:::Ливэрпүүл 2010-2011:::You'll Never Walk Alone

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby che » Tue Sep 14, 2010 10:22 am

Ирэх тоглолтонд тоглож чадна л гэцэн байлээшт Кончэски Букарэшт-тэй, 4 дэхэд тоглолт үзэх чадахаар болсон сайхан даа. Жо-г нэг 60 70 минут гаргаад МАНУ дээр гаргахдаа бэлдэх хэрэгтэй байхаа.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby MJ » Tue Sep 14, 2010 10:27 am

Барнаба wrote:МЖ-н хайр класс өө класс.

Гэхдээ нэг ийм юм байдаг. багт заавал бүгд ворлд класс байх албагүй. багийн лидерүүд / манайд бол Жи, Торрес г.м / лидер үүргээ сайн гүйцэтгээд бусад нь өөрсдийн ажлаа дор бүрнээ сайн биелүүлэхэд л тэр баг хичнээн цаг, хугацаа, орон зайг гатлан хаана хүрэхийг би таашгүй. :ногоон:

гэснээс Кончески шөрмөсөндөө асуудалтай болсон гэнэ. хэдий хугацаанд гэмтэлтэй байх одоогоор мэдэгдээгүй байна. Аурелио маань мөн Ахиллас-н гэмтэлтэй байгаа гэнэ. 10 сарын эхээр эргэн ирнэ гэсэн байшт. энэ сайтан дээрхээр бол
http://www.physioroom.com/news/english_ ... 16b74415d3



Хог гэж Зүүндэээ Аггэрдах н дээ болкуу бол...
User avatar
MJ
 
Posts: 5105
Joined: Mon Feb 11, 2008 1:21 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Барнаба » Tue Sep 14, 2010 10:30 am

Маню чинь жигүүрийн тоглолт сайтай баг. ядаж байхад манай зүүн, айлын баруунаар Нани нь чавхдчихна. Кончески бэлэн байвал сайн л байна. хамгаалалтандаа л сайн байхад болчихно. Аггер-г зүүн ар дээр тавьчихвал Нани элэглээд хаяж мэдэх л байх. хурдыг нь гүйцэхгүй элэглүүлчих вий гэж санаа зовжийно.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby che » Tue Sep 14, 2010 10:35 am

Барнаба wrote:Маню чинь жигүүрийн тоглолт сайтай баг. ядаж байхад манай зүүн, айлын баруунаар Нани нь чавхдчихна. Кончески бэлэн байвал сайн л байна. хамгаалалтандаа л сайн байхад болчихно. Аггер-г зүүн ар дээр тавьчихвал Нани элэглээд хаяж мэдэх л байх. хурдыг нь гүйцэхгүй элэглүүлчих вий гэж санаа зовжийно.

Аггер маань алуулах байхаа Жонсон-д алуулсан юм чинь Одоо бол жигүүэрээсээ илүү Ж, Мэйрэлэс, Жо 3 л Торрес-г сайн бөмбөгөөр хангавал боломж бол байж л байна даа. Рэйна маань Бирминхэм дээр сайн хаачихсан болхоор confidence нь өссөн байхаа.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby mark » Tue Sep 14, 2010 11:09 am

Аурелио энэ бүтэн сайн тоглох бүрэн боломжтой. Гол нь гэмтлээ сэдрээж болохгүй гүйцэд эдгээх хэрэгтэй байгаа. Конческий сая дажгүй тоглолтыг үзүүлсэн л дээ. Гэхдээ чөтгөрүүдийг дарахад Аурелио илүү тустай.

Мейрелеш тэгээд ирэх тоглолтонд болгоод өгөх байлгүй дээ. :ногоон:

Image
Image
User avatar
mark
 
Posts: 82
Joined: Thu Mar 05, 2009 11:29 am
Location: Anfield

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Буучин » Tue Sep 14, 2010 11:13 am

ккк...Гигс ч өнгөрсийн байна даа...САФ гараанд гаргахгүйгээ мэдэж байгаа байлгүй... Гаргуул хэцүүдэх нь ээ....
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby che » Tue Sep 14, 2010 11:16 am

гах гах тэр ард талд нь Андэрсөн майр гайхцан зогсжийно
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Rooney » Tue Sep 14, 2010 11:51 am

RedChili wrote: Форумаар нэг шагайхчаа аядсан Үрүүний гэдэг нэг гишүүний нээх сүртэй биш бичлэгийг олоод уншчихдаг юм.. Өдөржингөө нэрвтсэн хүн яахав хариу бичээд тавичхав.. За тэгээд халит ороод харсан дайн болж байнаа тэнд.. Би ч уг нь нээх хүн амьтанруу асаж, унтраад байдаг хүн биш л дээ.. Бас хүн амьтан захын нтр гэж дуудаж байсан удаа үгүй.. Үрүүний гишүүнийг дуудсан.. Яхав жоохон нэрвтэй байсан гэхдээ энд уучлалт хүсчий..За энэ ч яахав..

P.S Энэ бичлэг зөвхөн Копайтуудад зориулсан хувь хүний бодол болно.. Зөв ч байх албагүй, буруу ч байх ёсгүй..
Харлуулж, жичлэж дайрах эрх форумын бүх гишүүнд нээлттэй.. :beer

Би нэг юм бичээд гарсан тэрнээс хойш дайн болсон юм уу. Хэхэ уншиж амжсангүй.
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby sp_fc kop » Tue Sep 14, 2010 11:59 am

Гиггс эвгүй харагдаж байна даа. Өвс зулгаах гээд л байх шиг байна даа :ногоон:
sp_fc kop
 
Posts: 785
Joined: Thu Jul 23, 2009 10:42 am

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby tamir_glz » Tue Sep 14, 2010 1:19 pm

Хэдий тааруу байгаа ч гэсэн, Дерби, Ривалууддаа хожигдохгүй, хожвол сайхан байна.. үүнийг 07/08 улиралд хангалттай харуулсан.. энэ жил ч гэсэн тэгээсэй.. боломж бололцоо нь бүгд л байна..
WE ARE THE ROAR OF THE KOP. WE ARE THE FANS. WE ARE ALL RED. ARE YOU?
User avatar
tamir_glz
Liverpudlian
 
Posts: 249
Joined: Thu Nov 12, 2009 11:54 am
Location: Улаанбаатар

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby haka » Tue Sep 14, 2010 3:11 pm

Image
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby liverpoolfc.fan » Tue Sep 14, 2010 3:16 pm

За тэхээр хүмүүс ч бодлоо бичээд байхад би бас бичмээр санагдлаа !!! Би асуултын форумд ихэвчлэн бичдэг байсаан ERASER нэрээр : Ер нь манайхан чинь яачаа вэ ?
Одоо улирал дөнгөж л эхэлж байна. Би лав хувьдаа Хожсоныг буруутгахгүй тэрний хувьд ч бусад тоглогчидын хувьд ч тэр бүх юм шинэ байгаа. Бид тэрнийг ямархуу дасгалжуулагч вэ гэдгийг дүгнэх нь магадгүй эрт юм шиг санагдаж байна. Магадгүй бид тэрнийг Манчэстэртай , Чэлси тэй цаашлаад Астон вилла , Тоттэнхам тай хэрхэн тоглохыг нь харах хэрэгтэй байх . Та нар мэдэж байгаа Бирмингхам ямар баг вэ гэдгийг тэр тэнцээ үнэндээ манайд хэрэгтэй тэнцээ байсан гэж бодож байна. Хожсон тэр тоглолтон дээр юү болохгуй байна , Юү болох вэ гэдгийг олж анзаарсан байх гэж бодож байна. Тэгээд дээрээс нь зарим нэг хүмүүсд хэлхэд: Манай домог болсон дасгалжуулгчидтай түүнийг харицуулхад эрт байна тэрэнд хугцаа хангалттай байна. Тэр магадгүй өөрийн хэв тоглолтын маягаа шинэ багтаа яж хэрэгжүүлэх учираа сайн олж өгөхгүй ч байж мэднэ. Гэхдээ л тэр чинь бид нарыг бодвол олон баг дасгалжуулсан туршлагтай хүн Ливэрпүүлийн стафууд ч түүнийг зүгээр ч нэг сонгоогүй гэж бодож байна.

Би Жэррардыг Прэмиэр лигийн цомыг гартаа өргөн зогсоно гэдэгт ерөөсөө эргэлзэхгүй байна. Тэр чадна тэрэнд туслах хүмүүсийг одоо ч гэсэн Хожсон бодож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гол нь мөнгө санхүү бэртэл гэмтэл гээд зөндөө асуудал гардаг. Гэхдээ бид энд яаж ч дүгнээд асуудалыг ямар шийдэж чадах биш, бид хүссэн хүсээгүй харахаас өөр арга байхгүй учираас бид энэ форумдаа багтайгаа холбоотой мэдээ мэдээлэл илүү их бичиж баая гэж уриалмаар байна

Би Ливэрпүүлээ гэсэн сэтгэлтэй багаа гэсэн зүтгэлтэй хүмүүсийг энэ форумаас зөндөө олж харлаа үнэхээр та нартай хамт сэтгэгдэлээ хуваалцах надад сайхан байна. Би гол нь юү хэлэх гээд байна вэ гэвэл бид өшөө олон тоглолт харах хэрэгтэй манайх тоглолтоос тоглолт бүрд жигдэрээд сайхан болно гэдэгт итгэлтэй байна. YNWA.
Last edited by liverpoolfc.fan on Tue Sep 14, 2010 3:27 pm, edited 1 time in total.
Liverpool was made for me and I was made for Liverpool.Bill Shankly
liverpoolfc.fan
 
Posts: 88
Joined: Fri Sep 10, 2010 11:21 am
Location: Anfield road

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Г.Баяраа » Tue Sep 14, 2010 3:20 pm

haka wrote:Image

Rapping is my hobby
Rappers dont want trouble
I'm the Liverpool star those bitches are loving
I know what time it is - I've just bought a new watch
Ill give you a punchline: eight seconds, youll be knocked down
Towel in the ring
My family in the V.I.P
No caviar for us, Surinamers eat chicken
Ya'll know nothing: this is the Premier League
Representing the G
You can see this n***a with number 19
Ya'll can f*** off, I f*** with a whole team
Ya'll can talk, but you dont get anything with it
Ya'll can't be like me, my status is too high
If rappers come to close, I have to take space
People watch YouTube to learn my actions
I have those skills, try some tricks
I was a poor n***a
Now I make f***ing money
I went from the Euro to the English pound
I put money in my pocket, now I spend money on nothing
I like it this way, I'm sure you like it
If somebody want beef, well come on
I like it with some pepper, homie
I'm sure in my life
Give me the f***ing ball, you lose both legs
And now my competition is past
If you hate me because of that, I say youre right
If I was you, I would hate me too
I have the s**t homie
I cant even spend all my money
Keep your daughter in sight. or you will be my family
Ill take your daughter and let her make clean
101 Barz - this is the first time but I came hard!
I came alone, I don't have a back-up
I came because I mean it
Check it
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Тэрри_10 » Tue Sep 14, 2010 3:22 pm

Энийгээ хөөсөн нь дээр юм биш үү... Ууганаа байхгүй биздээ? ккк
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Gunnerz » Tue Sep 14, 2010 3:24 pm

нээх ирээдүй үнэртэхгүй л байна олигтой ганц райм алга :RD
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Boldono » Tue Sep 14, 2010 3:35 pm

хаха ингэж үг бичдэг бол нээрээ хэрэг алгаа
Boldono
 
Posts: 2558
Joined: Thu Nov 12, 2009 5:08 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby che » Tue Sep 14, 2010 3:39 pm

Dutch-аар аймар юм биччэх байлгүй дээ Англи хэл ямар төрөлх хэл нь биш.
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Shaggy » Tue Sep 14, 2010 3:40 pm

Көл Бөмбөг тоглохгүй байгаа хүн бөөн зав бгаавз хөөрхий минь уйдаж үхгээл ингээ биз
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby che » Tue Sep 14, 2010 4:39 pm

Пэпэ хамгийн шилдэг нь үү? Бүтэн сайн дахь ворлд класс сэйв хийсэн тоглолтоос болон олон хүмүүс энэ тухай маргалдаж эхлэв...
Image

Пэпэ Рэйна Ливэрпүүлийн түүхэн дэхь хамгийн шилдэг хаалгач уу?
Энэ асуулт бол олон хэрүүл маргаан гаргах бөгөөд олон хариулт гаргах асуулт. Өнгөрсөн бүх Анфиэлд-д тоглож байсан хаалгач нарыг бүгдийг нь яг харьцуулах мөн боломжгүй зүйл.
Зарим нэг хүмүүс түүнийг цомоороо Elsiha Scott, Rey Clemence, Bruce Grobelaar ойртож чадахгүй гэж хэлж магад гэхдэ түүний пасс болон баг аварч байсан олон хаалтуудыг санах юм бол тэдгээр цомыг хэд ч үржих билээ.

Өнгөрсөн жил ч тэрээр улиралын шилдэг тоглогч болж чадсан. Хэдий баг муу тоглосон ч, түүний хэр сайн байсанг нь түүний алтан бээлий болон улиралын шилдэг тоглогч болсонг нь харахад л мэдрэгдэнэ. Анх ирсэнээсээ хойш бараг л алдаагүй тоглосон гэж хэлэхэд болно. Түүний ур чадварыг тоологдошгүй, үнэхээр сайн цохилт зогсоогч, мөн булангаас ирсэн бөмбөгийг тоглогч ойрхон байна уу хамаагүй гарч ирэн цохиод л холдуулна, мөн өнгөрсөн улиралуудад сөрөг довтолгоонд хэд хэдэн оновчтой дамжуулалт өгч байсан, мөн түүний пэналти хаах чадварыг мартаж болошгүй. Тэр үргэлж багийн анд нартайгаа холбоотой тоглодог.

Түүний чадвараас гадна түүний зан чанар ямар ч фэний сэтгэлийг сэргээмээр байдаг. Тэр шигшээ багтайгаа цом авахад яаж баярладагийг харуулж байсан. Хэдий Ливэрпүүлд цом аваагүй ч тэр Ливэрпүүлээс холдохыг хүссэнгүй. Харин ч жилийн эхэнд тэр гэрээгээ сунгаж лоялти гэдэг зүйлийг харуулаад амжсан. Тийм ч болохлоор Ливэрпүүлийн домогууд болох Ж Карра 2 түүнийг ирээдүйн багийн ахлагч болно гэж ч хэлээд амжсан. Шинээр ирэгсэд 2-р хаалгач нар хэзээ ч түүний өмнө гишгэж чадалгүй удахгүй л баг орхиод явж байгаа билээ.

Тэрээр Арсэнал дээр, мөн Испани Аргентиний шигшээ багийн тоглолтууд дээр асар том алдаанууд хийсэн ч тийм алдаа хийх нь үнэхээр ховор. Гэхдэ Арсэналын тоглолт дээр том алдаа хийж баг тэнцсэн ч тэр Росиски-гийн цохилтыг сайн хаасан. Түүний Ливэрпүүлийн карийр-ийн том алдаанууд нь 06 онд Эвэртөны эсрэг мөн хэдэн сарын өмнөх ФА кап финал дээр алдаанууд гаргасан ч удалгүй Кардифф сити багийн эсрэг класс сэйв-үүд хийсэнээр өөрийнхөө байрыг жинхэлж чадсан юм.

Image

Түүний Прэмиэр лиг дэхь статус бол шилдэг хаалгач гээд бараг л зөвшөөрөгдчихсөн. Жо Харт болон Шэй Гивэн магадгүй араас нь орж болох юм, сонин мэдээллүүдийн нэрийг нь гаргах дуртай Чэх-ийн нэр хэдий алга болжээ.

Нэгэн харамсалтай зүйл бол тэр Испаний шигшээн 1-р хаалгач болж чадахгүй байсаар л. Касиллас бол үнэхээр сайн хаалгач ч тэр бараг л Испаний шигшээн нүүрэн хуудас хүүхэд байхаасаа л болсон билээ. Хэдий Рэйна маань 1-р хаалгач болж чадахгүй байгаа ч тэр өөр шигшээд очвол шууд л 1-р хаалгач болох нь тодорхой. Испаний шигшээ арай л баян юмдаа гэж.

Рэйна-г жаахан доош нь чирэх зүйл бол медал болон цомын асуудал. Агуу Клэмэнсэ гуай нийт 5 лигийн аварга, 3-н Европын аварга, 2 УЭФА капын аварга, мөн 1 ФА кап авсан байна.
Мөн бас л шилдэг хаалгачуудын нэг Bruce Grobelaar Ром дахь пэналт хааж байсан Шпагетти хөлөөрөө алдартай билээ, тэрээр 6 лигийн аварга авч байжээ. Эндээс харахад Рэйна хамгийн шилдэг биш ч тэрээр шилдэг яалтчгүй мөн юм. Гэхдэ түүнийг цомоор хариуцалах нэг бодлоор мөн өрөөсгөл болох мэт учир нь Ливэрпүүл баг маань ид сайн тоглож байхад үед муу байрлал гэсэн юм байхгүй байсан бөгөөд тэр тусмаа довтолгоо хэзээ ч гоалоор дуусдаггүй байсан нь цом авах асар том шалтгаан билээ.

Энэ бүтэн сайнд түүний хүчээр л 1 оноо авсан гэхэд болно. Тэр тоглолтоос харахад Хожсон-д бага зэрэг цаг бөгөөд дэмжлэг хэрэгтэй нь харагдсан, жаахан хүлээгээд давгүй үр дүн гаргаад байвал түүнд удалгүй эдийн засгийн дэмжлэг ойрхон байгаа билээ. Мөн Рафа болон Хожсоны тактик бараг л тольнд өөрийгөө харахад мэт асар төстэй нь харагдаж байсан. Тактикаас харахад оноо алдахгүйн тулд л тоглож байгаа харагдсан, хааяа ч гэсэн тактикаа формэшинөө солиод л аз туршвал фэнүүдэд сайхан санагдмаар. Магадгүй бид тэгж тогловол оноо алдах байх гэхдэ алдахаасаа илүү оноо авах юм, ингэж 2-ын хооронд 1 онооны төлөө тоглосоны оронд тэр нь яаж бодсон дээр байх юм.

Наймааны цонхны өмнө довтлогч авчирна гэсэн асуудал дахиад л далд оров. Робби Кийн-г явуулаад 18 сар явуулсан ч ганц ч довтлогч авчраагүй гэдэг бол асар том асуудал тэр тусмаа Торрес бэртэл авах боломж байгаа мөн Нгог одоогоор бэртэлтэй байгаа асуудал нь удалгүй биднийг бүр доош нь чирэж ч болох юм.

Гэхдэ сайн зүйл ч мөн болоод өнгөрсөөн Раул Мэйрэлэс 15 минут тоглосон ч хангалттай сайн харагдаж байсан. Мөн ирэх тоглолтоос Жо одоо улаан кардны бан-аас буцаж ирнэ. Энэ 2 тоглогч бол яалтчгүй Ливэрпүүлийн төлөө олон оноо авчирч чадах тоглогч мөн манай таамаглагдах нь амархан болоод байгаа тактик-г энэ 2 өөрчилж чадна гэж итгэж байна.

За тэгээд эхэлж бичэж байсан тоглогч Пэпэ Рэйна маань 5 жил одоогоор Ливэрпүүлд тоглоод байгаа тэрээр арай хамгийн шилдэг болох болоогүй байгаа, гэхдэ түүнд тоглох олон жил байгаа тиймээс тэр хамгийн шилдэг нь болж чадна.

http://www.thisisanfield.com/blog/2010/ ... -greatest/
Hasta la victoria siempre!!!
User avatar
che
Revolutionist
 
Posts: 7713
Joined: Sat Dec 23, 2006 10:08 am
Location: Jungle

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Баясаа » Tue Sep 14, 2010 4:53 pm

Чэ-тэй санал нэг байна. :eek:
You'll never walk alone
User avatar
Баясаа
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 2688
Joined: Thu Sep 03, 2009 5:44 pm
Location: UB, MGL

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Барнаба » Tue Sep 14, 2010 4:56 pm

Энэ улирал эхлэхээс өмнөх гаргасан стат. /Че-н орчуулсан нийтлэлд хальт хавсаргав. :D /

Image
Image
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Чинзо » Tue Sep 14, 2010 4:57 pm

Darryl ft Ali B, Soumia & Ryan Babel - Eeyeeyo

www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Жигүүр » Tue Sep 14, 2010 7:07 pm

RedChili wrote:Унтах гэсэн нойр байдгүй лаптопоо асаагаад ганц юм сараачаад унтахаас.. Өглөөнөөс, үдэш хүртэл нэрвтлээ.. Маню-гийн 23н тоглогчоо мэдэхгүй маанаг салбаганасан хэдэн юмнууд сургууль дээр бий.. Яаж царайг нь харнаа гэхээс яс хавтайх шиг.. Харин овоо яасан юм өнөөдөр тааралдсангүй.. Дуусгах ёстой зүйлүүдийг мартаж нэрвтэв, ирээд хоол ч ходоод давсангүй.. Форумаар нэг шагайхчаа аядсан Үрүүний гэдэг нэг гишүүний нээх сүртэй биш бичлэгийг олоод уншчихдаг юм.. Өдөржингөө нэрвтсэн хүн яахав хариу бичээд тавичхав.. За тэгээд халит ороод харсан дайн болж байнаа тэнд.. Би ч уг нь нээх хүн амьтанруу асаж, унтраад байдаг хүн биш л дээ.. Бас хүн амьтан захын нтр гэж дуудаж байсан удаа үгүй.. Үрүүний гишүүнийг дуудсан.. Яхав жоохон нэрвтэй байсан гэхдээ энд уучлалт хүсчий..За энэ ч яахав.. Гол бичих юмаа бичий.. Хэдэн статистик хамтдаа харий..
********* 1 - 1 Arsenal
********* 0 - 3 Manchester City
********* 1 - 0 West Bromich Albion
********* 0 - 0 Birmingham....
******** Хүснэгтэнд 13р байр..

******** Энэ одны оронд ямар баг баймаар байна.. 4н тоглолтонд 2 гоал оруулж 4 гоал алдсан.. Жинхэнэ дундаж багийн үзүүлэлт.. Бодит үнэн гээд яриад байдаг тэр чинь энд байна.. Барьцаж маргаад, хэрэлдэж уралцаад хэрэггүй.. Хүснэгт худлаа ярьдаггүй.. Хүмсүүд гайхаж магдаггүй дөнгөж 4 хөн тойрог цаана нь 34 цэлийсэн тоглолтууд байхад энэ чинжүү нь солиорчиж энэ тэр гэж.. Энд ганц л зүйлээс болж би үүнийг бичиж сууна.. Багийн минь үзүүлсэн тоглолтоос болж үүнийг бичиж сууна.. Үнэхээр энэ 4н тоглолтонд сайхан алалцаад Ситид нь байна уу юунд байна 3 - 0 үүлээл биз хамаа алга. Эцсийн шүгэл хүртэл тэмцдэг тэр л ливерпүүлийг хармаар байна одоо дэндүү өгүйлэгдэж байна.. Амараа эгч хэлсэн, Бадруул ах ч хэлсэн ийм байдалтай яаж манЮг барна гэж. МанЮг сайн гээд ингэж хэлж байгаам биш.. Багийнхаа тоглолтонд гоморхсондоо хэлсийм.. Гаднаа хичнээн уурлаж, цамнавч.. Дотроо одоогийн бодит үнэнийг коп бүр л ойлгож байгаа.. Би ч гэсэн тэдний нэг.. Гэхдээ үнэхээр барахгүй гэж бичиж гар эвлэхгүй юм байна лэ.. Намайг уучлаарай манайхаан.. Энд бүгд хожсоныг хараан зүхэж үзэн ядаж байна.. Үнэндээ боломж нь тэр юм чинь яах юм бэ... Тэр дундаж багийн дасгалжуулагч.. Манайд лав биш.. Бирминхэмтэй тоглоход байн байна цагруугаа харж байгаа нь ямар алчмаар санагдсан гэж бодож байна.. Бид ийм багтай оноо хуваах гэж тоглодог юмуу ноён Хожсон ?.. Гэхдээ хамаг учрийн зангилаа бол 2 яанк аалзад байгааа.. Ах эгч нар бод.. Ливерпүүл бол английн бүх цаг үеийн түүхэндэхь шилдэг 2 багийн нэг.. Хэдий тийм ч гэсэн манай санхүүг тоож ирэх ТОП ДАСГАЛЖУУЛАГЧ алга байна.. Бүхэл бүтэн зуны наймааны цонхоор 5 сая фунт гаргаад тоглогч авмаар байгаа бол зараад ав гэж байгаа шдээ.. Ийм нөхцөлтэй ямар ч топ дасгалжуулагч бидэн дээр ирэхгүйээ.. Рафа бол харин ч ийм байдалтай удсан.. Сүүлийн авсан гаруудын хар.. Дан фрий дундаж тоглогчид.. Йованович, Макси.. Тэгээд нөгөө Поулсэн.. Жое Коулын тухайд бол яалтчгүй багийн нэр хүнд, Торрэс Жэррард болж ирсэн.. Спэрс түүнд манайхаас хол илүү цалин амалсан эцсийн шийдвэр Ливерпүүлд байсан.. Манайх одоохондоо нэр хүндтэй хэвээр байна.. Хожигдоход Чэлси, Арсенал, МанЮ , Ситти багуудын фэнүүд санаа тавих нь тодорхой.. Гэхдээ хэдий болтол.. Энэ дундаж хүмүүс Нгог, Лукас, Поулсэн, Йованович, Макси, зэрэг хүмүүсийн нэр дээр гранд гэдэг нэрийг авч явах вэ?.. Хараамаар болж байна уу .. Тэгвэл байвал боардны мөнгө, биднийг ийм байдалд хийсэн яанкуудын өрийг харааа.. Муу копуудыгаа үнэхээр өрөвдөх юм.. Баг минь 2 жилийн дотор 2 хон америк хүнээс болж улаараа эргэчихлээ.. 2 хон жилийн өмнө Реалыг дөрөв тэглэж, Чөтгөрүүдийг театрт нь дуурь тавиж, улирлын турш хамгийн бага гоал хаалгандаа алдаж, гаруудыг Эйнфилдэд ирэхэд нь сэтгэл сэргэтэл дуулж нульж тавичаад сэдэв дээрээ орж ирээд This is Anfield гээд бичхэд сэтгэл ханамжийг 200% эдэлдэг байлаа.. Одоо тэгсэн байдал тэс хөндлөн.. Ситид 3-0 үүлээд Бирминхэмтэй тэнцээд явж байна .. Бобоз ахын хэлдэг үнэн том багийн амбицтай фэнүүд иймэрхүү үзүүлэлт бүр тоглолт хүлээж авч чадахгүй, дийлэхгүй ч юм байна.. Эхнээсээ эхлээд ингээд би муйхарлаад ийм юм бичээд сууж байхав.. Энэ бүгд юунаас эхэлсэн.. Алонсо явсанаас хойш эхэлсэн.. Мөн Рафа явсанаас хойш бүр дордлоо.. Гэхдээ бидэнд бахархах зүйл бий тэр чинь энд байна..

Нандо бол нарлаг спайнд төрсөн гэхдээ ливерпүүлийн төлөө бүтээгдсэн.. Мань хүнийг авахаар олон багууд бидь илгээсэн хамгийн сүүлийнх нь сити санагдаж байна.. Торрэс үнэхээр алдар нэр, мөнгө хөөгөөд явсан бол ситигийн өмсгөлтэй эсвэл чэлсигийн цэнхэр өмсгөлтэй The Sun сонины эхний нүүрэнд долоо хоног болгон гараад явбал явах л байсан. Бидний өгдөг цалин ч гэсэн их биш Ситигийн Колэ Турэ, Барри, Адебаёор оос бага авдаг.. Гэхдээ мань хүн даруухаан "We'll win the primier league next season" гээд хариулт өгдөг.. Хэрвээ энэ улирал тэр явахыг хүсвэл түүнийг копайтууд алдрын танхимдаа залж жинхэнэ лэйжинд статустай гаргаж өгнө.. За энд тэр машэ мэтийн нөхдийг дурьдахыг хүссэнгүй.. Үүнийг л жинхэнэ лояалти гэдэг байхдаа.. Бамбууш ахын шинэ жилийн бичлэгийг бүгдээрээ санаж байгаа байх "Цас бударсан үдэш копуудын бахархал Нандо" гээд.. Одоо байгаа юмаараа бахархахгүй бол бахархах юмгүй үлдэх нь байна шүү цаана чинь..

Дахиж дайрахаас зүрхшээм ширүүн хамгаалалт, ямар ч хаалгачийн зүрхэнд шар ус хуруулах хүчтэй цохилт, гоол хийхээс аргагүй оновчтой дамжуулалтаараа онцгойрох тэрбээр шигшээдээ ч, клубтээ ч орлуулшгүй тоглогч билээ. Тиймээ энд Жэррардын тухай ярих гээд байна.. Тэр бол жинхэнэ класс.. Бодит байдал дээрээ ч дэлхийн НОМЕР нэг.. Үүнийг би ч ганцаараа хэлээгүй юм.. Зидан хэлж байсан..

Тоглолт бүрийн дараа ахлагчийгаа ийм царайтай хархад зүрх зүсэгдэх шиг л болдог.. Тэр үнэхээр шилдэг.. Үүнийгээ ч тоглолт болгоноороо батлан харуулдаг.. Түүнийг ганц л зүйл зогсоож чадна.. Тэр ч дэндүү ойрхон ирсэн байна.. Энэ бол нас.. Одоо 30 хүрчихлээ ахиад хэдэн жил энэ түвшиндөө тоглох юм бид мэдэхгүй..Түүний үеийн Ламбаа, Тэрри хэд хэдэн удаа өргөв.. Манай хүн байдгүй.. Чадлаараа хичээж ядарсан Жэррардын цөхөрсөн царайг харах болгондоо 2 яанкыг харааж, уйлмаар болдог.. Бидэнд тэр цомыг нь өргүүлэхэд хэдхээн л 2-3 жинхэнэ класс тоглогч ганц итгэлтэй мэнэжир л хэрэгтэй байна үлдсэнийг Жэррард хийнэ.. Бүх юм эздээс шалтгаална.. солилцоо наймаа, дасгалжуулагч шууд хамааралтай бол үүнээс үүдээд багийн тоглолт, морал, бүр монголын спортнюсийн онлайн хэлэлцүүлэг дээр ливерпүүлийн тухай бичих чинжүүгийн бичлэг хүртэл шууд хамааралтай.. Муу Жэррардыгаа л өрөвдөх юм.. ТЭр цомыг нь ийм тоглогч өргөхгүй зодог тайлвал дэндүү шудрага бус.. Шигшээдээ ч гэсэн.. Тэр чадах бүхнээ л хийдэг..

Бүх юм шинэ эздээс шалтгаалах болоод байна.. Жэррард, Торрэс 2 хон класс тоглогчтой үлдлээ.. Торрэсийг ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй гэхдээ битүүхэн хүлээлттэй болчихоод байна.. Торрэс явна гэж ганц ч үг хэлээгүй шуум ч гараагүй ч иймэрхүү хүлээлт миний хувьд бий болчихоод байна.. Гэхдээ ямар ч шийдвэр гаргасан бид түүнийг лэйжиндийн хэмжээнд хүндлэх болно..
Жэррадын хувьд ийм класс тоглолтоо дахиад хэдэн улирал гаргахыг мөн хэлж мэдэхгүй.. Энэ 2 гүй бол бид жинхнээсээ дундаж багийн эгнээрүү шилжлээ...
Гэхдээ бүх юм сайхан болоосой гээд л :) суухаас...

P.S Энэ бичлэг зөвхөн Копайтуудад зориулсан хувь хүний бодол болно.. Зөв ч байх албагүй, буруу ч байх ёсгүй..
Харлуулж, жичлэж дайрах эрх форумын бүх гишүүнд нээлттэй.. :beer



Чинжүү андын үлдээсэн үг нэгийг бодогдуулав.. :-D :-D

Зарим мэргэжилтэн, Моу багш, гайхал Риера копуудын урмыг хугалмаар ярилцлага өгч байсныг тухай бүрт нь санаж байгаа байх. Миний бие ч мөн адил тэдэнтэй ижил бодолтой явдгаа нуух юун. Бүх зүйлийг биш юм аа гэхэд, ихэнх зүйлийг ноён мөнгө шийддэг болсон байна шүү дээ. Амьд жишээгээр бид хангалттай амьдарч байна. Намайг хөлбөмбөгт толгойгоо дүрснээс авкуулаад тус клуб санхүүгийн хүнд дарамттай байсан, байгаа. Үүнийг мэдэрдэггүй улс ч байх. Рафа ч тэгээд хөөрхий минь тэгс ийж байгаал, копуудынхаа өмнө гэм буруутай мэт л суудлаа тавьж өгсөн дөө. Энэ асуудлаар Барсагийн сэдэвт бага зэрэг хэрүүл үүсгээд ч амжсан. Гишүүдийн яриад байгаа тэр нүдэндээ цогтой, багийн ахлагч Жеррардтай Ливэрпүүлийг санаж байна. Тэр үеийг эргүүлж авчирмаар байвч нөгөө төлөөс хүсэхгүй байна. Учир нь би тэднээс муу багийнхнийхаа өмнөөс айдаг байсан. Аваргуудын лиг рүү тэртэй холоос давхисаар ойрхон ирлээ ч Ливэрпүүлд бүдэрдэг байсан. Моугийн Стэмфорд Бриджэд авчирсан бэлэг буюу алдарт 86-г хоншоортойгоор тасалдуулж чадсан нь тэд. Тэр жилийн АЛ-т Иван хүүгийнхээ ачаар Анфиелдэд нь 3-1-ээр хожиж байсан ч дараа нь тэд гүүрэн дээр маань ирээд эхний 45-г 2-0-ээр дуусгаж сандаргаж байсныг санаж байна. Тэр үдэш Хилссборогийн ойн өдөр байлаа. Тэд ДУУГАА гүүрэн дээр минь бүхнээс чангаар дуулж байсан. Аваргуудын лигтэй үдэш цэнхэртэн туяардаг гүүр маань тэр үдэш улааран ягаарч байлаа... Жеррардтай Ливэрпүүлээс айдаг гэж хөлбөмбөгийн мэргэжилтэн, Челсэе багийн тоглогч, менежер шиг л ярьж байсан удаа бий бий...

Одооны нөхцөл байдал тэр үеийн гал цогтой улаан цамцтанууд, баяр баясгалантай 2 гараа атгасан Жеррард харагдахгүй байгаа нь үнэн үү?? гэвэл үнээн үнэн. Гэвч тийм айхтар сүйрч бариад дампуурчихсан зүйл ер нь хаана байгаа юм бэ. Гүээ өнгөрсөн улирал Пример лигт давгүй тоглосон ч хүсэн хүлээсэн зүйл, зорилгын хажууд ичмээр л дээ. Түүний өмнө улирал яаж байсныг эргээд харчихвал яасын. Энэ улирал бол зарим гаруудын дампуурал гэж нэрлээд байгаа 2 дахь улирал, дөнгөж эхэлж байна шүү дээ. Юу ч болоогүй байна. Яахав тэр дампуурал гэдэг нь энэ чигээрээ яваад байвал мэтгэлцэх цаг бидэнд зөндөө олдох байлгүй дээ. Ливэрпүүлийн 11 талбайд гараад чадахаа л хийдэг нь мэдээж. Энэ бүхнийг ойлгож, тэр тусмаа хүндэлдэг эрхэм копуудад би атаархдаг. Зарим газар шал дэмий үг унагадаг төөрч будилсан цэнхэр фений өмнөөс би улайдаг..

Пример лиг хатуу чанга, багуудын чансаа жигд дээшилж буйг бодолцох хэрэгтэй. 20 багийн аль нь ч 7 хоног бүр топ зэрэглэлийн тоглолтонд орж байна шүү дээ. Амьдралыг өөр өнгөөр харах цагаас эхлэн Британи амьд хөгжим сонсох дуртай болсон, Челсэе клубээр хөлбөмбөгт татагдан орсон гэх хамгийн том шалтгаантайгаар би энэ улсад хайртай. Энэ улсын хөлбөмбөгийн лигийг бусад улсын лигээс илүүд тавьдаг. Миний дотор Монголоо гэх бодол бас байдаг юм шүү гэдгийг нэмж цохон тэмдэглэх нь зүйтэй. :mongol: :mongol:

Дуулахад маш хэцүү дуу ч оройхон тийшээгээ гитараа барин өнгө алдан байж ЧИ ГАНЦААР ХЭЗЭЭ Ч АЛХАХГҮЙ гэж дуулах дуртай болчихоод байгаан. Сайн ч хийсэн дуу, сайхан ч сэдэвтэй дуу.

Image

Хэрэгтэй тоглогчид байгаа цагт жаахан хичээвэл нэг л өдөр амжилт аяандаа ирнэ биз ээ.

Чинжүүгийн хэлдгээр үлдсэн цөөхөн бахархал Жеррард, Нандо нар бол маргашгүй клаас билээ. Спанийн багууд, Испанийг үзэн яддаг би бээр Фернандог ч мөн л тийм үзлээр үздэг байсан. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд энэ залуу надад, та бүхэнд, дэлхий нийтэд өөрийгөө хэн бэ гэдгийг харууллаа шүү дээ. Зөвхөн зүлгэн дээр бөмбөг өшиглөөд биш шүү. Хоншоортой залууг хувьдаа хүндэлж явдаг. Өөр нэг хүндэлдэг Спани гэвэл Буучдийн ахлагчийг хавчуулчихъя. Стиви Жи-гийн тухайд Ливэрпүүлийн сэдэвт нь элдэв нэмэлт бичээд юүгхэв. Цагтаа спортньюсийн номын сангаас түүний намтарыг фото-шот хийн файл болгон комдоо хадгалаад унших дуртай байснаа одоо дурсъя. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчийг дэлхийн шилдэг багт мөнгөөр урвуулж болдог бол түүнийг болдоггүй юм байна. Раппер Жий Монгол гэсэн чин сэтгэлтэй бол Стиви Жи түүнтэй л адил. Тэр бол Скауз түмний бахархал.

Image

Түүн шиг тоглогч энэ олон жилийн хугацаанд тайтл өргөхгүй дуусвал би хувьдаа харамсана. Гүээ тэгээд харамсаад яах ч билээ амиа хорлолтой биш. Ярих юмтай л үлдэх юм болуу даа. Түүнтэй мөр зэргэцсэн шигшээн анд Тэрри, Ламп ч мөн тэр х****л идсэн цомыг өргөхгүй бол мөн л харуусал. Олон жил топ түвшинд тоглосон эдгээр залуус галт тэрэгний эцсийн зогсоол хүрээд бууж чадаагүй буцсан тохиолдол ганцхан биш юм шүү. Нүдээ аниад хэдхэн секундын дараа чи баярлаад орилно, энэ торгуулийн цохилт хаалганд ормогц чиний хайртай клуб түүхэндээ анх удаа Европын цомын аварга болно гээд төсөөлөөд үз. 2, 3 өдрийн өмнөөс үдэш гарах хөлбөмбөгт бэлтгэн чиний хүсэн хүлээсэн цомын төлөө, чиний дасал болсон талбай дээр чинь Европ, Дэлхийн хамгийн ШИЛДЭГ багийн эсрэг чиний хайртай клуб бүхэл бүтэн 90 минутын турш хага ш**жийн, чиний хамгийн их үзэн яддаг багаа гутамшиг болгож байна гээд бас төсөөл дөө..... Энэ л хөлбөмбөг. Гайхалтай. Жинкэнэ хөлбөмбөг багаа гэсэн үнэнч дэмжэгчид, өөрийн баг хожих итгэл найдвар тэр ч бүү хэл фанатуудын хоорондох хэрүүл зодоон ч байх хэрэгтэй. Ингэснээр л улам амттай. Хэрүүл зодоонтой хэсэг нь мэдээж нөхөрсөгөөр байх нь чухал биз ээ, ялангуяа цөөхөн хэдэн Монголчуудын хувьд.

Сая ДАШТ-ын үеэр Их дэлгүүрийн урдах дэлгэцээр Герман-Англи үзсиймаа. Нэг залуу цус нөжтэйгээ хутгалдан "Англичуудад зодуулчлаа, Германчуудаа гоё шүү" гээд уухайлан орилж "өвчигнөж" байгаа харагдана. Яс юман дээр Монгол, монголыгоо л зодсон байлтай... Гадныхан өөрөөр хэлбэл бидний дуртай хөлбөмбөгийн жинхэнэ эзэд, дэмжих албатай улсууд нь биднийг хараад инээд нь хүрэх биз. Дуртай юм чинь яалтай ч билээ. Цаашид энэ спортын гайхамшгийг илүүтэйгээр мэдрэхийн төлөө, багаа дэмжин бага сага пиав ууж халаад зоригтойгоор орилохын төлөө, зарим гаруудтай нөхөрсгөөр хэрүүл хийн, шүүмж бичэхийн төлөө би хөлбөмбөгийг үзсээр л байх болно.



Хаяагүй мөртлөө хайгаад байдаг хайгуулч нэг **н**
Мэддэг мөртлөө асуугаад байдаг багш нэг **н**
Өөрөө өшиглөчихөөд хойноос нь гүйдэг ХӨЛБӨМБӨГ нэг **н**



Миний мэддэг бяцхан хөлбөмбөгийн нэгээхэн хэсэг нь энэ. Тотсон сэдэв байхгүй хааш яааш хөрвөсөн тийм л юм биччихлээ. Олон нийт уншдаг сонин хэвлэл биш, олноороо хэлэлцдэг хэлцүүлэг тул бичсэн хэдэн үгээ чөлөөтэй постлолоо...
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby Shaggy » Tue Sep 14, 2010 7:16 pm

Энэ одоо юун оршуулгын ажил шиг юм болоод байнаа архи уугаад сэтгэлээ нээдэг сайхан авцгааж байнаа хэхэ

гүүд бойс
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: :::Ливэрпүүл 2010-2011:::Title returns to Anfield

Postby J@x » Tue Sep 14, 2010 7:44 pm

Ж. Анхжаргал wrote:....Нүдээ аниад хэдхэн секундын дараа чи баярлаад орилно, энэ торгуулийн цохилт хаалганд ормогц чиний хайртай клуб түүхэндээ анх удаа Европын цомын аварга болно гээд төсөөлөөд үз....

Төсөөлөх битгий хэл болчихоод байхад халтирсан даа ахлагч маань :sad: :sad::
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 29 guests
cron