11 САРЫН 8-НД..........
Upton Park - 32466
West Ham United 1 - 2 Everton27' 0 - 1 Louis Saha
64' 0 - 2 Dan Gosling
65' Tony Hibbert (og) 1 - 2
Shots (on Goal) 20(4) 11(5)
Fouls 13 19
Corner Kicks 5 4
Offsides 2 0
Time of Possession 59% 41%
Yellow Cards 0 5
Red Cards 0 0
Saves 3 4
ВЭСТ ХЭМ талбайдаа Эвэртонд 2-1-р хожигдлоо...........
8 минутанд эзэн багийн Фаубэрт-н баруунаас өгсөн кроссыг хаалганы урдаас Франко шууд хаалга руу цохисон нь хаалга оносонгүй ээ........ маш сайхан боломж байсан.......
12 минутын дараа Паркэр зүүн жигүүрээр маш сайхан орон 16-с цохисныг Эвэртоны хаалгач Ховард бариад авлаа.............
27 минутанд Эвэртоны ахлагч Кахилл-н тавьж өгснийг Са 16-н гаднаас зүүн хөлөөр хүчтэй цохиж гоол............... 0-1............. энэ улирлын 7 дахь гоол.........
Са ч ВЭСТ ХЭМ-н хаалганд дуртай нэгэн билээ.......... тэрээр 1999 онд МЭТЗ багт хүчин зүтгэдэг бхдаа Интертото цомын финалд ВЭСТ ХЭМ-н хаалганд нэгэн супер гоолыг хийж байсан....... түүнээс хойш 10 жилийн дараа ч гоолдсоор л............ өнгөрсөн жил Са 6 гоол лигид хийсэн үүнийхээ 4-г ВЭСТ ХЭМ-н хаалганд хийжээ........... 2 удаа 3-1-р хожих бүрт даблдсан байна..................
Кахилл хаалганы өмнөөс хальт цохиол........ хальт ч гэж бараг л зөрсөн дөө..........
2-р үе..........
60 минут – Паркэр-н холоос цохисон эргүүлэгтэй цохилт хаалганы гадуур...........
Дараахан нь Станислас холоос цохисон нь мөн л хаалга оносонгүй ээ............
64 минутанд урагш гаргаж өгснийг баруун талаар орсон Гослинг авч баруун хөлөөр хүчтэй цохисныг хаалгач хааж ойсон бөмбөгийг өөрөө зүүн хөлөөр нэмж цохиол гоол........ 0-2..........
Тун удалгүй............ сэлгээгээр орж ирсэн Диамэнтэ-н холын дамжуулалтыг 16-с Станислас хаалгачийг давуулж цохилоо......... хаалганд орж байсан бөмбөгийг Хиббэрт татаж гаргах гээд бүтэлгүйтэж Станислас-н гоолыг өөр дээрээ бичүүллээ............. 1-2................
72 минутанд Диамэнтэ зүүн талаас тун эвгүй цохилт хийсэн нь хаалганы дээхнүүр гарлаа............
3 минутын дараа эзэн багийн Хайнэс тэнцүүлэх маш сайхан боломжийг алдчихийм........... хаалгачийн эсрэг ганцаар гараад цохисон нь хаалганы гадуур..............
Дараахан нь дахиад Хайнэс алдчихлаа......... энэ удаа хамгаалагчаас ойсон бөмбөгийг авч тун хүнд байдлаас цохисон нь хаалганаас хол зөрлөө............
78 минутанд 16-н гаднаас Диамэнтэ фрий кик маш хүчтэй цохисныг Ховард хааж чадлаа..............
ВЭСТ ХЭМ ч ёстой нүдэж байна аа.......... гэсэн ч гоолдож чадаагүй........... сүүлд Франко гоолдсон ч отон гээд тооцоогүй......... уул нь бараг л отон биш байсан даа...........
энэ Диамэнтэг яагаад Зола гараанд гаргадаггүй юм бол........... гараанд гаруул хожил авчирмаар л харагдаад байгаам даа.........
ЭВЭРТОН сүүлийн 5 тоглолтоос анхны хожлоо авлаа............ өмнө нь 3 тэнцэж 1 хожигдоод байсан......... хожигдсон ВЭСТ ХЭМ-н хувьд байдал бүр хүнд байна аа....... 11 тоглолтонд 1 л хожил......... рэлэгшнд байсаар л...........
СА ГООЛ.....
ЗОЛА......
Stamford Bridge - 41836
Chelsea 1 - 0 Manchester United76' John Terry 1 - 0
Shots (on Goal) 12(6) 18(2)
Fouls 13 15
Corner Kicks 0 7
Offsides 1 2
Time of Possession 47% 53%
Yellow Cards 3 3
Red Cards 0 0
Saves 2 5
Гигантуудын тулаан талбайн эзэд яллаа................ ЧЭЛСИ-н ахлагч Жон Тэрри хожлын буюу тоглолтын цорын ганц гоолыг хийсэн............ улирал эхлээл лигийн 6 home тоглолт дараалан хожлоо.......... үүнээс 5 тоглолт дараалан клийн шийт.......... Стэмфордод гоол алдаагүй 14 цаг болж бна......... бүх тэмцээнд 11 home win……..
Энэ тоглолтонд талбайн эздээс гараанд – Чэх, Иванович, Карвало, Тэрри, А.Коул, Эссиэн, Баллак, Лампард, Дэку, Анэлка, Дрогба нар гарч сэлгээгээр Ж.Коул, Калоу, Алэкс нар тоглосон..............
МАН-н гараанд Ван дэр Сар, Броун, Эванс, Эвра, Оши, Каррик, Андэрсон, Флэтчэр, Гигс, Рууний, Валэнсия нар гарч, сэлгээгээр Обэртан, Оуэн нар тоглосон......... МАН-н хамгаалалтын гол хоёр болох Рио Видич нар гэмтлийн улмаас гараагүй бөгөөд Бэрба мөн гэмтлийн улмаас тоглосонгүй ээ...........
Тоглолт эхлээл
4 минутанд Иванович баруун жигүүрээр орон хаалга руу цохисныг Ван дэр бариад авлаа..........
Рууний ганцаар бөмбөг авч орсон ч аз болж хажуугийн шууд отон заав............ Тэрнээс ч.... отон биш байсан ганцаар хаалгачийн эсрэг гараал гоолдоно........
Багийн ахлагч маань тун эрсдэлтэй алхам хийгээл........ Валэнсияг бөмбөг аван орох үед унагачихав....... аз болж шүүгч пэналти энэ тэр болсонгүй..........
28 минутанд Анэлка маш холоос хүчтэй цохисныг Ван дэр хааж чадлаа...........
1 минутын дараа Гигс холын дамжуулалтыг 16-н шугам дээрээс шууд хатгасан нь хаалга давчихав.............
32 минутанд Анэлка баруун жигүүрээр орон 16-с зүүн хөлөөр тун эвгүй цохисныг Ван дэр хааж чадлаа.............баруун гараараа..........
1-р үеийн төгсгөлд Дрогба баруун талаас хүчтэй цохисон нь хаалга оносонгүй ээ.......... шал худлаа цохилт.........
61 минутанд Лампард хамгаалагчийн мөргөсөн бөмбөгийг 16-н шугам дээрээс зүүн хөлөөр шууд цохисныг Ван дэр бариад авлаа.......... сулхан цохилт байсан л даа............
Жо Коул сэлгээгээр орж ирлээ........... энэ өдөр түүний төрсөн өдөр нь байсан билээ......... 28 насны..........
67 минутанд Рууний 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь аз болж хаалга оносонгүй ээ.............. тун хүчтэй цохилт байлаа........
Дараахан нь Рууний 16-н гаднаас баруун хөлөөр маш эвгүй эргүүлэгтэй цохисныг Чэх маш сайн хаалаа...........
Бөмбөгний төлөө үсэрч байсан Дрогба-н цээж рүү Эванс бацаан жийгээд унагачихлаа........... энэ бол яалт ч гүй Эванс-н алдаа........ зүүн хөлөө хэт өндөрт гаргаж Дрогбаг ирж байсныг харсаар байж жийгээл.......... гэтэл шүүгч Дрогбад шар карт өгөөл............ яахав хэт их жүжиглэдэг болохоор нь жинхэнэ эвгүй юман дээр тоохгүй бна л гэж ойлгохоос доо......... Дрогба-с өөр хүн байсан бол иймэрхүү зүйлд өртүүл эванс-г шууд л хөөх байсан л даа..........
16-н гадна Флэтчэр А.Коул дээр алдаа гаргаж. Шүүгч Эткинсон алдаа заалаа......... алдаа гарсан газраас /зүүн талаас/ Лампард фрий кик цохиж хаалганы урдаас Тэрри мөргөж гоол............. 1-0.............
Гоол орсноос хойш аваргууд жинхэнэ довтолж гарсан даа.......... тоглогчид нь шатаал......... гэсэн ч ЧЭЛСИ хамгаалсаар тоглолтыг дуусгаж чадлаа...........
Ахлагчийн энэ улирлын анхны гоол ялалт авчирлаа........ тэр тусмаа МАН-с 3 оноо салгалаа.................
ЭССИЭН............
СУПЕР АХЛАГЧ.........
11 САРЫН 9-НД...........
Anfield
Liverpool 2 - 2 Birmingham13' David Ngog 1 - 0
26' 1 - 1 Cristian Benitez
45' 1 - 2 Cameron Jerome
71' Steven Gerrard (pen) 2 - 2
Shots (on Goal) 35(7) 5(2)
Fouls 8 9
Corner Kicks 11 1
Offsides 2 3
Time of Possession 78% 22%
Yellow Cards 1 2
Red Cards 0 0
Saves 0 5
Улаанууд талбайдаа Бирмингэмтэй 2-2-р тэнцэж Рафа-н байдал ч улам хүндэрлээ............ энэ тоглолтонд улаануудын гэмтэлтэй байсан Жонсон, Риэра, Скртэл нар эргэн ирж гараанд гарсан бол шилдэг довтлогч Торрис нь банзанд ч байсангүй ээ........ харин гэмтэлтэй гэгдэж байсан Жэрард нь сэлгээнд сууж байсан бөгөөд сэлгээгээр орж тэнцээний гоолыг хийсэн.........
11 минутанд Улаануудын залуу довтлогч Нгог хаалганы урдаас зүүн хөлөөр цохисныг Бирмингэм-н хаалгач Жо Харт бариад авав........
Үүний дараахан Жонсон баруун жигүүрээр маш сайхан орон кросс өгснийг Нгог шууд цохиж Харт хаачихав...... ойсон бөмбөгийг Куйт шууд зүүн хөлөөр дахин хаалга руу хүчтэй цохисныг Харт мөн л хааж ойсон бөмбөгийг Риэра авч хөөргөж дамжуулсныг Нгог шууд зүүн хөлөөр хүчтэй цохиж гоол......... 1-0......... Харт дабл сэйв хийлээ........ Нгог сүүлийн 2 тоглолтондоо 2 гоол......... өмнө нь МАН-н хаалганд гоолдож байсан..........
4 минутын дараа Бирмингэм-н Тайнио гэмтэж Карсли сэлгээгээр орж ирсэн.........
23 минутанд Глэн Жонсон дахин баруун жигүүрээр маш сайхан орон кросс өгснийг Харт гарч ирээд бариад авав......
26 минутанд Бирмингэм-н МкФаддэний цохисон холын фрий кик-г Жонсон зүүн талаас мөргөж дамжуулсныг Данн мөргөж хаалганы урд байсан Чучо мөн л мөргөөд гоол....... 1-1.......... Бирмингэм 2-р давхарт мундаг бна аа............. энэ зун Бирмингэмд ирсэн /трансфэр рэкорд – 7.7 сая фунт/ тэрээр анхны гоолоо хийлээ.........
31 минутанд Машэрано холоос хүчтэй цохисныг Харт баруун гараар хатгаж булангаар гаргалаа......... ......
Дараахан нь Лукас 16-с хаалга руу цохисныг хаалганы өмнө зогсож байсан хамгаалагч блокдчихлоо.........
Улаанууд хамаагүй илүү довтолж байсан ч гоолдож чадахгүй л байлаа............ хаа хамаагүй холоос буудаал /Риэра Лукас гээл/ эсвэл Бирмингэм-н хамгаалагчид дамжуулалтыг ньтаслаал......... блокдуулаал......... дээр нь тэд агаарын довтолгоонд тун тааруу байлаа...........
Үр дүнгүй довтолж байтал золтой л сөргөөр гоол алдчихсангүй........... Бирмингэм сөрөг довтолгоо хурдан хийж Чучо хаалгачийн эсрэг зүүн жигүүрээр гарч ирээд цохисон нь хаалга оносонгүй ээ........... Рэйна ч зөв үед гарч ирж сандарсан Чучо шууд цохисон.........
1-р үеийн төгсгөлд Рафа гэмтэлтэй гэгдэж байсан Анфэлд-н талисман Жэрардыг Риэрараар сольж талбайд орууллаа.............
Удаагүй байтал Бирмингэм-н Жэромэ бараг талбайн төвөөс /30 яардаас/ баруун хөлөөр маш хүчтэй хөөргөж цохиол гоолдчихлоо......... 1-2....... Рэйна яаж ч үсрээд хүрсэнгүй ээ........ аймаар цохилт байлаа........ шүүгчийн мэдлийн цагт гоол алдлаа........... улаануудын фанатууд ч хүнд байдалд орлоо доо......... Жэромэ-н энэ улирлын анхны гоол.........
2-р үе эхлээл 4 минут өнгөрч бхад Лукас холоос цохиж Жэромэ дуурайсан ч Харт бариад авлаа............
Дараахан нь Куйт 2 хамгаалагчийн дундуур зүтгэн баруун жигүүрээр хаалга руу дөхөж цохисон нь хаа хамаагүй нисчихлээ..............
Дахиад баахан холоос буудалтууд........ Бэнаёон хаалга оносонгүй бол Машэрано блокдуулчихлаа............
63 минутанд Жэрард гоолдох тун дөхлөө.......... Глэн Жонсоны баруун жигүүрээс өгсөн кроссыг ойроос мөргөсөн нь зүүн шон онолоо........... азгүй бна аа.......
69 минутанд 16 руу орж байсан Нгог-н хөлд нь Карсли суух үед Нгог дайв хийж шүүгч Пэтр Валтон пэналти заачихлаа........... жинхэнэ жүжиг байлаа....... Карсли-н хөл огт хүрээгүй бхад сайхан худлаа дайвдаал пэналти салгалаа.......... пэналтиг Жэрард цохиж 2-2...........
74 минутанд Бэна 16-с хүчтэй цохисныг Харт хааж чадлаа............
6 минутын дараа Жэрардын баруунаас өгсөн кроссыг Нгог ойроос хатгасан нь хаалганы гадуур.............
81 минутанд Жэрард 16-н шугам дээрээс хүчтэй өлгөж цохисон нь хаалга давчихав.............
Энэ тоглолт ч бөөн асуудлыг улаануудад авчирлаа даа......... хэрэггүй тэнцээ дээр нь шинэ дайвэр.......... лигийн сүүлийн 5 тоглолтонд /3 хожигдол/ 1 л хожил авсан бол бүх тэмцээнд 9 тоглолтонд 1 л хожил............ Бирмингэм-н хувьд сүүлийн 3 тоглолтонд ялагдсангүй.......... 1 хожил 2 тэнцээ............
БИРМИНГЭМ-Н БОСС.........
НГОГ-Н ГООЛ.........
ШИНЭ ДАЙВЭР..........
АЙМШИГТАЙ ГООЛ ХИЙСЭН ЭР............
Ж ТЭНЦҮҮЛЛЭЭ...........