by Realist » Sat Apr 11, 2009 3:01 pm
Аа бас Снайдрын нэг ярилцлага байна.
Нисдэг Голландын авьяас дундаршгүй билээ. Үеийн үед тэдний хөвгүүд Европын томоохон багуудын гол цөм болж , ур чадвар гайхалтай тоглолтоороо шагшагдсааар ирсэн. Марко Ван Мастен , Рүүд Гуллит , Райкаард гээд л. Тэгвэл тэдний шийрийг хатаах хүү гэж гарч ирсэн Весли Шнайдерийг өдгөө мэдэхгүй хүн үгүй болжээ. Ердөө 24хөн настай ч эх орноо төлөөлөн ДАШТ , Европын аврагад оролцоод амжсан энэ залуугийн өмнө олон олон ялалт амжилт хүлээж байна. Ингээд түүний саяхан өгсөн ярилцлагыг орчуулсан хүргэе.
Весли , Реалд яг одоо ямар асуудал тулгараад байна вэ ?
Улирал гэдэг чинь их урт шүү дээ ,баг бүрт л хүнд үе тохиолдож, муу тоглох үе байдаг. Өнгөрсөн улиралд ч гэсэн бидэнд асуудал байж л байсан. Гэхдээ байдлыг тийм ч хүнд болчихсон гэж бодохгүй байна. Бидний зорьж буй зорилго хүсэл ,эрмэлзэл маань мохоогүй , аваргын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэх болно. Хэрвээ үзүүштэй тоглолтыг үзүүлж чадахгүйд хүрвэл ,ямар нэгэн аргаар ялах замыг эрэлхийлэх болно.
Танай фенүүд одоогийн байдалд альхэдийнэ бухимдаж эхэлсэн шүү дээ , тэднийг сэтгэлийг эргүүлэх ямар арга байна ?
Реал Мадрид агуу баг учраас фенүүд нь үргэлж их зүйлийг хүсэн хүлээж байдаг , тэдний уурлаж байгаа мэдрэгдэж л байна. Энэ хүнд үе биднийг урьд өмнөхөөсөө эвтэй байхийг шаардаж байгаа , зөвхөн бид хамтдаа л байж л чадвал эргэн сайн формондоо орж чадна. Голын хувийн тоглолт биш багийн тоглолт хэрэгтэй. Хөлбөмбөг гэдэг чинь энэ шүү дээ.
Өнгөрсөн зун Ван де Ваартыг эс тооцвол танайх томоохон наймаа хийгээгүй. Бүрэлдэхүүнээ хангалттай хүчтэй болгоход илүү их хөрөнгө зарах хэрэгтэй байсан уу ?
Тиймээ , бэртэл гэмтлээс авахуулаад ямар ч санаандгүй зүйл тохиолдож болно. Тиймээс хангалттай бүрэлдэхүүнтэй байх хэрэгтэй. Одоогийн бүрэлдэхүүнээрээ лигтээ түрүүлж чадахгүй гэсэн үг биш шүү , бидэнд үүнийг чадах хүчтэй хэвээрээ . Тоглогчдын хоорон дахь харьцаа ч гайхалтай байгаа.
Улбар шар -ууд Реалын бүрэлдэхүүний цөм болж байгаа нь нууц биш. , нутгийнхаа залуустайгаа хамт тоглох ямар санагдаж байна ?
Ер нь нутаг нэгтүүдтэйгаа хамт байхад сайхан байлгүй яахав. Намайг анх Реалд ирэхэд Рүүд Ван Нистелрой их тусалж , дэмжиж байсан. Одоо бид зургуулаа болжээ. Энэ тоог цаашид өсгөөд хэрэггүй болов уу. Учир нь бид хамтдаа байхдаа байнга л Голландаар ярьцгаадаг , энэ нь Испани хэл сурахад их хүндрэл учруулах юм.
Яг одоогоор Барса шиг гайхалтай тоглож буй баг алга , тэд Мадридийн 3 дараалан түрүүлэх зорилгод саад хийж чадах болов уу ?
Улирал гэдэг чинь урт шүү дээ , баг бүрт л ямар нэгэн асуудал тохиолдож болно. Тэд гайхалтай байгаа ,үүнтэй эвлэрэхээс өөр яах вэ , гэхдээ юу болохыг харж л байя.
Багадаа хэнийг шүтэн биширдэг байв , одоо байгаа тамирчдаас үлгэр дуурайл авч хүндэлдэг тамирчнаа нэрлээч ?
Яг одоогоор бол хэн нэгнийг тэгж их шүтээд байдаггүй. Багадаа ч гэсэн бусад хүүхдүүд шиг олон оддыг шүтдэг байгаагүй . Аяаксын хүүхдийн багт байхдаа домогт Ван Бастен ,Рууд Гуллит , Франк Райкаардыг харж суралцаж байлаа. Бидэнд үргэлж 1 -р багийн тоглолтыг үзүүлдэг байж билээ. Тэгээд өөр өөрсдийн байрлалд тоглож буй оддыг сайн харж ,суралц гэж дасгалжуулагчид хэлдэг байсан. Миний байрлал дээр лав Эдгар Давидс тоглодог байсан санагдаж байна. Түүний тоглолтыг дуурайж ,үзүүлсэн амжилтыг нь давтахыг хүсдэг байсансан.
Аяаксын академи гэдэг дэлхийд шилдэг тоглогч төрүүлэн гаргадгаараа алдартай газар. Тэнд байсан үеэ эргэн дурсавал ?
Дэлхийн хамгийн шилдэг сургуульд суралцаж , төгссөнөөрөө би үргэлж бахархдаг. Тэндэхийн бүх зүйл эмх журамтай , тогтсон хуваарьтай байдаг. Өдөр бүр бэлтгэл хийж ,чиний хэрхэн хөжиж буйг тэд үргэлж анхаарч байдаг. Миний дүү Роднеи одоо Аяакст суралцаж байгаа. Түүнийг сайн тоглогч болоод , нэг багт зүтгэнэ гэдэгт итгэлтэй байгаа.
Эцэг чинь Аяакст бэлтгэл хийлгэхийн тулд их л хүч зардаг байсан байхдаа ?
Манайх Амстердамаас 25 орчим км зайтай Утрэчт хотод байсан юм. Тэгээд ах бид хоёр (Жеффри) өдөр бүр Амстердам луу бэлтгэлдээ явдаг байлаа шүү дээ. Аав маань биднийг өдөр бүр тийшээ хүргэж өгч авч байхийн тулд шөнийн ажил хийдэг байлаа. Ахын бэлтгэл дуусаад л , минийх залгана. Бараг бүх л өдрийг бид Амстердамд өнгөрүүлдэг байсан. Эцэг маань одоо биднээр маш их бахархдаг , бид ч аавдаа хязгааргүй баярлаж явдаг.
Карьерийнхаа туршид уулзаж байсан дасгалжуулагч нараас хэн нь танд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн бэ ?
Тэгэхээр Аяакст байхдаа би олон дасгалжуулагчийн нүүр үзсэн. 16 настай байхад ажиллаж байсан Данни Блинд л надад их дотно санагддаг юм. Тэр үргэлж л ‘Чамд энэ цэнгэлдэхэд тоглох авьяас чадвар байна , чамд өсөж дэвжих ирээдүй байна. Үүний тулд намайг сайн сонс , бас юу ярьж байгаагаа цэнэ‘ гэдэг байсан. Түүний ачаар 2 жилийн дотор л би үндсэн багт орж чадсан. Блинд бол гайхалтай дасгалуулагч , агуу тоглогч хүн. Аа бас Хенк тен Кате -г мартаж болохгүй. Аяакс дахь сүүлийн жилд тэр надад маш их боломж олгож , миний шийдвэрийг хүндэтгэн үзсэн. Тэр хэлэхдээ ‘чи бол маш их чадалтай тоглогч , чи гараанд гарахаар төрсөн хүн‘ гэдэг байсан. Хенкийн ачаар би Реалд ирж , өнөөгийн түвшиндээ хүрээд байгаа.
Одоо шигшээ багийн тань талаар ярилцая. ЕВРО 2008 -г Голландууд гайхалтай байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэтэл Оросын шигшээд ялагдаж тэмцээнээ дуусгасан , энэ бүхэн юунаас болов оо ?
Бүрэлдэхүүний хувьд ярих юм байгаагүй. Үнэхээр хүчтэй залуусаас бүрдсэн байсан. Хэсэгтээ Франц ,Италийн эсрэг гайхалтай тулалдаж бүх зүйл ном журмаараа явж байсан. Гэтэл тийм зүйл болчихсон. Одоо ч би яг юу нь болохгүй байсныг хэлж чадахүй. Зүгээр л бидний өдөр биш байсан болов уу. Сэтгэлзүйн хувьд түрүүлэх хэмжээнд очоогүй байсан юм болов уу даа.
Шигшээд Берт Ван Марвик ирснээр юу өөрчлөгдөв ?
Нэг их өөрчлөлт гараагүй ээ. Өнгөрсөн жилийн тактикаа бага зэрэг өөрчилж ,түүнээ бататгах гэж оролцож байгаа. Ван Боммел эргээд ирчихсэн ,маш сайн тоглож байна , бас шинэ хаалгачдаа бэлтгэх , гэх мэт явц явагдаж байгаа. Евро дээр манайхан сайн байсан , засаад өөрчлөөд байх юм бараг байгаагүй гэж хэлж болно.
Ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна , та юу хүсэж байна ?
Аваргуудын лигт Реал Мадридтай түрүүлж , Дэлхийн аваргад Улбар шаруудтайгаа хамт магнайлахыг хүсэж байна.
гэжээ.
Last edited by
Realist on Sat Apr 11, 2009 3:26 pm, edited 1 time in total.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР