Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 08/09

Postby Цоомоо » Thu May 28, 2009 9:34 pm

Фергюсон: "Месси бидний проблем байсангүй. Харин Чави, Месси нар байсан. Тэд бүх л шөнийн турш бөмбөгийг эзэмшиж чадлаа...Бидний хожигдлын хамгийн энгийн шалтгаан бөмбөг эзэмшилт" гэждээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Thu May 28, 2009 9:39 pm

"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Thu May 28, 2009 9:50 pm

Пике-г магталгүй яахав..Ирээдүйн ахлагч гэж бодоод байгаа..Шави,Инэста хоёр манай гол цөм ярилтгүй :eek:

Munkhjin гоё тайлбарлажээ хөгшөөн.
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 08/09

Postby Realist » Thu May 28, 2009 10:00 pm

Цоомоо wrote:Ирэх жил 4 дэх том хот Мадридад бас авах болтугай.

Танайхыг хожиж 10 дахь цомоо авах болтугай.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: FC BARCELONA 08/09

Postby Uuganbayar » Thu May 28, 2009 11:28 pm

За танайханд баяр хүргэе :-D
Үнэхээр сайн тоглож байна лээ. Танай багын ахлагч манугыхныг гаргаахгүй байна лээ :mrgreen:
User avatar
Uuganbayar
Челси-76 фэн
Челси-76 фэн
 
Posts: 1398
Joined: Wed Apr 16, 2008 9:52 pm
Location: www.maf.mn

Re: FC BARCELONA 08/09

Postby WALCOTT » Thu May 28, 2009 11:30 pm

:eek: henry
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: FC BARCELONA 08/09

Postby leo_messi » Thu May 28, 2009 11:35 pm

Єчигдєрийн тоглолт vнэхээр гайхамшигтай.Эхний 4 5н минут л МанУ тоглолтыг гартаа авсан харин Этє маань гоалдсаны дараа МанУ шокноосоо гарч чадалгvй тоглолтыг дуусгалаа.Роналдагийн эхний хаалттай цохилт бас л аюyмшигтай.Гэвч манай арсалнгийн гараас тийм ч сайн мултарч чадсангvй.Арын хамгаалалтанд санаа зовж байсан ч єчигдєр vнэхээр сайн байсан.Тэр энэ жоохон муу тоглосон гэчих тоглогч байсангvй.
Фергyсoн ах сvvлд довтлогчоо нэмсэн ч манай хамгаалалтыг цємєрч чадсангvй.
Манай Инеста Шави 2 маань хор яаж найруулдагийг харуулж чадлаа. Бємбєг эзэмшилт нтр бол ярих юмгvй байсан. Сvvлд Пуёoл маань гоалдсан бол vнэхээр сайхан байх байлаа гэхдээ ахлагч маань єєлєх юм байхгvй гайхалтай тоглосон.Пэп маань vнэхээр барсаг мэддэг ойлгодог гэдэгээ харуулж чадлаа.Анри маань Арсеналд єчнєєн жил зvтгээд авч чадаагvй байсан Цомоо барсагийн гараанд гарсан жилээ авч чадлаа.Ингээд Зизугийн тєвшинд очлоо шvv дээ.
Эцэсд нь хэлхэд манай баг 16 дотороо 11vvлээ бvгдэггvй хариу довтолгоотой ямар ч багийг хожиж чадна гэдэгээ харууллаа.
User avatar
leo_messi
 
Posts: 176
Joined: Fri Dec 07, 2007 5:24 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Хулганаа » Thu May 28, 2009 11:40 pm

leo_messi wrote:Єчигдєрийн тоглолт vнэхээр гайхамшигтай.Эхний 4 5н минут л МанУ тоглолтыг гартаа авсан харин Этє маань гоалдсаны дараа МанУ шокноосоо гарч чадалгvй тоглолтыг дуусгалаа.Роналдагийн эхний хаалттай цохилт бас л аюyмшигтай.Гэвч манай арсалнгийн гараас тийм ч сайн мултарч чадсангvй.Арын хамгаалалтанд санаа зовж байсан ч єчигдєр vнэхээр сайн байсан.Тэр энэ жоохон муу тоглосон гэчих тоглогч байсангvй.

баг нь ганц түрүүлэхээр энд тэндээс аймар олон фэн нь гэсэн хүмүүс гараад ирэхийн :mrgreen:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby kayo » Thu May 28, 2009 11:45 pm

Цоомоо wrote:Манай домог И. Круйфф Барсагаа, довтолгооныг эрхэмлэдэг стилийг магтаж. Бас бүх цомыг хүртэх хэмжээний супер тоглосон..Райкаардыг бас дурдаж. Түүний эхлүүлсэн зүйлийг Пэп бага зэрэг өөрчилж, бас нэмж сайжруулаад өдий зэрэгт хүргэлээ гэж...Үнэн шүү.

Тийм шүү, Райкаардыг дурдахгүй өнгөрч болохгүй, өнгөрсөн тоглолтонд Пикю, Бускутсаас бусад нь Райкаардын үед гарч ирсэн тоглогчид, Райкаард манайхыг маш хэцүү байх үед аваад Ронни дээр голлосон тоглолттой шилдэг багийг бий болгосон, сүүлд СЛ-г аваад хамгийн том зорилгодоо хүрч багийхан ч, өөрөө ч жоохон ханаад суларсан даа, Ронни, Декогоос эхлээд шоудаад формгүй болоод ирэхээр манайхны тоглолт муудаж өөртөө итгэх итгэлгүй болж задгайрч эхэлсэн,
Харин Пеп ирээд багийг буцааж итгэлтэй болгож, атгасан гар цул баг мэт болгож чадсан нь байгаа юм. Дараа улирал л Пепийн аварга хамгаалах, энэ формоо хадгалж чадах эсэхээс л ямар дасгалжуулагч болох нь жинхэнэ харагдах байх, эхний улирал бүх зорилгодоо хүрчихсэн болохоор Пеп ч, тоглогчид ч ханаад суларах байдал ажиглагдах байх.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby leo_messi » Thu May 28, 2009 11:47 pm

Цоомоо wrote:За тэгээд энэ бол эхлэл.

:eek:
User avatar
leo_messi
 
Posts: 176
Joined: Fri Dec 07, 2007 5:24 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Хулганаа » Thu May 28, 2009 11:49 pm

kayo wrote:
Цоомоо wrote:Манай домог И. Круйфф Барсагаа, довтолгооныг эрхэмлэдэг стилийг магтаж. Бас бүх цомыг хүртэх хэмжээний супер тоглосон..Райкаардыг бас дурдаж. Түүний эхлүүлсэн зүйлийг Пэп бага зэрэг өөрчилж, бас нэмж сайжруулаад өдий зэрэгт хүргэлээ гэж...Үнэн шүү.

Тийм шүү, Райкаардыг дурдахгүй өнгөрч болохгүй, өнгөрсөн тоглолтонд Пикю, Бускутсаас бусад нь Райкаардын үед гарч ирсэн тоглогчид, Райкаард манайхыг маш хэцүү байх үед аваад Ронни дээр голлосон тоглолттой шилдэг багийг бий болгосон, сүүлд СЛ-г аваад хамгийн том зорилгодоо хүрч багийхан ч, өөрөө ч жоохон ханаад суларсан даа, Ронни, Декогоос эхлээд шоудаад формгүй болоод ирэхээр манайхны тоглолт муудаж өөртөө итгэх итгэлгүй болж задгайрч эхэлсэн,
Харин Пеп ирээд багийг буцааж итгэлтэй болгож, атгасан гар цул баг мэт болгож чадсан нь байгаа юм. Дараа улирал л Пепийн аварга хамгаалах, энэ формоо хадгалж чадах эсэхээс л ямар дасгалжуулагч болох нь жинхэнэ харагдах байх, эхний улирал бүх зорилгодоо хүрчихсэн болохоор Пеп ч, тоглогчид ч ханаад суларах байдал ажиглагдах байх.

нүхээ малтаж байна хөөе :mrgreen: дараа жил уилуулнаа гайгүй
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby leo_messi » Thu May 28, 2009 11:50 pm

mickeyunited wrote:
leo_messi wrote:Єчигдєрийн тоглолт vнэхээр гайхамшигтай.Эхний 4 5н минут л МанУ тоглолтыг гартаа авсан харин Этє маань гоалдсаны дараа МанУ шокноосоо гарч чадалгvй тоглолтыг дуусгалаа.Роналдагийн эхний хаалттай цохилт бас л аюyмшигтай.Гэвч манай арсалнгийн гараас тийм ч сайн мултарч чадсангvй.Арын хамгаалалтанд санаа зовж байсан ч єчигдєр vнэхээр сайн байсан.Тэр энэ жоохон муу тоглосон гэчих тоглогч байсангvй.
Фергyсoн ах сvvлд довтлогчоо нэмсэн ч манай хамгаалалтыг цємєрч чадсангvй.
Манай Инеста Шави 2 маань хор яаж найруулдагийг харуулж чадлаа. Бємбєг эзэмшилт нтр бол ярих юмгvй байсан. Сvvлд Пуёoл маань гоалдсан бол vнэхээр сайхан байх байлаа гэхдээ ахлагч маань єєлєх юм байхгvй гайхалтай тоглосон.Пэп маань vнэхээр барсаг мэддэг ойлгодог гэдэгээ харуулж чадлаа.Анри маань Арсеналд єчнєєн жил зvтгээд авч чадаагvй байсан Цомоо барсагийн гараанд гарсан жилээ авч чадлаа.Ингээд Зизугийн тєвшинд очлоо шvv дээ.
Эцэсд нь хэлхэд манай баг 16 дотороо 11vvлээ бvгдэггvй хариу довтолгоотой ямар ч багийг хожиж чадна гэдэгээ харууллаа.

баг нь ганц түрүүлэхээр энд тэндээс аймар олон фэн нь гэсэн хүмүүс гараад ирэхийн :mrgreen:

Угаасаа дэмждэг. Дэмждэг гээд би єдєр шєнєгvй энийг сахиад юм бичээд сууx ёсгvй юм байгааз дээ.Тэгээд ч миний бичлэгний ихэнхи нь Барсагийн сэдэвт байгаа.Би хааяa орж ирж юм бичэж багийнхаа тухай уншиж суудаг.
User avatar
leo_messi
 
Posts: 176
Joined: Fri Dec 07, 2007 5:24 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Baterdene_mn » Fri May 29, 2009 12:28 am

:eek:
Мөнх тэнгэр Монголыг ивээг
User avatar
Baterdene_mn
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1330
Joined: Tue Dec 27, 2005 12:22 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Хулганаа » Fri May 29, 2009 12:37 am

leo_messi wrote:
mickeyunited wrote:
leo_messi wrote:Єчигдєрийн тоглолт vнэхээр гайхамшигтай.Эхний 4 5н минут л МанУ тоглолтыг гартаа авсан харин Этє маань гоалдсаны дараа МанУ шокноосоо гарч чадалгvй тоглолтыг дуусгалаа.Роналдагийн эхний хаалттай цохилт бас л аюyмшигтай.Гэвч манай арсалнгийн гараас тийм ч сайн мултарч чадсангvй.Арын хамгаалалтанд санаа зовж байсан ч єчигдєр vнэхээр сайн байсан.Тэр энэ жоохон муу тоглосон гэчих тоглогч байсангvй.
Фергyсoн ах сvvлд довтлогчоо нэмсэн ч манай хамгаалалтыг цємєрч чадсангvй.
Манай Инеста Шави 2 маань хор яаж найруулдагийг харуулж чадлаа. Бємбєг эзэмшилт нтр бол ярих юмгvй байсан. Сvvлд Пуёoл маань гоалдсан бол vнэхээр сайхан байх байлаа гэхдээ ахлагч маань єєлєх юм байхгvй гайхалтай тоглосон.Пэп маань vнэхээр барсаг мэддэг ойлгодог гэдэгээ харуулж чадлаа.Анри маань Арсеналд єчнєєн жил зvтгээд авч чадаагvй байсан Цомоо барсагийн гараанд гарсан жилээ авч чадлаа.Ингээд Зизугийн тєвшинд очлоо шvv дээ.
Эцэсд нь хэлхэд манай баг 16 дотороо 11vvлээ бvгдэггvй хариу довтолгоотой ямар ч багийг хожиж чадна гэдэгээ харууллаа.

баг нь ганц түрүүлэхээр энд тэндээс аймар олон фэн нь гэсэн хүмүүс гараад ирэхийн :mrgreen:

Угаасаа дэмждэг. Дэмждэг гээд би єдєр шєнєгvй энийг сахиад юм бичээд сууx ёсгvй юм байгааз дээ.Тэгээд ч миний бичлэгний ихэнхи нь Барсагийн сэдэвт байгаа.Би хааяa орж ирж юм бичэж багийнхаа тухай уншиж суудаг.

ай мэдэхгүй барса ганц түрүүлцэн чинь барса миний шүтээн гээл баахан хүн орж ирээд байхийн чи ч өнөө өглөө л барсагийн фэн болсон байх заза мэдкүйээ :mrgreen:
Үнэн байсан учираас
User avatar
Хулганаа
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 3380
Joined: Mon Jan 05, 2009 11:33 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Rooney » Fri May 29, 2009 1:42 am

За Барса-н бүх фанатуудад баяр хүргэе. :-D Өчигдөр танайхан илүү байлаа. Цом авлаа шудрага үр дүн байлаа. :eek:
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: FC BARCELONA 08/09

Postby orangeman » Fri May 29, 2009 5:22 am

Ганц нэг сонирхолтой зурагнууд хийнээ...
Image
Image
Image
Mister !!!
Image
Pep
Image
тайлбаргүй
Image
Image
яаааа
Image
Image
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA 08/09

Postby orangeman » Fri May 29, 2009 6:09 am

User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA 08/09

Postby kayo » Fri May 29, 2009 9:02 am

orangeman wrote:Image
Mister !!!

Энэ ёстой гоё хүн явж байх чинь, Анри, Мэсси хүн заагаад байсан Райкаардыг харсан юм байхдаа. Дагаж гүйхэд бэлэн байсан байхдаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Gooner » Fri May 29, 2009 9:23 am

Нигерт МанЮ-н фэн автобусны жолооч Барсагийн фэнүүдийг дайрсан байна. 4-н хүн нас барж 10-н хүн хүнд хөнгөн гэмтжээ. :)
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Barcik » Fri May 29, 2009 10:05 am

За үнэхээр гайхалтай улирал, гайхалтай финалэ -гээр төгслөө (1хан тоглолт үлдсэн ч гэсэн). Өчигдөрийн тоглолтын дараа үнэхээр сэтгэлзүйн хувьд ч, бие махбодийн хувьд ч ядраад, олон юм бичих ч чадал байсангүй, толгой ч ажиллахгүй байлаа...

Валдэс. Яагаад Барсагийн номер 1 гэдгээ өчигдөр дахин баталлаа. Хааяа нэг хийдэг алдааг нь хүмүүс өлгөж авч, манай хүнийг хэлэхгүйгээр л хэлдэг. Гэхдээ Парисын финал, өчигдөр, ер нь энэ улиралд үнэхээр гайхалтай байлаа. Хамгийн хэрэгтэй үед хэзээ ч прэшүрт ялагдаагүй ээ. Өчигдөр Роналдогийн хоёр аюултай цохилтыг хааж багаа аварсан. Том үүрэг гүйцэтгэсэн. Гэрээгээ сунгаад дахин олон жил Барсад тоглоно гэдэгт итгэлтэй байна.

Пүёол. Манай ахлагч, энэ Барсагийн бэлэг тэмдэг болсон тоглогч. Энэ улиралд үнэхээр хойд талын 4 байрлалд, дасгалжуулагчийнхаа хүссэн байрлал болгонд гайхалтай тоглолтуугыд хийсэн. Өчигдрийн тоглолт ч ялгаагүй гайхалтай байсан. Эхний үед Рүүний, 2-р үед Роналдог зүүнд жигүүрээр орж ирхэд үнэхээр гаргасангүй ээ. 2 ч гоол хийчихээр боломжтой байсан, жаахан аз дутлаа.

Яаяа. Энэ жилийн манай гол тоглогчдын нэг. Анх сураггүй гар л ирсэн, одоо дэлхийн хамгийн шилдэг ДМ-үүдийн нэг болоод байна. АМ, ЦМ, ДМ, сүүлийн хэдэн тоглолтонд ЦБ гээд үнэхээр л ноён вэрсатилити. Хамгийн чухал 2 тоглолтонд дасаагүй ЦБ байрлалд тоглож, Дрогба, Роналдо гэсэн шилдэг довтлогчдын эсрэг хийгүй сайхан тоглолт үзүүллээ. Олон жил манай асуудалтай байрлал болоод байсан ДМ-ийг үнэхээр өөрийн болголоо.

Пикэ. Энэ залуугийн талаар урд нь муу юм ярьж байсан бол одоо зүгээр уучлаарай л гэж хэлмээр байна.. хаха... Хэдийгээр хуучин Ла Масиагийн бүтээгдэгхүүнээ худалдаж авсан ч гэсэн, энэ жилийн хамгийн зөв наймаа болсон. Буцааж авна гэхэд нь ихэнх Күлэнүүд жаахан эргэлзэж л байсан байх, гэхдээ үнэхээр өөрийгөө нотлож чадлаа. Үнэхээр блаугранагаар амьсгалж явдаг хүн гэдгийг нь бүгд хараад, өршөөсөн байх. Өчигдөр хуучин багийнхаа эсрэг үнэхээр гайхалтай тоглолоо, өөрийгөө нэг жилийн дотор ямар их сайжирсан бэ гэдгийг харууллаа, өөрийгөө зарсан нь буруу байсан гэдгийг Фэргийд харуулсан байх. Рио, Видич 2-оос илүү тоглосон гэж хэлхэд л ямар байсан нь ойлгомжтой байх. (Хараахан тэр хоёрын хэмжээнд гэхдээ хүрээгүй байгаа ч гэсэн).. Манай ирээдүйн ахлагч гээд хэлчихэд буруудахгүй л байх.

Силвиньёо. Өвөө өчигдөр манайхны, бүх күлэнүүдийн, магадгүй Пэпийн ч бас, хамгийн санаа зовуулж байсан зүүн хойд талд ямар ч алдаагүй, хийгүй, сайхан тоглолт хийсэн. Профэшёнал гэдэг хүн ямар байх ёстойг Силвиньёо энэ жил үнэхээр харуулж байна. Хичнээн их замендуулж, Абидал гэмтсэн ч Пүёолыг өөрийх нь оронд тоглуулж байсан ч хэзээ янз бүрийн юм ярьж явалгүй, зүгээр л ажилаа хийдгээрээ хийгээд л Пэпт итгэж ирсэнийх нь хариу үнэхээр өчигдөр илэрлээ.

Бүскэтс. Түрүү жилийн өдийд 4-т дивизионд тоглож байсан хүүхэд, одоо ингээд Европын (магадгүй дэлхийн) хамгийн том тавцанд, хамгийн шилдэг тоглогч нартай зэрэгцээд тоглож байна. Түүний хувьд үнэхээр зүүд шиг л байгаа байх, гэхдээ тэр талбай дээр аль хэдийн хэдэн жил тоглочихсон вэтэран шиг л гайхалтай тоглолуудыг энэ жил үзээлсэн. Өндөр юм байж, маш сайн техниктэй, бөмбөгөө авхаасаа айдаггүй, алдаа хийлгэхээс айдаггүй. Энэ жил эсрэг багт хамгийн их шар идүүлээд байгаа тоглогч. (Бас хамгийн их шар авсан тоглогч). Энэ маягаараа улам сайжираад байвал ч Яаяад санаа амрах зав гарахгүй л байх.

Чави. Өчигдөрийн МОМ. Энэ улирал манайхан ийм сайн тоглож байгаа нь ерөөсөө л Чавитай холбоотой. Өнгөрсөн зуны Еврогоос эхлээд л шилдэг тоглолтуудыг долоо хоног болгон хийсэн. Энэ жил хамгийн их тоглосон тоглогч. Бараг л долоо хоногт хоёр удаа тогтмол тоглосон. Аргагүй, Чавиг байхгүй бол манайхан энэ гоё бөмбөг эзэмшилт, посэшён хэцүү болдог. Тоглолтын хувьд Пэпийг ч аль хэдийн давчихаад байгаа. Өчигдөр бол талбайн голд үнэхээр тоглолтыг удирдсан. Андэрсон, Каррик, Гиггз нарт ямар ч боломж олгосонгүй ээ. Нэг шон хуссан. Нэг ассист. Класс!

Иниэста. Энэ жилийн манай бас нэгэн гол тоглогч. Сүүлийн хэдэн жилүүдэд ер нь л туслах дүрд их тоглодог байсан бол, энэ жил үнэхээр бүрэн цэцэглэж, гол дүрийн тоглогч болсон. Гэмтэл бэртэл гээд жаахан аз муутай байсан. 3 ч удаа 1-2 сар гэмтчихсэн. Гэхдээ гэмтлээс ирэх болгондоо улам ч сайн формтой буцаж ирж байсан. Зүүн жигүүрт, талбайн голд гээд ер нь тоглохгүй газар алга аа. Хэдэн жилийн өмнө Чави-Иниэста гэсэн ЦМ-ийн хослол ажилдаггүй гэсэн ойлголт байсан. Гэхдээ энэ жил энэ хоёр нийлээд дэлхийн хамгийн шилдэг ЦМ-ийн хослол болсон. Өчигдөр МанЮ-ийн тоглогчдын дундуур чөлөөтэй л дрибблдээд гарч байсан, тэгж байгаад л Этоод чухал эхний гоолны пассыг өгсөн. Гэмтэл нь бүрэн эдгээгүй байсан гэхэд гайхалтай тоглосон.

Мэсси. Дэлхийн шилдэг тоглогч. Зөвхөн өчигдөр хожсон болхоор ч биш, энэ жил, ялангуяа эхний хагаст үнэхээр Барсаг ганцаараа л чирсээр байгаад ирлээ. 38 гоол! АЛ-д 9 гоол! Цэвэр довтлогч ч биш тэгээд. Бас дахиад 20-оод ассист. Өчигдөр Пэпийн тактикаар довтлогчоор ганцаараа голд тоглосон. Мэссиг тааруухан тоглосон гэсэн хүн харагдан энэ сэдэв дотор. Гэхдээ үүрэг нь угаасаа МанЮ-гийн хоёр ЦБ-г өөртөө татаж, Анри, Этоо хоёрт илүү зай гаргаж өгөх явдал байсан болхоор л тэр. Үүргээ ч гайхалтай биелүүлсэн. Анри, Этоо хоёр нэг нэг хамгаалагчийн эсрэг гарч ирэх боломж бүрдэж байсан. Манай хүн тэгээд зүгээр ч тэгээд байсангүй, нэлээн хэд айлын хамгаалалтын дрибблээрээ нэвтэлж байсан. Бүр талбай дээрх хамгийн намхан тоглогч байсан мөртлөө, айлын аварга хамгаалалтын дээгүүр мөргөөд гоолдчихсон. Манай энэ жилийн МВП. АЛ-ийн МВП!

Этоо. Энэ жил 35 гоол! Өнгөрсөн жил Пэп түүнийг явуулхыг оролдсон ч гүрийсээр байгаад үлдсэн нэгэн. Өөрийгөө Пэпт ч, фэнүүдэд ч хэн гэдгээ нотлож чадсан. АЛ-ийн финалд нийт хоёр гоол хийчихлээ, дандаа хамгийн чухал эхний гоол тэр нь. Сүүлийн тоглолтуудад жаахан тааруухан формтой байсан, хэтэрхий их Пичичид анхаарлаа хандуулаад тэгсэн байх. Пичичигээ алдчихсан болхоор одоо нэг сайхан тоглох болов уу гэсэн үнэхээр гоолдлоо. Гоол хийнэ гэдэг үүргээ бол 100% биелүүлдэг. Энэ зун гэрээгээ сунгаад улам олон жил болоосой. Лэжэнд!

Анри. Өнгөрсөн жил маш их хүний шүүмжлэлийг хүртсэн. Өөрөө ч зүүн жигүүрийн тоглогч биш гэж их ярьж өөрийгөө өмөөрсөн. Энэ жил Пэпийн удирдлаган дор зүүн жигүүрийг эзэмшлээ. Гайхалтай. Манайд АЛ авах гэж л ирсэн, тэр зорилгоо ч биелүүллээ. Өмнөөс нь үнэхээр баяртай байна. Энэ жил том багуудын эсрэг үнэхээр сайн тоглосон. Маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Өчигдөр гэмтэлтэй тоглосон ч гэсэн Риог бол нэлээн зовоогоод амжсан. Нэг гоол уг нь хийх байсан юм, жаахан аз дутлаа.

Өчигдөр тоглоогүй ч гэсэн, өдий хүртэл явхад чухал үүрэг гүйцэтгэсэн, Алвэс, Абидал, Кэйта, Маркэс нарыг мартаж болохгүй. Алвэс=барүүн жигүүр. Алвэст ер нь РБ биш шинэ нэр өгөх хэрэгтэй. Үнэхээр гайхалтай байлаа энэ улирал. Үнэхээр ялагч! Сэвиллд байхад нь дургүй байсан ч гэсэн, ийм тоглогч өөрийн багт байхаар угаасаа бүгд л хайрладаг. Маркэс. Сүүлийн хэдэн жил нэлээн форм муудаад байсан, гэхдээ энэ жил Пэпийн итгэлийг аваад үнэхээр буцаад формдоо орсон. Түүн шиг гоё пасстай ЦБ байхгүй. Абидал энэ жил манай ганц сул хэлхээ байсан, гэхдээ үүргээ сайн гүйцэтгэсээн. Кэйта Пэпийн дуртай тоглогчдын нэг. Заменд дуугүй суучихна, орж ирээд хааяа гоолдчихно. Манай голд хааяа дутагдаад байдаг, хүчний тоглолтыг авчирдаг. Өчигдөр ч хэдэн минут тоглоод амжсан. Энэ жил үүргээ сайн биелүүлсэн.

Пэп. Миний хамгийн дуртай тоглогч байлаа. Харин одоо хамгийн дуртай дасгалжуулагч. Түүний түүх бол үнэхээр л үлгэр л гэсэн үг. Камп Ноуд бөмбөг авч өгдөг байсан хүү, Кройффын Дрийм Тиймийн хөдөлгүүр болж, багийн ахлагч болж, тоглогч байхдаа бүх авч болхыг Барсатай авсан. Харин дасгалжуулагч болоод эхний жилдээ бүгдийг нь авлаа. Өнгөрсөн жилийн баг дээр тийм ч их өөрчлөлт хийгээгүй, угаасаа Франкийн багийн үндэс нь сайн байсан. Харин дээрээ л гол хэдэн тоглогч нь ялзарчихаад, бусаддаа нөлөөлөөд байсан. Энэ асуудлыг зоригтойгоор шийдэж, манайханд дутагдаад байсан дисциплин гэж юмыг авчирсан. Бүгд бэлтгэлээ сайн хийгээд ирхээр гэмтэл бэртэл ч багасч, гайхалтай тоглолоо. Франкийн багийн тоглолтыг улам сайжруулж, байдаг бүх л рекордыг эвдлээ энэ баг. 70н хэдэн оны Бразил, 82 оны Бразил, 86 оны Аргентин, 92 оны Дрийм Тийм, 70н хэдэн оны Аякс гээд л домогт багуудыг одоо хүртэл үлгэр ярьж байгаам шиг л ярьдаг. Харин энэ баг үнэхээр тэр хэмжээнд хүрлээ. Бид одоо хөгширөөд, 2009 оны Пэпийн Барса гээд л ярьж байх болно. Бид үнэхээр азтай юм, ийм сайхан үеийг харж чаддаг. Энэ улирлын бүх тоглолтыг нойроо хугаслан байж үзэж ирсэн, улам үзмээр байна. Пэп маань тэгээд бүр олон жил Барсагаа дасгалжуулаасай. Дараа дараачийн улирлууд мэдээж ийм сайн байж чадахгүй, гэсэн ч гэсэн хүмүүс түүнд итгэл битгий алдраасай л гэж залбирч байна.

VISCA BARCA!!! y VISCA PEP!!!
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Barcik » Fri May 29, 2009 10:06 am

Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby kayo » Fri May 29, 2009 10:28 am

Barcik wrote:http://www.youtube.com/watch?v=j_qPMLrpD44

Энэ Ноү Кампт тэмдэглэсэн баярын бүтэн бичлэг олдохгүй биз, бүүр сэтгэл хөдөлчихлөө. :-D
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Бамбууш » Fri May 29, 2009 10:33 am

Барсик браво!
Үүнээс илүү сайхан үдгнэлт гэж юу байхав.
Алга ташиж мэхийн ёслоё!! :-D 8+)
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: FC BARCELONA 08/09

Postby Barcik » Fri May 29, 2009 10:33 am

Тэгж байгаад тавигдах байх аа бүгдээрээ. Тэгхээр нь тавина аа.

Энэ харин өчигдрийн финалын тоглолт. ТОррэнт.
http://www.mininova.org/tor/2631049
1.63 GB. Spanish.

2-дах вариант. Spanish
http://rapidshare.com/files/23.....1.rar.html
http://rapidshare.com/files/23.....2.rar.html
http://rapidshare.com/files/23.....3.rar.html
http://rapidshare.com/files/23.....4.rar.html
http://rapidshare.com/files/23.....5.rar.html
http://rapidshare.com/files/23.....6.rar.html
http://rapidshare.com/files/23.....7.rar.html
http://rapidshare.com/files/23.....8.rar.html
http://rapidshare.com/files/23.....9.rar.html
http://rapidshare.com/files/23.....0.rar.html

Вариант 3. 500mb. Spanish
1-р үе
http://rapidshare.com/files/23.....1.rar.html
http://rapidshare.com/files/23.....2.rar.html
http://rapidshare.com/files/23.....3.rar.html
or
http://www.megaupload.com/?d=URMNFTPX
http://www.megaupload.com/?d=PTJN7PC8

2-р үе

http://rapidshare.com/files/23.....1.rar.html
http://rapidshare.com/files/23.....2.rar.html
http://rapidshare.com/files/23.....3.rar.html
or
http://www.megaupload.com/?d=CUL43EPK
http://www.megaupload.com/?d=74KHORPO
http://www.megaupload.com/?d=7EGAI35R
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby kayo » Fri May 29, 2009 10:45 am

Барсикийн энэ дүгнэлтийг хүлээж байлаа, :eek: :eek: :eek:
Энэ жилийн талаар юм бичвэл бүхэл бүтэн ном болно доо, гайхалтай, гайхамшигтай улирал, энэ улирал миний хувьд хамгийн завгүй улирал байсан мөртлөө хамгийн их бүх тоглолтыг шөнө алгасахгүй үзсэн улирал, хичнээн их кайф баяр хөөрийг авж байваа.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 17 guests
cron