Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby rednasca » Fri May 06, 2011 5:53 pm

Карло хуучин эхнэрийнхээ 50 насны ойг тэмдэглэхээр Ромд очиж...
Ромагийн зарим фэнүүд гэрээ хийхээр ирж гэж баярлалдаж радио станцруу залгаж өгсөн гэнээ...
нөхөр угаасаа хэзээ нэг цагт дасгалжуулна л гээд байгаа...
зун мултрахгүй бол дараа жил гэрээгээ дуусгаад явах байх дөө...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Toba's » Fri May 06, 2011 6:13 pm

Mr S wrote:Эссиэн-г МИЛАН линкдээл..... 18 сая фунт.....

Буучид Микэл-н төлөө 15 сая фунт гаргана гэнэ.......

Фримпонг, Еэстмонд гээд ДМ байрлал дээр нуль ирээдүйнүүд байгаа худлаа байхоо. Тэгээд ч францад тэр олон адуу шиг харууд байхад англиас, тэгээд очиж очиж Челсигээс бүр үлгэр л дээ.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby asa » Fri May 06, 2011 6:19 pm

Toba's wrote:
Mr S wrote:Эссиэн-г МИЛАН линкдээл..... 18 сая фунт.....

Буучид Микэл-н төлөө 15 сая фунт гаргана гэнэ.......

Фримпонг, Еэстмонд гээд ДМ байрлал дээр нуль ирээдүйнүүд байгаа худлаа байхоо. Тэгээд ч францад тэр олон адуу шиг харууд байхад англиас, тэгээд очиж очиж Челсигээс бүр үлгэр л дээ.


энд франц юуны хамаа байна томба'с гуай
CHELSEA FC
үргэлжилсээр л ...
User avatar
asa
 
Posts: 1993
Joined: Mon Sep 01, 2008 1:51 pm

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Toba's » Fri May 06, 2011 6:22 pm

asa wrote:
Toba's wrote:
Mr S wrote:Эссиэн-г МИЛАН линкдээл..... 18 сая фунт.....

Буучид Микэл-н төлөө 15 сая фунт гаргана гэнэ.......

Фримпонг, Еэстмонд гээд ДМ байрлал дээр нуль ирээдүйнүүд байгаа худлаа байхоо. Тэгээд ч францад тэр олон адуу шиг харууд байхад англиас, тэгээд очиж очиж Челсигээс бүр үлгэр л дээ.


энд франц юуны хамаа байна томба'с гуай

Аан Вэнгэрийг тэндээс /франц/ сайн чихддэг болохоор францыг дурдав, Тоба гуай нь.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby goalman » Fri May 06, 2011 7:10 pm

За нөгөөдрийн тоглолтонд цэнхэрүүдийг дэмжиж байгаа шүү...Алтан жаал одоо л өөрийгөө хэн гэдгээ дэлхий нийтэд эргэн сануулах цаг болсон...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Olzii » Fri May 06, 2011 8:44 pm

˙˙˙үүш ээлри дооро доодоб жэг нйигдйаб ую жэг ч анацагах аасаамуроф жлоб сааран уум энэ ьнич насйаб доодоб нэсгэт дш йүгнэсри жро дээрүх йүгруд соохоро муроф гонох дэх жлоб саанахнйигасраб раилаб ¿ анйаб ую рааран үүд

¡¡¡ nnɥs ɐɐlʇʌɐ ɐɐƃnıɹɐɥ ɹǝǝp lɔ ǝǝpɥǝƃ 'ınƃɥoploɹo ɹɐɐsnnuɐʇ ɥɔ ıq 'ɐɐƃsʇqɐʎ ɹnnloɥ sɐɐpɐu 'ɥɔıq nıɹɐɥ nnq 'ɥsun nnq ƃııƃǝlɥɔıq ııuıɯ ɾıɥɐp uɐɥuııƃɐɔɹɐq uɐsʇlıɐz
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby J@x » Fri May 06, 2011 10:24 pm

Ах зөв шийджээ. :eek:

Барсагийнханы тоглолтын хэв маяг шүүлтийн талаар одоо ахиж дурдаад байх шаардлагагүй болсон. Арсенал, Реалынхан хангалттай үүргээ гүйцэтгэчихнэ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Olzii » Fri May 06, 2011 10:50 pm

ʞʞʞ nɥ ǝpɥs ɐuq ɯnʎ ɥıɐq pǝǝƃııɥ lnnɹǝɥ pɐɐƃɐp ɹɐzɐƃ uɐsqɐʎ ɐɐɥ loq ınƃɥǝƃuı 'ʞʞʞ ɐƃɹɐ ɥıɥɔıq ınƃɥɐlnnɥsun puɐɥuııƃɐɔɹɐq
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Бээгий » Fri May 06, 2011 10:54 pm

Пааа яаж бичээд байна аа
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby J@x » Fri May 06, 2011 10:56 pm

Гэхдээ ингэж бичвэл хүнийхэн битгий хэл өөрсдийнхөн нь хүртэл ядрахын байна шүү :ногоон:
Last edited by J@x on Fri May 06, 2011 11:01 pm, edited 1 time in total.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby SuperZolo » Fri May 06, 2011 11:31 pm

ёооё нөүтбүүкээ эргүүлж уншиж байнашт. дандаа ингэж бичдэг болчиж байгаам бол бас хэцүүл юм байндаа.
Форумыг уншсаар л.....
User avatar
SuperZolo
 
Posts: 827
Joined: Wed Apr 15, 2009 11:47 am
Location: Traveling from Womb to Tomb..

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Olzii » Fri May 06, 2011 11:33 pm

Сэдэв дээрээ нөхдийг зовоохоо болий, өөр газар нэг иймэрхүү юм бичиж байхаас.... ккк

我々はバルセロナを破壊する :ногоон:
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby SuperZolo » Fri May 06, 2011 11:44 pm

Чэлси will beat Barcelona гэвэл зохимжтой байхаа.
Форумыг уншсаар л.....
User avatar
SuperZolo
 
Posts: 827
Joined: Wed Apr 15, 2009 11:47 am
Location: Traveling from Womb to Tomb..

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Olzii » Fri May 06, 2011 11:52 pm

Бичсэнээ засаа, ядаргаануудаас нуугдаж ядаж байхад ишлээд байхиймдаа....

Гүй нээрээ технологийн дэвшил гэж сайхан юмөө : چلسی بارسلونا خواهد شد ضرب و شتم

ლურჯი არის ფერი, ფეხბურთი არის თამაში
ჩვენ ყველა ერთად და გამარჯვების არის ჩვენი მიზანი
ასე cheer ჩვენთან მეშვეობით მზე და წვიმა
Cos ჩელსი, ჩელსი არის ჩვენი სახელი
Last edited by Olzii on Sat May 07, 2011 12:06 am, edited 1 time in total.
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Abra » Sat May 07, 2011 12:04 am

өөр сонин сайхан юу бн да :ногоон:
Монгол Монголoo дэмжиж байж л Эх орон хөгжинө .. Нэгнээ дэмжие, нийтээрээ хөгжие
User avatar
Abra
 
Posts: 156
Joined: Fri May 06, 2011 2:33 am
Location: Ix surguuli- Tagnuuliin gazar - Ger

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Abra » Sat May 07, 2011 12:07 am

Жон Терри: Анх гурван хувцас солих өрөө угааж, тоглогчдын пүүз цэвэрлэдэг байлаа

Image

“Челси”-гийн төлөө 500 дахь тоглолтоо хийснийхээ дараа Жон Терри ярилцлага өгчээ.

- “Челси”-д сурахаар ирсэн анхны сэтгэгдэл ямархуу байсан бэ?

- Би их сандарч байсан. Бэлтгэлийн баазад байдаг гурван хувцас солих өрөөг угааж цэвэрлэх даалгавар би авсан юм. Мөн өдөртөө хөлбөмбөгчдийн өмсгөлийг хариуцна. Дээр нь Деннис Уайз, Дейв Ли, Эдди Ньютон гурвын пүүзийг цэвэрлэх ёстой байлаа. Эхний бэлтгэлийн хувьд бол хөнгөхөн бие халаалт тэгээд хэд хэдэн сорилт шалгуур өгсөн төдий.

- 500 тоглолтын дараагаар анх “Челси”-д тоглосон гараагаа хэрхэн дүгнэж байна вэ?


- Үнэндээ бол эргээд бүдэг бадаг л санаж байна. Тоглолтын өмнө дасгалжуулагч Виалли намайг загвартаа тохирч буй эсэхийг шалгаж үзсэн. Харин дараа нь туслах дасгалжуулагч Грэм Рикс намайг баруун захын хамгаалалт гаргахаар болсноо хэдсэн юмдаг. Энэ шийдвэр сонин санагдсан л даа. Үүнээс өмнө би Лигийн цомын тэмцээнд сэлгээгээр төвийн хамгаалагчаар гарсан мөн лигийн тэмцээнд “Саутхемптон”-ы эсрэг тоглолтод цэвэрлэгчээр мөн сэлгээгээг гарч үзсэн байсан. Гэтэл анхны үндсэн бүрэлдэхүүнд гарах тоглолтдоо баруун захын хамгаалагчаар гарах болчихсон. Английн цомд “Олдхэм”-ийн эсрэг хийх тоглолт байсан. Тэр тоглолтод бид 2:0-ээр ялалт байгуулсан.

- Эхний гоолоо одоо хүртэл тод санадаг уу?




- Эхний гоолоо бол тод санаж байна аа. Английн цомд “Жиллинхэм”-ийн эсрэг тоглолтод Жанфранко Зола булангийн цохилт хийхэд нь би ойрын булан руу гүйж ороод мөргөж оруулсан. “Гайхалтай булангийн цохилт байна даа. Толгойгоороо торгуулийн талбайд гүйж ороод мөргөчихлөө” гэж бодож байснаа ч санаж байна. Бөмбөг мөргөсний дараа доошоо унасан ч аз таарахад хаалгачийн хөлийн завсраар орчихсон. Дараа нь би үзэгчид рүү гүйж очоод, сонсож болох хамгийн сайхан үгсийг сонссон доо.

- Та 2002 онд Английн цомын шигшээ тоглолтод “Арсенал”-д хожигдсон гашуун дурсамжаас ямар сэтгэгдэлтэй үлдсэн
бэ?

- Одоо ч надад тийм гашуун ялагдал шиг санагдахгүй байна. Тухайн үед бол дэлхийн сөнөж буй юм шиг санагдаж байсан. Бид аажим аажмаар өсч, манай баг том баг болж хувирсан. Би Английн цомд түрүүлсэн. Энэ амаргүй тэмцээн. Гэхдээ томоохон ялалтад хүрээд ирэхээр өмнөх азгүйтлүүдийг бага багаар мартах юм.

- 2002-2003 оны улирлын төгсгөлд санхүү хүндрэл үүссэн талаар дуулаад та юу бодож байсан бэ?

- Бид Аваргуудын лигт оролцох хэрэгтэй гэдгээ ойлгож байсан. Лигийн сүүлээсээ хоёрдахь тоглолтыг “Ливерпуль”-тэй хийхийн өмнөхөн санхүүгийн хүндрэлийн тухай мэдээг дуулгаж, Аваргуудын лиг л аврал болно гэдгийг хэлсэн болохоор бид бүгдээрээ мэдэж байсан. Гэхдээ бид тэр тоглолтод талбай дээрээ тоглосон болохоор ихэд хичээж, Марсель Десайи, Йеспер Гронкьяр нарын гоолоор хожиж чадсан. Заримдаа ахмад тоглогчид санхүүгийн хүндрэлийн талаар хоорондоо ярилцаж байхыг сонсон л суусан. Би өөрөө залуухан байсан болохоор нэг их сайн ойлгоогүй л дээ. Хамгийн гол нь Аваргуудын лигт орж байж аврагдана гэдгийг л би ойлгосон. Тэгсэн тохиолдолд хөрөнгө оруулах хүн байгааг ойлгосон. Түүнээс хойш бид иймэрхүү асуудалд толгойгоо гашилгахаа больж дээ. Роман Абрамович ирж, түүний хувь нэмэр манай багийг өдий зэрэгт хүргэжээ.

- Абрамович эзэн болсон анхны тоглолт дээр танай баг Чехийн “Спарта”-тай тоглосон. Тэр тоглолтод таныг нөөцөнд суулгасан. Энэ нь үндсэн бүрэлдэхүүнд багтаж чадахгүй байхвий гэсэн сүүлийн айдас тань байсан уу?


- Энэ их хачин тоглолт болсон. Үндсэн бүрэлдэхүүнийг зарлахын өмнөхөн Фрэнк, Эйдур Гудьонсен бид гурав зэрэгцэж суучихаад нэг нэгнээ тохойгоороо ёворч байсан юм. Бид гурав үндсэн бүрэлдэхүүнд багтаагүйдээ ихэд гайхсан ч гэсэн мэргэжлийн хөлбөмбөгчдийн хувьд дасгалжуулагчийн шийдвэрийг хүндэлсэн. Үнэндээ Фрэнк бид хоёрт Аваргуудын лигт оролцсон туршлага байгаагүй л дээ. Ингээд дүндээ Лампард сэлгээгээр орж, Уильям Галлас хожлын бөмбөгийг хийсэн юмдаг. Тэгэхээр дасгалжуулагч Раньери тухайн үед зөв сонголт хийсэн хэрэг. Гэхдээ Аваргуудын лигт тоглох туршлага суухын тулд Аваргуудын лигт л тоглох хэрэгтэй. Тоглолтын дараа Раньери надтай ярилцсан. Тэгээд энэ талаар дахиж сөхөж яриагүй. Тухайн үед ч одоо ч биш өөрийгөө багтаа илүү хүн гэж огт боддаггүй. Хамгийн гол нь бэлтгэл сайтай, зүтгэж тоглох л хэрэгтэй. Хэрвээ чи сайн тоглохгүй бол үндсэнд гарахгүй. Энийг ойлгоход тийм хэцүү биш л дээ. Багийн ахлагч хэрнээ үндсэнд багтахгүй байж ч болно шүү дээ.

Image

- Ноднин Английн аварга болж, Цомын тэмцээнд түрүүлснээ хэрхэн үнэлсэн бэ?

- Өө, үнэхээр сайхан хөгжилдөж, наргисан шүү. Бид тэмцээнд гол өрсөлдөгчдөөсөө богино хугацаанд тасарсан. Улирал эхлээд 10 тоглолт өнгөрөөгүй байхад аварга нь тодорхой болчихлоо гэж ярьж байсан. Дараа нь бага зэрэг оноо алдсан ч эргээд нөхөж чадсан. Ноднин бид их сайн тоглосон. Гэхдээ аваргаа хамгаалах нь бүр хэцүү л дээ. Моуриньо энд ажиллаж байхад бид аварга болчихоод дараа жил нь бүгд бидний эсрэг болчихсон байсныг санаж байна. Жозе энд ирээд анхны жилээ ялалтад хүрсэн нь хэнд ч таалагдаагүй. Бүх баг л манайхыг хожихыг хүсч байлаа. Тийм болохоор амар хялбар ялалт гэж байгаагүй. Бид тоглолт бүр дээр тулалдаж байсан дээ. Гэхдээ тэр үед надад их эрхэм байдаг.

Р.Гэгээ орчуулав
Монгол Монголoo дэмжиж байж л Эх орон хөгжинө .. Нэгнээ дэмжие, нийтээрээ хөгжие
User avatar
Abra
 
Posts: 156
Joined: Fri May 06, 2011 2:33 am
Location: Ix surguuli- Tagnuuliin gazar - Ger

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby SuperZolo » Sat May 07, 2011 12:28 am

Дэвшилт гаргаж байна Абра
Форумыг уншсаар л.....
User avatar
SuperZolo
 
Posts: 827
Joined: Wed Apr 15, 2009 11:47 am
Location: Traveling from Womb to Tomb..

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Saiza » Sat May 07, 2011 12:29 am

Тэмцээн дуусахаас 3 тоглолтын өмнө “Челси” “Олд Траффорд” дээр “МАНЮ”-тай тоглох бэлтгэлээ хийж байна. Судлаачид энэ тухай өөрсдийн бодлоо хуваалцаж байна.

Генри Уинтер

“Олд Траффорд” дээр “Челси” яаж хожиж болох вэ?
Карло Анчелотти гарааны бүрэлдхүүнд Дрогба, Малуда, жигүүрт Калуг гаргах ёстой, харин Торресыг цагийн дараа гаргах ёстой.

Аваргуудын лиг “МАНЮ”-д тус болох уу, нэрмээс болох уу?
Сайн нэрмээс болох талтай, сэр Алексын тоглогчид гэмтэл авч болно. Гэвч тэр довтолгооны тоглогчдын хэн нэгт амралт өгөх болов уу.

Ням гарагт хэн ялах вэ?
Энэ улиралд “МАНЮ” өөрийн талбай дээрээ маш хүчтэй байгаа учраас “Челси”-г хожно гэж төсөөлөхөд бэрх байна. Гэвч “Челси”-н хувьд тэднийг ялагдана гэж төсөөлөхөд хүнд байна. Маш нягт тоглолт болж, 1:1 тэнцэхэд гайхах зүйл байхгүй. Энэ нь “МАНЮ”-д ашигтай ба дээд зэргийн амжилт болох 19 дахь аваргаа авах замыг нээнэ.

Хэн аварга болох вэ?
“МАНЮ”. Ямар ч тохиолдолд улирлын сүүлийн өдөр “Челси” “Эвертон”-г хүлээн авна.

Алан Хансен

“Челси “ “Олд Траффорд” дээр яаж хожих вэ?
“Челси” өргөлтийн үедээ байна, өрсөлдөгчид бүх зүйлээ алдаж болно гэсэн ухамсар бол маш том дэмжлэг юм. Ялах хөнгөн, довтолгооны төвд Дрогбаг тоглуулах. Гарааны бүрэлдхүүнд Торресын гаргах ёстой 50 сая шалтгаан байсан ч, тэр гарах ёсгүй.

“Юнайтед”-д Аваргуудын лиг тус болох уу, нэрмээс болох уу?
“Челси”-г ирэхээс хэд хоногийн өмнөх тоглолт тус болохгүй, ялангуяа тэр тоглолт финалд тайван орохын тулд хүчтэй бүрэлдхүүн шаардах учраас. Гэвч хэрэв тэд финалд “Барселона”-той “Уэмбли”-д тоглоно гэсэн хөөрөлд автах юм бол тустай байж болно.

Ням гарагт хэн хожих вэ?
Зөн билиг маань надад тэнцэнэ гэж хэлж байна, гэвч “Челси”-д маш сайн боломж байгаад эргэлзэх хэрэггүй. Тэмцээнд түрүүлэхэд ойртоно гэсэн ёс суртахууны эрх тэдэнд байхгүй, гэвч тэдэнд одоо зөвхөн ганц ялалт л хэрэгтэй, тэгээд л титэм гэнэт тэдний гарт орж болно.

Хэн аварга болох вэ?
Дахиад л зөн билиг минь “Юнайтед” гэж хэлж байна. Гэвч тэд өөрсдийн амьдралаа хүндрүүлсэн, үр дүнд нь үүссэн дарамт төсөөлөх ч аргагүй.

Алан Смит

“Челси” “Олд Траффорд” дээр яаж ялах вэ?
Өөрсдийн дуртай 4-3-3 схемийг мөрдөж, бөмбөгийг хянахыг оролдон, Уэйн Рунийг ямар нэг аргаар аюулгүй болгох хэрэгтэй. Дидье Дрогба үндсэн багт гарах ёстой. “Челси” төвийн довтолгоонд Торресыг биш Дрогбаг гаргасан тохиолдолд хамаагүй дээр харагдаж байгаа.

Аваргуудын лиг “МАНЮ”-д нэмэр болох уу, нэрмээс болох уу?
Хэрэв түлхүүр тоглогчдын нэг гэмтэл авах юм бол нэрмээс болно. Үүнээс өөрөөр хор болох нь юу л бол, яагаад гэвэл энэ бол мэргэжлийн хувьд мөрөөддөг чухал тоглолтуудад оролцох, алтны төлөө тоглох хугацаа учраас. Шилдэг тоглогчид үүнд хүндэтгэлтэй ханддаг.

Ням гарагт хэн нь хожих вэ?
Хүнд асуулт. Би тэнцэнэ гэж мөрийцөж байна. Үүнийг одоо ч “МАНЮ” зөвшөөрөх байх, “Блэкберн” болон “Блэкпүүл”-г хожих нь хангалттай гэдгийг тооцоод.

Хэн аварга болох вэ?
“Юнайтед” гэж бодож байна. Аваргын титэм авч байсан “МЮ”-ын бүрэлдхүүнүүдээс энэ бүрэлдхүүн шилдэг нь биш байх болно. Гэвч тэд тайван байдлаа хадгалж чадвал титэм авах эрхтэй.

Иан Чедбэнд

“Челси” “Олд Траффорд” дээр яаж хожих вэ?
Хагас хамгаалалтын гайхалтай нөөцөө ашиглах, Дидье болон Калуд бөмбөг өгөх, тэд хариуд нь өрсөлдөгчийн нам явдалтай эгнээг дайран гарах боломжтой. 803 минутанд хийсэн цорын ганц гоол нь Торресыг гайхамшигтай гоё сэлгээний хувиар ашиглаж болно гэдгийг харуулж байна.

Аваргуудын лиг “МАНЮ”-д нэмэр болох уу, нэрмээс болох уу?
Улирлын энэ үед бүр “МАНЮ”-д хоёр гоолын илүү тал байгаа ч гэсэн, гэмтэл авах боломж тэдэнд нэмэр болох нь юу л бол. Аваргуудын лигийн тоглолтын дараах амралтын өдөр багуудад хүнд байдгийг тоон үзүүлэлт харуулж байгаа.

Ням гарагт хэн хожих вэ?
“МАНЮ”-д бол тэнцэлт бүрэн хангалттай, тэд өөрийн оноог авч, 3 онооны илүүрхлээ хадгалах болно гэж бодож байна.

Хэн аварга болох вэ?
Мэдээж, “Юнайтед”, энэ дээд амжилтын 19 дахь титмийг яаж авахыг Ферги урьдын адил маш сайн мэдэж байгаа.

Жереми Уилсон

“Челси” “Олд Траффорд” дээр яаж хожих вэ?
Тэнцвэртэй бүрэлдхүүнийг гаргаж, 4-3-3 схемийг мөрдөх. Энэ схем сүүлийн үед амжилт авчирсан. Фернандо Торрес гарааны бүрэлдхүүнд гарах ёсгүй. “Челси”-н дахин төрөлт Дидьегийн дахин төрсөнтэй давхцсан. Хариуцлага бол түүний чанар.

Аваргуудын лиг “МАНЮ”-д нэмэр болох уу, нэрмээс болох уу?
Өнгөрсөн долоо хоногт Германд үзүүлсэн үр дүнгийн дараа ч, энэ бол хүсээгүй нэрмээс гэдэг нь илт байна. Аваргуудын лигийн хагас финалын 4 баг бүгд дараа нь ялагдалд хүрсэн нь тохиолдол биш юм.

Ням гарагт хэн ялах вэ?
Хэн нь ч биш, хэрэв Рио Фердинанд, Неманья Видич, Эдвин ван дер Сар нар “Шальке”-тай тоглоод гэмтэл авахгүй бол шаардлагатай тэнцэлтийг авахын тулд “МАНЮ”-д нэн чухал хамгаалалтын хүч байх болно.

Хэн аварга болох вэ?
“Юнайтед”. Магадгүй, санаачлага “Челси”-д байгаа, гэвч нэг ч баг, нэг ч дасгалжуулагч ийм хүнд нөхцөл байдалд илүү сайн байж чадахгүй.

Рори Смит

“Челси” “Олд Траффорд” дээр яаж хожих вэ?
Өөрсдийн насыг мөрнөөсөө авч хаях. Тэдэнд “Юнайтед”-с илүү класс байгаа, ялангуяа хагас хамгаалалтанд, үндсэн тоглогчид нь гялалзаж байгаа. “Челси”-д тайзнаас бууж байгаа ахмад дайчдын “хунгийн дуу” хэрэгтэй.

Аваргуудын лиг “МАНЮ”-д нэмэр үү, нэрмээс үү?
Юу л бол: “Шальке” Германд маш муу тоглож байсан тул Алекс Фергюсон маргааш хагас сэлгээний баг гаргаж болно. Бүр Майкл Оуэн үндсэн багт гарч болно.

Ням гарагт хэн ялах вэ?
Энэ бол хоёр багийн хувьд хоёуланд нь маш чухал тоглолт. Сэтгэл хөдлөл, маргаан гарах магадлал их, тэгээд хэн нь ч ялалтанд хүрэхгүй, үр дүнгээр тэнцэнэ.

Хэн аварга болох бол?
Ням гарагт тэнцвэл “Юнайтед” титмийг авна. Тогтвортой биш улиралд хамгийн тогтвортой баг байсныхаа төлөө тэд тийм эрхтэй.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby fortitude » Sat May 07, 2011 11:38 am

Olzii wrote:Сэдэв дээрээ нөхдийг зовоохоо болий, өөр газар нэг иймэрхүү юм бичиж байхаас.... ккк

我々はバルセロナを破壊する :ногоон:

ХЭХЭ. ТЭР ИХ Т1 ТЭЭД БАЙДАГ ГАРУУДЫН ГРУППРУУ ОРЖ НӨГӨӨХӨӨРӨӨ БИЧЭЭЧ ХЭХЭХЭ. СҮҮЛДЭЭ ГАРУУД ЯДРААД ДИЙЛХЭЭ БОЛИХ БИЗ ХЭХЭХЭ
ҮРГЭЛЖ ЧЕЛСИТЭЙ ХАМТ /2006 ОНООС/
User avatar
fortitude
 
Posts: 145
Joined: Wed Mar 30, 2011 1:46 pm
Location: IM MONGOLEI

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby fortitude » Sat May 07, 2011 12:01 pm

ХЭРВЭЭ МАНАЙХАН ХОЖИЖ ЧАДВАЛ ТИТЭМ МАНАЙХ БОЛОХ БОЛОМЖТОЙ. ХАРИН ТЭНЦВЭЛ НАЙДВАРТАЙ МАНУ. ЧУУДЫХ БОЛНО. БҮР ЭСРЭГ ТОХИОЛДЛЫГ БОЛ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ БАЙХ.
ҮРГЭЛЖ ЧЕЛСИТЭЙ ХАМТ /2006 ОНООС/
User avatar
fortitude
 
Posts: 145
Joined: Wed Mar 30, 2011 1:46 pm
Location: IM MONGOLEI

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby rednasca » Sat May 07, 2011 1:32 pm

манай сүлд дууг дэлхийн бөмбөрцөгийн олон багууд дуулдаг юм байна...

Чех:


Дани:


Финлянд:


Канад:


Япон:


Итали /Лацио/:


тэгээд оригиналь:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby CB » Sat May 07, 2011 1:41 pm


Хахаха танай шинэков ч хөгжилтэй золиг бна шүү. Дээр бас Ламбаагаа ярьж байхад хажууд нь хошигноод байлуу.
- What does Liverpool say to the god of PL?
- Not this season
CB
Glory
 
Posts: 1219
Joined: Fri Sep 18, 2009 10:20 am

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby Abra » Sat May 07, 2011 1:54 pm

Фасебүүк дахь CHELSEA FC MONGOLIA групп 247 гишүүнтэй боллоо . 5-р сарын 21нд танилцах уулзалттай . Челсистүүдийн эв нэгдэл, бүтээлч байдал мандан бадраг :beer :mongol: :gold
Монгол Монголoo дэмжиж байж л Эх орон хөгжинө .. Нэгнээ дэмжие, нийтээрээ хөгжие
User avatar
Abra
 
Posts: 156
Joined: Fri May 06, 2011 2:33 am
Location: Ix surguuli- Tagnuuliin gazar - Ger

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby fortitude » Sat May 07, 2011 2:09 pm

ТЭР ИТАЛИЙН ЛАЦИО ЯАХААРАА МАНАЙ ДУУГ ДУУЛЖ БАЙГААГ НЬ ЕРДӨӨСӨӨ ЯАЖ Ч БОДООД ОЙЛГОСОНГҮЙ. ЗАЛУУСАА ФЭСБҮҮКИЙХЭЭ ЧЭЛСИЙГИЙХЭЭ ГРУППДЭЭ НЭГДЭЦГЭЭЕ
http://www.facebook.com/home.php?sk=gro ... 2008723113
ҮРГЭЛЖ ЧЕЛСИТЭЙ ХАМТ /2006 ОНООС/
User avatar
fortitude
 
Posts: 145
Joined: Wed Mar 30, 2011 1:46 pm
Location: IM MONGOLEI

Re: Челси 10/11 True Blue: THE DOUBLE WINNERS

Postby rednasca » Sat May 07, 2011 3:14 pm

за ёстой улаан нүүрээ улалзуулан байж 2 баг оруулахаар болсон шүү...
Анхжаргал гишүүн батална... ккк...

тэгэхээр 1 багийн бүрэлдэхүүн доод тал нь 12 тоглогчтой байна...
бидэнд тэгэхээр дор хаяж 24 тоглогч хэрэгтэй гэсэн үг...
3 сар үргэлжлэн сунжрах учраас бүрэлдэхүүн ийм өргөн болж байгаа юм...

тэмцээнд 2011 он гарахаас өмнө бүртгүүлсэн болон бичлэгийн тоо 300-гаас доошгүй гишүүд орно...
тэгэхээр би орж болох уу? гэж асуухаасаа өмнө энэ шаардлагыг хангаж байгаа эсэхээ анзаарна биз дээ...
цаашдаа бол Спортын цонх төрийн бус байгууллага болоод зохион байгуулалтад орохоор зөвхөн гишүүд орох боломжтой юм...

уг нь 47 дугаар сургууль дээр маргааш форумын цаг байгаа... гэхдээ 07-10 цагт...
тэгэхээр ирэх 7 хоногийн дундуур ажил тараад аль нэг талбай дээр 2 цаг тоглох асуудал байж болно...
энийг дор бүрнээ бодоорой...
үгүй бол тэгээд бэлтгэлгүй оролцох нь байна...

мэдүүлгийг ирэх Пүрэв гарагийн орой гэхэд өгсөн байх ёстой...
би хувьдаа Трү Блү багийн ахлагчаар Викторыг томилох саналтай байна...
гишүүд татгалзахгүй байж гэж найдаж байна...

энэ багт одоогоор Виктор, Кензо, Санжаа, Сайза, Рикардокака, Фонд, Зулу23, Миш, Ирээдүй зэрэг гишүүд байгаа гэж ойлгож байгаа...
9 хүн бол асуудалгүй бүрдэж байна...
үүн дээр шинээр орох хүсэлтэй Нисүүн, Тэмүүжин, Жакс, Жал, Жо Амка, Трап, Трүблү, Челси эф си эм эний залуучуудаас....
мэдүүлгээ Викторт пм-ээр явуулчихгүй юу...

би өөрөө Блү Леженд багаа хариуцаад явах болно...

манай бүрэлдэхүүнд:
Реднаска, Ерөөлт, Майлаав, Эрдэ, Түвшин, Фүүтгүүл, Терра, Тристан, Сүүгий, Аагий, жижиг Аагий, Мик, Өлзий, Буг бүгд оролцох бизээ...
Золоог багтаа авмаар байгаа юм...
Миш ч бараг наашаа шилжиж магад гэсэн...
эргээд ярилцаж байж шийдье...

гол асуудал 7 сарын сүүлчээр нилээдгүй олон гишүүн Челси багийн зуны аялан тоглолтыг үзэхээр 7 хоног урагшаа явах болно...
тэр үеэр эндээ үлдсэн гишүүд гал алдахгүй, хождоггүй юм гэхэд тэглэхгүй байх хэрэгтэй... ккк...

за тэгээд урагшаа, аваргаа хамгаалахын төлөө дайраад гэе дээ...
Last edited by rednasca on Sat May 07, 2011 3:15 pm, edited 1 time in total.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests