Мөнхийн хотын Рома ! 2009/10

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Ромчууд энэ улиралд ямар амжилт үзүүлэх бол ?

1.Хүсэн хүлээсэн cкудеттогоо хүртэнэ
19
27%
2.Италийн цомтой хоцорно
6
8%
3. Аваргуудын лигийн эрхтэй л үлдэнэ
14
20%
4. Европа лигт өндөр амжилт гаргана
6
8%
5. Ер нь найдвар бага даа
26
37%
 
Total votes : 71

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Shaggy » Sun Mar 28, 2010 2:30 am

уйллаа
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Г.Баяраа » Sun Mar 28, 2010 2:33 am

Танкчин Киву хаха :mrgreen: тэснэ шүү манайхаан 10 минут
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby zorigtsaikhan » Sun Mar 28, 2010 2:49 am

:-D :-D :-D
өөр хэлэх ч зүйл алагдаа...
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Realist » Sun Mar 28, 2010 2:51 am

Баяр хүргий :-D :-D :-D
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Realist » Sun Mar 28, 2010 2:54 am

Танайх лигээ тэргүүдээд эхэлцэнүү?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Finalist » Sun Mar 28, 2010 2:55 am

Зиа за баяр хүргье.
Viva RAÚL
Image
User avatar
Finalist
Real Forever
 
Posts: 2349
Joined: Sun Mar 29, 2009 11:16 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby focus_mn » Sun Mar 28, 2010 3:34 am

Баяр хүргэе энэ эрчээрээ түрүүлдэг юм шүү.

Image

Тонигоо гоол хийхийг харах сайхан байна, ялангуяа ийм чухал тоглолтод.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Г.Баяраа » Sun Mar 28, 2010 3:51 am

Image
Италийн Сери А лигийн аваргын хувь заяаг шийдэх мэдэх тоглолт Ром хотын Олимпико цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа. Өмнөх тойргуудад Интертэй аваргын төлөө өрсөлдөх ёстой Ювентус, АС Миланы дараалсан ялагдлууд италийн хөлбөмбөг сонирхогчдийн урмыг хугалсан.

Учир нь сүүлийн хэдэн жил Калчио лиг зөвхөн ганц багийн давамгайлал дор өрнөж байгаа учраас тэдний тэргүүллийг бутцохиж лигийн цомыг толгой дээрээ өргөх шинэ багийг тифоси нар хүсэж байгаа гэхэд хилсдэхгүй. Яг одоогийн байдлаар энэ бүхнийг бодит болгох боломжтой цорын ганц багаар яах аргагүй Мөнхийн хотын Рома нэрлэгдэж байна. Тэд ч үнэхээр ийм хүч чадалтай, нөөц бололцоотой байгаа гэдэгээ өнөөдөрийн тоглолтонд харууллаа.

Ердөө хэдхэн сарын өмнө тэднийг ингээд аваргын төлөө өрсөлдөж явна гэхэд хэн ч итгэхээргүй хүнд нөхцөл байдалд байсан. Хүснэгтийн хамгийн доод хэсэгт хүртэл бичигдэж хэл амны бай болж байсан Ромаг Клаудио Раньери энэ урт хэрнээ богинохон хугацаанд ямар их өөрчлөө вэ.

Багийн тоглолт, сэтгэлзүй, дайчин чанар гээд бүх л зүйлээрээ энэ баг дахин төрсөн мэт шинэчлэгдэж , шинээр бүрэлдэн тогтож ямар ч хүчтэй багийн өвдөгийг чичрүүлэх хэмжээний дайчин тоглолтыг одоо үзүүлж байна. Одоо Аваргуудын лигт Италийн багуудыг төлөөлж ганцхан Интер Милан л үлдээд байгаа.

Сүүлийн хэдэн жилийн хар цувралаа төгсгөл болгож шөвгийн наймд шалгарсан ч гэсэн оросын хатуу самар ЦСКА Москватай тэд ингэж тоглох юм бол шөвгийн 4 нилээд хол л харагдаж байна.

Тоглолт эхлээд 17 минут өнгөрч байхад Пизаррогийн чөлөөт цохилтыг экс-Интерести Бурдиссо мөргөсөн ч Сезар амжилттай хааж чадлаа.
Гэхдээ мань эр бөмбөгийг гарнаасаа ойлгож алдсанаар Даниеле Де Россигийн ''идэш'' болгох нь тэр. Интерийн Сери лигт хамгийн цөөхөн гоол алдсан амжилтийн гол түлхүүр болсон Бразил хаалгач байж боломгүй алдаа гаргаснаас ийнхүү Ромчууд тэргүүлж эхэллээ.

Ялагдалдаа шатсан зочин багийнхан ээлж дараалан алдаа гаргасаар эхний үеийн төгсгөл гэхэд гурван ч шат жавтыг дараалуулан хүртсэн, 43 дахь минутад Валтер Самуелийн мөргөсөн бөмбөг шон онож азгүйтсэнийг эс тооцвол Интерийнхэн Ромагийн хамгаалагчдыг сандаргасан аюултай довтолгоо ер нь хийгээгүй гэж хэлж болно.

Ерөнхийдөө эхний хагас Ромагийн давамгайлал дор өрнөсөн бөгөөд тэд төвийн шугамдаа бөмбөгийг сайн эзэмшиж, Интерээс илүү эмх цэгцтэй довтолж байсан нь яах аргагүй Пизарро, Де Росси нарын хичээл зүтгэл байсан.

Россигийн хувьд довтолгоонд оролцохоос гадна хамгаалтанд ч хурдан шилжиж цэвэрхэн таклаар Интерийнхийг дөнгөж байлаа. Моу хоёрдугаар хагаст бүрэлдэхүүндээ ямар нэгэн өөрчлөлт хийсэнгүй тоглолтыг эхлүүллээ. Ромагийн хамгаалалт сайн байсан учир өрсөлдөгч нь аслаас буудаж эхэлсэн бөгөөд 53 дахь минутад Шнайдер өөрийнхөө бренд болсон алсын цохилтоо хийсэн Серхио гайхалтай сэйв хийж багаа аварлаа.

66 дахь минут Интерийн довтолгооны үеэр гурван ч тоглогч цэвэр отон тоглолтонд орсон байсан ч захын шүүгч тугаа өргөсөнгүй. Улмаар Шнайдер баруун жигүүрээс дамжуулж Милито улиралын 18 дэх гоолоо орууллаа. Гэхдээ хариуг гоолыг талбайд эзэд удаан хүлээх хэрэггүй байжээ. 72 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Родриго Таддэйн дамжуулалтыг Лука Тони чулуу болгож дахин Ромачууд тэргүүлж эхэлсэн юм.

Ромагийн довтолгоонд ганцаараа тоглож байсан ч гэсэн энэ мөчийг хүртэл Тониг тааруухан байна гэх хүмүүс олон байсан. Гэхдээ энэ тоглолтонд тэр олдсон нэг л боломжоо ашигласнаар баатар болон хувирсан юм. Энэ эрчээрээ гоолдоод байвал түүнийг Рома жинхлэх талаар Байертэй ярих нь гарцаагүй. 76 дахь минутад мартагдсан залуус болох Куарежма, Кивуг Жозе зэрэг гаргалаа. Хуучин Романиста байсан Киву хүнд бэртлээс эргэн ирсэн учраас толгойдоо регбийн хамгаалалтын малгай зүүсэн байв.

Петр Чехийн адил танкчин гэсэн хочыг Киву авах нь дээ. Мэдээж хэрэг ялж байгаа учраас Ромачууд аль болох цаг авахыг хичээж өрсөлдөгчөөсөө байнга алдаа авч байлаа. Энэ нь ч зочдыг нилээд цухалдуулж улам шатааж байсан гэхэд болно. Харин Жозе Моуриньо энэ бүхнийг тун тайван буюу инээмсэглэн хүлээж авч байлаа. Удаан хугацаанд бэртэлтэй байсан Ромагийн ахлагч Тотти 86 дахь минутад сэлгээгээр орж ирснээр Ромагийн бөмбөг эзэмшилт хавьгүй дээшилж ирлээ. Хамгаалалтаа хаяж гоол оруулахаар улайрсан Интерийн алдааг ашиглан хэд хэдэн удаа Тони, Тотти гэсэн довтолгоо өрнөөд амжсан.

Тоглолтын дундуур олон маргаан болсон учир шүүгч 5 минутыг сунгасан. Шүүгчийн мэдлийн цаг дуусаж байсан 95 дахь минутад Диего Милито хаалганы шон онож Ромчуудыг сандаргасан ч гоол оруулж чадсангүй ээ. Ингээд талбайн шүүгч шүглээ үлээснээр Италийн Сери А лигийн аваргын өрсөлдөөн тун сонирхолтой болж ирлээ. Одоо энэ хоёр багийг ердөө ганц оноо зааглаж байгаагаас гадна АС Милан ням гаригт Лациог ялах юм бол мөн Интерээс 1 онооны зөрүүтэй болно. Тиймээс Миланы фенүүд Ромагийн ялалтад баярлахаас аргагүй.

Бас нөгөө талаар энд Челсигийн экс менежерүүдийн сэтгэлзүйн тулаан явагдаж байсан, Жозе, Раниери нар хэн хэндээ дургүйг хүн болгон мэднэ. Моу нэгэндээ Раниериг цом шагналгүй хэмээн гоочилж байсан удаатай. Тиймээс Клаудио хал амтай эрээс хариугаа авсандаа бас сэтгэл хангалуун үлдсэн бизээ.
Сураг ажиг сонсохнээ Жозе Моуриньо тоглолтын дараа хэвлэлийнхэнд ярилцлага өгөхөөс татгалзсан байх юм.

Рим. 61,898 үзэгч .
РОМА - ИНТЕР - 2:1 (1:0).
Гоол : Де Росси, 17 (1:0). Милито, 66 (1:1). Тони, 72 (2:1). Видео.
Шар хуудас : Менес, 26, Перротта, 56, Бриги, 90 (Рома), Самуэль, 30, Дзанетти, 31, Мотта, 37, Лусио, 54, Майкон, 79, Это'о, 83, Киву, 90 (Интер).
Рома: Жулио Сержио, Кассетти, Жуан, Бурдиссо, Риисе, Менес (Таддей, 67), Де Росси (Бриги, 74), Писарро, Перротта, Вучинич (Тотти, 86), Тони.

Интер: Жулио Сезар, Майкон, Лусио, Самуэль, Дзанетти, Станкович (Пандев, 59), Камбьяссо (Куарежма, 76), Снейдер, Мотта (Киву, 76), Это'о, Милито.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Цэнгүүн » Sun Mar 28, 2010 3:56 am

Баяр хүргэе :-D
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Shaggy » Sun Mar 28, 2010 4:15 am

аймаар комбайк... хасагдах шатнаас тайтл райс хүртэл
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Уугаа » Sun Mar 28, 2010 5:05 am

:-D :-D :-D Ганц оноо болгочихвуу...
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Shaggy » Sun Mar 28, 2010 8:02 am

тэхх ганцхан оноо одоо өмсгөлий нь мушгиад суудаг газардаа
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Батбаяр » Sun Mar 28, 2010 8:30 am

good job :eek:
Батбаяр
Миланиста
Миланиста
 
Posts: 2556
Joined: Mon Aug 13, 2007 6:03 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Чуугий » Sun Mar 28, 2010 9:34 am

Пизарро аймар байна лээ.
Баяр хүргэе.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby LeMoN » Sun Mar 28, 2010 9:36 am

Сайн жаалууд Милан танай 2-н нэг нь скудетто хүртээрэй
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Чуугий » Sun Mar 28, 2010 9:37 am

LeMoN wrote:Сайн жаалууд Милан танай 2-н нэг нь скудетто хүртээрэй


Тэгэхийн тулд танайх Интерийг хожих хэрэгтэй байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby LeMoN » Sun Mar 28, 2010 9:37 am

Чуугий wrote:
LeMoN wrote:Сайн жаалууд Милан танай 2-н нэг нь скудетто хүртээрэй


Тэгэхийн тулд танайх Интерийг хожих хэрэгтэй байна.


Тэгэхийг л хичээнэ дэ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby kenjiro » Sun Mar 28, 2010 10:43 am

Гоё шаажээ. ганцхан оноо
Image
AS - Roma
User avatar
kenjiro
 
Posts: 58
Joined: Tue Dec 02, 2008 9:44 pm
Location: Empire of the Sun

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Shaggy » Sun Mar 28, 2010 10:53 am

өнөөдөр өглөө боссон нар нэг л өөр мандаал, гадаа цас хайлаад ойрын 2 долоо хоног бараг ийм бгаагүй байхаа... м
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby El Payaso » Sun Mar 28, 2010 1:21 pm

Раниери зайлуул нэг цом авах нь уу дээ .... энэ чинь авчаасай даа... хэхэхэ.:.. Милан ч найдваргүй байгаа... танайх л арай шаанстайм шиг байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Хашка » Sun Mar 28, 2010 1:25 pm

:eek: :silver :mrgreen:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby 123456789 » Sun Mar 28, 2010 1:29 pm

ром чууд ч ойрын хэдэн жил өөдлөхгүй шинтэй гэж
ENERGY NEVER DIES
User avatar
123456789
 
Posts: 213
Joined: Tue Mar 02, 2010 7:40 pm
Location: Top OF the Success

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby enzo » Sun Mar 28, 2010 1:33 pm

РОМА г скудетто авбал нээрээ их баярлана шүүү :eek: :italy :beer
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby Funky » Sun Mar 28, 2010 1:40 pm

Өчигдөрийн тоглолтонд шүүгч ямар хангалтгүй бсан бэ? 2 ч удаа отонг хараагүй
Баяр хүргий сайхан хожил авсан
Хамгийн гоё агшин бол тайлбарлагч сэлгээг зарлаад л вучинич суугаад гээд л дуугай болоход цэнгэлдэх тэр аяараа Тотти гээд л хашгардаг үнэхээр гого
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Мөнхийн хотын Рома ! 2009/10

Postby o_baatar316 » Sun Mar 28, 2010 1:48 pm

Өчигдөр ёстой Рома-г тулталтал нь дэмжлээ дээ. Азтай ч байлаа. Сайн ч тоголсон.
Шүүгч бас хангалтгүй байсан. 2 тал баахан шар хуссан даа.
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 20 guests
cron