by Nomer 10 » Mon Sep 10, 2007 7:36 pm
Ф хэсэг
Скандинавын ривалуудын өмнөх тоглолтыг та бүхэн санаж байгаа биз ээ. Тоглолтын явцад Германы шүүгч Фандел уруу данийн нэгэн фэн довтолсны улмаас Шведийн талд ялалтыг 3-0-оор өгсөн билээ. Энэ удаад нэхэл хатуутай ширүүхэн тэмцэл болно хэмээн горьдсон ч гоолгүй өндөрлөцгөөв. Талбайдаа хэдий хожиж чадаагүй ч шар цамцтангууд хэсгээ магнайлсан хэвээр үлдсэн. Испани Исландтай маш хүнд тоглолтыг талбайд нь хийсэн. Шаби Алонзо эхний хагаст улаан авсан байсан. Мэдээгээр давталтгүй хальт харуулсан тул ялгаж сайн харж чадсангүй. Исландчууд хүн давуугаа ашиглан гоолдоод тоглолтын цаг бараг дуусах хүртэл хошуучилж эхэлжээ. Арагонесын баг паузын дараа бүгдийг рисклэж, хамгаалалтаа сулруулан Барселоны Инийстаг талбайд гаргажээ. Энэ нь ч зөвдөж, 86 дэх минутад тэрээр гоолдон багаа ялагдлаас аварсан. Тэдний аз болоход Умард Ирланд Латвид автогоолоор хожигдсон. Ингэснээр темпрамент өндөртэй халуун нутгийнхан гоолын зөрүүгээр арлын багийн дээр бичигдэж эхэллээ.
1. Швед 8 тоглолт 19 оноо
2. Испани 8 16
3. Умард Ирланд 8 16
4. Дани 7 11
5. Латви 7 6
6. Исланд 8 5
7. Лихтенштайн 8 4
3 дахид Дани хүснэгтийн ацаас 3 оноо аван 2-р байрын горьдлогоо өвөртөлсөөр хоцорно. Тэд Латвитай дараа дутуу байгаа тоглолтоо хийн, 3 оноо авч чадвал өрсөлдөөнөөс чаргууцалдаатай үлдэх боломж бага ч атугай бий. Исландыг талбайд нь хожиж чадвал Умард Ирланд Испанийг дарамталсан хэвээр үлдэнэ. Гэхдээ энэ тоглолт тэдний хувьд тун амаргүй болох болов уу. Испани нутагтаа Латвийг эрхбиш хожих байлгүй дээ. Чингэвээс тэд тоглолт нэгээр илүү ч оноогоор Шведтэй айл буух болмоож уу.
Hup Holland Hup