Аваргуудын аваргууд = Magical season for FC BARCELONA 08/09

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA 08/09

Postby Цоомоо » Sun May 03, 2009 4:05 pm

Гайхамшигтай. өөр олон юм хэлээд юугаа хийхэв.
Иньеста, Чави, Месси, Анри, Туре, Пике, Пуйоль гээд бүгд гайхалтай байсан. Сүүлд Бояан, Бускетс гээд академийнхаа 2-ыг оруулж ирээд бас л гоё...Барса, Барса, Барса... :gold :gold :gold
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Barcik » Sun May 03, 2009 4:14 pm

Pep: Xaaaviii!
Image
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Цоомоо » Sun May 03, 2009 4:19 pm

Сайхан селебрешн.
Image
6 гоол, тэрнээс гадна ерөөсөө л арай л элэглэсэн тоглолт үзүүллээ. Бөмбөг эзэмшиж байгаа энэ тэр бол ярих юм байхгүй...Гүй ээ ер нь очиж очиж Пуойль, Пике 2 гоол хийлээшд кка...
ТВ-9-өөр Балжинням тэгж авч байсан. "Баяжих айлын бяруу хүртэл тугална гэдэг шиг энэ улиралд гоол хийгээгүй байсан Пуойль, Пике нар нь хүртэл гоол хийчлээ."
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Barcik » Sun May 03, 2009 4:21 pm

Пикэ ч хэлсэн амандаа хүрч тэр фашистын нэртэй стадионд гоолдсон л доо, хоншоортой!
Испаний шигшээтэй тэнд гоолдсоныхоо дараа, дараа Барсатай ирж гоолдоно гэж байсан. :mrgreen:
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby kayo » Sun May 03, 2009 4:53 pm

Төвийн хамгаалагч бүүр тэр урд гүйгээд ирчихсэн, үнэхээр гоолдохыг их хүсжээ, сайн эр юмдаа :-D
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Barcik » Sun May 03, 2009 5:47 pm

Нэг гоё артикл оллоо. Бусад күлэнүүдтэйгээ хуваалцмаар санагдаад орчуулаад үзлээ...
------------
Perfection
By Ramzi

Тоглолтоос хэд хоногийн өмнө...

Пэп Гуардиола, Тито Виланова (Пэпийн ассистант) хоёр нэгэн ширээнд цуг сууж байна.
Виланова Пэпт: <<Пэп... Бид Анриг амраагаад, Иниэстаг зүүнд тоглуулаад, Кэйтаг голд оруулж болох юм. Ингэх юм бол манай дунд шугам хамгаалалт сайтай болж, довтолгоо ч улам аюултай болно. Тэгээд мэдээж, сайн амарчихсан Анри дараачийн Челсигийн тоглолтон дээр их хэрэгтэй.>>

Пэп түүнрүү жуумалзан харав.

Виланова: <<За яахав, тэгвэл Иниэстаг амраагаад, Анри-Этоо-Мэсси гэж гаргая.>>

Пэп Марка уншингаа түүний яриаг сонсож байгаа гэдгээ бас илэрхийлэн толгойгоо аяархан дохив.

Гэхдээ Пэп Марка уншиж байна гэдэг нь тэр Пэпт шал хэрэггүй юм хэлээд байгаагийн илэрхийлэл гэдгийг ойлгож байлаа.

Виланова, энэ удаад арай анхааруулсан аястайгаар: <<Пэп... Чавиг бол нөөгөөд хэрэггүй гэж бодож байна шүү.. Челси дэ..>>

Пэп гэнэт инээж эхлэв... Тэгснээ жоготой харцаараа сонин дээр байсан, өөрийн шүтээн Иохан Кройффын том плакатыг харж байна..

<<Тэр яах байсан бол, Тито?>> Пэп чимээгүйхэн хэлэнгээ, Вилановаруу нөгөө жоготой харцаараа харлаа, Виланова ч энэ харцын учрыг ойлгосон байлаа.

<<Чи тоглож байгаа байлгүй дээ... Үгүй биз дээ тэ?! Пэп, хөлбөмбөг одоо үед өөрчлөгдчихөөд байна. Биеийн хүч их шаард...>>

Виланова энэ туранхай эрийг, түүнтэй цуг багачуудын академид байхаасаа л мэднэ. Ингээд жоготой инээгээд ирхээр түүнд юу ч хэлээд нэмэргүй гэдгийг Виланова ойлгож байсан болхоор, тэр зүгээр л Гуардиолагийн царайлуу ширтэн, чимээгүй суулаа.

Пэп, Иоханы плакатруу дахин харсанаа, <<Тийм ээ, Тито... Хамгийн сайн тоглож байгаа гараагаа л гарга... Хамгийн сайн тоглож байгаа гараагаа л гарга.>> хэмээн тэнгэрээс онгод нь орж байгаа мэт хэллээ. Гэхдээ тэр Вилановагийн ямар дурамжхан байгааг харлаа. Пэп ширээн дээр тохойлдон, найрсагаар түүнээс асуув.

<<Түрүү жилийн Мадрид дахь тоглолтыг санаж байна уу?>> Пэп асуулаа.

Виланова санаа алдав. Харин Пэп инээмсэглээд, цааш нь үргэлжлүүллээ: <<Би чиний санааг үнэхээр ойлгож байна аа. Бид хожиж болхоор, бас багийн баттерэйг хэмнэхээр гараа гаргаж болно оо. Гэхдээ түрүү жил болсон юмны дараа, хэзээ ч тэгэхийг хүсэхгүй байна. Фэнүүд ч ингэхийг хүсэхгүй байгаа! Чи ч энийг мэдэж байгаа!>>

Харин энэ удаад Виланова инээмсэглээд, <<За яахав Пэп, чинийхээр больё. Харин бидэнд шийдэх асуудал их байна.>> Ингээд тэр хоёр илүү серьёозны асуудал ярилцаж эхэллээ...

Тэдний эхний шийдсэн зүйл бол, хамгийн сүүлийн бэлтгэлийг болиулсан явдал байлаа. Тактикийн хувьд сайн хамгаалалт маш чухал байсан тул, Касэрэс гэсэн тоглогчидын оронд, хамгийн баталгаатай, Алвэс-Пикэ-Пүёол-Абидал нарыг гаргахаар болов. Хамгийн сайн ажиллаж байгаа зүйлээ тэр чигээр нь хадгалах, буюу, Иоханы дасгалжуулалтын гол принциплийн нэг.

Талбайн голд, хамгийн найдвартай гурвал, Яаяа-Чави-Иниэста. Гэхдээ энэ удаад тэдний үүрэг роль нь арай ондоо байлаа, Иниэста илүү хоошилж, Яаяад туслангаа, урд Чавид илүү их зай гаргаж өгөх байдалтай тоглох заавар авсан байна. Баг сайн л тоглож байвал, Иниэста хамаагүй их гүйж, тоглолтонд оролцох шаардлага байхгүй байлаа, тэр бол яаралтай тохиолдолд л авах арга хэмжээ байж. Иниэстаг илүү хойш нь татах нь бас нэг үүрэгтэй байсан юм. Иниэстаг ман-марк хийх гэж Гаго, Диарра хоёр илүү өөрийнхөө хагасаас гарч, Барсагийн хоёрдахь тактикийн сюрприз илүү ажиллах байлаа.

Хоёрдах тактикийн сюрприз нь юу байсан бэ гэвэл, Мэссиг баруун жигүүрт биш, голд тоглуулах явдал байсан юм. Ингэснээр Чави, Иниэста хоёрыг марк хийх гэж завгүй байгаа Гаго, Диарра хоёрын толгой нь эргэхээс гадна, Мэсситэй тулж байгаа сүүлийн хамгаалагчид нь хөгшин, удаан төвийн хамгаалагчид байх болно.

Хуандэ Рамос Барсагийн зүүн жигүүрт хэн гарна гэдгийг сайн мэдэхгүй байсан, Иниэста юу, Анри юу? Тиймээс тэр Сэрхио Рамосыг баруун ардаа үлдээж, Барсагийн зүүн жигүүрийн довтолгоог зогсоох тактик барьсан (барихыг оролдсон). Сэрхио Рамос ч бараг л Иниэстатай тулна гэж бодож байсан байх.

Харин нөгөө жигүүртээ тэд, Эйнзэг зүүн ардаа тавьж, Марсэлог зүүн хагастаа байрлуулан, энэ хоёрын даалгавар Мэссиг зогсоох байсан юм. Харин Мэсси тэнд үзэгдээгүй, тоглолтын дараа тэр хоёр Марка-гаас Мэссиг байнга голоор довтолж байсан гэдгийг уншиж мэдсэн гэнэ лээ.

Фэнүүд энэ жил хоёр тоглогчийн сайжралтыг ихээр бишэрч байгаа. Тун удахгүй Барсагийн арын шугамын лидер болох Пикэ болон, Иниэста нар юм. Харин бас энэ хоёр шиг өөрийн тоглолтоо ихээр сайжруулаад байгаа гуравдах тоглогч байгаа, тэр бол Яаяа Турэ юм. Би түүний өнгөрсөн жилийн тоглолтуудыг санаж байна, голоор бөмбөгөө авч гүйгээд, дриббл хийгээд, бусад хагасуудынхаа (Ялангуяа Чавигийн) толгойг эргүүлээд, мөн бөмбөгөө алдаж сөрөг довтолгоонд автаад байдаг байсан. Харин сүүлийн үед түүний тоглолт үнэхээр төгс болж ирж байна. Гэрээ сунгалт, цалин нэмэлтийг нь зайлшгүй хийх хэрэгтэй.

Харин Анри, өөрийн дураар талбай дээр бүжиж байсан. Энэ тоглолт түүний хувьд хамгийн амар тоглолт нь болсон. Английх шиг өндөр, хурдан тэмптэй. Мэсси голд орж ирснээр Мадридын төвийн хоёр хамгаалагчдыг өөрлүүгээ сорж авснаар, Анрид зүүн жигүүрээр Сэрхио Рамостой өөрийн зоргоор тоглох боломж гаргаж өгсөн. Этоо ч мөн өөрийн үүргээ гүйцэтгэж, баруун жигүүрт гарснаар, нөгөө хоёртоo хангалттай спэйс гаргаж өгч байсан.

Тоглолтын ганц тааламжгүй зүйл нь эсрэг багийн дээгүүр ирсэн пассууд. Алдсан хоёр гоол Челси маягийн гоолууд байсан. Валдэс өөрийн тойргоо сайн эзэмшиж сурах хэрэгтэй. Харин тоглогчид, Яаяа шиг аварга том мангас яахаараа, ммм... Роббэнтай мөргөлдөөд унасан тухай бодож, толгойгоо гашилгаж байхгүй, бүх л тоглолтын турш анхаарлаа алдахгүй байх хэрэгтэй. Тоглолтын дараа хангалттай тэр тухай ярих цаг гарна.

Гэрлүүгээ орж явахдаа Виланова хөршийхөө зурагтыг асаалттай байгааг мэдлээ. Нөгөөх нь тоглолты дахин үзэж байгаа болтой. Цоожруу түлхүүрээ шургуулах тэр мөчид тоглолтын цаг дуусч, хөрш эр баярласан хоолойгоор орилж байна гэнэ, <<Одоо үхсэн ч харамсах юм алга!>>. Тито чив чимээгүй зогсонгоо ойлголоо, фэнүүдэд ийм чухал ач холбогдолтой байсан хэрэг үү... Пэпийн ярьж байсан нь толгойд нь дахин орж ирлээ...

Энэ тоглолтын талаар ярих юм их бий. Би харин дэлхий даяар байгаа бусад күлэнүүддээ арай өөр өнцөгөөс, өөр мэдрэмж төрүүлэх артикл бичсэн байх гэж найдая.

Хэдийгээр тоглолтын өмнө би арай ондоо, өөр зүйлсийг хүлээж байсан ч гэсэн, тийм ээ, энд бичсэн Виланова бол би байсан юм. Тэгсэн ч гэсэн, баг маань ийм гайхалтай тоглолт үзүүлэх үед, тооны машинаа зогсоогоод, толгойгоо хоосруулаад, зүгээр л энэ сайхан мэдрэмжээ энжой хийх хэрэгтэй байдаг юм. Ийм тоглолтыг л хэдэн арван жилийн дараа, хөгшин, дорой, царай муутай өвгөн болчихоод, ач зээ нартаа дахин дахин <<Би энэ тоглолтыг үзсэнээ санаж байна.>> гээд л ярьж өгөх болно. Хичнээн ач зээ нар чинь залхсан ч гэсэн чи энэ тоглолтыг үзсэнээрээ өдөр болгон бахархаж, тэднийг үзэж чадаагүйд нь харамсах болно.

Тоглогчиддоо, дасгалжуулагчиддаа, багийн удирдлагууддаа, мөн клубт ажиллаж, тусалж буй бүх хүмүүстээ, Барселонагийн фэн бид та бүхнээр үнэхээр бахархаж байгаагаа хэлмээр байна. Ямар ч үгээр бидний мэдрэмжийг илэрхийлж чадахгүй, тийм болхоор зүгээр л, <<Баярлалаа.>>

--------------------

Энэ залуугийн артиклуудад дуртай байдаг, өнөөдрийх нь гэхдээ их таалагдлаа, үнэхээр л яг ийм мэдрэмж төрж байна.
Rosell dimissio!!
User avatar
Barcik
Culé
Culé
 
Posts: 3554
Joined: Fri Dec 02, 2005 2:44 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Цоомоо » Sun May 03, 2009 5:56 pm

Баярлалаа. Барсикт зүгээр л баярлалаа. Өөр олон юм хэлэх шаардлага алга ккэ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Sun May 03, 2009 6:19 pm

Barcik thanks :eek:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 08/09

Postby El Payaso » Sun May 03, 2009 6:32 pm

арай утгагүй тоглолт болов оо... сүүлд тэр Пике одоо төвийн довтлогч шиг л гүйж байна лээ ш дээ... Месси класскод нэлээн гоол хийчлээ шүү... :mrgreen: нэг хэт трик нэг дабль... өчигдөр уг нь хэт трик ч байж болох байлаа... Пеп зэвүүн тактик сонгосон л доо... Месси энэ тэр төвд наасан... Рамос учрыг нь ололгүй байсаар дуусгчих шиг боллоо гэгэгэ... одоо ч Челси дээр ямар ч дарамтгүй гоёо очих байхаа... лигаг авчихсан... заналт дайснаа доромжилчихсон гээд...

Месси Пуюоль 2-ын сэлэбрэшн гоёо байсан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: FC BARCELONA 08/09

Postby Цэнгүүн » Sun May 03, 2009 6:45 pm

R.Madrid 2 - 6 Fc.barcelona Celebration begins..
http://www.youtube.com/watch?v=ZNF9UKtE09o
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA 08/09

Postby esunge » Sun May 03, 2009 7:16 pm

гайхалтай тоглолт, гайхалтай үр дүн өнгөрсөн шинө ямар хурдан өнгөрчихөв өө унтаж ч амжсангүй ш дээ :gold :gold :gold гоол.ком дээр өчигдөрийн тоглолтын тухай-д it's non classic-o хахахахахахахахахахахахахаха монголын болон дэлхий даяарх бүх куле-нүүддээ баярын мэнд л гэмээр байна асар том баяр!!!!
It's NON Classic-o
User avatar
esunge
 
Posts: 272
Joined: Wed Oct 03, 2007 5:07 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby kayo » Sun May 03, 2009 7:22 pm

Ёстой гоё артикл байна, баярлалаа барсик, нээрээ л Инестагийн тоглолт нь нээх гарахгүй байсын жоохон хойшоогоо байсын байна лдаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Мөөжө » Sun May 03, 2009 8:18 pm

Гоё артикл бна. Баярлалаа Барсик! Баярлалаа Барса!
FC BARCELONA
User avatar
Мөөжө
Culé
Culé
 
Posts: 842
Joined: Sat May 17, 2008 8:38 am

Re: FC BARCELONA 08/09

Postby barca forever » Sun May 03, 2009 9:16 pm

Аймаар аймаар.
Өчдөр ч амидралдааа үзсэн xамгийн сайxан тоглолтоо үзлээ(гэxдээ зөвxөн одоогоор ккк) .
1-1 болxод манай нэг найз утсаар яриxад нь зүгээрээ манайxан xамаагүй илүү байна найдвартай xожино гээд л xүлээгээд байлааа. Гэxдэээ арай ч ингээд 6 гоал xийчнэ гэж санасангүй, 6 даxь гоал дээр манайxан гол xийxийг ямар иx xүсэж байснийг Пике жинxэнэ xарууллааа. Этo'o гоо гол xийгээсэй гэж ямар иx xүсэвээ.
Forza BARCA........................
Нээрээ бернабеуд манай ямар олон фан байсан бэ???????
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: FC BARCELONA 08/09

Postby kayo » Sun May 03, 2009 9:19 pm

barca forever wrote:Аймаар аймаар.
Өчдөр ч амидралдааа үзсэн xамгийн сайxан тоглолтоо үзлээ(гэxдээ зөвxөн одоогоор ккк) .
1-1 болxод манай нэг найз утсаар яриxад нь зүгээрээ манайxан xамаагүй илүү байна найдвартай xожино гээд л xүлээгээд байлааа. Гэxдэээ арай ч ингээд 6 гоал xийчнэ гэж санасангүй, 6 даxь гоал дээр манайxан гол xийxийг ямар иx xүсэж байснийг Пике жинxэнэ xарууллааа. Этo'o гоо гол xийгээсэй гэж ямар иx xүсэвээ.
Forza BARCA........................
Нээрээ бернабеуд манай ямар олон фан байсан бэ???????

реалыхан гараад манайхан л дуулаад байх шиг байсан, жинхэн нураасан л даа
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Hero.Lio » Sun May 03, 2009 11:30 pm

Барсикт баярлалаа...Үнэхээр гое бичсэн байна. Ахлагч маань гоолдох үед л хамаг биений үс өрвийгөөд сайхан байлаа. Челси-г хожчихвол :???: :beer :lol: :kissing:
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Цоомоо » Mon May 04, 2009 12:23 am

Барсикийн бичлэгийг сайт дээр тавьчлаа. Олон хүнд хүрэг гэж бодоод.
Өчигдөр тоглочоод өнөөдөр багийнхан бэлтгэлгүй бүтэн амарч байгаа. 1 дэхэд орой 6-аас бэлтгэлтэй. 40 гаруй цаг амраад авах нь.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA 08/09

Postby Baterdene_mn2006 » Mon May 04, 2009 2:11 am

Munkhjin wrote:
Realist wrote:
kayo wrote:
Realist wrote:

Чи энэ жоохон учраа мэдэхгүй юмаар ийм юм гаргуулж яах нь вээ дээ, эсхүүл өөрийгөө төлөөлүүлээд байгаан муу, :mrgreen:

Танайхыг бүгдээрээ үзэн яддагаа харуулж байгааг ойлгохгүй байна уу.

Дийлдэшгүй болxоорнуу... :RD кк

suuliin 2 jil hen avlaa helee gargachaad baigaa ni t1teg bn shd
Baterdene_mn2006
 
Posts: 21
Joined: Sun Apr 26, 2009 12:10 am

Re: FC BARCELONA 08/09

Postby orangeman » Mon May 04, 2009 5:32 am

Baterdene_mn2006 wrote:suuliin 2 jil hen avlaa helee gargachaad baigaa ni t1teg bn shd

наад 2 цомоос чинь илүү томоор үнэлэгдэх тоглолт сая болж өнгөрлөөшд ....
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA 08/09

Postby orangeman » Mon May 04, 2009 6:22 am

Барсикын тавьсан артикл гоё юмаа....
Нээрээ эхний гоол бол манайхан анхааралаа алдсанаас болж орсон шд... Би хүртэл зурагтруугаа тоглоочээ гээд л орилж байсан кккк...
Том сургамж болоо байлгүй дээ
Манайхан одоо эхнээсээ тэр аватороороо барьсан миерда нарынхаа шинэ төрхийг сайхан хийж өгөөрэй...
нэлээд хэдэн хүн л барих шиг болсон....
гол нь 130-130 харьцаатай сүртэй том аан ...гоё утга энэ тэр агуулсан тээ...
тэгээд Челсигын хэдтэй бариад тээ улирал эхэлтэл нэг баахан Барса аватортой гаруудтай болгоноо форумаа...
шинэкөв гишүүд орж ирээд л Барсагын форум байна гээд л аан маягшд лол...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA 08/09

Postby rednasca » Mon May 04, 2009 9:31 am

үнэхээр лайтай юмаа...
нөгөөдрийн тоглолтыг бодоод анх удаа Реалыг дэмжиж үзлээ...
гээд дундаас нь дургүй багаа дэмжихээс дургүй хүрээд... :mrgreen:
тэгээд л Барсагийн шоуг үзээд хөөрөөд суусан даа...
Челси маань яана даа гэж бодохийм...
ганц найдах зүйл нь ла лиги авчихлаа гээд тайвширчихаасай... :RD
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: FC BARCELONA 08/09

Postby haka » Mon May 04, 2009 9:43 am

Гайхамшигтай тоглолт байлаа. Лигийн цомоо авчлаа шүү.
Одоог цэнхрүүдийг гүүрэн дээрээс нь шидэх хэрэгтэй. :eek:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: FC BARCELONA 08/09

Postby zizu » Mon May 04, 2009 9:46 am

Барса бол зугээр л гайхамшигийг үзүүлж бна... Ингэж тоглож бж ЧЛ авахгүй бол үнэхээр харамсалтай...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: FC BARCELONA 08/09

Postby Тэрри_10 » Mon May 04, 2009 9:56 am

zizu wrote:Барса бол зугээр л гайхамшигийг үзүүлж бна... Ингэж тоглож бж ЧЛ авахгүй бол үнэхээр харамсалтай...


:grin:

Ингэж тоглож байж Ла лига авахгүй бол харамсалтай. СЛ-д ямар тоглолт хийхээс шалтгаална. ийм байж чадвал хамаа алга... нөхөрсөгөөр зөвлөхөд манайх Танай ХААН-ы баг биш шүү!!!!!!!
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: FC BARCELONA 08/09

Postby Mr S » Mon May 04, 2009 10:07 am

супер..... :eek: :eek:
:-D

хөөрхий Миэрда нар.....
маззи-даа шинэ дүр төрх олж өгөхөөс..... яг л гуунэр шиг.....

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 31 guests
cron