2009 оны Европын шилдэг хeлбeмбeгчний шагналыг урьдчилан таамаглаж баисанчлан Барсагийн супер од Леонел Месси хvртлээ. Тэрбээр энэ шагналыг хvртсэн анхны Аргентин тоглогч болж байна. Ballon d’Or буюу Алтан бeмбeгийн шагнал нь нэр хvнд, цар хvрээгээрээ ФИФА-гийн оны шилдгийн шагналтай дvйцэхvйц нэр хvндтэй шагнал юм. 40 жилийн тvvхтэй энэ шагналыг France Football сэтгvvлийн эрхлэгч Габрель Ханот 1956 онд анх санаачилсан бeгeeд зeвхeн нэр хvндтэй спортын сэтгvvлчид шилдгийг тодруулдгаараа ФИФА-гийн оны шилдгээс ялгаатай. Энэ шагналыг Европын лигvvдэд тоглогчид хvртэх боломжтойгоороо дээрх шагналаас онцлогтой аж. Месси энэ шагналыг хvртсэнээр хамгийн залуудаа Алтан бeмбeг авсан Майкл Оуэний амжилттай зэрэгцэв. Месси авах боломжтой нийт 480 онооны 473-г авсанаар eeр нэгэн дээд амжилт тогтоосон юм. Урьд eмнe нь ийм eндeр амжилтаар Алтан бeмбeг хvртэж байсан тоглогч байсангvй. Тэрбээр энэхvv нэр хvндтэй шагналыг авахаасаа хэдхэн хоногийн eмнe “Sport’s” сэтгvvлд ярилцлага eгчээ.-Eнeeдeр бvх хeлбeмбeгчид болон шvтэн бишрэгчдийнх нь хувьд хамгийн ихээр анхаарал татах хоёр vйл явдал болох гэж байна. Энэ бол мэдээж 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон “Алтан бeмбeг”-ийн шинэ эзэн юм. Энэхvv нэр хvндтэй шагналын эзнээр энэ удаад таныг тодорно гэсэн таамаглал давамгайлж байгаа. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?-Аргентины шигшээ багийн тоглолт надад огтхон ч хамаагvй гэж миний тухай ярих хvмvvс бий. Хэрэв vнэхээр ийм байсан бол би энэ багт тоглож, олон цагийн, хvнд бэлтгэл хийхгvй шvv дээ. Би бусад аргентинчуудын л адил 2010 оны дэлхийн аваргын цомыг авахыг хvсч, бvр мeрeeдeж байна гэж хэлж болно. Бид нэгэн баг болохоор vvний тeлee хамтдаа тэмцэж чадна. Клубын тоглолтуудад олон ч амжилт vзvvлж байсан ч дэлхийн аваргын цом миний амьдралыг тэр чигт нь eeрчлeх болно. “Алтан бeмбeг”-ийн тухайд энэ шагналыг авахыг хvсдэггvй нэг ч хeл бeмбeгч байхгvй шvv дээ. Би тэдний л адил.
-Танай шигшээ бvрэлдхvvн ирэх жил цом хvртэх хэмжээний хангалттай хvчтэй гэж бодож байна уу?-Дэлхийн аваргын тэмцээн нэг талаасаа зeвхeн ялахын тeлee явдаг Олимпийн наадамтай адилгvй. Eeрeeр хэлбэл энд чи тvрvvлж чадаагvй бол муу хeлбeмбeгч гэсэн vг биш гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Багийн сvр хvч эргэн ирж байна. Одоо хvн бvр та нарыг багтаасан бvрэлдхvvний тухай ярьж байна-Би хэзээ ч зeвхeн eeрийнхee гоолуудын тухай бодож байсангvй. Тэгээд л тэр. Бид бvрэлдхvvндээ дэлхийн шилдэг тоглогчидтойгоор ялагдаж байлаа. Бид eмнe нь алдаа их гаргадаг байжээ. Одоо харин эсрэгээрээ туршлагатай тоглож чаддаг болсон. Хэрэв чи ийм галд eeрийгee шатааж vзээгvй бол энэ юу болохыг хэзээ ч мэдэж чадахгvй. Харин ганц удаа vзэхэд л энэ ямар гайхалтай зvйл болохыг мэдэх болно.
-Танд энэ багийг хэн ч ялж чадахгvй гэсэн сэтгэгдэл тeрдeг vv?-Vгvй дээ, бид шvтэн бишрэгчид шиг байж чадахгvй шvv дээ. Бид тэргvvлж байгаа, гэвч улирал талдаа ч ороогvй байна. Бид сайн тоглож байгаагаа мэдэж байгаа ч маш хvнд хэцvv мeчvvдтэй нvvр тулах болно гэдгээ ч бас мэдэж байна. Би фэнvvдээсээ тоглолт бvр дээр урам зоригтойгоор ирэхийг л гуйж байна. Ялалтаа тэмдэглэх тэр eдeр дараа нь ирэх болно.
-Та гоол оруулахаас гадна хeгжeeн дэмжигчидтэй онцгой харилцаатай юм шиг харагддаг?-Тэгэлгvй яахав. Хeгжeeн дэмжигчдийн намайг гэсэн сэтгэл энэ хорвоо дээр юунаас ч эрхэм юм шvv. Энэ талаар бодох бvрт цус хeeрч, биеэр минь ямар нэг зvйл гvйх шиг болдог. Аливаа тоглогч багийнхаа тeлee бvхнээ зориулж, чин сэтгэлээсээ хvчин зvтгэж байгааг хeгжeeн дэмжигчид мэдэрдэг юм шиг санагддаг. Би eeрee ч гэсэн eeрт байгаа бvхий л хvч чадлаа шавхаж, багийнхаа тeлee бvхнээ зориулж тоглож байгаа гэж боддог.
-Та хамтран тоглогчдоосоо хамгийн мундаг хэн нэгнийг онцолж чадах уу?-Энэ тийм ч амар биш. Би дэлхийн хамгийн гайхалтай авьяаслаг хэд хэдэн хeлбeмбeгчидтэй хамтран тоглож байсан азтай хvн. Роналдиньогийн тоглолтыг vзэх гайхалтай байдаг. Тэр маш авьяаслаг, ур чадвартай. Дэкv болон Чави гэх мэт чаддаг бvхнээ тоглолтод зориулж гаргадаг тоглогчид байна. Иниестагийн нэр ч энэ жагсаалтад орох ёстой. Тиймээс миний хувьд хэн нэгнийг онцлох нь хэтэрхий шударга бус зvйл болно. Эдгээрээс гадна нэр нь дурдагдаагvй ч миний хvндэлж явдаг цeeнгvй хeлбeмбeгчид бий.
-Тэгвэл агуу Диего Марадона Аргентины шигшээ багийн ерeнхий дасгалжуулагч болсныг юу гэж vзэж байна вэ?-Миний хувьд Марадона бvх цаг vеийн шилдэг хeлбeмбeгч. Тиймээс би тvvнийг хvндэлж, биширч явдаг. Хvмvvс тvvний тухай сайн, муу их л зvйл ярьдаг. Гэхдээ юуны eмнe тvvний дасгалжуулагчийн чадварын тухайд дэлхийн аваргын дараа ярих нь зeв болов уу.
-Чи илvv их мeнгeний тeлee багаа, шvтэн бишрэгчдээ орхин хаа нэгтээ очих байсан болов уу?-Хeлбeмбeгчдийн цалин маш eндeр гэдгийг хvн болгон л мэднэ шvv дээ. Мэдээж надад их мeнгe амласан санал ирж байсан, гэхдээ миний сонирхлыг энэ нь огтхон ч татаж чадахгvй. Илvv ихийг хvснэ гэдэг шуналтайн шинж. Би бол огтоос тийм хvн биш. Барса намайг байлгасаар байсан цагт би байсаар л байна. Гvйцээ, энэ бол миний баг, миний шvтэн бишрэгчид…