Хала Мадрид :::2008-2009:::

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby spain man » Sat Nov 01, 2008 5:06 pm

Можул wrote:
Captain wrote:Цаад САФ чинь бараг зөнөж байгаа мэдрэл мэдрэл юм хэлээд тийм л байсан юм бол яаx гэж танайд зарсын манайд л өгнө биз өгсөн хойноо олон юм яриад

Чи чинь овоо гаруу гүй юу...... Саф зөнөж бгаа ч гэх шиг...... Амаа бодоорой......... :eek:

Calderon and Marca hit back at ‘senile’ Fergie
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Mojul » Sat Nov 01, 2008 5:09 pm

калдерон өөрөө зөнөж бга биз :mrgreen:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Captain » Sat Nov 01, 2008 5:11 pm

spain man wrote:
Можул wrote:
Captain wrote:Цаад САФ чинь бараг зөнөж байгаа мэдрэл мэдрэл юм хэлээд тийм л байсан юм бол яаx гэж танайд зарсын манайд л өгнө биз өгсөн хойноо олон юм яриад

Чи чинь овоо гаруу гүй юу...... Саф зөнөж бгаа ч гэх шиг...... Амаа бодоорой......... :eek:

Calderon and Marca hit back at ‘senile’ Fergie
амаа мэдьедээ
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby spain man » Sat Nov 01, 2008 5:35 pm

Түрүү долоо хоногт Барсад бут ниргүүлсэн Алмериaд манай Кастиллагаас төрсөн 4 тоглогч байдым байна.. Энэ долоо хоногт манайтай .. Negredo, Nieto, Corona ,Julio Álvarez .. Энэ дөрөв төрөлх багийнхаа эсрэг ... Нэгрэдо улаан авсан өнжих байхаа ... түрүү жил Алмериаг дээд лигд үлдээхэд чухал үүрэгтэй байсан даа ...
Image
Last edited by spain man on Sat Nov 01, 2008 11:34 pm, edited 1 time in total.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby spain man » Sat Nov 01, 2008 6:46 pm

Реал энэ улиралд амжилт гаргахгүй байх шалтгаанууд

Бичсэн: Цолмонбаатар П | 129 үзсэн

October 31, 2008. 11:37 pm

1) Өрсөлдөгчид хүчирхэгжсэн
Реал Мадрид өнгөрсөн улиралд Ла Лигийн хамгийн хүчирхэг баг байсан. Вилльяреал нэг баг болж хараахан чадаагүй, Барса байх ёстой байрнаасаа өдөр ирэх бүр уруудаж байсан, Валенси Рональд Куманы удирдлага дор яах учраа олохгүй үймэлдэж, Севиллья анх удаа оролцож байгаа Аваргуудын лигтээ илүү анхаарал хандуулж байсан зэрэг өнгөрсөн улиралд дотооддоо Реалтай бодитой өрсөлдөх баг огт байгаагүй.


Харин энэ улиралд бүгд өөрчлөгдсөн. Севиллья УЕФА-ын цомд гялалздаг байсан тоглолтоо бууриа сахиж үлдсэн хагас хамгаалагчдынхаа чадвараар дахин гаргаж байна. Валенси өнгөрсөн улирлыг юу ч үгүй, бараг л Ла Лигадаа үлдсэн нь их юм гэсэн байдалтай өнгөрөөсөн ч энэ улиралд багийнхаа түүхэнд хамгийн сайн гараагаа хийж байна. Давид Виллагийн гайхамшигтай тоглолтыг ч дурдах хэрэгтэй. Вилльяреалын өнгөрсөн улирлын дэд аваргын амжилтыг үнэлүүлштэй. Энэ улиралд харин түүнээсээ ч илүү амжилт гаргахыг үгүйсгэхгүй гарааг хийж байна. Харин Реалынхан өнгөрсөн жилийнх шигээ хүснэгтийг тэргүүлж чадахгүй байгаа.
2)Барса эргэн ирлээ
Блауграна өнгөрсөн улиралд сахилга батгүй, ялан дийлэх эрмэлзлэлгүй байлаа. Мөн ирээдүйд энд юу болох нь, хэн нь үлдэж, хэн нь явах нь ч ихээхэн бүрхэг байсан. Харин “Ноу Камп”-ын домог Пэп Гвардиола ирснээр супер Барса дахин төрөөд байна.
Одоо Барсад санаа зовоох зүйл юу байна. Бараг байхгүй шахуу. Барсагийн тоглолт, ялангуяа довтолгоо нь гайхамшигтай, догшин ширүүн, ямар ч хамгаалалтыг сөхрүүлэхээр. Мессигийн багахан кареер нь түүнийг одоогоор дэлхийн шилдэг 3 хөлбөмбөгчний нэг гэж хэт даруухан өргөмжлөхөд саад болохгүй. Чави болон Иньеста дэлхийн оддын зиндаанд тоглож байна. Самуель Это`О-г зун Барса явуулчих шахсан ч энэ нь үнэхээр том алдаа байх байсан гэдгийг мэдрүүлж, дахин гялалзлаж, Ла Лигийн мэргэн буучдыг тэргүүлж байна. Реал тэдний довтолгоог зогсоож чадна гэж бодохгүй л байна.
3) Хамгаалалтынхан эргэлзээ төрүүлж байна
Хамгаалалтын шугамын 4-т энэ улиралд итгэхийн арга алга. Тийм ээ, тэдэнд дэлхийн шилдэг хаалгач байна, тэдэнд дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Каннаваро байна. Тэгсэн ч гэсэн Реалын хамгаалалт муу байгаа. Каннаварог одоо хэн ч шилдэг гэхгүй, шилдэг байсан л гэх байх. Хейнц айдас төрүүлмээр тоглолт үзүүлж байна. Пепе бараг л долоо хоног бүр л өөр өөр тоглолт үзүүлж, хамгаалагч хүний хувьд ихээхэн тогтворгүй формтой байна. Хамгийн муу мэдээ нь Сержио Рамос. Түүнийг багаа орхино гэсэн яриа гарах боллоо. Уг нь Рамос хаана ч, хэнтэй ч хамгаалалтын маш сайн хослол үүсгэж чадна. Гэвч тэр Шустерийн удирдлага дор тийм ч сэтгэл хангалуун биш байна, өөрийг нь бага үнэлж байгаад дургүйцэж байна.


4) Хагас хамгаалагчид хамгаалалтанд туслахгүй байна
Реалын энэ улиралд 15 тоглолтонд ердөө 2-хон удаа л хаалгандаа гоол алдаагүй гэсэн үзүүлэлтийн бүх бурууг хамгаалагч нарт тохож болохгүй. Хамгаалалт гэдэг хагас хамгаалагчдаас мөн ихээр шалтгаалдаг. Реалын хагас хамгаалагчид хамгаалалтанд оруулдаг хувь нэмэр, хамгаалах үүргээ умартжээ.

5) Аваргуудын лигийн амжилт нь тааруухан
Тэд хэдийгээр Аваргуудын лигт хамгийн олон түрүүлсэн баг ч гэлээ 2002 оноос хойш ямар ч амжилтанд хүрээгүй байгаа. Ювентус, Арсенал, Бавари болон Ромад сүүлийн 4 жил дараалан эхний хасагдах шатанд хожигдсон. Энэ бол Реал шиг клубын хувьд хүлээн зөвшөөрч боломгүй цуврал. Энэ улиралд Туринд Ювентуст хожигдсон нь Реалыг Туринтай ойрхон байдаг Ромын Олимпийн цэнгэлдэхэд болох Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд хүрнэ гэх итгэлийг улам л унтраалаа.
6) Раулын супер он жилүүд өнгөрсөн
Реалын довтолгооны шугам бас л тийм сайн харагдахгүй л байгаа. Рауль агуу тоглогч ч гэсэн тэр одоо багаа улирлын турш чирээд явах цаг нь өнгөрсөн. Яахав, Рууд ван Нистелройг дэмжээд тоглож бол чадна. Нистелрой гандан бууршгүй бомбардир боловч түүний нас бас л явж байна, урьдынх шигээ улиралд 30 гоол хийхэд хэцүү л болов уу. Хэрвээ Рууд гэмтвэл, формгүй болвол Раул түүнийг орлож, олон гоол хийх нь маш бүрхэг хэрэг. Савиола Реалд туслах нь битгий хэл 1-р багт байх эсэх нь ч эргэлзээтэй байна. Хигуан дажгүй тоглож байгаа ч олон оноог Реалд авчирч өгөх нь юу л бол.
7) Вингер хэрэгтэй байна!
Роббен Реалд байгаа ганц вингер. ”Шилэн хүн” улирлын турш багтаа тусалж чадахгүй, нэг өдөр л гэмтэнэ. Хигуаныг жигүүрт ашиглаж болох ч тэр төвд илүү үр бүтээлтэй. Шнейдер, Ван Дер Ваарт нар талбайн голд тоглолтыг удирдана. Гути, Диарра, Де Ла Ред нар ч мөн л талбайн төвд тоглодог. Жигүүрийн хамгаалагчид довтолгоонд оролцож болно л доо. Гэхдээ Реалд одоо Роберто Карлос байхгүй.

8) Аз үргэлж түших болов уу?
“Висенте Кальдерон”-д 96 дахь минутанд Реал пенальти хийх эрх авч байсан. Ван Нистелрой сүүлийн минутанд гоол хийн, Бетисийг хожиж байсан. Ер нь бол хожоод байгаа ч тийм ч давуу хожиж чадахгүй байгаа. Энэ азтай ч гэмээр байдал улирлын турш үргэлжлэхгүй л болов уу.
9) Криштиану Роналду Манчестерт үлдсэн.
Давид Вилла Валенсидаа, Санти Кацорла Вилльяреалдаа үлдсэн. Ван Дер Ваартаас өөр хэн ч Мадридыг зорихыг хүссэнгүй. Реалд галактико хэрэгтэй байна. Зидан, Фигу, Роналдо шиг.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby spain man » Sat Nov 01, 2008 8:03 pm

Ийм нийтлэл гарчээ ... Хариу бичмээр санагдлаа ...

1. Эхний үндэслэл лигдэх багууд чангарсан гэж .. Сэвиллийн үсчингүүдээс үнэндээ нэр нь л үлдсэн .. Багийн гол Тархи Рамос англи явж, Каптайн нь барсад зүтгэх болсон энэ баг суларсан уу гэхээс сайжраагүй ... Валенсиягийн хувьд томоохон тэст тоглолт бараг л хийгээгүй лигийн сул багуудтай тоглож байна... Виллагаас хэт хамааралтай энэ баг түүнийг гэмтэхэд нуран унана ... Түүнийг барьж чадахад хожил авч чадах мэт ... Шумбагчидийн хувьд алга таших ёстой ... Нягтарч нэг цул болж чадсан баг .. Гэвч тэд Реалыг зогсоож чадах түвшний баг биш ...Тэд талбайдаа тэнцээ авч болох ч Бернабуэгээс оноо горьдох хэрэггүй... Эдгээр багуудийг би арай дорд үзсэн байлаа ч Манайхтай өрсөлдөж чадаж байгаа бол Барсад ч мөн адил үр дүн үзүүлж чадна.. Үнэндээ Барса манайх хоёрын л аль нэг нь тайтл хүртэх нь гарцаагүй ..

2. Барсагийн эргэн ирэлт .. Үнэндээ харахад аймшигтай үр дүнг тэд үзүүлж байна ... Гэхдээ зөвхөн үзүүштэй хөлбөмөгөөр ялдаггүй гэдгийг санах хэрэгтэй ... Валенсиягийн нэгэн адил тэст тоглолт одоохондоо хийж амжаагүй л байна... Сая бүгдэд машиндуулсан Атлетиког эс тооцуул /Камп Ноуд байсан шүү дээ/ ... Тэд ирсэн ч юм уу гүү ч юм уу ... Тийм эсэхийг топ багууд л шалгаж өгнө... Бараг л гуравхан хамгаалагчтай гарч байгаа Пэпийн баг Хамгаалалт сайтай , контердож чаддаг дундаж багийн эсрэг тэснэ гэдэг юу л бол .. Ливер, Челси, Милан, лигийн хувьд манайд саад болно гэдэг байгаа багууд дээр Гетафе, Калдерон дахь Атлетико, Депортивийг нэмж тооцож болно...Мөн нэг юм сануулахад тэдэнд супер орон гаран Валдез байгаа .. Гэхдээ залуухан зоригтой ч туршлагагүй Пэп хаана хүрэхийг би мэдэхгүй ...

3. Хамгаалалт.. Надад сүүлийн 2 жил аварга авсан арын шугамаас хамаагүй илүү санагдаж байгаа... Канна харих болоогүй ...Тэр нэг жил хангалттай топ түвшиндээ тоглоно .. Итали эрс ямар байдгийн жишээг МИланы мальдинигаас харж болно ..Португаль иргэншилтэй бразил залууд маань орон гаран дүгнэлт өгсөнд харамсч байна.. 30 саяаас илүү хэмжээний тоглолт тэр үзүүлж байгаа.. Тэр хэдийнэ учраа олчихсон... Түүнийг оны шилдэг тоглогчийн шагналд нэр дэвшсэнийг харвал хэрхэн тоглож байгааг дүгнэж болох мэт ... Хэйнц үнэндээ асуудал болж байгаа ч түүн шиг дайчин тоглогч багт хэрэгтэй .. Хашир туршлагатай түүнийг байнга алдаад баг алаад байна гэдэгт би лав хувьдаа итгэхгүй ... Нээрэн рамос үлдэх болсныг баяртайгаар дуулгачихья ..

4.Үндэслэлтэй .. Энэ тал дээр Рамос ч гомдоллосон .. Гэхдээ хэдийнэ үндсэн цэвэрлэгч болчихоод байгаа гаго , дайчин шаргуу Снайдер хоёр маань бэртлээс эргэн ирж байна .. Байдал өөрчлөгдөнө.. Тун удахгүй ...

5. Үнэндээ нодлин бол бэртэл ээрснийг бүгд байгаа ч энэн дээр олон долоон зүйл хэлэх шаардлаггүй... Баг бүхэлдээ Аваргуудын лигийн төлөө тэмүүлж байгаа ... Үүнийг улирлын өмнөхөн манайхан хэвлэлд өгсөн ярилцлагандаа бүгд л дурдаж байсан ... Хэрвээ Бид Слд хол явахгүй бол лигд түрүүлэх нь баараггүй ...

6. Харих болоогүй гэдгийг Руудыг гайхалтай тоглолтоороо харуулсаар байгаа гэж найдаж байсан юмсан .. Рауль тэр эцсээ хүртэл тэмцдэг багийн ахлагч .. Игуайн хэдийн багийн топ скорер болчоод байхад болоогүй гэсэн дүгнэлт өгч байдаг ...

7. 2 жилийн өмнө Слд түрүүлсэн миланыг сана л даа тэдэнд ямар вингер байсан юм ... Ер нь бол Шустерийн өөрийнх нь тактик хүчирхэг төвд суурилсан... Тийм биш байсан бол Шустер Робиньог орлох хэн нэгнийг заавал авах байсан биз .. Үгүйдээ л тэр Саф шиг гүриймээр юм ... Роббен ч тэр болгон гараанд гарахгүй байгаагаас үүнийг харж болно.... Хэрэгцээ гарвал бидэнд Дрэнтэ байна... Тэрэнд минут олдохгүй байна гэж би үргэлж бухимдаж байдаг хүн .. Тэр юу хийж чаддагийг Атлетикогийнхэн харсан ... Жигүүрийн хамгаалагчдын хувьд Роберто карлос биднээс явсан ч өөрөө залгамжлагчаа хэмээн хүлээн зөвшөөрсөн Марсело /куле хүнд хүртэл таалагддаг :eek: , кросс нь гоолны дамжуулалт болчоод байдаг Рамос байгаа... Магадгүй бэкс ахын юм наалдсан нь тэр байх ...

8. Бэтис атлетико дээр манайх доминанталж тоглосон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй... Манайх алдсан л бол илүү ихийг хийж чадаж байгаа... Барсагийн 100 гарсан минутанд пен авахад хэн ч аз дурдаагүй ... Мөн ийм стат байгааг харуулчий .. манай 8 тоглолтонд хаалгаруу чиглэсэн цохилт 64 ийг хийсэн нь дунджаар нэг тоглолтонд дунджаар 8 юм... Энэ нь лигийн хамгийн сайн үзүүлэлт .. Барса хаалгаруу 60 цохилт хийж байна гэсэн стат байгаа... Мөн гоолны дамжуулалт 14 байгаа нь нэг тоглолтонд 1,75... Энэ нь мөн л лигийн хамгийн сайн стат ... Барсагийнх 11 байсан ... Өөрөөр хэлбэл бид илүү багийн тоглолттой байна ...

9. Бидний бүрэлдэхүүнд лигийн тайтл, сл авч хүрэхүйц хангалттай одууд байгаа... Снайдер, Ваарт, Рууд, Раул, Диарра, Роббен нарыг хэн одууд биш гэх юм ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby a_odko » Sat Nov 01, 2008 10:36 pm

энэ нийтлэл анх Editorial 10 Reasons Why Madrid Will Win Nothing гээд гоол.ком дээр гараад, доор нь байсан хүмүүсийн сонирхолтой сэтгэгдэлүүдийг уншаад өнгөрч байсан. Харин Испаниа зулуу бас гоё зүйл бичиж, тэгсэн мөн энэ адил энэ нийтлэлийн хариу болох
11 Reasons Why You Should Never Write Off Madrid нийтлэл мөн гоол дээр гарчээ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby spain man » Sat Nov 01, 2008 11:38 pm

Би Барсаг өдөөн хатгалга хийлээ гэж бодсон чинь орчуулга байсийм уу хэхэх ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Lucifer » Sun Nov 02, 2008 12:12 am

энэ нийтлэлийг миний бодлоор анти-мадридиста биш харин төвийг сахисан үүднээс бичсэн гэж ойлгож байна. Ер нь бол ортой л байна. Испани эрийн хариу дээр би өөрийн саналыг нэмэрлэмээр санагдчихлаа. Харин доош нь хийх гэсэн утгаар биш шүү.

1.Энэ улиралд аврагын төлөө 2 баг л өрсөлдөнө, үүн дээр нэмэлт тайлбар хэрэггүй биз. Спейн мантэй санал нэг байна.

2. Барса сайн эхлэлийг тавьж байгаа боловч үүрдийнх гэхэд бас л хэцүү. Улирал эхлэснээс хойш 2 баг супер /гранд/ багуудтай 1-2 удаа л тоглосон. Реал Ювег Буффонгүй байхад дийлээгүй. Гэхдээ тоглолт Дел Алппид болсон болохоор, хариу тоглолтын дараа эргэн ярилцсан нь дээр байх.
Валдез супер хаалгач биш байж болно. Гэхдээ арай ч супер орон гаран бишээ. Улирал эхлэснээс хойш хаалгачийн ноцтой алдаа гаргаагүй л байна. Тэгээд ч хий нь улам бүр гарсаар байгаа. За тэр ч яахав.

3. хамгаалалт дээр бол канна сайн хэдий ч нас дарж байгаа. Хайнце бол арай ч дээ гэмээр л тоглоод байхийн. /Уг нь би аргентинийг дэмждэг болохоор муу тоглож байгааг нь нэг их хармаагүй л байна./ Марселог би яг үнэндээ сайн мэдэхгүй юм. Олимп дээр тоглож байгааг нь харвал ирээдүйтэй сайн юм шиг. Даанч Реал шиг супер багийн үндсэн тоглогч байхад арай л жулдаж байх шиг. Сэлгээнд бол боломжийн.
Рамос бол багаа солихгүй биз дээ. Үнэрхэж байгаад цалингаа тултал нэмүүлээд үлдэнэ биз. Калдерон дахиад Робсон дээр гаргасан шиг алдааг давтахгүй.
Пепе бол сайн тоглож байгаа. Овоо энэ жилээс л үнэндээ тохирсон тоглолтоо үзүүлж эхэллээ.

5. СЛ-ийг бол дээр энэ жил танайх хариуцлагатай тоглох биз дээ. Хэрэв Милан өнгөрсөн улиралд азгүйтэж СЛ-г өнжөөгүй бол та нар аль хэдийн пот 2 руу унах байсан. Юве, Байерн, Милан 3 пот 1 руу орох гэж 1-2 жил болох биз.

6. Раул, Рүүд 2-г супер гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ насыг нь ажиглабал 30-с аль хэдийн давсан. Тэгээд ч жилийн жилд чирч явдаг энэ 2-ийн бензин нь удахгүй дуусна биз дээ.
Игуйн сайн байгаа лдаа. Гэхдээ л тийм найдвартай гэж би лав хэлэхгүй. Танайх бодвол зунаас Бензема, Хунтлаарын аль нэгийг авах биз. Тэгэхгүй л бол довтолгоо бол арай бишээ.

9. Бидний бүрэлдэхүүнд лигийн тайтл, сл авч хүрэхүйц хангалттай одууд байгаа... Снайдер, Ваарт, Рууд, Раул, Диарра, Роббен нарыг хэн одууд биш гэх юм ...

Эдэн дундаас Шнайдер, Рүүд, Раул энэ 3-с бусдыг од гэхэд арай л биш юм аа. Ялангуяа Диарра бол...
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby spain man » Sun Nov 02, 2008 12:39 am

Марселог түрүү жилийн Бернабэуд болсон Эль Классикогоор хараагүй юм уу.. 4-1 дэхэд .. Тэр тоглолтын МОМ оор би хувьдаа Марселог нэрлэмээр байсан... Оролт, цохилт, хамгаалах тал дээр үнэндээ л гайхалтай байсан .. Би ч яаг эль классикогийн дараа Гаго энэ хоёрын аль нэгийг МОМ ээр нэрлэх байх гэж байсан .. Одоо бразилийн шигшээд дуудагдаж тоглодог залуу шд .. Рууд, Раул хоёр энэ жилдээ хангалттай түвшинд тоглоноо ... Ялангуяа Рууд .. Диаррагийн бол танайд байхгүй дм шүү ... Лав л шилдэг дм д тооцогдоно .. Энийг би бардам хэлчий ... Ваарт бол Бундеслигийн нүүр болж байсан залуу .. Бүтэн лиг төлөөлж чадах нэр хүндтэй тоглогчийг од гэхкүү бол өөр хэнийг од гэх үү .. РОббенг би 2004 оны еврогоос хойш од л гэж бодоодийсий шд .. Бэртдэгийг эс тооцуул яах аргагүй л од баймаар юм ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby SAVAGE » Sun Nov 02, 2008 1:00 am

a_odko wrote:энэ нийтлэл анх Editorial 10 Reasons Why Madrid Will Win Nothing гээд гоол.ком дээр гараад, доор нь байсан хүмүүсийн сонирхолтой сэтгэгдэлүүдийг ун*a*д өнгөрч байсан. Харин Испаниа зулуу бас гоё зүйл бичиж, тэгсэн мөн энэ адил энэ нийтлэлийн хариу болох
11 Reasons Why You Should Never Write Off Madrid нийтлэл мөн гоол дээр гарчээ.


хариуг нь орчуулаач хөө...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby ferrarutoroo » Sun Nov 02, 2008 11:32 pm

Ийм нийтлэл гарчээ ... Хариу бичмээр санагдлаа ...

1. Эхний үндэслэл лигдэх багууд чангарсан гэж .. Сэвиллийн үсчингүүдээс үнэндээ нэр нь л үлдсэн .. Багийн гол Тархи Рамос англи явж, Каптайн нь барсад зүтгэх болсон энэ баг суларсан уу гэхээс сайжраагүй ... Валенсиягийн хувьд томоохон тэст тоглолт бараг л хийгээгүй лигийн сул багуудтай тоглож байна... Виллагаас хэт хамааралтай энэ баг түүнийг гэмтэхэд нуран унана ... Түүнийг барьж чадахад хожил авч чадах мэт ... Шумбагчидийн хувьд алга таших ёстой ... Нягтарч нэг цул болж чадсан баг .. Гэвч тэд Реалыг зогсоож чадах түвшний баг биш ...Тэд талбайдаа тэнцээ авч болох ч Бернабуэгээс оноо горьдох хэрэггүй... Эдгээр багуудийг би арай дорд үзсэн байлаа ч Манайхтай өрсөлдөж чадаж байгаа бол Барсад ч мөн адил үр дүн үзүүлж чадна.. Үнэндээ Барса манайх хоёрын л аль нэг нь тайтл хүртэх нь гарцаагүй ..

2. Барсагийн эргэн ирэлт .. Үнэндээ харахад аймшигтай үр дүнг тэд үзүүлж байна ... Гэхдээ зөвхөн үзүүштэй хөлбөмөгөөр ялдаггүй гэдгийг санах хэрэгтэй ... Валенсиягийн нэгэн адил тэст тоглолт одоохондоо хийж амжаагүй л байна... Сая бүгдэд машиндуулсан Атлетиког эс тооцуул /Камп Ноуд байсан шүү дээ/ ... Тэд ирсэн ч юм уу гүү ч юм уу ... Тийм эсэхийг топ багууд л шалгаж өгнө... Бараг л гуравхан хамгаалагчтай гарч байгаа Пэпийн баг Хамгаалалт сайтай , контердож чаддаг дундаж багийн эсрэг тэснэ гэдэг юу л бол .. Ливер, Челси, Милан, лигийн хувьд манайд саад болно гэдэг байгаа багууд дээр Гетафе, Калдерон дахь Атлетико, Депортивийг нэмж тооцож болно...Мөн нэг юм сануулахад тэдэнд супер орон гаран Валдез байгаа .. Гэхдээ залуухан зоригтой ч туршлагагүй Пэп хаана хүрэхийг би мэдэхгүй ...

3. Хамгаалалт.. Надад сүүлийн 2 жил аварга авсан арын шугамаас хамаагүй илүү санагдаж байгаа... Канна харих болоогүй ...Тэр нэг жил хангалттай топ түвшиндээ тоглоно .. Итали эрс ямар байдгийн жишээг МИланы мальдинигаас харж болно ..Португаль иргэншилтэй бразил залууд маань орон гаран дүгнэлт өгсөнд харамсч байна.. 30 саяаас илүү хэмжээний тоглолт тэр үзүүлж байгаа.. Тэр хэдийнэ учраа олчихсон... Түүнийг оны шилдэг тоглогчийн шагналд нэр дэвшсэнийг харвал хэрхэн тоглож байгааг дүгнэж болох мэт ... Хэйнц үнэндээ асуудал болж байгаа ч түүн шиг дайчин тоглогч багт хэрэгтэй .. Хашир туршлагатай түүнийг байнга алдаад баг алаад байна гэдэгт би лав хувьдаа итгэхгүй ... Нээрэн рамос үлдэх болсныг баяртайгаар дуулгачихья ..

4.Үндэслэлтэй .. Энэ тал дээр Рамос ч гомдоллосон .. Гэхдээ хэдийнэ үндсэн цэвэрлэгч болчихоод байгаа гаго , дайчин шаргуу Снайдер хоёр маань бэртлээс эргэн ирж байна .. Байдал өөрчлөгдөнө.. Тун удахгүй ...

5. Үнэндээ нодлин бол бэртэл ээрснийг бүгд байгаа ч энэн дээр олон долоон зүйл хэлэх *a*рдлаггүй... Баг бүхэлдээ Аваргуудын лигийн төлөө тэмүүлж байгаа ... Үүнийг улирлын өмнөхөн манайхан хэвлэлд өгсөн ярилцлагандаа бүгд л дурдаж байсан ... Хэрвээ Бид Слд хол явахгүй бол лигд түрүүлэх нь баараггүй ...

6. Харих болоогүй гэдгийг Руудыг гайхалтай тоглолтоороо харуулсаар байгаа гэж найдаж байсан юмсан .. Рауль тэр эцсээ хүртэл тэмцдэг багийн ахлагч .. Игуайн хэдийн багийн топ скорер болчоод байхад болоогүй гэсэн дүгнэлт өгч байдаг ...

7. 2 жилийн өмнө Слд түрүүлсэн миланыг сана л даа тэдэнд ямар вингер байсан юм ... Ер нь бол Шустерийн өөрийнх нь тактик хүчирхэг төвд суурилсан... Тийм биш байсан бол Шустер Робиньог орлох хэн нэгнийг заавал авах байсан биз .. Үгүйдээ л тэр Саф шиг гүриймээр юм ... Роббен ч тэр болгон гараанд гарахгүй байгаагаас үүнийг харж болно.... Хэрэгцээ гарвал бидэнд Дрэнтэ байна... Тэрэнд минут олдохгүй байна гэж би үргэлж бухимдаж байдаг хүн .. Тэр юу хийж чаддагийг Атлетикогийнхэн харсан ... Жигүүрийн хамгаалагчдын хувьд Роберто карлос биднээс явсан ч өөрөө залгамжлагчаа хэмээн хүлээн зөвшөөрсөн Марсело /куле хүнд хүртэл таалагддаг , кросс нь гоолны дамжуулалт болчоод байдаг Рамос байгаа... Магадгүй бэкс ахын юм наалдсан нь тэр байх ...

8. Бэтис атлетико дээр манайх доминанталж тоглосон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй... Манайх алдсан л бол илүү ихийг хийж чадаж байгаа... Барсагийн 100 гарсан минутанд пен авахад хэн ч аз дурдаагүй ... Мөн ийм стат байгааг харуулчий .. манай 8 тоглолтонд хаалгаруу чиглэсэн цохилт 64 ийг хийсэн нь дунджаар нэг тоглолтонд дунджаар 8 юм... Энэ нь лигийн хамгийн сайн үзүүлэлт .. Барса хаалгаруу 60 цохилт хийж байна гэсэн стат байгаа... Мөн гоолны дамжуулалт 14 байгаа нь нэг тоглолтонд 1,75... Энэ нь мөн л лигийн хамгийн сайн стат ... Барсагийнх 11 байсан ... Өөрөөр хэлбэл бид илүү багийн тоглолттой байна ...

9. Бидний бүрэлдэхүүнд лигийн тайтл, сл авч хүрэхүйц хангалттай одууд байгаа... Снайдер, Ваарт, Рууд, Раул, Диарра, Роббен нарыг хэн одууд биш гэх юм ...
Ийм нийтлэл гарчээ ... Хариу бичмээр санагдлаа ...

1. Эхний үндэслэл лигдэх багууд чангарсан гэж .. Сэвиллийн үсчингүүдээс үнэндээ нэр нь л үлдсэн .. Багийн гол Тархи Рамос англи явж, Каптайн нь барсад зүтгэх болсон энэ баг суларсан уу гэхээс сайжраагүй ... Валенсиягийн хувьд томоохон тэст тоглолт бараг л хийгээгүй лигийн сул багуудтай тоглож байна... Виллагаас хэт хамааралтай энэ баг түүнийг гэмтэхэд нуран унана ... Түүнийг барьж чадахад хожил авч чадах мэт ... Шумбагчидийн хувьд алга таших ёстой ... Нягтарч нэг цул болж чадсан баг .. Гэвч тэд Реалыг зогсоож чадах түвшний баг биш ...Тэд талбайдаа тэнцээ авч болох ч Бернабуэгээс оноо горьдох хэрэггүй... Эдгээр багуудийг би арай дорд үзсэн байлаа ч Манайхтай өрсөлдөж чадаж байгаа бол Барсад ч мөн адил үр дүн үзүүлж чадна.. Үнэндээ Барса манайх хоёрын л аль нэг нь тайтл хүртэх нь гарцаагүй ..

2. Барсагийн эргэн ирэлт .. Үнэндээ харахад аймшигтай үр дүнг тэд үзүүлж байна ... Гэхдээ зөвхөн үзүүштэй хөлбөмөгөөр ялдаггүй гэдгийг санах хэрэгтэй ... Валенсиягийн нэгэн адил тэст тоглолт одоохондоо хийж амжаагүй л байна... Сая бүгдэд машиндуулсан Атлетиког эс тооцуул /Камп Ноуд байсан шүү дээ/ ... Тэд ирсэн ч юм уу гүү ч юм уу ... Тийм эсэхийг топ багууд л шалгаж өгнө... Бараг л гуравхан хамгаалагчтай гарч байгаа Пэпийн баг Хамгаалалт сайтай , контердож чаддаг дундаж багийн эсрэг тэснэ гэдэг юу л бол .. Ливер, Челси, Милан, лигийн хувьд манайд саад болно гэдэг байгаа багууд дээр Гетафе, Калдерон дахь Атлетико, Депортивийг нэмж тооцож болно...Мөн нэг юм сануулахад тэдэнд супер орон гаран Валдез байгаа .. Гэхдээ залуухан зоригтой ч туршлагагүй Пэп хаана хүрэхийг би мэдэхгүй ...

3. Хамгаалалт.. Надад сүүлийн 2 жил аварга авсан арын шугамаас хамаагүй илүү санагдаж байгаа... Канна харих болоогүй ...Тэр нэг жил хангалттай топ түвшиндээ тоглоно .. Итали эрс ямар байдгийн жишээг МИланы мальдинигаас харж болно ..Португаль иргэншилтэй бразил залууд маань орон гаран дүгнэлт өгсөнд харамсч байна.. 30 саяаас илүү хэмжээний тоглолт тэр үзүүлж байгаа.. Тэр хэдийнэ учраа олчихсон... Түүнийг оны шилдэг тоглогчийн шагналд нэр дэвшсэнийг харвал хэрхэн тоглож байгааг дүгнэж болох мэт ... Хэйнц үнэндээ асуудал болж байгаа ч түүн шиг дайчин тоглогч багт хэрэгтэй .. Хашир туршлагатай түүнийг байнга алдаад баг алаад байна гэдэгт би лав хувьдаа итгэхгүй ... Нээрэн рамос үлдэх болсныг баяртайгаар дуулгачихья ..

4.Үндэслэлтэй .. Энэ тал дээр Рамос ч гомдоллосон .. Гэхдээ хэдийнэ үндсэн цэвэрлэгч болчихоод байгаа гаго , дайчин шаргуу Снайдер хоёр маань бэртлээс эргэн ирж байна .. Байдал өөрчлөгдөнө.. Тун удахгүй ...

5. Үнэндээ нодлин бол бэртэл ээрснийг бүгд байгаа ч энэн дээр олон долоон зүйл хэлэх *a*рдлаггүй... Баг бүхэлдээ Аваргуудын лигийн төлөө тэмүүлж байгаа ... Үүнийг улирлын өмнөхөн манайхан хэвлэлд өгсөн ярилцлагандаа бүгд л дурдаж байсан ... Хэрвээ Бид Слд хол явахгүй бол лигд түрүүлэх нь баараггүй ...

6. Харих болоогүй гэдгийг Руудыг гайхалтай тоглолтоороо харуулсаар байгаа гэж найдаж байсан юмсан .. Рауль тэр эцсээ хүртэл тэмцдэг багийн ахлагч .. Игуайн хэдийн багийн топ скорер болчоод байхад болоогүй гэсэн дүгнэлт өгч байдаг ...

7. 2 жилийн өмнө Слд түрүүлсэн миланыг сана л даа тэдэнд ямар вингер байсан юм ... Ер нь бол Шустерийн өөрийнх нь тактик хүчирхэг төвд суурилсан... Тийм биш байсан бол Шустер Робиньог орлох хэн нэгнийг заавал авах байсан биз .. Үгүйдээ л тэр Саф шиг гүриймээр юм ... Роббен ч тэр болгон гараанд гарахгүй байгаагаас үүнийг харж болно.... Хэрэгцээ гарвал бидэнд Дрэнтэ байна... Тэрэнд минут олдохгүй байна гэж би үргэлж бухимдаж байдаг хүн .. Тэр юу хийж чаддагийг Атлетикогийнхэн харсан ... Жигүүрийн хамгаалагчдын хувьд Роберто карлос биднээс явсан ч өөрөө залгамжлагчаа хэмээн хүлээн зөвшөөрсөн Марсело /куле хүнд хүртэл таалагддаг :eek: , кросс нь гоолны дамжуулалт болчоод байдаг Рамос байгаа... Магадгүй бэкс ахын юм наалдсан нь тэр байх ...

8. Бэтис атлетико дээр манайх доминанталж тоглосон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй... Манайх алдсан л бол илүү ихийг хийж чадаж байгаа... Барсагийн 100 гарсан минутанд пен авахад хэн ч аз дурдаагүй ... Мөн ийм стат байгааг харуулчий .. манай 8 тоглолтонд хаалгаруу чиглэсэн цохилт 64 ийг хийсэн нь дунджаар нэг тоглолтонд дунджаар 8 юм... Энэ нь лигийн хамгийн сайн үзүүлэлт .. Барса хаалгаруу 60 цохилт хийж байна гэсэн стат байгаа... Мөн гоолны дамжуулалт 14 байгаа нь нэг тоглолтонд 1,75... Энэ нь мөн л лигийн хамгийн сайн стат ... Барсагийнх 11 байсан ... Өөрөөр хэлбэл бид илүү багийн тоглолттой байна ...

9. Бидний бүрэлдэхүүнд лигийн тайтл, сл авч хүрэхүйц хангалттай одууд байгаа... Снайдер, Ваарт, Рууд, Раул, Диарра, Роббен нарыг хэн одууд биш гэх юм ...


Real chansaatai bga esehiig ni today oroinii togloltiig harj baij l boliy. Bugdengiinh ni setgegdeliig unshlaa. Bi bol real muudaj bga gej helmeer bna. Hamgaalalt bol muu bga. Toglolt bolgond l olon gool aldaj bga sh de. tentene geed taachihy
ferrarutoroo
 
Posts: 15
Joined: Sat Feb 02, 2008 3:01 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Чуугий » Mon Nov 03, 2008 6:52 am

Алмериатай тэнцэж...
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby kayo » Mon Nov 03, 2008 9:17 am

Реалыханг өчигдөр хальт харсан,ерөөс олигтой довтолгоо харагдахгүй байна лээ,Раул л аргагүй буурь зааж хийсэн дээ,сүүлийн 2 тоглолтонд 1 хожигдол,1 тэнцээ.Энэ бараг л Цоомоогийн бичсэн шалтгаануудыг батлаад өгж байна даа
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Mr S » Mon Nov 03, 2008 9:45 am

chuugii wrote:Алмериатай тэнцэж...


даанч Испани эр........... нэг юм гаргаж ирснээ л бидэн руу дайраад бсийм аа.......
Алмэрияг барахгуй бжийж..........

топ багуудтай тоглож чансаагаа харуулах хэрэгтэй ч.......... /нэг л тоглолт биз дээ/
дундаж болон миа багаа дийлэхгуйгээр аварга болох боломжгуй ш дээ гэжж...........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Lucifer » Mon Nov 03, 2008 11:56 am

Ашгүй тэнцсэн байна. Би ч тоглолтын төгсгөлд азны гоол орчих болов уу гэж айж байлаа шдээ. Рүүд тоглоогүй болохоор оноо алдах байх гэж найдаж байснаар боллоо. :RD

Танайх Дренте, Савиола, Метзелдерийг өвлийн цонхоор явуулна гэсэн байхийн үээн үү.
Уг нь Савиолаг аль зун явуулах байсийн. Хөөрхий танай банзыг сайн халаалаа шүү
Don’t argue with idiots. They drag you down to their level and beat you with experience
Lucifer
Culé
Culé
 
Posts: 2004
Joined: Tue Mar 06, 2007 11:10 am
Location: D@RK S!DE

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Moza » Mon Nov 03, 2008 12:24 pm

Tiim bna. Deer ni Javi Garcia nemegdej bna. Drenthe ug ni heregtei l um daa.
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby poseidon » Mon Nov 03, 2008 2:29 pm

drentheg yavuulbal manaih avaasai :mrgreen:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Barcik » Mon Nov 03, 2008 3:15 pm

poseidon wrote:drentheg yavuulbal manaih avaasai :mrgreen:

Тоглож байгаа байлгүй дээ... Ойрд чинь юу болчихов оо энэ Барса фэнүүд... Саяхан нэг нь бас л Марсэлог тэнгэрт гартал нь магтаад л, Пэпийг муулаад яваад байсан, одоо энд бас нэг нь миэрдагийн замен, рэжэктийг авчихаасай болчихсон явна...
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Moza » Mon Nov 03, 2008 4:08 pm

Naad Drenthe chini 2007 onii europiin shildeg zaluu toglogch shuu.
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby spain man » Mon Nov 03, 2008 4:29 pm

Нууцхан манай тоглогчдыг харж явдаг хүмүүс олон бна шүү гэгэгэг ...

За тэр яах уу ... Алмериатай тэнцчихлээ .. Тоглолт үзэж чадаагүй ээ .. Мэдэх ч юм алга.. Шустер нилээн бухимдсан сурагтай ... Сэвэж , Сейкони одко эднүүс тайлбар хийгээч хэхэх ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Seikoni » Mon Nov 03, 2008 5:48 pm

бөөн боломж л гаргасан баатрууд юм шиг байна шд.. тэгээд 83 дахь минутанд хариу гоол алдчихаж.. Алмериа нутаг дээрээ гайгүй л байгаа юм шиг байна... Роббэн болхоор тоглолтын дараа ярилцлаган дээр ичгүүр гэж хэлсэн байна, энэ довтолгоо нэг л чиг болж өгөхгүй л байна даа..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Moza » Mon Nov 03, 2008 5:54 pm

Raul iin gooliig youtube eer harlaa. Higuian ch goyo damjuulj...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Seikoni » Mon Nov 03, 2008 5:56 pm

за одоо бүгдийг мартаад Ювэгээс гурван оноо салгах маш чухал байна.. Шустер нэг онцгой юм бодож олсон буй заа.. Рүүдийг сүүлийн тоглолтонд ашигласангүй, Рүүд энэ тоглолтонд фрэш байх нь.. харин Пэпэ гэмтчихлээ, түүний оронд Мэтцийг гаргана гэхээр бараг гараанд гараагүй хүн форм энэ тэр хэцүү л байна, Хэйнцэг гаргахаар бас л найдвар багатай гэхдээ ямар ч арга алга.. Довтолгоог л нэг пассионоор цэнэглээд өгвөл.. :spain
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: Хала Мадрид :::2008-2009:::

Postby Nobun@g@ » Mon Nov 03, 2008 7:57 pm

Хигуайн үнэхээр сайн байсан. Зүтгэлтэй гоё тоглож байсан. Даан ч төгсгөл байхгүй байсан. Хигуайн суух хүртэл нэлээд довтлж байгаад, оронд нь Ваарт орж ирээд, удалгүй Шнэйдэр Гутигээр солигдоод л. Тэгээд л Алмэриа довтлоод л. Дунд нэг алдаa гаргасныг нь ашиглачихсан.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 54 guests
cron