Ливерпүүл 09/10: All for One, One for All

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Wed Oct 07, 2009 5:57 pm

Tegshzaya wrote:Одоогын тактикаар бол Kүйт-н оронд Израйл залууг гараанд гаргавал зүгээр гэж бодож байна. Өвөл хүртэл энэ тактикаар явбал нэг их буруутаад байхгүй бх :smile:

Ер нь бол лигийн сулхан багуудтай бол тоглож болоод байгаан...Харин Цэнхэр мэтийн хамгаалалт сайтай багтай тоглоход үнэхээр
довтолгоо харагдахаа больчихоод байна.Алонсо байхад 2 жигүүр түрж ороод энэ 2 луу агаарын холын пасс хаядаг байсан...Одоо Маше бидний хайрт Лукас 2 ийм пассаар жигүүрээ хангаж чадахгүй байгаа учраас дунд шугам ойрын пассаар довтолгоо хайсаар байгаад таслуулаад байна...Үнэхээр энэ тактикаар цааш тоглох бол 2 жигүүртээ хурдтай,бас техниктэй тоглогч авах хэрэгтэй...Леннон,Силва,Ж.Коул,Яанг гэх мэтийн жигүүрээр тоглодог тоглогч хэрэгтэй...Манай бойтог бол өөрийн хөдөлмөрч зан,махруу зангаараа баруун жигүүрийг өөрийн болгосон.Гэхдээ өөрөө бол яг жигүүрээр тоглодог хүн биш.Уг нь манайд жигүүрт Пэннант байсан ...Даанч болоогүй...Зүүнд бол Рэйраг эс тооцвол бас л цэвэр энэ байранд тоглодог хүн байдаггүй... Бабэл маань довтлогчоор тогловол болмоор...Рафа өнгөрсөн АЛ-н тоглолтонд Аурэлог зүүнд гаргаж харагдсан...Тэгэхээр манай 2 жигүүрт яг цэвэр энэ байрандаа
тоглодог хүн байхгүй гэж хэлж болно...Тэгэхээр одоогийн энэ формашнийг хэвээр үлдээе гэвэл сайн Вэнгэр авах хэрэгтэй юм шиг...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby boboZ » Wed Oct 07, 2009 6:10 pm

Одоо наад Алонзо байсан бол гэдэг утгагуй яриагаа хаяцгаагаачээ!!!

Залхаж байна шд үнэндээ. Бас нэг тоглолт муухан тоглонгуут л тэрийг тэгэх хэрэгтэй энийг зайлуулвал таарна гээд л дэмий юманд цагаа их үрцгээх юм..

Акуаг яг яаж тоглуулахаас л Рафагийн бодол харагдана шд.. Гэхдээ анх авж байхдаа л Ж-гийн ард Машэ-ийн урд тоглуулах бодолтой байгаа гээд байсан шд..
Рафа ямар сураагүйн биш шаал хөндлөн байрлал дээр хүчээр нүдүүлчиж магад.. Харж л байя хурдан ирээсэй..
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Wed Oct 07, 2009 6:31 pm

Акуг харин яаж тоглуулах л сонин байна...Машегийн урд уу эсвэл Торрэсийн ард уу...Рафа ч энэ байдлаараа бол нээх шинэ тактик нрт сонгох нь юу л бол доо...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby У.Тэмүүжин » Wed Oct 07, 2009 6:51 pm

kuyt ch turuu jil nileen olon toglolt tanai bagiig avarsan daa uul n :smile:
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Tomroo_Kop » Wed Oct 07, 2009 9:23 pm

Rafa Benitez to be given £12m January transfer budget to improve Liverpool’s title chances
Энэ 12 сая фаундыг хэн зарлагадах болсоныг шуумраад эхэлж...энэ эрхэм Пандев
Image
Ер нь тэгээд Пандэвийг европын томчууд сонирхож байсан...Мань эр харин өөрөө ПЛ-рүү хандархаад байгаа гэх...Магадгүй сонголтоо хийчихсэн юм билүү...Гэхдээ цонх онгойтол хаа байсийн...
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Thu Oct 08, 2009 5:01 am

Сити-гийн Пэтрөв-г өвөл 6 саяар хусахыг үзээд байгаам байна. Риэра нэг л сайн биш байна Бабэл одоо хаана тоглох нь тодорхойгүйм.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Ladykop » Thu Oct 08, 2009 11:39 am

Манайхан шигшээдээ
Image
Стивен Жеррард, Глен Жонсон нар английн шигшээгийн бүрэлдэхүүнд Украинд, 10-р сарын 14-нд Уэмблид Беларусийг хүлээн авч тоглоно. Гурван арслангуудын хувьд урьдчилсан шатны тоглолтуудад ганц ч оноо алдахгүй явсаар Өмнөд Африк явах замаа урьдчилан зассан тул нэг тийм ч чухал тоглолтууд биш ч манай бас нэгэн тоглогч Андрей Воронин Дэлхийн аварга-2010д орох эсэх нь тодорхойлогдоно. Украйнчууд Хорваттай 2 дугаар байрын төлөө өрсөлдөж байгаа билээ.
Армян болон, Босния-Герцеговинийн шигшээтэй Испанийн шигшээ баг зочлон тоглоно. Испаничууд мөн л англичуудын адил төгсгөлийн шатанд гарах эрхээ олж авсан байгаа. Бүрэлдэхүүнд нь Фернандо Торрес, Пепе Рейна, Алтьберт Риера нар багтсан. Испанийн AS –ийн мэдээлснээр Торрес бага зэрэг өвдөлт мэдэрсэн учир бэлтгэлээ эрт дуусгасан. Байна. Гэвч испанийн эмч нарын хэлж байгаагаар энэ нь сүртэй юм биш, урьдчилан сэргийлэх үүднээс бэлтгэлээс эрт чөлөөлсөн гэв.
Голландууд өөрийн хэсгээ итгэл төгс тэргүүлсэн хэвээр. Дирк Куйт, Райан Бабель нар шигшээгийн багийнхны хамт Австрали руу олон цаг нийсэн очиж нөхөрсөг тоглолт хийнэ гэсэн байна.

Австралийн Fox Sport Куйтыг Челситэй тоглоход авсан гэмтлийн улмаас бэлтгэлээ өнжсөн гэж бичсэн ч манай хүн өөрөө хагас сайны тоглолтонд бэлэн гэж зүтгэж байгаа аж.
Словакийн шигшээгийнхэн Мартин Шкртелийн хамт Словентэй тоглоход хожигдохгүй байж чадвал дэлхийн аварга руу явах зам нь нээлттэй болно.
Даниел Аггер шигшээдээ дуудагдан Шведийн эсрэг тоглоно.
Йосси Бенаюн, Израилийн, Сотирис Кириякос Грекийн багийн бүрэлдэхүүнд тус тус тоглоно.
Хавьеру Машерано, Эмилиано Инсуа нар мөн хэцүүхэн нөхцөл байдалд орчихоод байгаа Аргентины шигээд дуудагджээ.

Бэртэл гэмтэл л дутаад байсан юмаа. 8+)
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Realist » Fri Oct 09, 2009 2:03 am

Жеррард зурагт номонд
Image
Image



“Adidas”-аас эрхлэн гаргадаг цуврал зурагт номын ээлжит бүтээлд “Ливерпуль”-ийн ахлагч Стивен Жеррардын тухай оржээ. Энэхүү бүтээлд Жеррардын мэргэжлийн хөлбөмбөгч болж, “Улаанууд”-ын төлөө тоглохыг мөрөөдөж байсан балчир ахуйгаас өнөөгийн энэ өндөрлөгт хүрсэн үеийн онцгой мөчүүдийг түүвэрлэн багтаасан байна. Жей.Жи Жонс гэх зураач түүний дүрийг номын хуудаснаа мөнхөлсөн аж. Дэлхийн шилдэг тоглогчдын намтраар зурагт ном бүтээдэг “Adidas”-ын “The Ultimate Search: The Powerhouse” цувралын өмнөх дугаарт Зинедин Зидан орсон юм.
http://www.youtube.com/watch?v=kcq7FvSlOkw&feature=player_embedded
ТЦ
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Бамбууш » Fri Oct 09, 2009 10:05 am

El Jefecito
Өнөө цагийн хөлбөмбөгт хамгаалах чиглэлийн хагасууд багт асар том үүрэг хариуцлага хүлээдэг болжээ. Тэдний үүрэг хариуцлага хөлбөмбөг хөгжиж дэвжихийн хэрээр улам хүнд , улам хариуцлага өндөр чадвар шаардсан болж байна. Тэд бол нэр нь тоглолтын онооны самбар дээр , хэвлэл мэдээлэлийн эхний хуудсан дээр том гарчигтайгаар эсвэл дэлгүүрт хамгийн их борлогддог өмсгөлүүд дээр тэр болгон байх нь тун ховор.. Тэгсэн ч заримдаа тэд онооны самбар дээр , сонин хэвлэлийн эхний хуудсанд, мянга мянгаар зарагддаг өмсгөлүүд дээр нэр нь байдаг тэдгээр тоглогчидоос илүүгээр багийн хамаг хүндийг үүрэх нь бий... Байх ёстой чадварууд нь 120 минут тасралтгүй гүйж харайх эрч хүч, цэвэрхэн алдаа мадаггүй такл, эсрэг багийн гол хүн болох найруулагч ( ПМ ) буюу заримдаа номер 10 хэмээн дуудагддаг тэдгээр тоглогчыг бөмбөгтэй нь элдэн хөөж айлын довтолгоог эвдлэн бусниулаад эргээд сөрөг довтолгоог гайхалтайгаар эхлүүлэх зэрэг юм.
ESPN- ы Ази дах төвийн нэвтрүүлэгч, хөлбөмбөг тайлбарлагч Shebby SIngh-ээс нэгэн хүн Клауде Макалеле, Рой Кийн, Патрик Виера нарын хэн нь хамгийн шилдэг бэ гэж асуухад өнөөдөх нь энгийнээр
-Миний хувьд одоо цагт тоглож байгаа хамгийн шилдэг хамгаалах чиглэлийн хагас гэвэл нэг Аргентин тоглогч байдаг. Тэр түрэмгий, эрч хүчтэй, дайчин .. Түүний нэрийг Хавьиер Машерано гэдэг гэж хариулсан гэнэ.
Бурханаас заяасан агуу Марадонагын эх орныхон, цэнхэр цагаан өмсгөлтөнгүүдийн нутгынхан түүнийг El Jefecito буюу Бяцхан удирдагч хэмээн авгайлна. 170 см өндөртэй 68 кило биетэй энэ шавилхан залуу бол миний хувьд өнөө цагт байрлал дээрээ дэлхийд 1 номер. Цэвэрхэн такл, хожлын төлөөх зүтгэл, элдэв амбицгүй үүргээ 120% биелүүлдэг чанар дээр нь хэнээс ч үл эмээх сэтгэл зэрэг нь түүнийг Копууд болон Цагаан цэнхэр өмсгөлтөнүүдийн хайрлаж хүндлэж явдаг нэгэн болгосон юм.
Image
Анх түүнийг Германд болсон Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний үед Цагаан цэнхэр өмсгөнтөнгүүдийн төлөө тоглож байхад нь олж харж билээ..Үхлийн зоонд орсон Цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийн тоглолт болгон дээр гараанд гарч тоглож байсан түүнийг тэр үед 22 настай гэдгийг мөн дэлхийн хамгийн хүчирхэг шигшээнүүдийн нэгт тоглож байгааг нь хараад гайхан мөн их үнэлж байснаа одоо болтол санадаг. Ялангуяа Германтай хийсэн тоглолт бол түүний ДАШТ -р шигшээдээ тоглосон магадгүй хамгийн шилдэг тоглолт нь байсан байх. Германы дунд шугамын Бастиан Швейнстэйгер, Михайл Баллак, Фрингс нартай тулсан тулаан болгондоо ихэнхид нь ялалт байгуулж тэдний төмөр мэт эмх цэгцтэй тоглолтыг бужигнуулж тоглолтын хүнд хэцүү 120 минутын хамгийн хэцүүг гүйцэтгэж байсныг сайн санаж байна. Пеналтиар хожигдчихоод газар сууж буй түүний дотор юу бодогдож байсныг тааж цөхөөд байх зүйл үнэндээ байхгүй байсан.
Image
Зиак ингээд би гэдэг хүн чинь нэгэн шинэ хүндлэн биширдэг тоглогчтой боллоо..
Тэр ДАШТ хүлтэр би хөлбөмбөг гэдгийг гоол хийдэг довтлогчид, тоглолт найруулдаг ПМ-үүд, Хаалгаа манадаг хаалгачид том том сүпер одуудаар л төсөөлдөг байж. Гэвч El Jefecito-гын тоглолтыг үзсэнээр хөлбөмбөгийн өчүүхэн мэдлэгт минь дахин нэг юм нэмэгдэж бишрэн хүндлэдэг тоглогчын маань тоо нэгээр нэмэгдсэн юм. Ингээд түүний талаар чадан ядан хэдэн зүйл олж мэдсэн нь тэрээр Шигшээтэйгээ хамт Афины Олимпоос алт хүртэж, 2004 онд болсон Копа Америка тэмцээнд Финалд өст дайсан мөнхийн хөрш Бразилд пеналтигаар гусуулж байжээ. Түүний шигшээтэйгээ хамт тоглосон томоохон тэмцээн болгон дээр ихэвчлэн өнөөх өст дайсан Бразилчууд цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийг ялж байсан байх юм.. Хэдийгээр тэд хожигдсон ч Бяцхан удирдагчыг шигшээн андууд нь бүхэл тэмцээний турш хамгийн сайн тоглосон тоглогчоор нэгэн дуугаар нэрлэсэн байнаа. Мөн тэрээр Аргентины алдарт баг "River Plate" багтайгаа хамт 2003-2004 оны Аргентины улсын аваргаар тодорч байж. 2005-2006 онд тэрээр хөрш орон Бразилын баг Corinthians -т
очсон ч улиралын ихэнхид гэмтэл бэртэлийн улмаас нээх их гараанд гарч чадаагүй байна. Баг нь харин тэр жилдээ улсынхаа аваргаар тодорч Маше маань нэгэн алтан медал цуглуулгандаа нэмжээ.. ДАШТ -р хэр тоглосон талаар үзсэн хүмүүс бүгд мэдэж байгаа байлгүй дээ. Лавдаг ДАШТ-н дараагаар түүнийг сонирхсон баг нилээдгүй байсан.. Гэсэн ч тэрээр нутаг нэгтэн Карлос Тевезтэйгээ хамтдаа Будант Албионы багийг сонгосон нь олон хүмүүсийн нүдийг орой дээр нь гаргах шалтгаан болсон байхаа. Тэр тусмаа Лигийн шилдэгүүд болох Челси, Ман Ю, Арсенал, Ливерпүүл зэргийг биш Лондонгийн даруухан дундаж Вест Хамыг сонгожээ. Би энэ мэдээнд баярлах мөн гуних эсэхээ үнэндээ тэр үед мэдээгүй. Хамгийн гол нь миний харж явдаг Аргентин тоглогч Англид ирж би тоглолтыг нь нээх төвөггүйхэн шиг үзэж чадна гэж л бодогдсон байх.. Гэхдээ юунаас ч илүү намайг гайхшруулсан зүйл гэвэл тэрээр Зүүн Лондонд ихэвчлэн сэлгээнд л суудаг тоглогч болж хувирлаа.. Тэр үед Вест Хамын менежер Алан Курбишлэй чухам яагаад энэ авьяас бэлэг дүүрэн залууг гараанд гаргахын оронд түүний талд ч хүрэхгүй тоглогчдыг гаргаж энэ гайхалтай залуугын карьерыг эвдэж байгааг би ойлгоогүй. Өөрийн дурсамждаа Бяцхан удирдагч маань тэр үеийг ийнхүү бичсэн байна
: Намайг гараанд гарж тоглуулахгүй гэдгийг би мэдэж байсан ч гэсэн бэлтгэлийн талбай дээр өглөө болгон очиж яг л тоглох гэж байгаа юм шиг бэлтгэл хийдэг байсан маань надад үнэхээр хэцүү байсан:
Image

Аргентины дасгалжуулагч байсан Алфио Басил ( Коко гэдэг нэрээр олонд танил болсон )
-Бурхан минь тэр бушуухан Вест Хамаас яваасай. Миний хүслээр болдог бол Италийн Сери Б-д тоглож буй Ювентус түүнд яг тохироно хэмээсэн юм. Учир нь Маше Итали удамтай байсан , мөн Итали пасспорт давхар эзэмшдэг байсан билээ.. Гэхдээ хувь заяа түүнийг гаргуунд нь хаячихаагүй. Түүний авьяас чадварыг яг өөрийнх нь хэмжээнд үнэлэх нэг хүн түүн дээр хүрч ирэн өөрийн удирдаж буй багтай тоглох санал тавьлаа.. Тэр бол Рафаел Бенитез байлаа... 2007 оны хоёрдугаар сард урт удаан хугацааны гэрээ хэлэлцээр хоёр клубын хооронд явагдаж байсныг би бас л тун сайн эргэн санана. Түүнийг Рафа сонирхсон тэр Мерсейсайдруу ирж магадгүй гэсэн мэдээг би уншиад эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Энэ олон сонингын бас нэг худлаа солиорол, Наймааны цонхоор л давс хужир нь огцом дээшилдэг шар сонингуудын бас нэгэн зүггүйтэл гэж бодсон ч ингээд Будант Албионоос дэмждэг багт маань миний хүндлэж явдаг тэр шавилхан Аргентин залуу хүрээд ирвэл ч гэж бодож байснаа нуух юуун... Тэр үед Барнслийд амьдраж байсан болохоор хаа нэгтээ ажилгүй өдөрөө Номын санд орж нетэд суун Спорт Цонхыг үзэж мөн сонин сэтгүүл нэг хэсэг шагайсан даа...
1 сарын сүүлчээр нэг л өдөр босоод Ливерпүүл фс вебрүү ороход мань эрийн шилжилтийг ФИФА нааштай шийдэж тэр манайх болжээ... Түүнийг Ливерпүүлд харахыг хүсдэг байснаа би нуухгүй. Түүний авьяас чадварыг жинкэнэ утгаар нь үнэлж цэгнэдэг хүмүүс ихэнхи нь түүнийг өөрийн багтаа багтаахыг хүсдэг байсан байх.. Гэхдээ би хүсдэг байсан ч Рафаг түүнд санаа тавьж багтаа нэгтгэхийг хүснэ гэдэгт огтохн ч итгэдэггүй мөн төсөөлдөггүй байсан.. Рафа зөв шийдэл гаргасан гэж одоог болтол хувьдаа боддог юм..
Image

2 сарын 10 нд тэрээр 20 дугаарыг багийн зүгээс авч 20 гэхэд албан ёсоор манайх болсон нь зарлагдалаа. 24-нд болсон Шефьиелд Юнайтедын эсрэг хийсэн тоглолтыг нь үзнэ гэж бодоод үзэж чадаагүй ч гэсэн дараа өдрийн сонингин нүүрнээс El Jefecito-г тун сайн тоглосон талаар мэдээлэл олж уншиад хэрэндээ л их урамшиж билээ. Ахлагч , Босс хоёр маань түүнийг гайхалтай байсан хэмээн магтажээ.. Мөн Шаби маань ч гэсэн түүнийг гайхалтай нэгэн хэмээн магтсаныг хэлэхгүй өнгөрөөвөл алдас болох буйзаа..
-Тэрээр ийм залуу гэхэд үнэхээр насандаа баймгүй ухаалаг тоглолт үзүүлдэг. Тэрээр хөлбөмбөгийн талбай дээр үнэхээр тайван өөртөө итгэлтэй байж тоглолтын явцыг бахадмаар уншиж чаддаг.
Яг тэр үед Ливерпүүл төвдөө Момо Сисокко, Шаби Алонсо , Стивен Жеррард зэрэг чадварлаг тоглогчид байсан нь Бяцхан Удирдагчид үнэхээр өөрийн байрлалаа эзэлэхэд тун ярвигтай байсан нь дамжиггүй. Ялангуяа Хамгаалах чиглэлийн хагас дээр Валенсигаас Ливерпүүлд 2005 онд ирсэн Момо Сисокко хэмээх асар чадварлаг тоглогч байлаа. Сисокког мэргэжилтэнгүүд ихэвчлэн Патрик Виератай зүйрлүүлэн хэлдэг байсан юм.. Гэвч шавилхан Аргентин залуу маань өрсөлдөөнөөс огтхон ч эмээсэнгүй. Рафагын өөрт нь итгэж гараанд гаргасан тоглолт болгон дээр өөрийгөө 120% дайчлан тоглож тоглолт болгоны дараагаар Копууд болон багийн нөхдөөсөө сайшаал магтаал харамгүй сонсож байлаа.. Тиймдээ ч тэрээр Сисоккогын байрлал дээр Афинд болох Аваргуудын Лигийн финал дээр нэр дуудагдан тоглох болов..Гуравхан сарын дотор түүний амьдрал асар хурдан өөрчлөгдсөн юм. Тэрээр гурван сарын өмнө Вест Хамд гараанд гарж тоглох талаар төсөөлж ч чаддаггүй байсан бол гурван сарын дараагаар Аваргуудын Лигийн финалд Ливерпүүлийн Хотон Шувууны дүрстэй гал улаан хувцас өмсөөд АС Миланы эсрэг тоглохгоод зогсож байна гэж үнэндээ толгойд нь орж ирээгүй байх.. Энэ бүхэнг тэр өөрийн цуцашгүй хөдөлмөр мөн авьяас чадвараар бий болгосоноос ямар нэгэн ид шид бурханы аврал ( Рафагын ч юмуу ) энэ тэр бол үнэхээр байгаагүй юм. Рафа түүнд мэдэээж санал тавьсан нь азтай хэрэг ч гэсэн Маше тэр үед өөрийгөө аль хэдийн дэлхийд таниулаад амжсан байсан юм. Тэр жилийн Аваргуудын Лигийг дурсахад үнэндээ бүхнээс илүү ганцхан нэр л дурсагддаг. Тэр бол мэдээж Гайхамшигт Кака... Тэрээр яг л зогсоогдошгүй ид ирэн дээрээ галзуурч байсан. Тоглолт болгон дээр Кака гоолдох эсвэл дамжуулалт өгдөг байлаа.. Тэр жил Кака Миланыг финалд хүргэсэн гэхэд болно. Харин нөгөө талд Рафагын удирдлага доор ороод нэг удаа Аваргуудын Лигийг хүртсэн уран гоё тоглолт үзүүлдэггүй ч эмх зэгцтэй хэв шинжит Англи маягаар тоглодог Ливерпүүл дахин тэдэнтээ яг тэр агуу шатан дээр дахин нэг тулахаар зогсож байлаа.. Эхний хагасд Ливерпүүлийн дунд шугам АС Миланы дунд шугамыг ажилгүй шахуу болгож байв.. Шаби Алонсо, Хавьиер Машерано хоёр эсрэг багийн Кларенс Сийдорф, нөгөө гайхамшигт Кака хоёрыг дунд шугамд харьцангуйгаар илүүрхэж чадсан юм. Ялангуяа El Jefecito гайхамшигт Какаг бараг энгийн л нэг тоглогчын хэмжээнд хүртэл дээрлэхэж бөмбөг авангуут нь салалгүй дагаж бөмбөгийг нь булаан довтолгоог нь хорьж, дамжуулалтыг нь тасалж үүргээ 150 % биелүүлж байсан.
ImageImage

Зальт үнэг Инзагигийн гарт ойн бөмбөг орох хүлтэр хоёр баг ижил төвшинд тоглолтыг өрнүүлж байсан гэхэд болно.. Харин эхний бөмбөгийг алдсаны дараагаар Рафа тактикын алдаа гаргаж Какаг энэ үдэш өөрийнхөө хармаанд хийчихсэн байсан Тоглогчын Мангасыг маань суулгаад горзгор Петр Краучыг талбайд гаргалаа. Гэтэл Машег сууснаас хойш Какаг хорих хүн байсангүй. Тэрээр талбайн голд хуучин дүрдээ хувилан аюултай дамжуулалтаар довтолгоог хангаж эхлэв. Тун удалгүй түүний ухаалаг дамжуулалтаар Инзаги гоолдсон нь Рафагын тактикын алдааг шууд тэр дор нь илэрүүлэн гаргасан гэхэд болно. Ливерпүүл хэдийгээр нэг гоол хийсэн ч энэ нь 2 жилийн өмнөх шиг агуу эргэн ирэлт дахин болно гэсэн үг хараахан биш байлаа.. Тоглолтын дараагаар багийн албан ёсны сайт дээр Хавьиер Алесандро Машерано 74 % хувийн саналаар энэ тоглолтын баатар эр болжээ. Тэр зөв газраа зөв цагт ирсэн гэдгээ баталсан юм.
Тэр жил нь болсон 2007 оны Копа Де Америкад өст дайсан Бразилын шигшээтэй нахиад л финалд үлдээд нухуулсан ч түүнийг тэр тэмцээний хамгийн шилдэг Аргентин тоглогчоор шигшээ дэх андууд нь нэгэн дуугаар тодоруулав. Ингээд тэрээр Хотон шувуудын төвийн шугамд бэртэл гэмтэлгүй үедээ ямар ч асуудалгүйгээр зогсох байраа баттай эзлэн авсан юм. 2008 оны 3 сарын 15 нд Лигийн тоглолт болох Рийдинг багтай хийсэн тоглолтон дээр 25 ярдаас цөм цохиж гоолдсон нь түүний Хотон шувууны төлөөх хийсэн анхны гоол байлаа.. Тэрээр өнгөрсөн жил болсон Бээжингийн Олимпод Цагаан цэнхэр өмсгөлтөнгүүдийн эгнээнд багтан 4 жилийн өмнө авч байсан Олимпын аваргаа хамгаалах тулаанд дуудагдсан юм. Аргентины шигшээ гайхалтай тоглож Олимпын аварга авсан нь түүнтэй бас салшгүй холбоотой. Тэрээр ийнхүү Олимпын аваргыг хоёр удаа авсан тоглогч гэдгээр түүхэнд тэмдэглэн үлдэх боллоо.. Түүний өмнө бас нэгэн Аргентин тоглогч л хоёр Олимпоос хөлбөмбөгийн төрөлд алт авч байжээ.. Өнгөрсөн улирал тэрээр төвийн шугамд Шабитай хамт гаран олон олон сэтгэлд үлдэхээр тоглолтуудыг Хотон Шувуудын төлөө хийж байлаа.. Зарим тун чухал тоглолтуудыг тэрээр өнжсөн нь одоо ингээд эргээд бодоход үнэхээр харамсалтай..Тэрээ том тоглолт болгон дээр бидний итгэлийг алдалгүй тоглож эсрэг багийнхаа тоглогчидын хар дарсан зүүд , хавирганд наалдсан хатиг, хачигтай үсний цэвэрлэгч болж байдаг нь тун гайхалтай.
Мөн тэр Ливерпүүлийн төлөө тоглож буй анхны Аргентин тоглогч болсон билээ..Копууд түүнд зориулан дуу хүлтэр дуулдаг юм.

Jave Mascherano, you control the midfield solo
You’ll never walk alone, playing with Alonso…
Jave Mascherano, you make difference for us!
we’ll never surrender to the blue shite across the park
You are the boss, the number one
You’ll bring number 19 back to us
The scousers win and the manchester run !!!
If we win it at anfield then its because
He's gauranteed to love this and good bouncing material.

Ривер Платын фенүүд одоог хүртэл El Jefecito-д хайртай байдаг тул тэд Ливерпүүлийн улаан жерсиг өмсөн түүний талаар бас Испани хэлдээр дуулдаг ажээ..

Ay che bostero, mira que distinto somo!
ustedes van con la yuta, nosotro aguantamo solo…
ay che bostero, que diferencia que hay!
aca no hay banderas negras y la Hinchada no se va…
vos sos vigilante esa es la verda!!!
venis custodiado al Monumental!!!…
los pibes de River a La Boca van!!!
todos caminando!!! sin la federal!!!…

Мөн богинохон бас нэг хувилбар нь энд байна.
Javier Mascherano,
Runs so fast and he never goes slow,
He'll slide in and crack you like some eggs,
So just watch out cos he's comin to break your legs!

Аргентины ард түмэн улсынхаа шигшээн дасгалжуулагчаар Бурханаас зөвхөн ганцхан заяагдсан Диего Марадонаг томилсон нь гайхалтай зүйл байлаа. Гэхдээ бас тэрхүү Марадона нь Манай төвийн ноён нуруу болсон Тоглогчын Мангасыг маань үндэсний шигшээн ахлагчаар нэрлэсэн нь санаандгүй гэж хэлж болохоор зүйл байсан.
Марадона хэлэхдээ
- Би Хавьиерыг үндэсний шигшээн ахлагчаар тавихыг хүсч байгаа. Учир нь тэрээр миний бодлоор бол Аргентины шигшээн хувцасыг бүх л талаараа өмсөхөд зориулагдсан хүн. Тэр үүний төлөө юуг ч золиослож чадна, тэр үүний төлөө эцсийн хөлсөө дуустал тэмцэж чадна, тэрээр яг л профешнал байж чадна, мөн багийн аднуудтайгаа хамгийн ойр байж чадна. Би түүнийг үүнд ятган итгүүлнэ. Тэр миний ахлагч байх болно.
Үнэхээр Маше эхлээд даруу загнан татгалзсан боловч Мара түүнд Цагаан Цэнхэр өмсгөлийн үнэ цэнийг нэг л хэлэхэд хангалттай байсан нь Маше тун удалгүй саналыг зөвшөөрөн Аргентины үндэсний шигшээг ахлаж талбайд гарах болсоноос нь мэдэгдэнэ. Түүнийг хүмүүс олон хүмүүстэй адилтган жишдэг. Угаас хөлбөмбөгт ямар нэгэн авьяастай хүүхэд доороос түрэн гарч ирвэл түүнийг өнгөрсөн үеийн агуу нэгнүүдтэй зүйрлэн үздэг. Хавьиерыг Редондогын залгамжлагч гэж үзэх хүмүүс олон байдаг. Миний хувьд тэрээр яг өөрийн гэсэн нэг давташгүй хэв хэмжээг агуулсан тоглогч.
Түүний бас нэгэн дурдууштай зан чанар гэвэл тэрээр бидний төлөө 35,000 £ гэсэн цалингаар тоглож байхдаа нэг ч удаа цалингаа нэмэгдүүлнэ явна барина гэж гомдоллож байгаагүй, тэр өөрийн багт үзүүлдэг үнэ цэнээ мэддэг , тэр Хотон Шувуудын төлөө тоглож байгаагаараа бахархаж чаддаг. Энэ зун Барса түүнд санал тавьж унтах нойр уух ундаа идэх хоол энэ тэрийг маань нэг хэсэг л мартагнуултал санааг минь зовоосон. Гэхдээ Рафа түүнийг хаашаа ч явуулахгүй гэдгээ мэдэгдсэнээр энэ яриа нэг эцэс болж сэтгэл амарсан л даа.
Мөн дээр нь цалинг нь ч 3 дахин нэмсэн.
Зиак ингээд энэхүү бэсрэг нийтлэлээ Хавьиер Алесандро Машераногын Ливерпүүлд ирээд 3 сар гаран болсоны дараагаар өгсөн ярилцлагын хамгийн таалагддаг хэсгээрээ төгсгөе!!
"Хэрвээ би Ливерпүүлд л тоглохгүй гэвэл Англид байхыг хүсэхгүй. Тэдний эсрэг тоглоно гэдэг үнэхээр төсөөлөхөд боломжгүй зүйл юм, учир нь би Ливерпүүлийг асар их хүндэтгэдэг. Би англид үлдэхийг хүсч байна, Гэхдээ зөвхөн Ливерпүүлд л хөлбөмбөг тоглоно.

"Энэ Клуб надад үнэхээр гайхалтай боломж олгосон түүнд би асар их баярлаж явдаг. Тийм ч учираас Европын өөр ямар ч том баг миний бодолд орж ирэх боломж байхгүй."


El Jefecito олон жил Хотон шувуудын төлөө тоглож Копууд биднээ баясгаж яваарай! Чи бол манай багийн хөдөлгөж боломгүй салшгүй нэг хэсэг.. Цагаан цэнхэр судалтай хувцасыг улсынхаа өмнөөс өмсөж хамаг байдгаа зориулдаг шигээ чи Ливерпүүлийн улаан хувцасыг өмсөж бүхнээ зориулдагт чинь чамд талархаад барашгүй..

Image
Last edited by Бамбууш on Fri Oct 09, 2009 10:56 am, edited 1 time in total.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Fri Oct 09, 2009 10:37 am

This is Anfield.com-оос гайхалтай 100-н нийтлэл гаргаж байсан, нэр нь бидний мартаж боломгүй 100 өдөр гэсэн нэртэй. Бүгдийг нь оруулж чадку ч эхний 10-г нь оруулнаа гэж.

Image
Ноймэр 10: Билл Шанкли Ливэрпүүл-г орхив...

Хүмүүсийн санал асуулгаар энэ өдөр нь улаан фэнүүдийн эхний 10-т оржээ. 1974 оны энэ өдөр хэзээ ч мартадгахгүй. Хүмүүсийн хэзээ ч марташгүй 4 өдөр л байдаг тэр нь анх саран дээр буусан өдөр, 9 сарын 11, Дурсгалын бүтэн сайн өдөр. Тэрний дараа мэдээж энэ өдөр орно. 1974 оны 7 сарын 12, энэ өдөрийг Ливэрпүүлийн фэнүүд хэзээ ч мартадгүй, энэ өдөр яг л хөлбөмбөг гэж дахиж байхгүй юм шиг санагдаж байсан гэдэг. Энэ өдөр л Билл Шанкли менежэрээсээ больж байгаа тухайгаа хэлсэн юм. Тэр Ливэрпүүлд байх хугацаандаа фэнүүдийн инээд хөөрөөр дүүрэн байлгаж, сайхан тоглолтоор үзэгчдийг баясгадаг байжээ. Хэдхэн өдрийн өмнө Order of the British Empire гэсэн цолоор шагнуулж, хэдхэн долоо хоногийн өмнө Фа кап-г хожсон байх юм. Түүний санал гарахад хүмүүс шоконд орон, итгээгүй юм. Тоглогч фэнүүд, ондоо багийнхан ч итгээгүй юм түүнийг зодог тайлхад. Тэр өдөр бүр л хөлбөмбөгөөр амьсгалж, бүх л чаддагаа энэ багт зориулжээ. Гэвч тэр 7 сарын 12 гэсэн өдрийг сүүлийн өдөр байлгахаар шийдсэн юм, тэр сүүлд хэлэхдээ зодог тайлсан шалтгаан түүний гэр бүлдээ зориулах цаг хомс байсантай холбоотой гэдэг.

Тэр хүмүүсийг аз жаргалтай болгосон, одоог хүртэл....

Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Fri Oct 09, 2009 10:54 am

Image
Ноймэр 9: Бидний 3 дахь Европын аварга/цом

Алан Кэнниди-гийн гайхалтай тоглолтын ачаар бид Рэал Мадридын эсрэг Франц-д 3 дахь цомоо авчээ. Тэр улирал (80/81) Ливэрпүүлдээ улиралдаа маш сайн тоглож АЛ-д финалд хүртэлээ Оулун Паллосэүра, Абирдийн, Цска Софиа, Бавари Мюнхэн гэсэн багуудыг хусан финалд шалгарсан юм, тэр үедээ л энэ финал-г "Kings of Europe" гэж нэрлэж байжээ. Агуй дотор л амьдраагүй бол чи мэдээж энэ улирал Л:ивэрүүл Рэал-г хусахыг харахыг хүсэж л байгаа. Хэцүү тоглолт болон бид Рэал-г 1-0-оор хусаж байжээ. Энэ цомыг бид Нотингхэм Форэст-ээс булааж чадсан юм, учир нь тэд АЛ-д өмнөх улирал 2 дараалаад түрүүлээд байж. Тэр үед Боб Пэйсли менежэр, Фил Томпсон-оор ахлуулсан Ливэрпүүлийн домгуудаар бүрдсэн бүрэлдэхүүн байлаа хаалганд Рэй Клэмэнс, Фил Нэал, Алэн Хансэн, Сэмми Лий, Грахам Соунэсс, Тэрри Мкдэрмөтт, Жимми Кэйс гэх мэт...
Алан Кэнниди-тэр тоглолтыг 90 минут хүртэл дуусгаж чадаагүй юм, 82 дахь түүний гайхалтай гоалоор энэ тоглолт шийдэгдсэн юм. Кэнниди олон гайхалтай цохилт хийж байсан ч бас нэг л болж өгөхгүй байв, гэвч түүний чармайлт шагнагдаж тоглолтын цорын ганц гоалыг хийж чадсан. Рэй Кэнниди түүнлүү зүүн жигүүрээс түүнлүү шидэв цээжин дээрээ тогтоон орлоо Дэвид Жонсон-луу пасслах боломж байв ч өөртөө итгэлтэй цохиод хийлээ. Тэр гоалыг ороход хаалганы ард байгаа фэнүүдийг харахад тэдний хажууд байсан ч болоосой гэмээр сайхан сэтгэгдэл төрмөөр.
1981 он бас л бидний алж байсан улирал байсан, АЛ авч, Пэйсли анхны лиг-т аварга авсан юм. Кэнниди ч мөн муугүй байсан юм.


Liverpools Team : Ray Clemence, Phil Neal, Alan Kennedy, Phil Thompson, Ray Kennedy, Alan Hansen, Kenny Dalglish, Sammy Lee, David Johnson, Terry McDermott, Graeme Souness
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Fri Oct 09, 2009 11:16 am

Ноймэр 8: Сүпэр сэлгээ David Fairclough, 3 сарын 16н 1977 он.

Que Sera, sera, whatever will be, will be, we’re going to Italy, que sera, sera….. гээд л фэнүүд дуулжийлаа. Стадион дохь уур амьсгал гайхалтай байв. Сөргөлдөөн ихсээд л, тоглолтын өмнөх гайхалтай уур амьсгал зүгээр л тоглолт эхлэхийн цагийн өмнө ийм байжээ, тэхлээр тоглолт дээр ямар байсан нь ойлгомжтой. Тоглолт үзэх гэж орж байгаа хүмүүс Анфиэлд дахь гайхалтай энэ тоглолтын гэрч болно гэж бодоогүй нь тодорхой. Стадион бүхлээрээ дуулаад л гайхалтай гэхээс өөр юу гэхэв. Ливэрпүүл эхний эвэй тоглолтонд 1-0оор хусуулжээ, 2 дахь тоглолт Улаануудад тийм ч амаргүй байлаа. тоглолт эхлээл 2 дахь минутанд Кийган хаалгачыг өлгөөд хусаадахлаа, бөмбөг өнхөрсөөр өнхөрсөөр шугам давлаа ийнхүү Ливэрпүүл 1-1 болгож чадлаа(agg). Франц-аас ирсэн фэнүүд Allez Les Rouges!! гэж дуулцгааж байлаа. Bathenay оффсайд авалгүй манай хаалгачыг давуулаад 25 ярдаас цохиод оруулчихав. ингээд оноо одоогоор 2-1, Коп-ууд 10-аад минут чимээгүй байсны эцэст 59-н минутанд Рэй Кэнниди цөм цохин Ливэрлүүл-д хожлыг буцааж авчирав. Гэхдэ St Etienne эвэй гоалоор тэргүүлж л байлаа, тэдэнд нэг гоал хэрэгтэй байлаа. Toshack бэртэж менежэр Боб Пэйсли Fairclough-ыг талбайд сүүлийн 20 минутанд гаргаадахлаа, улаан үстэй довтлогч гэж хочлогддог байлаа, нас 20 хүрсэн, бас л овоо тоглгочдог л байлаа залуу гэхэд. Тоглолтонд 6 минут үлдлээ. Fairclough бөмбөгийг талбайн дундаас эзэмшин гүйсээр л байлаа, гүйсээр 35аад ярд гүйчихсэн байв. Энэ үед фэнүүдийг бөгс өндийлгөн яах бол гэсэн харцаар харуулж байсан юм. Тайванхан сайхан финиш хийснээр хаалгачыг хажуугуур оруулав. сүүлийн 6-аас 8 минут улаануудын фэнүүдэд зүгээр л зэрэглээ мэт байсан гэдэг. Энэ шөнө түгшүүр, драм, хөөр баяр, уур уцаар гээд л олон зүйлийг давхцуулж чадсан нэг шөнө байв. Ливэрпүүл энэ өдрийг зүгээр ч нэг хожоогүй тэд тактик-ын хүчээр яллаж тэднийг эцэст нь хүртэл нь дарлаж чадсан юм. Энэ өдрийг Ливэрпүүлийг фэнүүд хэзээ ч марташгүй өдөр хэмээнэ. Өмнө нь Анфиэлд-д хэзээ ч ийм зүрх дэлсүүлм тоглолт болж байсангүй. Энэ өдөр бол 3 сарын 16ны 1977 он. Бид 3-2ын aggregate-ээр хожсон. Сэми Финалд хожин, финалд хожвол анхны европын цомыг авчриах байжээ.

Liverpool’s Team : Clemence, Neal, Jones, Smith, Kennedy, Hughes, Keegan, Case, Heighway, Toshack (Fairclough), Callaghan
Goals : Keegan (2), Kennedy (59), Fairclough (84)

маргааш үлдсэн хэдийг орчуулна...
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Fri Oct 09, 2009 11:32 am

Image
Жеррард: Бидэнд цаашаа явах урт зам байна...

Хавар хүртэл бидэнд асар их тоглолт байна шүү дээ тоглохоор, өмнө буй байаа том том өрсөлдөөнд бид чадахаа гаргаж л тоглох болно. Чи хэдий сайн улирал дуустал шилдэгээрээ тоглоно тэдгээр зүйлс чамд ирэх болно. Хүмүүсийн яриагаар биднийг бараг аль хэдийн тайтл-ын түрүүлэх багуудаас хассан байна, бид тэдэнд худлаа гэдгийг харуулах болно. Менежэр биднээс илүү ихийг хүсвэл бид тийм тоглолт л гаргах ёстой. Эрч хүчтэй(Momentum) үеийн тоглолтууд хөлбөмбөгт асар чухал, чи хэрвээ тоглолтыг эхлээл хожоод эхлэвэл, дараа дараагийн тоглолт арай хялбар болж ирдэг. Чи хэзээ ч өөрийгөө сайжрахгүй гэж бодож болкү, Ливэрпүүлд байгаа хэн ч тэгж бодох эрх байхгүй. Менежэр хэзээ ч түүнийг зөвшөөрөхгүй. Магадгүй чи сайн тоглолоо, хаалгач клийн шийт, дунд шугам ассист, довтлогч хэт трик. тэгсэн хэдий ч менежэр чиний алдааг хэлж чадна, юун дээр сайжрах тухай. Рафа байхад хэзээ ч амар амгалан байна гэж байхгүй, түүний стандардууд их өндөр. Агуа Ливэрпүүл баг алж явжаах үедээ л ингэж бэлтгэл болон тоглолт хийдэг байсан. Чи үргэлж сайн тоглож чадна одоогийнхоос. Хэдий өөрөө шилдэгээрээ тоглож байна гэж бодов ч, сайжрах зүйл байж л байдаг. Энэ зүйл л биднийг маргаашруу хөтлөж бидэнд их тусламж болдог.


Image
Рафа: 2 хамгаалагчид маань гэрэлт ирээдүй байгөө...

Хэрвээ чи төвийн хамгаалагч нарын гүйцэгтэлийг анализ хийвэл өмнөх тоглолтуудыг бодуул маш сайн л байсан, мэдээж гоал дээрхи л алдаануудыг тооцкү бол. Скртэл агаарт сайн тоглож байсан, Карра ч сайн байсан хэдий 2 дахь гоал дээр алдаа гаргасан ч. Дунд шугаманд нэг алдаа хийсэн нь бидний гол алдаа байлаа, тийм хэдий ч Скртэ, Карра 2 зөв л зүйлс хийцгээж байсан. Тоглолтын дараа мэдээж хэцүү тэр тусмаа хожигдвол том багийн эсрэг, шигшээ багийн брийк их удаан өнгөрдөг. Бидэнд тоглолтын ерөнхий удирдлага байсан ч Чэлси сөрөг довтолгоонд сайн байж чадсан. Бид сүүлийн 20 минутанд чаддаг зүйлсээ үзүүлж байсан, тэдгээр зүйлс бидэнд эерэгээр нөлөөлнө.


Image
Карра: Би өөрийн шилдэгээрээ удку тоглох болно

Бид сайн тоглохгүй байна, би ч сайн тоглохгүй байгаа. Надад илүү сайн формоо олох хэрэгтэй байна, удку ирэх тоглолтуудад би формондоо орно гэж итгэжийнэ. Сүүлийн 5,6н жил бид лигтээ л клийн шийт сайн хийж, хамгаалалт сайн байдаг байсан. Энэ ч яагаад бид олон олон шүүмжлэл авдаг байх, учир нь бид бусдын хийдэггүйг хийж байна шүү дээ. Бид сайн тоглож байвал алга ташилт авдаг, харин хэзээ муу тоглоно бид шүүмжлэл сонсох нь мэдээж. Миний хувьд өөрөө сайжрах хэрэг байна, мөн бидний хувьд багийн хувиар сайжрах хэрэг байна. Ямар ч статистик чи бидэнлүү шиднэ, бидэнд сайн улиралын эхний тоглолтууд байгааг мэдэж байгаа. одоо бидэнд тэдгээр тоглолтыг сөхөх хэрэг байхгүй, бид сайн тоглоогүйгээ мэдэж байгаа, одоо хийх зөв зүйл бол алдаага засах л байна.
Улирал дуусахад оноо л чухал зүйл. Өнгөрсөн улиралуудад бид МАНУ-гаас бага хожигдол авсан ч бид цом авч чадаагүй. Тиймэс бид одоо зүгээр л 3 оноо авахын төлөө чармайх хэрэгтэй.

Торрэс хагас сайны Армэний эсрэг фит болохнээ гэхдэ ирэх 3 дахийн бэлтгэлд оролцохгүй бололтой. Ер нь мань хүнд ч бараг тоглоод хэрэгггүй дэ. одоо ирэх долоо хоногууд бидэнд хэцүү тоглолт хүлээж байна.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Bold9 » Fri Oct 09, 2009 12:32 pm

gremlin wrote:Манайхан сүртэй сүртэй нийтлэлүүд оруулах юм аа. Бусад нь суралцмаар юм. Баярлалаа. :eek: :mrgreen:

:D
Electric cameo буюу Jay Spearing
Ливерпүлийн дасгалжуулагч Rafael Benitez жижиг ч гэсэн тоглолтууд дээр тэр үндсэн бүрэлдэхүүнээ гаргадаг нь зарим тоглогчидод өөрийгөө харуулах боломжийг багасгадаг. Энэ нь залуу тоглогчидод ч дэндүү хүндээр тусдаг. Нөөц багын тоглогчидоос 1 дүгээр багт тоглосон хуруу дарам цөөхөн тоглогчид байдагын нэг нь жижиг залуу Jay Spearing юм.
Image
Spearing-н бүтэн нэрийг Jay Francis Spearing гэдэг бөгөөд 1988 оны 11 дүгээр сарын 25 ны өдөр Merseyside-н Wallasey-д төржээ. 1997 онд 8 настайдаа Академид элсэн орж 2007 онд Melwood-г амжилттай төгссөн юм. Дөнгөж 168 см өндөртэй ч түүнд бурхан дуусашгүй хүч, хурд өгсөн нь хагас хамгаалагч, хамгаалах чиглэлд тоглох боломжийг олгосон гэж бодох юм.
Spearing 2007 онд FA Youth cup-д Ливерпүлийн 18 наснаас өмнөх багыг ахлаж байсан ч гэмтлийн улмаас аваргын төлөө Маnchester city багтай тоглох тоглолтонд оролцоогүй. Тэр жилдээ нөөцийн эгнээнд элсэж 2007 оны 5 сард Torneo Di Renate-д болсон клубуудын Under-20 тэмцээнд оролцсон юм. Хэсгийн тоглолтод AC Milan, Parma-н эсрэг гарч тоглосноор түүнийг тэр тэмцээний шилдэгийг тодруулах санал асуулгад оруулж байсан.
Нөөцийн багт тоглох болсоноороо түүний чадвар сайжирч багынхаа 2007-2008 оны Premier Reserve League-т түрүүлэхэд хувь нэмэр оруулж чадсан юм.
Түүний үндсэн багынхаа төлөө тоглосон анхны тоглолт нь 2008.12.09-ний өдөр Аваргуудын лигийн хэсгийн PSV Eindhoven-тай хийсэн тоглолт байлаа. Липерпүль 3-1 хожиж байхад Spearing сэлгээнээс гарч тоглосон юм. Тухайн үед Spearing-н талаар Копууд сайн мэддэггүй байлаа. Харин түүний 3 дахь тоглолт бол Реал мадридын эсрэг тоглолт бөгөөд 4-0 хожсон тоглолтонд Spearing 2 дугаар хагасаас сэлгэж өөрийнхөө чадварыг харуулсан. Тухайн тоглолтонд цэнгэлдэх даяараа “Electric cameо” гэж алдаршуулан дуулжээ.
Image
2009 оны 3 сарын 31-нд Spearing-тэй мэргэжлийн гэрээ байгуулж, 2009 оны 6 сард гэрээг нь 2013 он хүртэл сунгах болжээ. Тухайн үед Rafael Benitez гол гол тоглогчидынхоо гэрээг сунгаж байсан юм.

Жижиг залуу маань 2009 оны 09 сарын 22-нд Carling Cup тэмцээнд Leeds United-н эсрэг үндсэн бүрэлдэхүүнд багтаж тоглосон. Дунд шугаманд Javier Masherano-тай хоршиж тоглож, Ngog-н гоолын тусламжтай хожиж анхны 90 минутын тоглолтоо өндөрлөсөн юм. /Уг тоглолтонд Masherano /170/-той хагас хамгаалагчаар тоглосоноор клубын түүхэн дэх хамгийн жижиг хагас хамгаалагчын хосоор тодорчээ :mrgreen: /
Spearing тоглолтын талаар хэлэхдээ: Тоглолтын урд шөнө Rafael Benitez надад үндсэн бүрэлдэхүүнд багтах болсоныг дуулгасан. Би багтаа туслаж чадна гэдгээ дасгалжуулагч болон бусдад харуулж чадлаа. 90 минут тоглоно гэдэг үнэхээр гайхалтай, клубд элсэнээс хойш энэ мөчийг их удаан хүлээсэн юм гэжээ.

Бодит байдалд үндсэн бүрэлдэхүүнд багтах боломж тун бага байгаа... Aguilani 2 долоо хонгийн дараа бүрэн фит болно, Lucasт итгэл хүлээлгэж байгаа, Masherano одоо үеийн №1 хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч....гэсэн ч Spearing хэзээ нэгэн цагт үндсэн гарааны тоглогч болохын төлөө тэмцсээр байх болно.

За нэг иймэрхүү юм бурлаа..алдаж оносоны юуны магад :)
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Bold9 » Fri Oct 09, 2009 1:26 pm

1996 оны 10 сарын 09-ны өдөр Jamie Carragher маань мэргэжлийн гэрээгээ байгуулж байж..Липерпүлийн төлөө 404 тоглолтонд оролцож 4 гоол хийжээ..бүх цагийн үеийн 9-т бичигдэж байна..Одоогийн байдлаар European Cup, UEFA Cup, FA Cup, UEFA Super Cup, League Cup FA Charity Shield-н цомыг хүртээд байна...
Image
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Тэгшээ » Sat Oct 10, 2009 12:58 am

Image
Царай гэж авах юм алгаа. Ямар хөгшин өвгөн шиг display-тэй гар вэ :mrgreen:

Image

Муу Ваартыг бол лааж байнаа. Ваарт бол "Ахаа байяа гэсэн байдалтай бна шдэ" :-o
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5426
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Sat Oct 10, 2009 8:20 am

http://www.youtube.com/watch?v=WFoEcupg9qk

Italy 2 - Hungary 3 U-20

манай Нэмэть лаажийнөдөө. :eek:
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Барнаба » Sat Oct 10, 2009 2:30 pm

Унатал нь хуураад л гоалдаад байна даа... Немет хүү ч....

Image

Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby the kop__b_none » Sat Oct 10, 2009 7:37 pm

Image
манай хүнийг бас л эвгүй харагдуулж байна шүү...
OKC: We Rise Together
LFC: You'll Never Walk Alone
User avatar
the kop__b_none
 
Posts: 1276
Joined: Sat Jul 11, 2009 9:58 pm
Location: ub

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Mr S » Mon Oct 12, 2009 3:43 pm

Manchester City planning shock January move for Liverpool bright spark Yossi Benayoun
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Бамбууш » Mon Oct 12, 2009 10:47 pm

So far, Not so good but not so bad either..
Муурнууд дээр Акуланни гарна гэсэн мэдээ байх юм. Сэлгээгээр гарах нь уу эсвэл гарааны 11-т багтах нь уу гэдэг л байна. Хэрвээ гарааны 11-т багтвал Лукас сууж мэднэ. Магадгүй Машег суулгах байх. Учир нь хоёрын хоёр ДАШТ-н урдчилсан шатны тоглолтуудад оролцчихсон болохоор Рафа хаширлаж мэднэ. Ямартаа ч ахлагч бүрэн эдгэрээд тоглочих байх. Сандерландыг басч бол болохгүй ээ. Ялангуяа Бент, Жонес хоёрын форм сайн байгаа, манай ар тал асуудалтай байгаа энэ үед... Данни хүүг үүн дээр гараанд шууд гаргаад тоглуулах хэрэгтэй. Гэртээ тоглож байгаа юм чинь бас арай гайгүй тул Карраг одоо нэг амараах хэрэгтэй л байна даа Рафа.. Гэхдээ Рафа бол Рафа.. Хуучин тактикаараа л гаргах гэж дайрна байх даа..
Энийг дурмааргүй байгаа ч гэсэн үнэхээр Шабигийн орон зай голд их дутагдаж байна. Лукас , Маше хоёр хоюулаа тун адилхан арга барилтай тоглогчид.. Бүтээлч тоглогчид бол одоохондоо болж чадахгүй байна. Рафа Машег Шабитай адилхан болгох гэж их үзээд байх шиг.. Стоук дээр хийсэн тоглолт дээр уг нь Машегын 86 дамжуулалт өгсөнөөс 82 нь амжилттай дамжуулагдаж үүнээс 3 нь түлхүүр агшингуудыг үүсгэсэн статистик олж харсан. Гэхдээ зөвхөн нэг тоглолт дээр л ийм байх нь хангалтгүй. Түрүү жил Маше гэмтэлтэй үед Лукас , Шабигийн хажууд тоглоод болж байсан нь Шабитай холбоотой. Маше Шабитай голд тоглохдоо ихэнхидээ ард үлдэж цэвэрлэгээндээ анхааралаа хандуулж бөмбөгөө Шабируу өгөөд цаадах нь гүнээс найруулдаг байсан. Энэ нь манай урд талын хэдэд үнэхээр амар байсныг бид бүгд харсан. Хол ойрын дамжуулалт, агаарын дамжуултууд нь яах аргагүй одоо бидэнд дутагдаж байгаа гол зүйл байна. Гэтэл Лукас, Маше хоёр ийм бүтээлч байж чадахгүй байгаа нь ТОП багуудтай хийсэн тоглолтууд дээр үнэхээр илэрхий байсан. Хэнцэрүүдэд гусуулдаг дээр бол хоюул хоюулаа хамгаалалтанд сайн байсан ч довтолгоо болон дамжуулалтууд дээр тийм сайн байгаагүй.Гэтэл Хэнцэрүүдийн дунд шугамын тоглогчид болох Баллак, Декү, Эссиен нар манай хоёрын хажууд илүү бүтээлч. Тийм ч үүднээс эхний гоолыг Лампаард, Декү, Доргба, Анелка гэсэн хувилбараар тэд хийж чадсан. Стат харахад нээх их ялгаа байхгүй байсан ч тоглолтын ийм агшинуудыг эргэн ажихад Хэнцэрүүд илүү олон боломжуудыг гаргаж байж дээ гэж одоо бодох юм. Ахлагчыг зарим тоглолтон дээр хойш СМ дээр татаад тоглож байгаа үе бий. Энэ үед харин тоглолт маань илт сэргэж ирдэг. Гэхдээ Рафа тун олон хуувилбар туршаад байх шиг.. Заримдаа Нандогын ард Беннаг тавиад ахлагчыг төвд татаад баруунд Куйт зүүнд Риераг гаргаад байгаа.. Мөн сүүлийн нэг хоёр тоглолтон дээр Куйтыг Нандотой хослуулаад байх шиг.. Минийхээр бол эхнийх нь хамаагүй дээр хувилбар.. Беннаг гэмтэл бэртэл байхгүй л бол гараанд заавал гаргаж байх хэрэгтэй байна. Манай хүн баг дотроо хамгийн дриблэ болон хувийн ур чадвар сайтай нь.. Айлын хамгаалалтыг задлаад үхлийн дамжуулалтыг өгөх эсвэл өөрөө цөм Шаах чадвар түүнд хангалттай бий.. Яг ингэх болохоор Рафагын нөгөө амжилт ихээр олоод байгаа Жеррард, Нандо гэсэн хослолыг эвдэхээс аргагүй болж байгаа. Бидэнд хожил л чухал энэ үед тэр хослолыг одоогоор эвдээд аль болох хожиж болох арга барилаараа л тоглосон нь дээр.. Акуланиг би угаасаа Маше болон Лукасаас илүү бүтээлч байж чадна гэж боддог мөн найддаг. Угаасаа Ромад тоглож байсан тоглолтуудаас нь ганц хоёрыг харж байхад хурд сайтайгаас гадна дамжуулалтууд нь яг эзнээ олж байсан. Шаби явсанаар манай төвд онгойсон тэр орон зайг нөхвөл энэ залуу л нөхөх байх. Гэхдээ дасталаа хугацаа шаардагдана. Яг Рафа юу бодож байгааг мань мэт нь мэдэхгүй юм. Арын 4 үүргээ тийм ч сайн биш биелүүлээд байгаа нь минийхээр дунд шугамтай зайлшгүй холбоотой хэмээн сэтгэнэм. Нахиад л улирсан баларсан түрүү жилрүү ороход манай дунд шугам үүргээ сайн биелүүлж байсан тул арын 4-т ирэх дарамт ихээхэн бага байсных... Гэхдээ мөн Карра муудсан гэдгийг үгүйсгэхгүй. Одоо ингээд Аггер бэртэлээс ирчихлээ. Кэцүү нэрт Грек ч гэсэн бидэнд байна. Мөн Нөөц багийн шижигнэсэн зарим залуус байгаа.. Рафад хамгаалалтанд тийм ч төгс төгөлдөр сайн биш ч гэсэн боломжийн сонголтууд бий.. Яг яаж гаргахаа эрхэм хүндэт Менежер маань л мэдэх хэрэг..
Гол санаа зовоож байгаа зүйл бол өнөөх дунд гарсан цоорхой.. Минийхээр болдог бол одоо нэг хэсэг дээр дурдагдсан формашнаар тоглоод үзэхэд гэмгүй болов уу. Ахлагчыг хойш Машетай төвд тоглуулаад Беннаг, Нандогын ард АМ байрлал дээр нь зоогоод баруун цуцашгүй Нисдэг Голланддаа, Зүүнд Риера болон Бабелыг сэлгээд баруун ар дээр Жонсон/Деген, төвд Карра/Аггер, Скртел/ Хэцүү нэрт, Зүүн ар дээр Аурелио/ Инсуа/ Доссена...Доссенаг одоо нэг тоглолтон дээр бүтэн гаргах цаг болсон.
Улиралын эхний 8 тоглолтоос 5 хожил 3 хожигдол нэг ч тэнцээ байхгүй.. Магадгүй бид тэнцээнээс зайлсхийж байгаа нь сайн хэрэг ч энэ эрт 3 хожигдож байгаа нь тийм ч сайн хэрэг бус.. Дүгнэлт болон хэн түрүүлэх таамаг хэлэхэд өнөөдөр хэтэрхий эрт байна гэдгийг л би мэдэж байна. Энэ жил нэгдүгээр байр асар савалгаатай байх төлөвтэй. Тийм болохоор бидэнд нөөц сайн хэрэгтэй. Гол тэмцээнүүд мэдээж ФА , Аваргуудын Лиг, хамгийн чухал нь ПЛ, ... Карлинг цом дээр залуучуудаа тоглуулчихна биз. Манай хоёр яанк ийм үед Рафад аль болох дарамт бага учируулж байвал сайн байна. Адаглаад хөлбөмбөгийн талбайгаас гаднах зүйл дээр Клуб маань 100 биш гэхэд 80% амар амгалан тайван байх нь эргээд Менежер болон тоглогчидод асар хэрэгтэй.. Жилетт л Рафаг буруутгаад байгаа сурагтай. Харин Хикс нь Рафагын талд 100% зогсож байгаа гэсэн. Жилетт аалз Рафаг , Клинсманаар солино гэж их хөөцөлдөж байсан. Энэ нөхөр мөн одоо бас Рафад 3 хожигдолын бурууг тохоод байна. Мэдээж энэ чинь хөлбөмбөг. Хөлбөмбөгт юуг ч урдчилан тайлбарлаж болдоггүй. Үүнийг энэ Яанк мэдэхгүй байна. Уг нь улиралын эхний хагас дуустал жаахан тэвчээртэй юу болохыг хүлээгээд багийн тоглогчид болон Менежертээ бага дарамт өгөөд сууж байвал Ливерпүүлд асар их хэрэг болохсон доо.. За за миний сүүлийн үеийн багийнхаа тухай бодолууд нэг иймэрхүү.. Одоо өөрсдийнхөө тоглолтод л анхааралаа төлөврүүлээд буад багийн тоглолтонд бага ач холбогдол өгч нервээ гамнах хэрэгтэй.. Нэг удаа нэг тоглолтонд л анхааралаа гоц гойд төлөврүүлээд тэр тоглолтын дараагаар дараагынхаагаа бодож эхлэх нь амжилтанд хүрэхэд бага ч атугай тус болох бий..
Юу болохыг цаг хугацаа л харуулна. Эцэст нь дээр дурдаснаар дүгнэлт хийхэд хэтэрхий эрт байна. Бүү санаа зовцогоо манайхан гэж хэлье!!
I'm outta here Niggas...
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby che » Tue Oct 13, 2009 5:27 am

Акуа ирэх доло хоногт Сандэрланд дээр тоглох л юм л юм гэсэн сэлгээнд ч гэсэн байж байгаад гарж ирээсэй. Ер нь л Алонсо-г зараал шууд Рэал-аас хүн сваплах байсан, одоо яахав болно до болно кк. ПЛ-гүй долоо хоног ч уйтгартай юмаа... Акуа-д л хэрэгтэймда, ганц тоглогт ч гэсэн тоглолт байхгүй.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby boboZ » Tue Oct 13, 2009 9:18 pm

Багтаа л санаа зовсондоо Рафагын талаар иймэрхүү юм нар яриад байх шиг байна манайхан.

Алийн болгон юм орчуулахав өөрөө нэг юм бичмээр санагдаад.. Ядаж байхад сүүлийн үед манайхан ямар айхтар бичлэгүүд хийциймбдээ.. Би тэгсэн хажуугаар нь баахан хэрүүл хийгээд л яваад байлаа шд хэхэ.. :RD


Free Article


Кенни Далглиш 91 онд дасгалжуулагчынхаа ажлыг өгсөнөөс хойш үнэнийг хэлэхэд манайд олигтой дасгалжуулагч менежер гэж байгаагүй. 90ээд оны дунд үеүүдэд бол одоогын Астон н тэр шиг л бараг байсан байх. 91 оноос Houllier-ийг ирэх хүртэл нэг ФА бас ганц Карлинг л авж байж.
Харин дараа нь Gэrard Houllier ирж байж одоогын энэ Рафархуу шинэчлэл хийж нурцан багыг сэргээхэд их чухал үүрэг гүйцэтгэсэн сайндаа орохоор дасгалжуулагч байв. Ирээд яг л Рафа ирэхдээ хийж байсан шиг маш холио сэлгээ хийж үнийхээ үр шимийг хүртэж байсан. 2000-2001 оны улиралд требл (Карлинг, ФА, УЕФА) хийж хонгилын үзүүрт гэрэл байгааг Английн (магадгүй дэлхийн) хамгийн олон фентэй багын фенүүдэд сануулж тэртээх цом, шагналаар хахаж байсан үеийг дахин нэг сануулав. Би одоогын энэ Ливерпүүл чимээгүй даруухан байсан 90-ээд оноосоо буцаж ирсэнд Рафагаас илүү Gérard Houllier-ын үүрэг багагүй байсан гэж боддог.. Нэг ёсондоо топ баг болох суурийг нь Houllier гайгүйхэн тавиж өгөөд одоо Рафа тэрийг нь гүйцээх гэж ажиллаж байна. Houllier бас одоогын Рафагын өртдөг хамгийн том шүүмжлэл болох наймааны асуудал дээр их олон буруу шийдвэр гаргаж байсан. Ямартай ч энэ хүний удирдлаган доор л Ж, Овен зэрэг хүмүүс эрийн цээнд хүрж Ливерпүүл шиг даруухан багт хэдэн жилийн дараа ч гэсэн дэлхийд зөвшөөрөгдсөн супер одууд гарж ирсэн нь үнэн. Gérard Houllier Ливерпүүлийг дахин гаргаж ирэх үүргээ биелүүлсэн, тэгээд өөрийнхөө лимитдээ хүрээд явсан..

Харин энэ хуучин Валенсигийн зөрүүд халзан эр бол шаал ондоо түүх, зорилт, бас менежмент хэрэгжүүлэхээр Ливерпүүлд ирсэн үүнийг сайн ойлгох хэрэгтэй! Тэр энд Ливерпүүлийг зүгээр илүү сайн баг болгох гэж л ирээгүй. Топ түвшиний, авж байсан алдар хүнддээ дүйцэхүйц хуучны Ливерпүүлийг бий болгохоор ирсэн.. Яг түүний ирсэн үед Английн хөлбөмбөг ямар өрсөлдөөнтэй хатуу ширүүн байсаныг мэднэ.. Дээрээс нь бусад багуудаа яая гэж байхад мөнгөөр хөдөлдөг бас нэг айхтар баг гарж ирээд л.. Одоо тэрнээс ч илүү өрсөлдөөнтэй болчлоо.. Мөнгөний хөдөлгүүртэй багууд олшироод л...
Анх ирээд л Аваргуудын лигт түрүүлэв.. Бусад энэ тэмцээнд орж байгаа багуудтай тэр үейин Ливерпүүлийн бүрэлдхүүнийг харицуулвал ёстой өмнөөс нь бөгс улайхаар л бүрэлдэхүүн байж.. Зарим нэг хүмүүс энэ тэмцээнийг зөвхөн аз, одоор шийдэгддэг гэж яридаг зүтгэдэг.. Арсене Венгер Арсеналд 13-14н жил болж байна 3 тайтл л авсан гэхдээ нэлээн хэд раннер ап болж байсан байхаа.. (андуурсан байж магад шалгасан ч гүй) Бүгд түүнийг гайхалтай менежер бас дасгалжуулагч гэдгийг мэддэг.. Тэр наймааны тал дээр ч бараг бүх хүнээс илүү.. Гэхдээ энэ хугацаандаа тэр АЛ гэдэг тэмцээнд нэг л удаа финалдаж байв.. Түүнд энэ урт хугацаанд зөвхөн аз л дутаад байвуу!? Рафа 4н жилд 2 удаа европын финалд гаргасан..
Бас нээрээ Арсенал болон Манюгийн түүхэн дэхь хамгийн айхтар менежерүүд нь яг одоо багуудаа удирдаж байна.. Азаар нас нь 2лаа хэвийж яваа удахгүй ажлуудаа хүлээлгэж өгнө.. Дараагын залгамжлагч нар нь суперменүүд байлаа ч яг уридынх шигээ байдаг түүх бараг байхгүй.. Хараад байхад харин ч эсэргээрээ нэг хэт сайн дасгалжуулагч зодог тайлахаар дараагынхаас нь маш олон юм нэхээд сурцан фенүүдийн даралтыг тэснэ гэдэг хэцүү..
Нэг Арсенетай харицуулсаных нэг мөсөн харицуулчий.. Энэ 2т бас адилхан юмнууд ч байна..
Том багын сайн дасгалжуулагч нар өөрөө ямар улс вэ гэдгээсээ хамаараад яг нутаг нэгт тоглогч нараа багтаа авчирж тоглуулах сонирхол их байдаг. Арсене Анри гэдэг хөлбөмбөгийн нэг домогыг авчирж өөртөө туслуулж байсан бол манай Рафа Торрес гэгч ирээдүй нь одооноос ханхалж байгаа залуугаар туслуулж байна. Ийм том зэрэглэлийн довтлогч нар ямар нэгэн медалхан авах гэж биш түүх бичиж домог гэдэг статусаа баталгаажуулхынхаа хажуугаар цом хамаад явдаг. Анри ирээд 3дахь жилдээ Арсеналын клубын түүхэн дэхь 2дохь дабль-ийг хийлцэж байв. (Лондонгын алдарт буучид түүхэндээ энэ үед л 2дахь даблиа хийж байж..)

Заза өөр клубын дасгалжуулагч ч яахав.. Гол нь миний санаа бол юманд хугацаа хэрэгтэй бид нар ямар Лондонгын цэнхэрүүд шиг нэг хүн авчраа л таалагдахгүй болонгуут нь солио л байдаг баг биш.. Амжилтыг хөдөлмөр, хугацаа, тэвчээртэй байдлаар авдгаас нефть зарж олсон мөнгөөр авж болдоггүй.. Энэ чинь Ливерпүүл шүү дээ.. Муу ч сайн ч хамгийн лоял фенүүдтэй, амжилт алдар хүндээрээ дэлхийд л дээгүүрт орохоор баг болохоос шалдир булидар юмнаас болоод шийдвэрээ байн байн өөрчлөөд өөрийн философиосоо ухардаг нь бид биш..

Бусад багийн фенүүдээс бидний ялгаа нь ямагт өөдрөг байдагт байгаа.. Бүр цусанд нь шингэцэн үеэс үед ч гэх юмуу.. Баг нь хожигдож байсан ч дуулаа л, эцсийн мөч хүртэл дэмждэг нэг тийм Скоус маягийн соёлд Ливерпүүлийг дэмждэг хүн яах ч аргагүй орчдог бололтой.. Энфилдэд хэзээ ч хашгирдаггүй бид дуулдаг гэдэг шиг, бид мөн хэзээ ч өөрийн тоглогч нараа талбай дээр байхад нь муулж бүүлдэггүй.. Бид хэзээ ч юмыг сохроор дагаж туйлширдаггүй.. Зүгээр л олон жил хандаж ирсэн рояал байдлаараа л Ливерпүүлтэй холбоотой юм бүхэнд ханддаг, зарим нь хичээдэг байх..

Ам нээгээд уушиг нээ гэдэг шиг би энд ялангуяа чөөгийгийн сэдэвт ихэнхдээ нэг т1 элий гар шиг юм бичдэг байх.. Зарим нь энийг бүүр жинхнээсээ хүлээж аваад намайг бүх л манчестерын түүх юутай хийтэй нь үгүйсгэж хараар хардаг тархиа угаалгацан бацаан гэж боддог юм шиг байна лээ хэхэ.. Би зүгээр л бурхан биш Ливерпүүлийг шүтцэн нэг залуу.. Энэ форумд бас амьдрал дээрээ хөлбөмбөгийн passion үүсгэж тэрнээсээ кайф авж амидрах дуртай тэгээ л тэр.. Гэхдээ би чөөгийг үзэн яддаг ч гэсэн САФ болон чөөгийг муу гэж хэлж чадахгүй шдээ.. Хэлсэн ч угаасаа тийм биш нь тодорхой юманд зарим гарууд үхтлээ уурлана.. Нэг гар бүр чамайг бодуул СЭР гэдэг цолтой шүү за юу гэж байж билээ.. Тэр үедээ элгээ хөштөл инээсэн гах гах.. Би тэр СЭР-ээр яах ч юм билээ.. :-o

Заза баахан худлаа юм яричлаа энд хүрээд дуусгий..

John Toshack: “I dont like champagne, I dont smoke cigars, I havent any real jewellery at all, apart from the 8 pieces of gold I picked up at anfield, the most important relationship at a football club is not between the manager and the chairman, but the players and the fans”

Bill Shankley
On the fans: The word fanatic has been used many times.. I think it’s more than fanaticism. It’s a religion to them. The thousands who come here, come to worship.. it’s a sort of shrine, it isn’t a football ground...

YNWA
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby Бамбууш » Wed Oct 14, 2009 1:18 am

Рафаг солих шаардлагатай юу? гэдэг асуултанд яг одоогоор хариулт олоход хэтэрхий эрт байна. Агуу САФ Ман Ю-д ирээд бүтэн 5 жил ПЛ-н цомгүй байсныг санацгаа... Юун Аваргуудын Лигийн цом энэ тэр... РАфа бас яг таван жил болж байна. Энэ хоёрын ирсэн үе энэ тэрийг ярьвал бас өөр л дөө.. Яах аргагүй Бобозын хэлсэнээр Рафа бол энэ багийг буцаж АГУУ байсан тэр үед нь авчирахаар ирсэн дасгалжуулагч.. Мэдээж түүнд олон алдаа дутагдалууд бий.. Тэр САФ шиг шийдэмгий биш, Венгер шиг багачуулдаа итгэдэггүй, нэг Формашиндаа дасах гэж их хугацаа зарцуулдаг мөн зөвхөн өөрийн итгэдэг хүмүүсээ л бэртэл гэмтэлгүй бол гараанд байнга гаргаад байж байх төлөвтэй. Гол нь залуучуудыгаа дэмжихдээ Венгер , САФ хоёрт хүрдэггүй. Яахав манай Эмилиано хүү бол өөрийн авьяас чадвараар л махийж махийж цоорхойгоор л бараг шахуу гарч ирлээ.. Бабел гээд залууг авчирчихаад л зэврээж байна. Хэрвээ бабел Венгерын удирлага доор очсон бол өдийд Буучдын гараанд зоолттой биш юм гэхэд ихэнхидээ гараад тоглоод бужигнуулаад гүйгээд байж чадах залуу.. Мөн дээр нь их зөрүүд... Сэлгээг ихэнхидээ оройтож хийдэг, нөгөөдүүлд нь үсрээд л 10-15 минутанд тоглолтын хувь заяаг 180 градус эргүүлэх үүрэг ноогддог. Тоглогчидтойгоо Венгер шиг ойрхон байж чаддаггүй. Ямар сайндаа нандо түрүү жил Хэнцэрүүдийг 2 гоол хийж хожчихоод байхад хүрч ирээд- За баяр хүргье би чамайг яг тэр байрлалд бөмбөг хүлээж аваасай гэж бодож байсан юм гэж хэлээд эргээд явсан байх жишээтэй.. Гэхдээ энэ бүхнээ Англиаар хэлсэн гэж байгаа.. Тэр бол яг жинкэнэ Тактикч, хөлбөмбөгт бие махбодь оюун ухаанаа зориулсан Менежер.. Гэхдээ сэтгэлээ нэмэхээ мартчихсан.. Агуу менежер Билл Шанкли яг л түүн шиг хожилын төлөө улайран тэмцдэг нэгэн байсан ч багийн тоглогчид болон фенүүдтэйгээ сэтгэл зүрхээрээ холбогдож чаддаг байсан гайхалтай нэгэн... Яахав санхүү эдийн засгийн бололцоо энэ тэрээс хамаарч манайх Хэнцэр шиг эсвэл Чөөгий шиг түүнд Дэлхийн шилдэг гэх ангилалд багтах тоглогчид авах мөнгө өгдөггүй угаасаа өгч чадах ч үгүй. Байгаагаараа л болгоод явдаг.. Гэхдээ л энэ хэдэн жил Рафад хангалттай итгэлийг үзүүлж ирэхийн хувьд ирсэн.. Ер нь түүнийг зөв талаас нь шүүмжлэх ёстой. Одоо бидэнд юу юунаас илүүтэйгээр ПЛ цом хэрэгтэй. Энэ бол одоо бахархалаас ч илүү давч гарах том зүйл болчихоод байна. Манайх шиг баг 20 жил тайтл авахгүй байна гэдэг үнэхээр эрүүл ухаанаар бодоод үзэхэд ****4 л байна шүү дээ.. Тэр ч үүнийг сайн мэдэж байгаа.. Мэдэх ч ёстой.. Түүнд сануулах ёстой.. Зөрүүд зангаа засаад илүү шийдэмгий илүү зоригтой үр бүтээлтэй ажилаасай.. Гэхдээ би түүнийг халж хаях эсвэл хөөн туух талаар яриагүй. Угаасаа Рафа ПЛ-н цом бидэнд авч ирж чадна гэдэгт найддаг хүлээдэг. Энэ итгэл найдвар хүлээлт гэхдээ бас хязгаартай гэдгийг эрхэм Менежэр маань ч тунгааж байгаа байх. Ялангуяа өнөө үед бол цомгүй удсан үед фенүүдийн зүгээс ч багийн удирлагын зүгээс ч ямарваа нэгэн менежерт том асуудал ирдэг.. Энэ бүгд түүнийг тойрч биш дайрч гарна. Угаасаа эхнийх нь давалагаа аль хэдийн түүнийг шүргэчихсэн. Удахгүй нэг том давалгаа түүнийг нөмрөн авах бий.. Гэхдээ л олон сая Ливерпүүлийн хөгжөөн дэмжигчид Копууд түүнд асар их итгэсэн хэвээрээ би ч ялгаагүй.. Гол нь тэр үүнийг сайтар ухаж мэдээд өөрийн зөрүүд зангаа арай зөөлрүүлж багийг хожилд хүргэх замыг хайж олох ёстой.. Түүнд ч тоглогчидод ч үүнээс гарц байхгүй..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: LIVERPOOL FC 09-10: All for One, One for All

Postby boboZ » Wed Oct 14, 2009 4:14 pm

Манай Академи болон доороос дараагийн 5н жилд бол нэлээн хэдэн дажгүй залуус гараад ирэх шинжтэй..

Дарби бол яг л ирээдүйн Карра рхуу юмуудаа.. Бас Келли байна..

Инсуа дараагийн хэдэн жил манай зүүний үндсэн хүн болно...

Бяцхан шрек буюу Спийринг-ийг Рафа Маше шиг тоглогч болгох гээд байгаа гэнэ.. Ууг нь жижигхэн биетэй хурдан гээ л болохгүй юм ч байхгүй л дээ..

Харин энэ Немет бол чимээгүй байж байгаад бид нарын үргэлж хайж эрж байдаг Торрестой сайхан хамтарчих залуу шиг байна лээ.. Нгог н тэрээс бие хурдаар арай дутуу ч натурал финишер гэдэг нь тоглолтууд дээр нь харагдаад байгаа.. Одоо жоохон хурд хүчээ илүү болгочуул тэгээд л болно доо болно..

Дээрхи тоглогчид 2-3 жилийн өмнө резервэ багт тоглож байхдаа лигийн аварга болж Немет мэргэн буучаар тодорж байсан түүхтэй..

Бас 18-аас доош болон резерве багт одоо тоглож байгаа нөхдүүдэд скан хийж үзвэл эдгээр нэрс тодорж байна:

Michael Ngoo, Lauri Dalla Valle, Christopher Buchtmann, Daniel Sanchez Ayala, Daniel Pacheco, Chris Mavinga..

Дээрхи нэрнүүдийг ер нь цээчилцэн байхад илүүдэхгүй. Ойрын 5н жилдээ юм дуулгах ирээдүйн одод.. :eek:

Future Looks Bright for Us...

YNWA
What are they smoking at Emirates?
John W.Henry
User avatar
boboZ
The Kop
The Kop
 
Posts: 7133
Joined: Mon Feb 11, 2008 11:49 pm
Location: ...Living bird Upon my Chest...

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 23 guests
cron