ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby *R9* » Thu Apr 22, 2010 4:42 am

10 хүнтэй тоглож байж Роббений суудгадаг буруу санагдлаа. Авах ёстой үр дүнгээ авлаа. Хамаагүй илүү байлаа. Улаан бол зөв л гэж бодож байна. 10-уулаа ч гэсэн нүдлээштэй. Овоо байна байна. Уг нь дахиад нэг хусчихсан бол.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby 21Grams » Thu Apr 22, 2010 5:50 am

Хөл бөмбөгийг чинь 10уулаа тогловол үзүүштэй юм биш үү, кк. Риберигийнх яалт ч байхгүй улаан л даа. 2р үе үнэхээр харууштай боллоо. Хальт Барса ч тоглоод байгаа юм шиг санагдав, хэхэ. Лаам хамгийн сайн нь байлаа, миний бодлоор. Роббен хэд хэдэн тас дамжуулалт хаясан ч гүйцээх хүн байсангүй. Орохдоо уурладаг нь ч уг нь зөв. Тоглолтын дараа недерландын тв-д хальт ярилцлага өгч байна лээ. Тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун байна. Суухдаа олны нүдэн дээр жоохон эвгүй зан гаргачихлаа. Миний буруу, үзэгчидийн өмнө ийм зан гаргах нь угаасаа буруу асуудал. Айлын хамгаалалт суларчихсан. Дахиад ч гоолдчих боломж байхад суулгахад жаахан шартчихлаа. Ирэх 7 хоногт Рибери үгүйлэгдэх ч зорилгоо гүйцээгээд Шнайдэртайгаа Мадридад тулна аа л гэсэн шүү юм хэлж байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby 7 » Thu Apr 22, 2010 8:04 am

ярилцлага нь роббеных үг нь 21гр-х байлаа гэж хэхэ
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Bayara » Thu Apr 22, 2010 8:21 am

Сайхан хожжээ. Илүү л тоглосон бололтой. Хариу тоглолтод тэнцэх буюу гоол хийчихэд л болоод явчихна дээ. Танайхыг дэмжнээ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby white » Thu Apr 22, 2010 8:32 am

За за жаахан сонин тоглолт үүнээс илүү үр дүн хүлээж байлаа. Манайхан ч яахав эхэндээ муухан эхэлдэгээрээ эхэллээ. Нэг л учраа олохгүй байх шиг харагдсан эхэндээ...

Хаалгач:Бутт-д онцын их дарамт мэдрэгдсэнгүй. Нэг холын цохилтыг бол аймаар хаасан.
Хамгаалалт: Лионоос их аюул ирээгүй тул гайгүй тоглосон юм шиг. гэхдээ мэр сэр алдаанууд гаргаад байна лээ. Буйтэн нэг Лионы 2 тоглогчын дунд эвгүй дарж нтр шал дэмий дэмий юм хийгээд.Ламм сайн байсан дунд үеэс хойш. Тэр Мюллерт өгсөн дамжуулалт үнэн тасархай байлаа.
Дунд шугамд Швайнид маш их ачаалал ирж байгаа нь анзаарагдлаа, ахлагч байхгүй бөмбөг таслах довтолгоо эхлүүлэх, бөмбөг эзэмших ажлын бүгдийг нь хийж байгаа харагдсан. Пранжич яахав санасаны бодвол дажгүй тоглолт үзүүлсэн. Дараа тоглолтонд оролцох боломжгүй болсон. Тэр хурц өнцөгөөс цохисон цохилт орчихсон бол...
Довтолгооны хувьд Мюллер арай болоогүй л байна даа. Голич байсан бол тийм боломжийг аль хэдийн чулуу болгочихсон байсан. Тэгээд энэ Гаал Мюллерт нээх их хайр зарласан байнга гаргаастай, сэлгэхчгүй байх юм. Роббен нь ажлаа хийдгээрээ хийж гоолоо оруулсаар л байх юм даа. Риберигийн улаан карт цэвэр шүүгчийн үзэмж. Санаатай байсан уу гэвэл үгүй. Мэргэжлийн тамирчид тийм зүйл хийхгүй нь тодорхой биз дээ. Гэхдээ эвгүй л харагдаж байна лээ. Шүүгч маш ойрхон байсан учраас сайн харсан байх. Энэ Гомезыг хааяа лигийн тоглолтонд ч гэсэн гараанд гаргаж байх хэрэгтэй болжээ. Тэр мөргөдөг дээр хөөргөж өгсөн бөмбөг болохоор хүчтэй мөргөж чадаагүй л байх гэхдээ нэг л биш ээ. Энэ маягаараа Өмнөд Африкт очоод сугарах шинжтэй шүү. Лионы хувьд тоглолт нь гарсангүй юу, нэг худлаа худлаа юм хийгээд л байсан. Гэхдээ талбай дээрээ өөр болж магадгүй л юм.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Thu Apr 22, 2010 9:28 am

Image
Тоглолтын стат
Bayern Lyon
1 Goals scored 0
6 Attempts on target 2
10 Attempts wide 2
1 Yellow cards 3
1 Red cards 1
11 Fouls committed 14
9 Corners 3
4 Offside 4
38' 6'' Possession (time) 18' 53''
66 Possession (%) 34

бөмбөг эзэмшилт аймаар байна дөө

Bayern Munich - Olympique Lyon 1-0 (H-T: 0-0)
Bayern Munich Butt - Lahm, Van Buyten, Demichelis, Contento - Schweinsteiger, Pranjic (Gomez 63) - Robben (Altintop 84), Müller, Ribéry - Olic (Tymoshchuk 46)
Substitutes: Rensing, Görlitz, Klose, Alaba
Olympique Lyon Lloris - Réveillére, Chris, Toulalan, Cissokho - Gonalons, Källström - Ederson (Bastos 70), Pjanic (Makoun 55), Delgado (Govou 79) - Lisandro
Referee: Roberto Rosetti (Italy)
Spectators 66,000 (capacity)
Goals: 1-0 Robben (69)
Yellow Cards: Pranjic / Toulalan, Michel Bastos
Yellow/Red Cards: Toulalan (second bookable offence, 55)
Red Cards: Ribery (serious foul play, 37)
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby ballu » Thu Apr 22, 2010 10:01 am

Роббен ч сайн юмаа. :eek:
The "Mannschaft"
User avatar
ballu
 
Posts: 1024
Joined: Mon Dec 17, 2007 5:23 pm
Location: The "Mannschaft"

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby chukcha2002 » Thu Apr 22, 2010 10:03 am

Бавари ер нь бөмбөг эзэмшилт мундаг болжээ. Манчестертай хийсэн тоглолтууд энэ тэрийг бодоход. Сая Лионы эсрэг хүн дутуу байсан хэсэг хугацаанд ч гэсэн бас илүү эзэмшээд байх шиг байсан.

Рибери тэр нэг насанд хүрээгүй биеэ үнэлэгчтэй холбогдсон хэргээр хэвлэлээр шуугиад хамаг аз хийморь нь үхчив үү яав,. Уурч хүрч байлаа шд, багаа баллачихлаа гэж.

Роббен байхгүй бол ч хичнээн бөмбөг эзэмшээд бас гоол хийхгүй байж мэдэхээр байна. Хариу тоглолтонд одоо Лион лигийн тоглолтоо хойшлуулцан, сайн бэлдээд, сайн сэргэчихсэн ороод ирнэ. Эвгүй юм болно доо,
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Gooner » Thu Apr 22, 2010 10:04 am

Наад нөхрийг чинь гамнасан ухаантай юм биш үү.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Thu Apr 22, 2010 10:31 am

Нерв барсан л тоглолт боллоо.
Тойруулаал пасслаад байхын. Яаж зай гарахав дээ. МанЮ дээр ч гэсэн харагдаж байсан. Нэг л их айлын 16-г тойрч зогсчоод бөмбөгөө барьсан хүмүүс. Голоор хамгаалалт задалчих хүн харагдсангүй. Ялангуяа Швайни байна. Яаж довтолдгийг мартсан бололтой. Лаам л ганц нэг цөмөрч байсан. Лаам гэснээс энэ тоглолтын МоМ-г Лаам гэмээр байна. Хэдийгээр Роббен чухал гоол хийсэн ч гэсэн. Яг л өмнөх жилүүдийн Лаам байлаа. Бас Контенто их давгүй тоглож байсан. Риберитэй сайн ойлголцож довтолгоог өрнүүлж байлаа. Энэ нь нэг талаасаа айл довтолгоо гэхээр юм хийгээгүйтэй холбоотой байх. Өөр нүдэнд торсон хүн гэвэл Пранич байна. ДМ дээр Ван Боммелыг сайн орлосон. Эхний үед айлын хэд хэдэн довтолгоог тасалж байсан. Эргээд довтолгоонд ч гэсэн сайн оролцож байсан. Магадгүй энэ улирлын цөөхөн хэдэн сайн тоглолт нь байсан байх. Харин нөхөрийн карт шал дэмий юм боллоо. Уг нь шар авахгүй байх боломж байлаа. Алдаа нь ч яахав. Нөхөр алдаа хийчээд зүгээр очоол алдаагаа хүлээдэг ч юмуу, шүүгч дээр очоод өөрийгөө өмгөөлсөн бол гайгүй өнгөрчих байсын. Шууд л юу ч болоогүйм шиг хаяад явчихаар нь шүүгчийн дургүй хүрсэн үү яасан карт өгчихнлээ. Нэгэнт карт ярьсных Риберигийн улааны хувьд миний бодлоор өөр шүүгч бараг л үзүүлэхгүй байсан боловуу. Гэхдээ шүүгч сайн харсан. Хэд хэдэн удаа давталт үзэхэд улаан ч нээх хатуудахаар харагдаагүй. Кайзер хүртэл хүлээн зөвшөөрч байгааг нь харуулж байсан.
Гэхдээ яахав ээ манайхан. Ийм юм байлгүй яахав. Би ч Рибериг суусны дараа МанЮ /Рафаэлийн улаан/, Виола /Клозегийн отон/ нтэрийн фэнүүдийг л бодож байлаа. Тэд нарын хажууд хамаагүй шудрага зүйл болсон.

За тэгээд өчдөрийн тоглолтын дараа финал бараг л харагдаад явчлаа хэхэ. Хэдийгээр тийм ч сэтгэлд хүрэхээр тоглоогүй ч гэсэн. Айл талбай дээрээ очоод төрөл арилжчихгүй л бол айгаад байх юм үнэндээ алга. Хариу тоглолтонд Олич Риберигийн оронд зүүнд, Гомез шууд гараанд гарах байх. Тэгээд жоохон бүтэлгүйтэж байгаад Клозегоор сэлгэгдэнэ биз хэхэ. Клозе чинь түрүү жил талбай дээр нь даблдаад байсан даа. Ер нь муугаар бодоход эхний үе 2 гоол алдаал тоглолтын төгсгөлрүү Олич, Роббены аль нэг нь гоолдоол дуусах биз :mrgreen:
Харин иймэрхүү байдлаар финалд тоглоно гэж ч байхгүй байхаа. Барса, Интерийнхэн аль аль нь Роббеныг яаж зогсоохыг эрх биш бодоод эхэлчээ байлгүй.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby helix » Thu Apr 22, 2010 12:27 pm

Байерн финалд бараг үлдчих бололтой шүү. Гэхдээ Лион талбай дээрээ яахыг харж л байя доо. За за амжилт!! Интерийнхэнтэй цомын төлөө үлдэж таарах юм шиг ээ
Success is how high you bounce when you hit bottom!
User avatar
helix
Буучин
Буучин
 
Posts: 317
Joined: Sun Jan 24, 2010 11:31 pm
Location: tv.onair.mn

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Realist » Thu Apr 22, 2010 12:31 pm

Роббений аз од нь гийж байнаа, гоё ч цохисон хожих бүрэн эрхтэй тоглолт үзүүлсэн баг нь байсаан.
Мадридын финалд Снайдертайгаа үзэлцэх болтугай.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby J@x » Thu Apr 22, 2010 12:32 pm

Улирлын эхэнд баерныг 8д үлдвэл их юм гэж бодлоо. гэхдээ Ювег мултлаад Фиорентина МанЮ 2г итгэмээргүй комбак хийж эвэй гоолоор буулгасан одоо Лионыг хожих нь бараг ойлгомжтой болчлоо. Финалд интер гарвал ялж мэдэх л юм. Барсаг ч арай барахгүй байх
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby haka » Thu Apr 22, 2010 12:39 pm

Лионд очоод 1 гоолын зөрүүгээр хожигдоод гараад ирэх юм байгаа биз. Гомез явцгүй нөхөр байна лээ шүү.
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby white » Thu Apr 22, 2010 1:00 pm

Captain wrote:Санёл тэр цохиод алдсан чинь аймар уулаж байх чинь...
гоол хийсний дараа Бэкэнбаүр нтр үсэрж харайлдаал бөөн юм болж байнаа кк



Харин тийн нэг л дотнохон харагдаж байна лээ. Уг нь франц хүн ш дээ.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby zizu » Thu Apr 22, 2010 4:01 pm

Сайхан тоглолт боллоо. Хангалттай үр дүнд хүрээгүй ч гэсэн муу биш... Ван Гаал одоо Мюллер бацааныг болимоор юмаа... Оличийг биш Мюллерийг суулгацан бол илүү үр дүнд хүрэх бсан бх... Риберигийин картны хувьд бол цэвэр шүүгчийн үзэмжилдээ карт өгөхгүй бсан ч болхоор л зүйл... Энэ Гомезийг 30м авсан гэхээр гомдмоор юмаа... За тэгээд Мадрид хүрэх зам улам бүр тодроод л бнашүү...кккк
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Thu Apr 22, 2010 4:18 pm

Үр дүн миний хувьд хангалттай, 1:0>3:1 гэж бодож байна (гэхдээ хоёр гоол оруулсан бол бүр сайхан байх байлаа хэхэ). Айлын талбай дээр манайхан сайн хамгаалж боломжтой бол сөрөг довтолгоогоор нэг гоол хийхэд л цаашаа гарчина... угаасаа айлын талбай дээр их гоол оруулж байгаа, ийм үед урдаа хоёр довтлох жигүүрийнхээ оронд нэг хамгаалах чиглэлийн тоглогч гаргасан нь ч дээр байх. Зүүн жигүүртээ Швайниг тавиад төвд ахлагчийг Тимо-тай тавиад үзвэл яадаг бол. Ингэхээр Рибэри дараагийн тоглолтод нэг их үгүйлэгдэхгүй боловуу. Харин сая шууд улаан карт авсан болохоор 2 тоглолт өнжихөөр болж байнуу? хэрэв финалд гарвал энэ л харамсалтай болж байна. Ер нь шал худлаа карт байсан ш дээ.
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Amgaa » Thu Apr 22, 2010 4:37 pm

Хамит, Швайн, Пранич гээд зүүнд гарчихаар хүмүүс байгаа болхоор гайгүй байхаа. улаан авахаар 2 тоглолт өнждөг билүү
User avatar
Amgaa
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 3858
Joined: Fri Apr 04, 2008 4:04 pm
Location: http://www.fcbayern.mn/

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Kro » Thu Apr 22, 2010 4:50 pm

Пранич өнжинө шдээ. Харин Рибери финал дээр "ирчинэ". :mrgreen:
Олич л гарах байхаа даа. Алаба л гарчихгүй бол. Ван Хаал гэхдээ яаж ч гаргажийж мэднэ дээ. Энэ хагассайны тоглолтоос гайгүй дүр харагдах байхаа.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Thu Apr 22, 2010 4:52 pm

Шүүгчийн шийдвэрийн талаар багийн удирдлагууд юу гэж ярив.

Байернийн Ерөнхийлөгч Карл-Хайнз Руммэнигэ: “Би багийнхнаараа бахархаж байна. Бидэнд одоо финалд гарах сайхан боломж гарлаа. Одоогийн бидний зорилго бол Лион-д очиж нэг гоол хийх учир нь тэдний хувьд гурван гоол хийх хэрэгтэй болно, тэдний хувьд маш хэцүү байх нь ойлгомжтой… Манай тоглогчид улаан карт өгсөн нь харамсалтай зүйл боллоо. Гэвч бид үүнийг одоо өөрчлөх боломжгүй. Зөвхөн УЕФА-ийн зүгээс түүнд хэт хатуу хандахгүйгээр финалын тоглолтод оролцуулна гэдэгд найдаж байна.”

Спорт хариуцсан захирал Кристиан Нэрлингэр: “Шүүгчийн шийдвэрийг хараад шоконд орсон. Би тэр агшныг дахин ТВ-ээр үзэхэд шар карт өгч болохоор л байсан. Тухайн үед ч шар карт өгнө гэж найдаж байсан. Би маш том цохилтонд орсон, гэвч энэ бол шүүгчийн шийдвэр бид түүнийг шүүмжлэхгүй.”

Байерн-ийн дасгалжуулагч Ван Гаал: “Тэр түүний хөлөн дээр албаар гишгээгүй. Энэ бол маш хатуу шийдвэр. Би түүнийг ганц тоглолтод л банн-дана гэж найдаж байна.”

Лион-ийн дасгалжуулагч Клаудио Пуэль: “Бид шүүгчийг манай бага зэргийн алдаан дээр карт өгнө гэж мэдэж байсан, энэ нь ч Тулалан дээр тохиолдлоо. Тоглогчийн илүү байдлаа удаан хадгалж чадаагүйн тоогүй хэрэг... Аль аль баг 10 хүнтэй болсон үед бид маш их хичээсэн ч довтолгоон дээрээ амжилт олохгүй байсан. Бүх зүйл хариу тоглолтод шийдэгдэх болно.”
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby crusader » Thu Apr 22, 2010 5:02 pm

баяр хүргий. Роббен сүүлийн үед үнэхээр формтой байна. :eek:
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby crusader » Thu Apr 22, 2010 5:08 pm

Роббены Маню-д гоолдчоод хийдэг селебрешн одоо хүртэл нүдэнд харагдаад байх юм. Бүх цаг үеийн хамгийн гоё селебрешний нэг. Үнэн баавартай цаанаа л нэг. Ийм амархан шдээ гэж байгаам шиг
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Tmshinoda » Thu Apr 22, 2010 5:50 pm

роббен л аймар юм даа...
шнайдер Роббен 2 яг зөв багтаа очичгооцон..байна дөө..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby focus_mn » Thu Apr 22, 2010 6:19 pm

Image
Мань Мюллэр энэ 7 хоногт үсээ засуулахгүй гэж авч, болж өгвөл Гладбах-ийн эсрэг дахиад үсээрээ гоол хийчих санаатай байгаа бололтой :mrgreen:

Image
Image
Өчигдөр Рибэри-ийн эхнэр нь ирчихсэн тоглолт үзэж байсан цэнгэлдэхээс гараад хамтдаа явж байна лээ. Ашгүй хоорондоо ойлголцоо юм байлгүй, Тэрри-ийн эхнэр шиг салж хагацахдаа тулна гэвэл хэцүү шүү
Champions of Europe!
User avatar
focus_mn
Германы фэн
Германы фэн
 
Posts: 2970
Joined: Sun Mar 14, 2010 1:09 am

Re: ФЦ БАЙЕРН МЮНХЕН 2009/10: СЭРГЭН МАНДАЛТЫН ЭХЛЭЛ

Postby Realist » Thu Apr 22, 2010 6:24 pm

Овоо доо, тэгээд Рибериг Францаас нь ч ямар шийтгэл оногдохоор болсон бэ? Мөнгөөр л торгуулаад өнгөрөхнүү?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 33 guests
cron