Бенеамата 2008-2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Өнгөрсөн улирлын шилдэг тоглогч хэн бэ?

1. Хулио Сезар
9
27%
2. Майкон
3
9%
3. Станкович
1
3%
4. Ибрахимович
20
61%
 
Total votes : 33

Re: Бенеамата 2008-2009

Postby Цоомоо » Tue Dec 02, 2008 4:11 pm

el payaso wrote:
xb wrote:Сэдэв дээр бичиж байгаа гишүүдийн ихэнх нь шинэ юм дуулгах, санал бодлоо солилцож яриа өрнүүлэх гэхээсээ илүү буруу бүхэн, муу муухай болгон Интэр гэсэн шиг л юм бичихээр заримдаа залхах юм. Харин урам өгсөн Цоомоод баярлалаа.

.. энэ жил Юве гараад ирлээ Милан ч шинэчлэл хийх гэж их оролдож байна... Лацио, Наполи чангарч байна... магадгүй энэ жил Интерийн түрүү авч болох сүүлийн жил нь...

Юве гараад ирсэн нь үнэн ч миний бодлоор аваргын төлөө өрсөлдөх баг биш, ойрын 2 жилдээ. Недвед, Дель Пьеро 2 агуу тоглогч ч гэсэн бүтэн улирлын турш 2 фронтод багаа чирээд байж чадахгүй байх. Одоогоор Ювег хөдөлгөж байгаа нь энэ 2 л байна...Недвед Дель Пьерогоос өөр лидертэй болж, шинэчлэгдсэнийхээ дараа л аваргын төлөө үзэх байх даа...Ер нь тэгээд Трезеге энэ тэр гээд нэлээн ахимаг насны баг шүү дээ...
Миланд Ронни яахав болж байна. Харин Шева одоо энд, ер нь Араб, Америкаас өөр газар хэрэггүйн биш үү...Ер нь ямар ч баг шинэчлэгдсэн даруйдаа л шууд сайн тоглодоггүй, Миланд ч бас 2 жил хэрэгтэй л байх...
Лацио, Наполи ч юм уу тиймэрхүү багууд, ганц Италид ч биш, ер нь ямар ч топ лигт түрүүлэхгүй гэж бодож байна. Нэг улирал гайгүй тоглосон тоглогч нарыг нь баян, том багууд нь шууд л хуваагаад хүртчихэж байнашд...
Интер Италидаа бол энэ 2 жилд баараггүй л босоо гэж бодоод байгаамдаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Maslo » Tue Dec 02, 2008 4:14 pm

Цоомоотой бол санал нэг байна. Juve шинэ үеээ гаргаж ирж байж л үзэх байх. Милан ч гэсэн ер нь одоо л Loading... хийж байгаа баг. Интер одоохондоо бүх зүйлээрээ илүү байгаа. Тэгээд эцэст JM-ээс их шалтгаална л даа
One United
User avatar
Maslo
United Forever
 
Posts: 2560
Joined: Sun Jun 04, 2006 2:56 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby ТӨӨГӨӨ » Tue Dec 02, 2008 4:21 pm

энэ жилдээ бол скудэттo бол тодорхой шд! моурино бнуу? манчини бнуу? thug_uu бнуу хамаaгүй хэн ч бсан угасаа түрүүлэх нь тодорхой! харин дараа жилээс энэ милан ювэ этэр ядгийм бгаан
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Tue Dec 02, 2008 4:46 pm

el payaso wrote:
xb wrote:Сэдэв дээр бичиж байгаа гишүүдийн ихэнх нь шинэ юм дуулгах, санал бодлоо солилцож яриа өрнүүлэх гэхээсээ илүү буруу бүхэн, муу муухай болгон Интэр гэсэн шиг л юм бичихээр заримдаа залхах юм. Харин урам өгсөн Цоомоод баярлалаа.

би ч гэсэн санал бодлоо солилцоод л Интер 7н жил сериа ад доминант байж чадахгүй гэж хэлж байна хэхэхэ... би ер нь заавал интерийг дэмжиж бичих ч албатай биш ккк... лион бол зөв бодлого менежментээр доминант байгаа... харин интер юве унаагүй байсан бол өдийд нэг ч түрүүгүй л байх байсан... 20н жил скудеттог хүлээж байна гээд байж л байх байсан... Ювегийн уналт Миланы оноо хасуулалт... тэгээд Виера Ибра Интерт ирж тэгээд л Интер мандчихсан... энэ жил Юве гараад ирлээ Милан ч шинэчлэл хийх гэж их оролдож байна... Лацио, Наполи чангарч байна... магадгүй энэ жил Интерийн түрүү авч болох сүүлийн жил нь...

Чи тэгээд юү гэхгээд байгаа юм. Хачин чаг чаг гэсэн бичлэг хийгээд. Тэр Милан Ювэ-гийн уналтад манайх тэгээд буруутай юм уу?? Чиний Интерт дургүй нь тэрэндээ л байдаг юм байгаа биз :grin: . Интерийг дэмждэг цөөн хэдэн фанат байдаг юм шүү. 7 дараалаад лигдээ түрүүлчихвэл чи харин хэлсэн амандаа хүрч чадахгүй биз. Орон гаран, хожсон хожигдсон ч багаа сэтгэл зүрхээрээ дэмжээд л явж байна. Харин ч лигийнхээ бусад өрсөлдөгч багуудаа CL-д болон бусад тэмцээнүүдэд байнга л дэмждэг шд.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby Хашка » Tue Dec 02, 2008 6:36 pm

Оноодор манай хаалгач Francesco Toldo-гийн 37 насны торсон одор болж байна.
Клубын Еронхийлогч Massimo Moratti Наполитой тоглосон тоглолтын дараа дараах ярилцлагыг өгчээ.
Фэнүүд өнөөдөр цөөхөн байсан нь өмнөх тулаанд ялагдсантай холбоотой, мэдээж ихэнх хүн биднийг ялна гэдэгт итгэж байсан. Дараа дараагийн тоглолтонд сайн байвал бас шилдэг тоглогчид бэртэл гэмтэлгүй байвал стадион дүүрэх нь асуудал биш, бид фэнүүддээ зориулж олон зүйлийг бэлтгэж байгаа.
Өвлийн солилцооны хувьд тодорхой төлөвлөсөн зүйлгүй байгаа Марилог явуулах бодолгүй байгаа бас дурджээ.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Dec 03, 2008 8:28 am

Баруун солгойгүй магтаад бай гэсэн хүн байхгүй л дээ.

фэнүүдийн хувьд гэвэл том тоглолтуудад хангалттай сайн ирж байгаа. Ювэ дээр гэхэд л дүүрэн буюу 80000 гаран хүн ирсэн. АЛ-д тийм ч алдартай том багуудтай таараагүй болохоор ирж тоглолт үзэх хүн цөөн байсан байх
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Thu Dec 04, 2008 8:12 am

Калчиогийн шилдэг 10 солгой тоглогч
Манайхаас үүнд 4 тоглогч багтаж

10. Антонио Кабрини - Италийн шилдэг зүүн жигүүрийн хамгаалагчдын нэг. Шигшээ багтаа 73 тоглолт хийж 9 гоол хийж байсан. Гэсэн ч мань эр 82 оны ДА-н финалт торгуулийн цохилт алдаж байж.

9. Жорж Хажи - Брешиаг А лигт оруулахад чухал үүрэг гүйцэтгэж байсан, уг багийнхаа бүх үеийн шилдэг тоглогчдын нэг. 94 оны дэлхийн аваргад Колумбын эсрэг 37 метрийн орчмоос гайхалтай цохиж гоол хийсэн байдаг.
тухайн үедээ шигшээ багийнхаа симбол болж байсан. би хувьдаа 2000 оны ЕА-н Румын - Английн тоглолтын дараа хүмүүс Хажигүй Румын Бекхэмтэй Англиас хүчтэй гэцгээж байсныг санаж байна. Тэр үед Бекхэм торгон ирэн дээрээ байсан.

8. Зико - Цагаан Пеле. Үнэндээ түүнд баруун, зүүн хөлний ялгаа бараг байхгүй. 80-аад оны сери А-н шилдэг тоглогчдын нэг. Удинид ердөө 2 улирал тоглохдоо 39 тоглолтонд 22 гайхамшигт гоол хийж байсан. Гэхдээ хагас хамгаалагчаар. Түүний цохилтууд нь түүний нэрийн хуудас. Ялангуяа гэнэтийн хүчтэй цохилтууд нь

7. Синиша Михайлович- 98 онд Лациод байхдаа хуучин баг болох Сампдориагийн эсрэг чөлөөт цохилтоос хийсэн түүний хэт-трик түүнийг А лигийн агуу чөлөөт цохигч болохыг дархалж өгсөн. 2006 онд Интэрт байхдаа 27 дахь чөлөөт цохилтын гоолоо хийсэн нь мэдээж рекорд

6. Беппе Сигнори- 90-ээд оны дундуурх Лациод 107 гоолыг 152 тоглолтонд хийж байсан. Түүний нэг том онцлог нь тэрээр тоглохдоо маш жижиг размертай шипи өмсдөг байж. Учир нь бөмбөгөнд хүрэхдээ, түүнийг мэдэрч цохихдоо. Өөнийхээ ч тусыг гаргаж 3 удаа лигийн мэргэн буудагч болж байж

5. Кристиан Вьери- Жинхэнэ гладиатор, өршөөлгүй алуурчин. 98, 02 оны ДА-д 9 гоол хийж Италийн нүүрийг тахалж байсан, 99 онд дэлхийн хамгийн үнэтэй тоглогч болж Интэрт ирсэн. Үүнийг нь жилийн дараа Креспо эвдэж байсан. Зөвхөн Интэрт 144 тоглолтод 103 гоол хийж байсан. Зөөн хүлний цохилт нь үхлийн, баруун хөлний цохилт нь аймшгийн

4. Роберто Карлос- Хуучин Интэрийн хамгаалагч. Асар хүчтэй цохилттой. Хурд нь 170 км/ц хүрч байсан нь гайхалтай. Өөрөө ч цохилтынхоо талаар Бекхэмийн цохилтоос нарийн гэдгийг нь хэлж мэдэхгүй юм, харин ямар ч байсан түүнийхээс хүчтэй гэж байсан удаатай. түүний гуяыг нь хэмжиж үзэхэд 60см байсан гэдэг !!!!!

3. Жижи Рива- Каглъяригийн домогт тоглогч. Багийнхаа 315 тоглолтон 162 гоол хийж байсан. Шигшээ багтаа зөвхөн 42 тоглолтонд 35 гоол хийж байжээ. Нэг удаа Түүний зүүн хөлний цохилт нь нэг залуугийн гарыг гэмтээж байсан нь өдий хүртэл ам дамжин яригдсаар. Мамма миа !!

2. Жиансинто Факкетти- Гранд Интэрийн симбол, багийн ахлагч. Шигшээ багтаа тоглосон тоглолтын тоо ч дээгүүрт орох үзүүлэлт. Анхны жигүүрийн довтлох чиглэлийн хамгаалагч. Түүний зарим гоолууд нь багтаа амин чухал хожлуудыг авчирч байсан. Түүний гоолны кроссууд ч тоогоо алдсан олон.

1. Диего Марадона- Карьерынхаа 352 гоолын 320-с багагүКалчиогийн шилдэг 10 солгой тоглогчид. Манайхаас 1. Диего Марадона- Карьерынхаа 352 гоолын 320-с багагүйг зүүн хөлөөрөө хийж байсан. Дэлхийн аварга, Наполигийн домог. Түүний 10 номерыг Наполи баг нь дархалсан байдаг.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Thu Dec 04, 2008 9:34 am

Сайхан мэдээлэл байна :eek:
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Thu Dec 04, 2008 11:16 am

xb wrote:5. Кристиан Вьери- Жинхэнэ гладиатор, өршөөлгүй алуурчин. 98, 02 оны ДА-д 9 гоол хийж Италийн нүүрийг тахалж байсан, 99 онд дэлхийн хамгийн үнэтэй тоглогч болж Интэрт ирсэн. Үүнийг нь жилийн дараа Креспо эвдэж байсан. Зөвхөн Интэрт 144 тоглолтод 103 гоол хийж байсан. Зөөн хүлний цохилт нь үхлийн, баруун хөлний цохилт нь аймшгийн


Баруун солгойг нь ч тухайн үед анзаардаггүй байж гэхдээ л анх хөлбөмбөг сонирхож эхлэхэд анхны том сэтгэгдэл үлдээж байсан тоглогч... :eek:
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby Mr S » Thu Dec 04, 2008 11:24 am

Атлетико-д бхдаа нуурний шугам /бараг л булангийн тэр хавиас/ дээрээс ошиглоод гоолдчихож бх билээ........... тухайн уедээ ч мундаг гар бсан шуу..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby Nobun@g@ » Thu Dec 04, 2008 4:04 pm

Цоомоо wrote:Үнэндээ хб-ээс өмнө Интерийн топик бараг бичлэггүй л байдаг байсан. Харин одоо бол хб-ын бичлэгүүд энд олон хүнийг оруулж байгаа гэж боддог, би лав байнга л уншдаг.


xb wrote:Би бодохдоо өөрийгөө бусдаас онцгойроод байх юм бичдэггүй гэж боддог. Хэн нэгнийг болоод аль нэг багийн талаар элдвийн юм бичээгүй шүү дээ.
Нэг хүний бичсэнийг нь орчуулаад бичсийн. Тэрэн дээр нь Интэр Лион шиг олон жил аваргалж магадгүй гэсэн байсан. Тэгсэн л танайх Лион шиг доминант хийх юм уу тээ гээд л, ядаж дербигийн багуудаа хожиж түрүүлээд доминант хийнэ гэж ярь гээд л би болоод манайхан тэрийг нь бичсэн юм шиг л бичих юм.
Яагаад? юм ун*a*д ойлгодоггүй хүмүүс форумддаг гэж бодохгүй байна. Надад болоод багт минь дургүйдээ л жаахан муулаад биччихье гэсэн шиг л харагдаж байна.

Сэдэв дээр бичиж байгаа гишүүдийн ихэнх нь шинэ юм дуулгах, санал бодлоо солилцож яриа өрнүүлэх гэхээсээ илүү буруу бүхэн, муу муухай болгон Интэр гэсэн шиг л юм бичихээр заримдаа залхах юм. Харин урам өгсөн Цоомоод баярлалаа.


Хэхэ уг нь бол уншдаг нь зөндөө л байдаг байх л даа. Би ч бас дандаа л уншдаг юм. Гэхдээ саналаа бодлоо бичих гэхээр л нэг л болж өгөхгүй байгаад байх юм. Магтаж л бичихгүй бол зүгээр бодлоо хэлэхээр л болохоо байчихаад байх юм лд. :mrgreen:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Fri Dec 05, 2008 7:33 pm

Вьеира он гартал тоглохгүй болж. Бэртэл нь сэдэрч. Харин Киву маань багтайгаа бэлтгэлд гарч ашгүй.

Мариог биеэ дайчлахгүй байна гэж Моу хэлээд байсан. Түүний талаар: тэр бэлтгэлээ 50% тай хийхэд л тэр дэлхийн шилдгүүдийн нэг болно. Гэтэл одоо 25% тай ч хийхгүй байна гэж. Креспо ч гэсэн авъяас байхад хангалтгүй, би надаас сайн олон тоглогчидтой дайралдаж байсан. Тэд сайн хөдөлмөрлөдөггүй болохоор тэднээс юу ч гардаггүй байсан гэж.

Мунтари Ессеинийг Интэрт ирэхүүлэхийг хүсч, санал болгож. Бид хамтдаа шигшээ багтаа хамт тоглодог, ах дүүс шиг л байдаг гэх мэт.
Мөн Роналду гэсэн мэдээ цацагдаад байсан. Энэ ч худлаа цуу биз. Түүнийг авахад маш их мөнгө зарна, тэгээд ч манайх хангалттай бүрэлдэхүүнтэй баг.
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Sat Dec 06, 2008 6:18 pm

Өнөөдөр Ромд бас чанга учраатай үзнэ... Моуриньо хэвлэлийн хуралд хэлэхдээ:
Image
Лацио: "Сан Сиро дахь ялалтынх нь дараа тэднээс том хожил авахыг хүлээж байна. Зарате бол Лацио бишээ тэд нэг хүний баг биш. Тэд зохион байгуулалт сайтай багийн тоглолт үзүүлдэг. Хэцүү тоглолт болно."

Скуадын талаар: "Та нар байнга дуудагдсан, дуудагдаагүй тоглогчдын талаар асуудаг. Энэ асуултанд хариулах нь миний хувьд амархан. Би Куарежмаг дуудсан учир нь тэр бэлтгэл дээр гайхалтай байгаа. Харин Адрианог дуудаагүй учир нь тэр 2 хоног өвчтэй байснаас бэлтгэл сайн хийж чадаагүй. Мариог өнөөдөр 2-р багт тоглуулна тэр Сери А тоглох Примаверад тоглох ондоо гэдгийг мэдэх нь түүний тоглолтонд хэрэгтэй магадгүй тэр мягмарт Вердерийн эсрэг тоглож болох юм."

Куарежма сүүлийн хэдэн тоглолтонд дуудагдахгүй байсан өнөөдөр сайн тоглох байхаа Марио залуу тоглогч бэлтгэлээ мундаг хийгээд байвал түүнд их боломж байгаа... Ирэх өвөл наймаа хийхгүй нь дээ Моуриньо скуад хангалттай олон байгаагаа хэлсээр хэрвээ бусад багууд том наймаа хийвэл би ч хийхийг хүснэ энэ тэр гэж...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Sun Dec 07, 2008 2:34 am

Куэрэсма миний дуртай тоглогч нарын нэг :eek: . Хүссэн тоглолтыг минь үзүүлэхгүй байгаа ч тоглолты нь харахад үнэн урамтай байдаг. Форумын нэг лаг эксперт Куэрэсмаг оверрэйтэд тоглогч энээ тэрээ гээд л байдаг юм :mrgreen:. Лациотой хийх тоглолтонд дуудагдсан байна. Бас л эвгүй баг шүү. Хожих биз ээ :gold
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby enkuna » Sun Dec 07, 2008 5:39 pm

Лацио Рома 0:3 Интер Милан
Моуриньо ч хэлсэндээ хүрч талбайд нь сайхан хожил авч...
Самуел Мунтари-н кроссыг цөм мөргөн тоглолтыг давуу талтайгаар эхлүүлж... Круз эхний үед бэртэж Креспо сэлгээгээр тоглосноор улирлын 4 дэх лигийг тоглолтондоо орж байгаа нь энэ... Лациогын Пандев бас бэртсэн байсан... 2 дахь гоолыг Майконы кроссыг Лацио хамгаалагч Диаките Креспо-н өмнүүр ороол гоолдчихов... Тоглолтын төгсгөлийг Камбиассо-н чөлөөт цохилтыг Ибра мөргөж тавив энэ нь түүний улирлын 8 дахь лигийн гоол... Лациогын Коларов чөлөөтөөс гоолдсон ч шүүгч тооцсонгүй... Ингээд тоглолт дуусч Интер 9 онооны зөрүүтэйгээр лигээ тэргүүлж эхлэв...
Image
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Бенеамата 2008-2009

Postby *R9* » Sun Dec 07, 2008 6:23 pm

Андерсонг сонирхсон байна. Андерсон Италийн лигийг жаал магтсан байна.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Dec 08, 2008 7:15 am

sanjaa wrote:Андерсонг сонирхсон байна. Андерсон Италийн лигийг жаал магтсан байна.



Андерсоныг сонирхсон биш, өөрөө л манайд тоглох дуртай гэсэн байна
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Dec 08, 2008 7:24 am

Олимпико стадион их ээлтэй байх чинь. Өөрийн нутагтаа тоглож байгаа юм шиг л байна. Эзэн 2 багт нь 7 гоол хийгээд, 2 хожил аваад буцлаа.
Манай залуус бүгдээрээ онц сайн тоглолоо. Үүнийг ч онцгой нэгэн дурьдаж. Тоглолтонд 4-3-1-2 гэсэн системээр тоглосон байна. Станкович хагас довтлогчийн байрлалдаа ч сайн тоглосон.

Креспогоос Наполи дээр Кордобагийн хийсэн гоолын дараа өөрөө хийсэн юм шиг баярлаж байсан талаар асуухад: Кордоба, Самуэль гэсэн гайхалтай тоглогчид удаан хугацааны, хүнд бэртлээсээ ирцгээгээд, сайн тоглож, хамгаалагчид ч гэсэн гоол хийж байгаад нь сэтгэл их хөдөлсөн гэж байсан. Харин энэ удаа Самуэль маань гоолдлоо. Яалт ч үгүй хүмүүсийн хүндэлдэг, хүлээн зөвшөөөрөгдсөн тоглогчид. Энэ гоол нь бараг тоглолт шийдсэн гэж Лациогийн дасгалжуулагч хүртэл хэлж. Сайхан ч мөргөсөн.

Дасгалжуулагч Кучуг илүү магтаж. Түүнийг алдарт тоглогч Редондотой зүйрлэж хэлэхдээ: Кучу яг түүн шиг тоглолтонд хурдан бодож, сэтгэдэг, тэр хөлбөмбөгийн талаар бүгдийг мэддэг довтолгоо, хамгаалалтанд их үүрэгтэй, жинтэй оролцдог онцгой тоглогч гэсэн байна.
Харин гол баатар маань түүний энэ харьцуулалтанд баяртай байгаа ба тэр бол миний шүтээн тоглогч, би түүний тоглолтыг харж дуурайдаг байсан, хожим түүнтэй хамт бэлтгэл хийх боломж Реал Мадридад олдож байсан гэж

Лигийн дараагийн тоглолт ирэх бүтэн сайнд Кьевотой. Сүүлийн тоглолтуудад маш сайн тоглож байгаа. Үүнийгээ л үргэлжлүүлэх нь чухал. Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby El Payaso » Mon Dec 08, 2008 9:54 am

миний бодлоор интерийн хамгийн чухал тоглогч нь Ибра биш Кучу гэж санагддаг... Ибраг бодоход хамаагүй тогтмол... Майкон Занетти Кучу гурав байнга л сайн тоглодог...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бенеамата 2008-2009

Postby Gooner » Mon Dec 08, 2008 10:25 am

Чинийхаар бол Камби гэх нь ойлгомжтой шт. :mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Mon Dec 08, 2008 10:33 am

:mrgreen:
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Dec 08, 2008 8:48 pm

Image

Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Mon Dec 08, 2008 9:03 pm

Багийн ахлагч маань ЮНИСЕФ-н импакт арт гэдэг хөтөлбөрт оролцож байгаа юм байна. Уг хөтөлбөрийг нь Месси, Давид Налбандян, Батистута гэх мэт Латин Америкын спортын одууд бас дэмжиж оролцож байна

Image
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

Re: Бенеамата 2008-2009

Postby [AMATORY] » Tue Dec 09, 2008 7:33 pm

Баян арабууд манай Камби-г сонирхоод байгаа бололтой. Бас Виллаг авахад тун ойртсон гэх юм.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: Бенеамата 2008-2009

Postby xb » Wed Dec 10, 2008 1:48 am

Өнөө оройны тоглолтонд Хосе дасгалжуулагч Матрикс, Бурдиссо төвийн хамгаалалтанд, Адриг довтолгоонд тоглуулна гэнэ. Марио, Сантон нарыг гаргаж магадгүй гэнэ. Занеттиг тоглолтонд амраах сонирхолтой байгаа ч Занетти амрах сонирхолгүй байгаа гэнэ. Тоглолт бүрд тоглож формондоо байх сонирхолтой байгаа гэнэ. Ибра ч ийм бодолтой байгаа юм байна
xb
Nerazzurri Fan
 
Posts: 1399
Joined: Fri Jan 27, 2006 10:59 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 28 guests
cron