by Kro » Wed Jul 01, 2009 11:27 am
За за ойрд аваагүй сайхан кайф авлаа гэж. Сүүлийн 11 сарын дотор U-17, 19, 21 гээд 3 тэмцээнд түрүүлж байгаан байна.
Энэ Англичууд хэсгийн тоглолтонд 2-р багаа гаргаад даанч их байсымаа. Ер нь энэ тэмцээнд ах нарыхаа хариуг сайхан авлаа. Испанийг зоонд нь мулталсан, Италийг хуссан, сая тээд Английг нугаслалаа гэж.
2-р хаалгач байж болно тэхдээ л арай л суга нөхөр юмаа тэр Английн хаалгач нь хэхэ. Хичнээн муу байлаа ч гэсэн финалд 4:0-дуулна гэдэг уучилж боломгүй л юм...
Ирэх жилийн ДАШТ-нд тээд саяын хэдээс авч явахын байгаз дээ. Сүүлийн үед таг болоод байсан Кастро харин энэ тэмцээнд сайн үзлээ. Нөхөр довтолгоо их гоё дэмжихийн. За Озилтой ч юу ярихав. Тэмцээний турш бараг бүх гоолд оролцсон байх шүү. Марин харин энэ тэмцээнд их тааруухан байлаа. Хараад байхад манай Бундэс ч сайхан сайхан залуучууд их гаргаж ирж байнаа.
Яваандаа Лёвыг энэ Хрубеш залгамжлах байх шүү. Тэр үед энэ хэд нь ч шигшээд тоглох хэмжээнд оччих байх. Яг нөгөө Пекерман шиг...