ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ЮВЕНТУС

Postby haka » Mon Jan 19, 2009 9:15 am

Милан бас 3 онооны зөрүүтэй болчихлоо.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: ЮВЕНТУС

Postby Чуугий » Mon Jan 19, 2009 9:40 am

Поулсэнг Хамбург сонирхож байгаа гэнэ.

Ливерпулээс Койт,Бабэл 2г сонирхоод байгаа гэхийн......
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Jan 19, 2009 10:47 pm

ImagevsImage

Serie A 2008/09 19th Day
Rome, Stadio Olimpico
Sunday 18th January 2009

LAZIO – JUVENTUS: 1-1

Scorers: Ledesma (25th), Mellberg (30th),

LAZIO: Carrizo; Lichtsteiner, Diakite, Rozenhal, Radu; Dabo (De Silvestri 70th), Ledesma, Meghni (Brocchi 62nd); Pandev, Rocchi, Zarate (Foggia 77th). Reserves: Muslera, Cribari, De Silvestri, Firmani, Mauri, Brocchi, Foggia. Coach: Rossi.

JUVENTUS: Manninger; Mellberg, Legrottaglie, Ariaudo, Molinaro; Marchionni, Sissoko, Zanetti (Marchisio 70th), Nedved; Del Piero (Giovinco 80th), Amauri. Reserves: Chimenti, De Ceglie, Marchisio, Poulsen, Tiago, Ekdal, Giovinco. Coach: Ranieri.

Referee: Morganti

Yellow Card: Dabo (41st), Del Piero (57th), Molinaro (66th), (Radu 75th), Sissoko (81st), Ledesma (84th), Brocchi (88th),

Манайхан Ромоос 1 оноо авч, Интерээс онооны зөрүүгээ багасгалаа. 2-р үеийг үзлээ. Дажгүй тоглолоо. Жаахан аз дутлаа. Бас сайн хамгаалалтын хүчээр Лациогийн аюултай, хурдан сөрөг довтолгоонд ажирсангүй.
Маннингерийн хувьд үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр шал дэмий гоол алдлаа. Багын хувьд төвд залуучуудын шигшээ багын Ариаудо гарч, Легротай сайн ойлголцож тоглоллоо. Бусдын хувьд гарааны бүрэлдэхүүн урдын адил байв. Урд довтолгоонд нөөцгүй байсан тул багын амжилтанд жаахан сөргөөр нөлөөлөх шиг боллоо.
Раньери тэнцээнд сэтгэл ханамжтай байсан уу эсвэл 2-р үеийн ширүүн довтолгоо хожил авчирчих нь гэж бодсон уу эрсдэл хийхийг хүсээгүй нь харагдлаа. Тьяго формгүй байсан уу яасан Занеттиг Маркьюзиогоор солих шив дээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Jan 19, 2009 10:49 pm

Image

Дараагийн тоглолтоо Фиорентинатай талбай дээрээ хийхээр хуваарьтай. Хамгаалагчид гэмтэл бэртлээс ирж амжихааргүй юм шиг мэдээлэл гарсан байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Jan 19, 2009 11:02 pm

Image

Манай Клаудио Маркьюзио энэ өдөр 23 насны төрсөн өдрөө хийж байгаа юм байна. Түүнийг ирээдүйн Пирло, Гаттузо гэдэг ч манай багаас урдын домог Марко Тарделлитай зүйрлүүлдэг, тэд нараас жаахан хожуу тодорч байна гэж шүүмжлүүлдэг. Тарделлигийн хувьд та нар санаж байгаа байх 1982 оны ДАШТ-ны финалд Германы хаалганд гоолдоод галзуу юм шиг гүйдэг, сүүлд 2006 онд Гроссо мөн адил Германы хаалганд хожлын гоол хийгээд адилхан аяглаж гүйдэг.
Манай баг Сери Б-д унахад тэр үеийн босс Дидье Дешамын үед багт залуусын багаас ирж, нэлээд хэдэн тоглолтод гараанд болон сэлгээгээр орж тоглож байсан. Дешамыг явсаны дараа Эмполи руу туршлага суулгуулахаар Жиовинкогийн хамт зээлдэгдэж, тэндээ боломжийн тоглолт үзүүлж байсан.
Энэ улиралд үндсэн багт Эмполигоос дуудагдаж багтах үед Сиссико, Занетти, Поульсен, Тьяго нарын ард учир бараг талбайд гарахгүй нь гэж бодож байтал ах нар гэмтлээс болж манай үндсэн бүрэлдэхүүнд 13-14 удаа гараанд гарч нэлээд сайн, сайн тоглолт үзүүлж, мэргэжилтгүүдээс өндөр үнэлгээ аваад байгаа залуу юм. Өөрөө ч их баяртай, ийм зүйл хүлээгээгүй гэдгээ сая илэрхийлж байсан.
Мөн Италийн 21 болон 23 насны залуусын багт дуудагдаж, олон улсын тэмцээн, Олимпид оролцож байсан.

За залуудаа төрсөн өдрийн мэнд хүргээд Ювегийн нэг домог болоорой гэж хүсье. :birthday
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Jan 19, 2009 11:08 pm

Image

Сая багын гараанд анхны тоглолтоо гарч хийсэн Ариаудогоо нэг танилцуулахья.

1989 оны 6-р сарын 11-д Туринд төрсөн, 185 см өндөртэй манай залуучуудын багын гишүүн залуу юм. Цаашдаа ч нэлээд өндөр болж, бяд суух байх. Дажгүй залуу харагдсан. Анхны дебютаа энэ жил АЛ-ын урьдчилсан шатны тэмцээнд Братиславын Артмедиагийн эсрэг хийсэн тоглолтод 82 дахь минутад сэлгээгээр гарч хийсэн. Тэр тоглолтод манайхан 1:1-ээр тэнцэж байсан. Энэ удаа багын гарааны 11-д анхны дебютээ хийлээ.

Манай залуучуудын багын босс Феррара баахан магтсан байна. Манай залуучуудын баг дажгүй, дажгүй залуус гаргаад байна шүү.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Mon Jan 19, 2009 11:13 pm

chuugii wrote:Поулсэнг Хамбург сонирхож байгаа гэнэ.

Ливерпулээс Койт,Бабэл 2г сонирхоод байгаа гэхийн......


Хэ хэ Бабэлийг авсанаас Де Чельигээ Недведийн дараа гарааны 11-д оруулах, эсвэл Крисшитогоо Женоагаас дуудсан дээр байлгүй дээ. Койт бол манайд тохирохгүй тоглогч, бид ийм маягын тоглогч хайгаагүй.
Поульсены хурьд АЛ эхэлбэл багт одоо харагдаж байгаагаасаа илүү хэрэг болох нь дамжиггүй. Одоохондоо формгүй байна уу эсвэл гэмтлээс дөнгөж ирэхэд нь яахав гээд талбайд гаргахгүй байх шиг. Том багуудын эсрэг тоглохдоо Сиссико, Поульсен нарын хослолыг бараг л байнга гаргах болов уу даа. Уламжлалт Итали маягын хүрээнд....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Tue Jan 20, 2009 7:33 pm

Италийн хөлбөмбөгийн оны шилдэгүүдийг шалгаруулдаг Оскарын шагнал гардуулах ёслол болжээ.
Манайхаас дараах хөлбөмбөгчид шагнал хүртлээ. Үүнд:

Манай ахлагч даруй 3 шагналыг хамсан байна. Шилдэг довтлогч, Шилдэг Итали тоглогч, Италичуудын хамгийн их хайрыг булаасан хөлбөмбөгч гэсэн....Манай ахлагч өнгөрсөн улиралд Сери А-гийн мэргэн буучаар 21 гоол оруулж болсон, мөн Италид хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй Ювегийн багын ахлагч тул хамгийн их хайр булаасан гарах нь аргагүй юм.

Image

Шагналыг манай ахлагчид бас нэг ахлагч байсан Жанлука Виалли гардуулж байна.

Image

Кьеллини Италийн шилдэг хамгаалагч, Буффон шилдэг хаалгачаар тус тус шалгарсан.

Image

Манай жижигхэн залуу шилдэг залуу тоглогчийн шагналд үзээд Марек Хамсикийг бараагүй байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Thu Jan 22, 2009 6:55 pm

Албан ёсны сайтаар баталгаажаагүй ч манайхан Болгарын U21-ын болон Славия Софигийн хаалгач, ирээдүйтэй гэгдэж байгаа залуу Марио Киревийг авсан байна. Түүнийг аваад удахгүй Швейцарын Грассхопперс руу зээлдэх юм байна.

Image

Тэрээр багынхаа үндсэн хаалгач байсан бөгөөд өнгөрсөн 12-р сард Ювегийн багт ирж туршилтын тоглолт хийж байв. За нэг ингээд Болгар хаалгачтай боллоо, сайн эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан Болгарын од хаалгач санахгүй л юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Thu Jan 22, 2009 7:09 pm

Сонин наймаа хийдэг гарууд шүү уг нь ч хэн ч биш байсан гаруудыг од болгодог л баг даа

Энэ тал дээрээ хэнийгч дагуулахгүй шүү
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Thu Jan 22, 2009 7:18 pm

Image

Висенцо Фиорилло 90 оны хаалгач САМП д тоглодог

Ирээдүйтэй санагддын энийг сонирхохгүй юм байхдаа
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Primax » Thu Jan 22, 2009 10:02 pm

Ситигийн арабууд танай буффоныг авах асуудал юу болсон бэ?
Нисдэг хүн байхад Барьдаг хүн байна
User avatar
Primax
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 605
Joined: Sun Sep 30, 2007 3:04 pm
Location: Тэнгэрийн хязгаарт

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri Jan 23, 2009 10:41 am

Image

Манайхан энэ хагас сайн Фиорентинатай тоглоно. Энэ нь улирлын 2-р хагасын эхний тоглолт юм. Ихээхэн чухал тоглолтууд эхэлж байгааг Раньери онцолсон байна. Сиссико, Молинаро нар торгуулсаны улмаас оролцохгүй бөгөөд Молинарог Де Чельи, Сиссиког Поульсен орлох болов уу даа.

Гарааны хувьд: Буффон, Григура, Мелльберг, Легроттальи, Де Чельи, Маркьионни, Поульсен, Занетти, Недвед, Дель Пьеро, Амаури гэж гарахаар байна.

Манай багын эмнэлэг хоосорч, үндсэндээ гэмтэлтэй тоглогчид хөнгөн бэлтгэл хийх, гимнастикаар хичээллэж эхэлсэн байна. Ихэнх нь ойрын хугацаанд багтаа ирэх төлөвтэй. 2-р сарын эхэн, АЛ эхлэхээс өмнө бүрэн баг бүрэлдэж, 1-2 тоглолт хийж амжихаар байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Maslo » Fri Jan 23, 2009 10:43 am

Buffon-ыг авч чадахгүйээ. Үхэх сэхэхдээ Юве-дээ үнэнч байж чадсан гар зүгээр нэг утгагүй мөнгөний төлөө Сити-д ч арай оччихгүй байх.
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri Jan 23, 2009 10:44 am

Primax wrote:Ситигийн арабууд танай буффоныг авах асуудал юу болсон бэ?


Албан ёсны санал тавиагүй юм шиг байна лээ. Зүгээр л шум юм уу даа. Багын боссууд албан ёсны санал алга, мөн Буффонг худалддахгүй л гэсэн байна лээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri Jan 23, 2009 8:19 pm

Image

Манай африк залуу өнөөдөр 24 нас хүрч байна. Ливерпулиас 2008 оны өвлийн цонхоор ирээд л үндсэн бүрэлдэхүүн өөрийгөө таниулж багтсан. Багыг аваргуудын лигт орох эрх авахад маш ихээр нөлөөлсөн.

:birthday
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Fri Jan 23, 2009 8:41 pm

Манай Трезеге ирэх 7 хоногоос талбайд гарахад бэлэн болно гэжээ. Маш чухал үед ирж байна даа. Дель Пьеро, Амаури 2 сайн байгаа ч бас амрааж, мөн бусадтай хослуулах хэрэгтэй байсан юм. Манайхан бараг л улирлын эхэнд хамгийн хүчтэй довтолгоотой гэсэн байсан ч бүрэн ашиглаж чадахгүй өнөөг хүрлээ. Цаашдаа хэргээ гаргаасай.

Манай менежер Секко ярилцлага өгсөн байна.

- Диегог бид сонирхож байгаа нь үнэн, гэхдээ энэ бол Раньеригаас хамаарна, тэрээр 4:4:2 гэсэн схемээр тоглохыг эрхэмлэдэг ч гэсэн Диегод зай олдоно гэж найдаж байна гэжээ. /Раньериг шахаад байгаа нь үнэн бололтой. Диегог зүүн жигүүрт тоглоно гэдэгт эргэлзэж л байна шүү, хэдийгээр саяхнаас Недвед гэрээгээ сунгаж магадгүй гэсэн ч Недведийг зодог тайлтал гээд сайн зүүн жигүүрийн хагас авахгүй байх нь утгагүй юм. Одоо байгаа Де Чельи Молинаро, Недвед 2-ыг аль алийг нь орлож байгаа ч Недвед үлдээд ирэх жил сайн тоглохгүй, эсвэл энэ 2-ын нэг нь гэмтвэл сонголтгүй үлдэх юм./
- Хамсикыг сонирхож байгаа гэсэн яриа гарсан ч Наполи түүнийг явуулахыг хүсэхгүй байхад бид юу хийж чадах вэ дээ. /Яг үнэндээ Сиссико, Занетти, Поульсен, Маркьюкио, Тьяго нар байхад нэмж Хамсикийг авах дэмий дээ/
- Кассанаг огт сонирхохгүй байна. /Дель Пьеро, Жиовинко 2 байхад хэрэггүй гэж бодсон байх, Дель Пьеро дахиад нэг жил ядаж Капеллогийн үеийнх шиг сэлгээнээс гараад багтаа туслаад байж чадна, энэ хооронд Жиовинко ч зүгширнэ/
-Ливерпулиас Койтыг сонирхсон ч 28 настай этгээдэд 30 саяыг нэхээд байгаа нь тохиромжгүй үнэ гэжээ. /Тэрний орон Диего нь дээр биз, Тэгээд ч манайд Койт шиг нөхөр жаахан илүүдэл болно, тохирохгүй/
- Поульсенийг явуулахгүй /Бараг байлгаж байсан дээр, Диегог авчихвал ард нь Сиссико, Поульсен, Занетти гэх маягаар 4:3:1:2 эсвэл олон фронтод тоглоход хэрэг болно./

Манайд ер нь эхний ээлжинд нэг сайн төвийн хамгаалагч, нэг сайн зүүн жигүүр байхад болох юм. Дараа нь 1 довтлох чиглэлийн хагас хамгаалагч, нэг сайн зүүн фулл бэк байхад болно. Яваандаа Каморанези, Легроттальи нарыг орлох хүнийг 1-2 жилийн дараагаас хайж болох юм. Салихамиджич, Зебина гэсэн гарууд дээр Андраде, Кнежевич нар ирэх улирлаас дахиад гэмтвэл хамтад нь явуулах хэрэгтэй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Sat Jan 24, 2009 2:09 am

Уг нь ч ортой л юм ярьсан байна

АЛ-д ганц гайгүй төвд тоглодог хүн аваад орчий гэсэн чинь бүтэхгүй шинжтэй

Диего зун л ирэхээр болж байгаам байна лда

Молинаро Де Чели 2 чамгүй тоглож байгаа

ЧЛ-д гэхдээ яах нь бас эргэлзээтэй Зааддаа цонхоор бараг наймаа хийхгүй боловуу даа
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby ТӨӨГӨӨ » Sat Jan 24, 2009 2:25 am

диего угаасаа энэ жилдээ аваргуудын лигт тоголку биз дээ?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Sat Jan 24, 2009 2:32 am

thug_uu wrote:диего угаасаа энэ жилдээ аваргуудын лигт тоголку биз дээ?


Диего ч тоглохгүй л дээ гэхдээ Сери а бас цомын тоглолтуудад хэрэгтэй л байна да
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sat Jan 24, 2009 10:59 pm

Энэ Сери А-гийн дундаж үзэгчдийн тоо 24470-аас 24895 болж нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд цэнгэлдэхийн аюулгүй байдал болон тоглолтын эргэн тойрон гардаг хэрэг зөрчлөөс болж үзэгчдийн тоо буурч байгаа таагүй статистик гарсаар байсан нь овоо нэг зогслоо. Миний бодлоор энд бол нь энэ жил Италийн нэг том хот болох Болоньягийн баг дээд лигт гарч ирсэн, Моуриньо ирсэн, Милан баахан хөгшин ч гэсэн хөгжөөн дэмжигчдийг нүдийг гялтаалгах оддуудыг авчирсан нь нөлөөлсөн байх аа.
Цэнгэлдэхийн үзэгчдийн дундаж тоогоор:
Милана 60 067 хөгжөөн дэмжигч
Интера 51 637.
Рома 41 225
Лацио 36 407
Наполи 38 658

Манай Юве-гийн хувьд цэнгэлдэхийн багтаамжаас шалтгаалаад 22 251 хөгжөөн дэмжигч гэсэн үзүүлэлттэй бөгөөд одоогийн ашиглаж байгаа Олимпийн цэнгэлдэх хүрээлэн маань 25 000 хүний багтаамжтай юм. Манайхан баг цэнгэлдэхтэй тул нөхдүүдээс бараг 3 дахин баг тасалбарын орлого олж байгаа юм.

Харин сүүлийг Сиена баг 10 630 хөгжөөн дэмжигч гэсэн үзүүлэлтээр мушгижээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ЮВЕНТУС

Postby Чуугий » Sun Jan 25, 2009 10:46 am

Фиорэнтинаг 1:0р хожчиж....
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: ЮВЕНТУС

Postby LeMoN » Sun Jan 25, 2009 10:57 am

ЗАЗА сайхан хожиж Сери А-г тэргүлэхийг харахад сайхан байна

Одоо гүйцэгдэхгүй зугтаах хэрэгтэй ккк :eek: :eek: :eek:
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ЮВЕНТУС

Postby enkuna » Sun Jan 25, 2009 12:24 pm

Ахлагчын чинь гоолын дамжуулалт тасархай байсандаа, дараа нь дахиад Марчионнид ганган гаргаж өгсөн Фрэй 2 хаалт хийсэн... Виола зочилж тоглож байгаач талбайдаа байгаам шиг харьцангүй давуу тоглосон олон ч боломж гаргаж байна лээ, Жила-н гоол бол отон байгаагүй дээ хэрвээ тооцсон бол үр дүн арай өөр байж болох байлаа
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: ЮВЕНТУС

Postby Forza Juve » Sun Jan 25, 2009 1:07 pm

Манай Буффон хэвлэлд ярицлага өгсөн байна. Какагийн мега саналтай холбоотойгоор...Тэрээр энэ бол бизнес учир хэрвээ баг нь энэ трансфер фийг зөвшөөрвөл тэрээр Манчестер Сити руу явах байсан гэжээ. Энэ нь багтаа өөрийн чадах хэмжээгээр тусалж байгаа явдал гэж тайлбарласан байна. Мөн Какатай холбоотой энэ шуугианыг Милан жаахан ''улс төржүүлж' гэдэгтэй адил хэт олон нийтийг татан оруулж, жаахан тоглолт хийсэн, Милан, Интэр, Юве гэх мэтийн багууд хэрвээ үүнийг хүссэн бол чимээгүйхэн хийгээд, бүх юм болсоны дараа л нийтэд мэдээлэх байсан гэжээ.
Миний бодлоор Манчестэр Ситигийн тавьсан санал бол Италийн томчуудын бараг 1 жилийн ТВ эрхээ зараад олох орлого юм. Нэлээд том мөнгө гэсэн үг. Яахав Какагийн цамцыг зарах, зар сурталчилгаанаас ашиг олох, Какатай тоглолтын үзэгчид өндөр байх гэх мэтээ тооцсон болов уу.
Буффоны хувьд явчихад дараа нь мөнгөний төлөө явлаа энэ тэр гэж цоллуулаад байхгүй, тэрээр хангалттай өөрийн зан чанараа хангалттай харуулж чадсан тул хөгжөөн дэмжигчид Каннаваро, Замбротта, Ибра нар шиг хандахгүй юм. Хэрвээ мөнгөний төлөө байсан бол 2006 оны гутамшигт явдлын дараа л багыг орхих байсан, гэтэл үлдэж багыг Скудетто, бүр цаашилбал АЛ-ын төлөө үзүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн билээ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 63 guests
cron