liverpoolfc.mn ажиллахгүй байгаа болохоор энд оруулчий.
Norwich City багруу зээллэгээр яваад ирсэн Dani Pacheco-тай хийсэн ярилцлага-Norwich дахь амьдрал чинь таалагдсан эсэхээ шудрагаар яриач?
Тийм, Таалагдсан. Тэдний нэг болон тоглон дээд лигт орсондоо баяртай байна.
- Та нар аварга болоод задгай дээвэртэй автобусанд явсан гэсэн ямар байсан бэ?
Тэр өдөр маш гайхалтай байсан. Фенүүд ч галзуурсан юм шиг л зам дээр хөөрөлдөж байсан. Бид тэднийг ямар их баяртай болон яаж багаа дэмжиж байгааг харсан.
- Өөрийгөө Ливерпуль клубт ингэж байна гэж төсөөлөж байвуу?
Тэгнэ гэж найдаж байна. Ливерпуль клубтайгаа лигийн аварга болоод ингээд автобусаар явна гэж мөрөөддөг.
- Өөрөө Norwich-д байхдаа дуу дуулж байсан, ямар байсан вэ?
Өө тэх, Багийнхан маань надаас асуусан юм, би тэгээд үгүй гэж хэлж чадалгүй "La Bamba"-г дуулсан юм л даа. Дуулахад нээх хэцүү байгаагүй л дээ, яагаад гэвэл тэд нар намайг дуулахад бүгд дагаад дуулцгаасан. Энэ үнэхээр хөгжилтэй байсан шүү.
- Чи тэгээд сандал дээр зогсож байгаад дуулсан гэлүү?
Тийм, Би хоолны өрөөнд сандал дээр зогсоод дуулсан, бүх хүн алга ташин инээлдээд л гоё байсан.
- Norwich-д өөрийнхөө ирээдүйг төсөөлж байна уу?
Магадгүй. Би тэнд гайхалтай хугацааг өнгөрөөсөн. Тэнд 2 сар болсон ч гэсэн хүн бүр намайг харж байсан. Тэд бүгд миний өөрийнхөөрөө байгаад маань баярлаж байсан,би ч тэд нарыгаа ажигласаар л байна.
- Тэнд тоглох хугацаандаа юу сурсан вэ?
Мэдээж тэнд (Championship-д) өндөр түвшиний тоглолтууд хийсэн маань надад их туршлага болсон. Бид үнэхээр их дарамтан доор тоглосон яагаад гэвэл дээд лигрүү орох гэж өрсөлдөж байсан. Энэ бүхэн маань надад дараа хэрэг болно гэж бодож байна.
- Тэгвэл чи одоо Ливерпуль клубтээ илүү сайн болж эргэн ирсэн гэсэн үгүү?
Би тэнд 2-хон сар болсон ч гэсэн илүү их туршлагатай болсон гэж бодож байна. Хариуцлагатай тоглолтууд болон өөрөөсөө том хүмүүс, мөн биеийн хүчээр илүү хүмүүстэй тоглоход сайхан байсан.
- Тэнд зочид буудалд байрлаж байсан чинь чамайг биеээ даасан том хүн болгоход чинь нөлөөлөж чадсан уу?
Би бага байхдаа л Спайн дахь гэрээ орхисон. Гэхдээ мэдээж тэгэлгүй яахав. Тэнд надтай адил зочид буудалд байсан хэдэн хөвгүүд байсан л даа, тэгээд бид хамтдаа цагийг өнгөрөөж байсан.
- Чи бас Твиттерт элссэн байсан, яагаад?
Swansea-д очиж тоглож гэж байхдаа бид нар зочид буудалд удаан хугацаагаар байсан л даа, тэгээд л уйдаад л твиттерд бүртгүүлэн найзуудтай болон фенүүдтэйгээ холбогдон ярилцъя гэж бодсон юм.
- Ливерпулийн фенүүд чамайг иргэж ирэхэд чинь хүндэтгэл үзүүлсэнүү?
Тийм, мэдээж. Тэд миний тоглолт бүрийг үзэн намайг яаж тоглож байгааг маань харж байсан үүнд нь би маш их баяртай байгаа.
- Чи Луйс Суарез-ын тухай твиттердээ бичсэн байсан, тэр чамд хэр сэтгэгдэл төрүүлж чадсан бэ?
Аанхан, ирсэн цагаасаа л надад сэтгэгдэл төрүүлж чадсан. магадгүй өмнө нь ч байж болох юм яагаад гэвэл түүнийг энд ирэхээс нь өмнө ч сайн мэддэг байсан. Тэр бол сайн тоглогч. Хүн бүр л харж байгаа байх. Өнгөрсөн долоо хоногт Стивен Жиррард-ын Sky-д өгсөн ярилцлагийг ч харж болно.
- Түүний тоглолтын юунд нь хамгийн их дуртай вэ?
Бүх юманд нь бөмбөгтэй байх болгонд нь, тэр бөмбөг аваад л урдаа байгаа хүнээ түвэггүй орхин урагшилж чаддаг. Тэр бөмбөггүй байхдаа бөмбөг авах гэж их хичээл чармайлт гаргаж чаддаг. Энэ бүхэн нь гайхалтай.
- Өөрийнхөө ирээдүйг яаж төсөөлж байна - Өөрийгөө Ливерпулийн нэг чухал хэсэг нь болж чадна гэж бодож байна уу?
Тэгэж найдаж байна. Би 12 сард хийсэнээс хойш 3 жил надад байна. Би өдөр бүр хичээн бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэлээ сайн хийн дасгалжуулагчдад итгэл төрүүлэн дараа улирал өөрийгөө харуулж чадна гэж итгэж байна.
- Өөрийгөө аль байрлалд тоглоно гэж бодож байна?
Би довтлогчын ард тоглох дуртай, гэхдээ мэдээж би 20 настай залуухан болохоор өөрийгөө аль байрлалд тоглохоо шийдэхгүй шүү дээ. Дасгалжуулагч чамайг хаана ч тоглуулна гэсэн талбайд гарж байгаа маань л чухал шүү дээ.
- Өөрийхөө бүх талыг хөгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
Мэдээж, бүх юмаа. Би бүх тоглогчид л 20 настай байхдаа сайжирч чадна гэдэгт итгэлтэй байна. Би одоо жаахан хүчтэй болж бас бөмбөг аваад зөв шийдвэрүүд хийдэг болмоор байна.
- Чамайг тэнд байх хугацаанд Ливерпуль клуб ямар байсан гэж бодож байна?
Тэд мэдээж гайхамшигтай байсан. Тэд хаана ч бөмбөгөө сайн эзэмшиж мөн Ман Сити-г талбайдаа мөн Фулхамыг талбай дээр нь буулгаж авсан. Тэд маш их хичээж мөн их тайван тоглоцгоож байсан, Макси маань олон гоолдож, Лукас маш сайн тоглож байсан бас Спийринг ч гэсэн. Ер нь бүгд л сайн тоглож байсан.
- Бидэнд одоо Европа Лигт шалгарах боломж байгаа гэж бодож байна уу?
Хэцүү л дээ гэхдээ бид орох эрхтэй. Багынхан маань маш их хичээж өдий хүрсэн.
- Европа Лигт тоглох нь залуучуудад маань хэрэгтэй гэж бодож байна, тиймүү?
Тийм. Багтаа илүү олон тоглолт хийх нь залуучуудад маань хэрэгтэй.
- Спийринг, Кэлли, Фланаган нар 1-р багт тоглож байгааг хараад өөрт чинь ч гэсэн ийм боломж гарна гэж бодож байна уу?
Тийм, мэдээж. Тэд нар миний л үеийнх, энэ хэрвээ чи бэлтгэлээ сайн хийж хичээх юм бол болно гэдгийг л харуулж байна.
- Чи Спийринг-ийн өмнөөс баярласан байх, та 2 нөөцийн багт олон тоглож байсан. Энэ талаар яриач?
Намайг ирсэнээс хойш Спийринг маань их хичээж байгаа. Тэр хувцас солих өрөөнд их сайхан харилцаатай байдаг. Тэр нөөцийн багт олон улирал маш их хичээж тоглож байсан. Тэр зээллэгээр тоглон иргэж ирээд олдсон боломжийг үнэхээр сайн ашиглаж чадсан.