96 дахь гэмтэл бэртэл үргэлжилсээр лhannover 96 багын хувьд бүтэн улиралын турш гэмтэл бэртэлд ороогдчихоод байгаа билээ. хамгийн сүүлийн мэдээгээр бидний дунд шугамын шилдэг хамгаалагч Элсон көлн хотод болох тоглолтонд оролцож чадахгүй гэж дасгалжуулагч Мирко Сломка хэллээ. энэ нь худалч хүнд бол "нөөцийн тоглогчгүй тоглоход хүргэж байна" гэж хэлэхээр байдалд орууллаа. мөн довтлогч Аруна Коне өвдөгний гэмтлээс болж багын автобусанд суухгүй учир бидний довтолгооны шугамыг Jiri Stajner л удирдан гарах болж байх шиг байна. түүнд Jan Schlaudraff хамтрагч Didier Ya Konan -ны хамт туслах болов уу. энэ нь магадгүй ирэх амралтын өдрүүдэд бидэнд гурвалсан довтолгоогоор хожихыг эрмэлзэх байх гэсэн бодол төрүүлж байна даа.
мөн зүүн хагас хамгаалалтанд тоглож байсан зааны ясан эргийн хамгаалагч Constant Djakpa өнгөрсөн пүрэв гаригт гэмтсэнээр бүүр дэлхийн аваргад орох эсэх нь эргэлзээтэй болж байхад бидэнд түүний оронд тавих хүн алга байгаа нь харамсалтай.
хамгаалалтын хувьд ч бас бөөн асуудал. формондоо гүйцэд орж амжсан эсэх нь ч эргэлзээтэй Jan Durica төвийн хамгаалалтанд байгаа. түүний хамтрагчаар бидний бахархал Карим Хаггуй л тоглох нь л намайг бага зэрэг тайвшруулж байна. гэсэн ч сломкагийн өнгөрсөн торйгын тоглолтонд үзүүлсэн "одоо байгаа байраа хамгаалах" гэж байгаа юм шиг хамгаалалт зонхилсон хөлбөмбөг нь надад таалагдахгүй байгаа. бидэнд гурван оноо хэрэгтэй болохоос тэнцээ биш. хожигдол бүр ч хэрэггүй. бидний дараачийн учраанууд маш хэцүү гэдэг нь ойлгомжтой ч хүснэгтийн адагт явж байгаа херта вольфсбургийг гэрт нь 5-1-ээр ичээж байхад бид бас яагаад тэгж болохгүй юм бол гэсэн бодол надаас салахгүй юм.
Севийяагаас зээлээр ирсэн Аруна Коне бидний довтолгоо түүний төгсгөлийг үнэхээр дээрдүүлсэн нь харагдаж байгаа ч яг энэ тоглолтонд бол тэр оролцохгүй.
эсрэг багын тухайд.мэдээж "Prinz Poldi" хочтой болоод байгаа лукас подльский тэдний багийн гол ноён нуруу бас гол хөзөр болох нь нууц биш. харамсалтай гэхиймуу азтай гэхиймуу ямар ч байсан энэ тоглолтонд тэр цавьны гэмтлийн улмаас оролцохгүй байж магадгүй. тэдний хамгаалалт мөн бөөн асуудалтай ч манайхыг бодвол гайгүй. тэд хамгаалалтандаа Geromel-гүй буюу Pedro Geromel энэ тоглолтонд оролцохгүй байж магадгүй учир Paul McKenna-г буцааж хамгаалалтынхаа зүрхэнд тавих эсэхийг ямаануудын босс Zvonimir Soldo л шийдэх байхдаа.
көлны улаан ямаанууд нь сүүлийн найман тоглолтноос нэг ч хожил аваагүй. эдгээр найман тоглолтоноос 4 нь тэнцээ дөрөв нь хожигдол байгаагаас хамгийн сүүлд мюнхенгладбахтай тэнцсэн. тэрний өмнөх тойрогт майнцад 1-0-ээр хожигдсон биднээс 5 оноо илүү 13-р байранд яваа баг. тэдний довтолгоо угаасаа энэ улирал бөөн асуудал байгаа. тэрийг нь шийдэх ёстой польди ч тийм сайн тоглохгүй байгаа зэрэгээс үзэхэд довтолгооны хувьд манайхтай тун ижил. хамгаалалт ч мөн манайхтай ижил орон гаран. баерн мюнхэн баер 04 зэрэг багуудтай тоглохдоо хамгаалалтын хувьд сайн байж нэгэнтэй нь тэнцэж нөгөөд нь нэг л гоолоор хожигдсон боловч тэрнийхээ өмнөхөн нь штутгартад 5 гоол алдаж шившигээ дэлгэсэн боловч яг алдсан бөмбөгөөр нь харьцуулбал манайхаас хамаагүй цөөн байна. энэ нь бидний улиралын дундуур хийж саяхан дуусгасан хожилгүй тэнцээгүй 9 тоглолтоос хамаарч байгаа нь мэдээж юм.
факт:1. көлнийг бид сүүлд хийсэн долоон тоглолтноос зургаад нь хожсон юм байна. хамгийн сүүлд улиралын эхэнд 2-1-ээр хожиж байж.
2. көлн биднийг бундес лийгийн тоглолтонд хамгийн сүүлд 22 жилийн өмнө 3-0-ээр хожиж байжээ. ккк
гарч болзошгүй гараа:Hannover 96: Fromlowitz - Cherundolo (Schmiedebach), Haggui, Eggimann (Durica) Schulz - Andreasen - Pinto, Bruggink, Schlaudraff (Rama)- Stajner, Ya Konan
1. FC Köln: Mondragon - Brecko, McKenna, Mohamad, Wome - Pezzoni, Petit, Maniche, Freis - Podolski, Novakovic
за ингээд нөгөөдөр болтол хүлээх л үлдлээ дээ.