Зүрх сэтгэлийн хаа нэгтээ орших Круйффын буланд...
Барселона vs Интер буюу Барсагийн хэв маягт атаархахуй
Энэ тоглолт байсан уу? Эсвэл биш байсан уу? Хэрвээ энэ үнэхээр тоглолт байсан бол тэнд ганцхан Барселона гэдэг клуб л ганцаараа тоглох шиг боллоо. Тэд хүссэнээ хийж, хүссэнээрээ тоглож байв. Энэ бол жинхэнэ баян тансаг амьдралын нэгээхэн хэсэг....
Амьдрал дээрх Барса, Ла Масиагийн Барса Италийн аваргуудыг арзгар хадаастай шаахайгаараа индүүдэн өнгөрлөө...Тиймээ энэ бол үнэхээр маш хариуцлагатай чухал тоглолт байсан. Тэд хожигдох эрхгүй байсан. Калчиогийн хамгийн хүчирхэг баг тэдний эсрэг зогсож байсан. Энэ бол Аваргуудын шөнө байсан. Гэртээ бид хариуцлагатай байх ёстойг мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тэд Барса юу хийдгээ, хаанаас гаралтайгаа харуулах хэрэгтэй байсан. Ганцхан жаахан асуудал байсан нь гараагаа хэрхэн бүрдүүлэх вэ? гэдэгт өөрөөр хэлбэл хуучин Барсагийн хөдөлгүүрийг хэрхэн дахин асаах вэ? гэдэгт байв. Гуардиола үүнийг хэрхэн хийхээ мэддэг, багийнхан нь ч санаж байв. Хэрвээ 15 жилийн өмнө байсан бол...
Европ даяараа Барсаг харж дахин баяслааӨнгөрөгч шөнийн тоглолт ганцхан зорилготой байлаа. Энэ зорилго нь Испанид, Европод бүр хөлбөмбөгийн ертөнцөд дахин нэг удаа Барселона дахин хүчирхэгжсэн гэдгээ, өндөр түвшний хөлбөмбөгийг хэрхэн тоглодогийг, тэднийг ялах хэн ч байдаггүйг харуулах явдал байв. Италийн тэргүүн баг Интер Барсагийн тоглолтын хэв маяг толгой нь эргэж, Барсагийн түүхэн дэх хамгийн шилдэг бүрэлдэхүүнүүдийн нэгэнд хожигдлоо. ТА булчинг, авъяасыг худалдан авч болох ч дэлхийн бүх мөнгийг цуглуулаад ч тоглолтын хэв маягийг худалдан авч өөрийн болгож дөнгөхгүй.
Олон жилийн турш гагцхүү Барселона л алдаагүй, атаархам, даган дууриах боломжгүй тийм л хэв маягаар тоглож байна. Ийм хэв маягийг яаж бий болгов?
Энэ хэв маяг сургуулиас үүсдэг юм. Багачуудын багаа хөгжүүлбэл ийм хэв маяг үүсдэг юм. Нөөц багаа сайн анхаарвал бий болдог. Тиймээс л Камп Ноуд тэд тэсрэлт хийдэг. Өөр ямар ч баг ингэж чадахгүй. Үүнийг л өнгөрсөн шөнө харуулсан. Бидний олонх нь өнгөрсөн шөнө хөлбөмбөгийг хэрхэн ойлгох тухай концерт, лекц хэрхэн тавьж болохыг харуулсан тоглолтын хэв маягаараа бахархаж байлаа. Интерийнхэнд уйтгартай байсныг эс тооцвол шүү дээ.
Барсагийн эсрэг тоглох олон янзын хувилбар байж болно. Өөрөөр хэлбэл хөлбөмбөг тоглож болох асар олон хувилбарууд байна. Өнгөрсөн шөнө Камп Ноуд Барса хэрхэн алдаа мадаггүйгээр өрсөлдөгчөө сөхрүүлэх тоглолт хийж болдогийг харууллаа. Өрсөлдөгч Жозе Моуриньогийн Интер Барсад бүхий л байрлалдаа ялагдал хүлээлээ. нэг юм уу, хоёр бөмбөг, магадгүй гурвыг хулгайлаад Этоо, Милито хоёртоо уралдуулан дамжуулж, сөрөг довтолгоогоор гоолдон ялалт байгуулж болно. Тэд ингэж л төлөвлөсөн байх. Төрөлх багийнхаа төлөө хүчин зүтгэж байгаа Иниеста, Чави, Бускетс нар бүх л байрлалд бөмбөгийг хянаж, тэдний хүслийг үгүй хийлээ. Тэд тоглолтын турш эцэж цуцахгүй гүйж, хоорондоо гайхалтай дамжуулалт гүйцэтгэн, талбайн сантиметр бүрийг тооцож байлаа.
Та бүхэн маш хурднаар 2-0 харьцаагаар тэргүүлж, тоглолтыг хянаж, удирдаж чадсан. Бүтэн сайнд болох Реалын эсрэг тоглолтын цаг маш хурдан явах болно гэдгийг санах хэрэгтэй. Харин өмнө нь хэзээ ч Иниеста, Чави, Бускэтсээс тийм гайхалтай, тийм чөлөөтэй, тийм чадвартай, тийм баясгалантай тоглож байгаагүй юм. Та өөрөөсөө асуугаад үзээрэй л дээ.
Үүнийг тэд супер ододгүйгээр л гүйцэтгэсэн
"Би мөрөөдөж байна. Учир нь бид Мэссигүй, Ибрахимовичгүй ялалт байгуулж чадна, тийм боломж бий.". Гуардиола нэг өдрийн өмнө ингэж хэлсэн. Тэр үүнийг бараг л үзүүлэх дөхсөн. Гоолын фестивал бараг л хийлээ. Өнгөрсөн шөнийн төгөлдөр ялалт эгэл жирийн хожил байгаагүй юм. Энэ бол бүхнийг хийсэн, бүхнийг тооцоолсон, бүхнийг бясалгасан, бүхнийг бэлтгэсэн тийм л тоглолт, тийм л ялалт байлаа. Мэсси, Ибрахимович гэсэн супер одуудгүйгээр Интерийг ялсан тул сэтгэл их хөдөлж байна. Энэ хичээл бүхнийг заасан хичээл байлаа. Тиймээ бүхнийг шүү. Гуардиола магадгүй тэднийг тоглолтонд оруулж зүрхлээгүй байх. Магадгүй ямар нэг эрсдлээс сэргийлсэн байх. Магадгүй бүтэн сайны тоглолтод тэднийгээ оруулах боломжгүй болохоос сэргийлсэн байх. Гэвч Гуардиола өөрийн хэв маягтаа үнэнч байлаа. Тэр зүрхэндээ итгэдэг. Тэр нэгэнтээ: "Хэв маяг, шийдмэг байдал болон ялалтанд итгэлтэй байдаг учраас л аугаа баг болсон." Тийм шүү...
гэж дээ... өвгөний сэтгэл их хөдөлсөн бололтой...