Милито маань Гоол.комын аналитикуудын 2009-2010 оны шилдэг 50 хөлбөмбөгчдийн жагсаалтад 5-д бичигдсэн байна.
" Милито бол яг л дарс гэсэн үг. Нас нь ахих тусам чанар нь сайжирсаар байна. " гэсэн нь их таалагдлаа яг л үнэн.
Трипл хийсэн тэгээд маш чухал тоглолтуудад / СЛ Финал, Сери А шийдвэрлэх тоглолт, Италийн цомын финал/ бүгдэд нь гоол хийсэн. Улиралд нийт 30 гоол хийсэн түүнд ДАШТ-д Марадона боломж олгож гараанд гаргасан бол тэр чухам яаж тоглох ч байсан юм билээ. 2010 оны ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧИН болоход их л ойрхон байсан юм. Даанч Мара түүнд хангалттай боломж олгоогүй, тиймээс ДАШТ-д Милито үл үзэгдэгч шахуу л байсан болохоор оны ШИЛДЭГ ХӨЛБӨМБӨГЧИН-д боломж байхгүй нь дээ Милитод.
Гоол.ком одоо шилдэг 50-ын Топ 4-ийг зарлаагүй байгаа юм шиг байна. Снайдер багтсан нь тодорхой гагцхүү хэдэд вэ гэдэг л байна.