож...

Buffon, Grygera, Mellberg, Legrottaglie, Molinaro, Marchionni /Iaquinta 46//, Sissiko /Poulsen 82/, Marchisio, Nedved, Giovinco, Amauri /Trezeguet 80/

Бэртэгсэд буцаж ирсэн ч бүтэн талбайд гаргаагүй, аргагүй шууд гарахад хэцүү байсан байх....Шилжилтийн үед хусуулчихлаа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Thu Jan 29, 2009 10:17 am

Барихнуу гэтэл буцаад алдчихын за яахав буцаад гүйцэх л хэрэгтэй

Цонх өнөөдөр хаагдаж манайх наймаа хийсэнгүй шив дээ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Mr S » Thu Jan 29, 2009 4:16 pm

шал арчиж бсан энэ муу Удинэзэ
гуйх нохойд гуйхгуй нь саад гэгчээр гай чинь......

цонх ногоодор хаагдана ш дээ....
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ЮВЕНТУС

Postby RBK » Thu Jan 29, 2009 6:47 pm

Нохойнууд юу гуйгаад байна???
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri Jan 30, 2009 11:05 am

Image

Маркьюзио багтайгаа гэрээгээ шинэчлэж 2014 он хүртэл тоглохоор болсон байна. Энэ жил мань залуугийн хувьд ч одтой жил л дээ. Гэхдээ улирлын 2-р хагас эхэлсэн, гэмтэгсэд буцаж ирсэн тул нэлээд өрсөлдөөнтэй, байнга талбайд гарах боломж бага болно л доо.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri Jan 30, 2009 11:11 am

Mr S wrote:шал арчиж бсан энэ муу Удинэзэ
гуйх нохойд гуйхгуй нь саад гэгчээр гай чинь......

цонх ногоодор хаагдана ш дээ....


Яг одоогоор багт гай болоод байгаа тоглогчид бол Недди, Григура 2 байна. Хэтэрхий олон бэртэл гэмтэлээс болж амралтгүй тоглосноос болсон уу, сүүлийн 2-3 тоглолтод урагшгүй тоглолт үзүүлээд байна. Григураг Мелльбергээр орлуулбал таарна, сүүлийн үед Мелльберг маш сайн тоглож байгаа, ялангуяа Лациотой тоглосон тоглолтод RB-ээр боломжтой нь харагдсан. Гэхдээ Мелльбергийг Григурагийн оронд тоглуулахаар төвийн хамгаалагч цөөтэй, тоглолтын хуваарь шигүү болж байгаа энэ үед хэцүү болчих гээд...гэхдээ л Григураг амраамаар байна. Недди ч гэсэн ер ядраад байна уу? хэрэггүй болоод байна. Оронд нь Жиовинкогоос илүү Де Чельиг одооноос тоглуулж баймаар байна. Недди, Григура 2 миарахаар Молинаро, Маркьионни 2 өөр үүрэг гүйцэтгэх хэрэгтэй болоод, бүр багын тоглолт унагаагаад байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Seikoni » Fri Jan 30, 2009 3:27 pm

Григура гэж Кригера биш үү.. эсвэл Чехээр нь дуудаж байгаа юм уу.... эсвэл Монголоор уу
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: ЮВЕНТУС

Postby Sticky.BK » Fri Jan 30, 2009 7:31 pm

Seikoni wrote:Григура гэж Кригера биш үү.. эсвэл Чехээр нь дуудаж байгаа юм уу.... эсвэл Монголоор уу

Чи явж тэр Мадридийхаа сэдвээс л өө хай...!!!
ЮвентуСелтикс
User avatar
Sticky.BK
"Nike & Bianconeri Фен"
"Nike & Bianconeri Фен"
 
Posts: 475
Joined: Wed Oct 24, 2007 2:42 pm
Location: 34+5+21

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Jan 31, 2009 12:48 pm

Forza Juve wrote:Албан ёсны сайтаар баталгаажаагүй ч манайхан Болгарын U21-ын болон Славия Софигийн хаалгач, ирээдүйтэй гэгдэж байгаа залуу Марио Киревийг авсан байна. Түүнийг аваад удахгүй Швейцарын Грассхопперс руу зээлдэх юм байна.

Image

Тэрээр багынхаа үндсэн хаалгач байсан бөгөөд өнгөрсөн 12-р сард Ювегийн багт ирж туршилтын тоглолт хийж байв. За нэг ингээд Болгар хаалгачтай боллоо, сайн эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан Болгарын од хаалгач санахгүй л юм байна.


Image

Мэдээлэл батлагдлаа. Түүнтэй 2013 он хүртэл гэрээ хийж, манайхан Белардиг Удинезе руу бүр явуулж...
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Jan 31, 2009 12:56 pm

Image

Өнөө орой Кальяаритай талбай дээрээ тоглоно. Тьяго гэмтлээс, Дель Пьеро, Занетти нар амралтаас ирнэ, Трезеге, Кьеллини 2 гараанд гараасай.

Буффон, Мелльберг, Легроттальи, Кьеллини, Молинаро, Маркьионни, Поульсен, Занетти, Де Чельи, Дель Пьеро, Трезеге гэж гараасай.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Jan 31, 2009 2:07 pm

http://www.forzajuve.ru/index.php?option=com_content&task=view&id=117452&Itemid=47

Манайхан Лориалийн зурагт хуудсанд зургаа авхуулах гээд зураг авалтын талбайд бэлтгэж хийж байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 15 guests
cron