Moderator: Хөлбөмбөгийн модууд
by badka_c1 » Tue Jun 21, 2011 10:19 pm
by NikkEi_Hotspur » Tue Jun 21, 2011 10:24 pm
badka_c1 wrote:Тоттенхэмийн 100 дахь хуудсанд зочилсон нь нэр төрийн хэрэг байлаа. Танай Лука Модрич шиг манай Жордан Хэндэрсон удахгүй тийм болно гэж найдаж байна.
by Dj Tuvshin » Tue Jun 21, 2011 10:40 pm
by WALCOTT » Tue Jun 21, 2011 10:44 pm
by Идэрээ » Tue Jun 21, 2011 10:48 pm
WALCOTT wrote:Дос Сантос чинь юун Вондеркид зүгээр л нэг ЛоакалМен хавьцаа боцон юм бишүү...Сая шигшээдээ бол гүйжил байлээ
by Hotspur » Wed Jun 22, 2011 8:15 am
NikkEi_Hotspur wrote:Энэ нийтлэл их таалагдлаа Гоол.комоос гялс орчуулсан тул алдаа зөндөө байгаа шүү.
Тэр хааяахан гоолддог, гоолын ассист хаядаггүй тийм байхад түүний төлөө өрсөлдөх хэрэг юу байна аа?
Лука Модрич Челси багын Тоттенхэмд тавьсан саналын ачаар Лондонгийн хамгийн их яригдаж буй тоглогч болоод байна.
Стемфордын баг 25 сая еврогийн санал тавьсан бөгөөд энэ нийтийн хүртээл болж Спурсийн ерөнхийлөгч Левиг хүртэл мэдэгдэл хийхэд хүргэсэн юм.
Тоглогч ч өөрөө ирээдүйнхээ талаар анх удаа ам нээгээд амжсан бөгөөд хэлсэн зүйл нь Спурсчүүдийн сонсохыг хүссэн зүйл биш байлаа.
Гоол.комын олж мэдсэнээр Тоттенхэм тоглогчдоо долоо хоногын 75к фунтын шинэчилсэн гэрээ санал болгох гэж буй бөгөөд энэ нь түүнийг клубын хамгийн өндөр цалинтай тоглогч болгоно, ингэснээр түүнийг ядаж нэг улирал авч үлдэнэ гэдэгт тэд итгэж байна.
Яагаад Модричийн төлөө ингэж өрсөлдөнө вэ
Түүний үзүүлэлт нь хүмүүсийн гайхшралыг төрүүлмээр 09-10 улиралд тэр дөнгөж 5хан удаа л оновчтой дамжуулалт хийсэн, энэ үзүүлэлтээрээ тэр Ливерпүүлийн гологдол Алберто Акуйланигаас хүртэл нэгээр дутуу байгаа. Ческ тэр улиралд бүх тэмцээнд нийтдээ 15 дамжуулалт хаясан ба ингэхдээ 13 тоглолт дутуу хийжээ. Арсенал энэ тоглогчийнхоо төлөө 50 сая евро нэхэж байхад Тоттенхэм өөрсдийнхөө тоглогчийн төлөө 56 саяас баг санал тавьж ядаргаа болохгүй байхыг хүссэн байна.
Модричийн цохилтийн байдал ч тийм гайхахаар биш. Тэрээр тухайн улиралдаа хаалга руу дөнгөж 37 цохилт хийсэн бөгөөд 3г нь гоол болгожээ, оновчтой байдлын хувьд 8хан хувь. Нөгөө талд түүний ирээдүйн багын анд байж мэдэх Франк Лампард 55 цохиж, 10г нь гоол болгожээ 18 хувьтай, бас Арсеналын байрлал нэгт Насри 52 цохиж 10 гоол хийсэн бөгөөд 19 хувьтай байна.
Модричийн үнэ цэнэ түүний хаалганы өмнөх аюул тарьдгаараа биш, багын тоглогчдоо хоолыг нь бэлдэж өгдгөөрөө ч биш харин багынхаа тоглолтын зүрх нь байж тэднийг хөдөлгөж, хийсэн гоол бүрийн пассыг нь биш эхлэлийг нь тавигч байдгаараа илэрдэг.
1-р сард Манютай хийсэн тоглолтонд тэр дангаараа 74 оновчтой пассалсан бол эсрэг талд Флэчер, Каррик нийлээд 82 пассыг оновчтой хийсэн байна.
Хорват эр өнгөрсөн улиралд нийт пассынха 85 хувийг оновчтой гүйцэтгэсэн бөгөөд энэ Лампс, Самир 2оос ч их юм.
Түүний үгээр хэлшгүй нэгэн чанар бий, тэр нь түүний алсын хараа, багынхааныхаа төлөө сэтгэл амин хувиа үл хичээх чанар юм.
Менежер Арри Реднапп түүний тухай үе үе сайшааж бахархан ярьдаг.
- Бусад багууд өөрсдийгөө сайн тоглогчидтой гэж боддог, гэхдээ Лукагийн тоглолтыг хараад эндүүрснээ, түүнийг арай өөр түвшний тоглогч гэдгийг мэдэрдэг.
Үндэсний шигшээгийн дасгалжуулагч Славен Билич ч гэсэн түүнийг магтдаг.
- Зөвхөн Кака л түүнээс илүү. Түүнийг зогсоох байтугай, түүн дээр алдаа хийхэд ч хэцүү. тэр их хурдан шаламгай багынхнаа ч тийм байлгадаг.
Магадгүй тэд өөрсдийн багын чухал тоглогчийг ингэж хайр найргүй магтаж байж болох ч түүний эсрэг тоглосон Интерийн домогт тоглогч Занетти хүртэл түүнийг магтсан байдаг.
- Би түүний эсрэг 2 ч удаа тоглосон. Миний бодлоор тэр шилдэг нь.
Гоол.Комын аналистууд ч түүнийг харамгүй магтдаг.
-Гайхалтай хөдөлгөөн бас алсын хараа..., Уран чадамгай хагас хамгаалалтын тоглолт. Интерийн эсрэг
-Ухаалаг бас гайхалтай..,Вердерийн эсрэг
-Хөндлөнгөөс харахад ч гайхалтай..,Хорват эрийн өө сэвгүй тоглолт. Ливерпүүлийн эсрэг
Үүнд л түүний тоглолтын гайхамшиг оршино, энэ зун дуусахад тэрээр Лондонгын аль нэг багийг гомдоосон байх нь эргэлзээгүй
by sp_fc kop » Wed Jun 22, 2011 9:39 am
by Blue Bird » Wed Jun 22, 2011 11:18 am
by NikkEi_Hotspur » Wed Jun 22, 2011 12:13 pm
Hotspur wrote:
Анхны жерсигээ авахдаа эргэлзэх юмгүйгээр Лука-н нэрийг бичүүлж байлаа.
Анхы харцаар дурласым даа гэж
by attilla » Wed Jun 22, 2011 3:23 pm
by NikkEi_Hotspur » Fri Jun 24, 2011 9:23 pm
by Энэрэл » Fri Jun 24, 2011 10:51 pm
by NikkEi_Hotspur » Fri Jun 24, 2011 10:54 pm
by Hotspur » Fri Jun 24, 2011 10:55 pm
NikkEi_Hotspur wrote:badka_c1 wrote:Тоттенхэмийн 100 дахь хуудсанд зочилсон нь нэр төрийн хэрэг байлаа. Танай Лука Модрич шиг манай Жордан Хэндэрсон удахгүй тийм болно гэж найдаж байна.
Баг болон тоглогчийг минь магтсанд
гэснээс манай сэдэв намайг байгаагүй 06-07, 07-08 оны улиралуудад 100 хүрч байсан уу. энэ жил нилээн явах чинь.
by TraP » Fri Jun 24, 2011 10:57 pm
by LeMoN » Sat Jun 25, 2011 12:39 am
TraP wrote:Реднапп-д хэр таалахын байгаа нь...
Форлан бол үнэ, хөлс этр гээд танайд яг тохирно
by Miro Klose » Sat Jun 25, 2011 2:26 am
by NikkEi_Hotspur » Sun Jun 26, 2011 8:59 pm
by boboZ » Mon Jun 27, 2011 1:22 am
by LFCSukhee » Mon Jun 27, 2011 4:08 pm
boboZ wrote:Чи харин бүү хөөрмой.. Танайхаас авий гэсэн ч манайд хэрэгтэй тоглогч угаасаа алга.. Тэртээ тэргүй ирэх улиралаас байрандаа буцаж орохоор чинь хэдэн ширхэг гайгүй юм нар чинь эхнээсээ ийш тийшээ яваад өгнө..
by SuperZolo » Mon Jun 27, 2011 4:20 pm
by kickman10 » Mon Jun 27, 2011 7:21 pm
Miro Klose wrote:Павлюченко, Дефое, Кроуч гээд авъяслаг довтлогч нарыг Рэдкнап зөв тоглуулж чадахгүй бгаам биш үү дээрээс нь танай тактикаас бас болохгүй бгаам шиг санагддаг Ваарт ирээд 4-4-1-1 ээр тоглохоор дотлогч гоал хийхээс илүү хагасуудад боломж илүү өндөр болж ирээд дотлогч муу бгаам шиг харагдаад бгаан биш үү. 4-4-2 оор тогловол лав нэлээн гоал хийнэ дээ. Павлюченко, Дефое гэж нэг гарах, Кроуч, Дефое гэж гарах 2 варианттай, Модрич, Хадлстон гэж гарвал лаахаар л санагдаад бгаа Ваарт тэхээр сэлгээнд суучих гээд мань хүний байрлал ч хэцүү дээ Реалд лав тактикт тохирохгүй байж бгаал явсан. Энэ Челси эд нар шиг даймондоор тоглодог багт л янзын тохирно доо.
by Marzan » Mon Jun 27, 2011 7:24 pm
by livefan » Tue Jun 28, 2011 12:00 pm
by WALCOTT » Tue Jun 28, 2011 2:07 pm