FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Reda » Thu Oct 22, 2009 4:09 pm

Надад лав манайх 2 улиралын туршид 38 тоглолт биш, 76 тоглолт хийж байгаа юм шиг санагддын... Реалын ялагдал бүр нь манай ялалт гэсэн үг, мэдээж Барса Реал 2-н оноо уялдаатай болохоор тэр :mrgreen:
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Thu Oct 22, 2009 4:46 pm

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Thu Oct 22, 2009 5:04 pm

Их эзэн, Чингис хааныг бага залуу насанд ийм явдал нэгэнтээ тохиожээ...

Есүхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаар нар Есүхэйг таньж, "Эрхэм Есүхэй ирэв" гэж хуримд суулгаад, урьдын булаагдсан өшөөг санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд хор хольж өгчээ. Есүхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван хоног арай гэж яваад гэрт хүрч, Есүхэй өгүүлрүүн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж асуувал, хонхотаны Чирха өвгөний хөвүүн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр байна гэвэл, түүнийг дуудаж өгүүлрүүн: "Хүү минь Мэнлиг чи сонс. Хөвүүн минь балчир билээ. Тэмүжин хөвүүнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт хорлогдов. Дотор минь муу байна. Өнчин хоцорсон дүү нараа, бэлбэсэн бэргэнээ асрахыг чи мэд. Тэмүжин хөвүүнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!" гээд наснаас нөгчив.


Түүхийн шарласан хуудсыг сөхөх ахул ийн аж...

Мянган жилийн хойно түүх ийн өрнөлөө...


Аргын тооллын 2009 оны 10 сарын хорины өдөр... Нарлаг Иберийн Барселон хотноо түүхэн улбаат нэгэн татар бүлэг иржээ. Барселон болбоос алдар нэр нь мөрөн гол даяар түгсэн аугаа нэгэн овог билээ. Тэнд аугаа 11 дайчин амьдран суух аж.

Хүр гэсэн газар хүрч
Хүр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн улсыг цалгитал
Ниргэж нядалж яван

Саадагтныг сөхрүүлж, сарвалзсныг номхотгон энгүй шидэт гурамсан цомыг хүртжээ...



Татарын Мэгүжин сүүлтийн 13 дахь үеийн бөө Гурван Бирд (Гурбан Бердыев) өөрийн шилдэг 11 дайчиндаа ийн өгүүлэв:


Тэдний магнайд нь Ширмэн төмөр магнайтай, шивээ хурц хөлтэй Швед довтлогч Ибрай тайш байна гэнэ. Түүний дэмжин ган төмөр зүрхтэй гадас цүүцэн цохилттой, төмөр гинжнээсээ мултархаар түмэн амьтанд гүйцэгдэхгүй тэнгэрийн удамт Мэсси дэмжих аж. Зэвсэгт эрийг айлгаж, зэв тоногийг булаадаг, илдэт дайсныг чичрүүлж, ид бахтай дамжуулдаг ихэмсэг зангүй, ирмүүн баатар Чави зүрх нь болдог гэнэ. Хацар руу жадлавч харсан нүдээ цавчдаггүй, хар цусаа урсгавч харьц ерөөс шантардаггүй, хатуужил ихт Пуёоль хана хэрмийнх нь суур гэнэ.

Хамгаас чухал хамгаалагч, харьшгүй баатар Пуёоль үгүй нь харин бидэнд боломж гарчээ. Хамгаалаад бай, хамгаалаад бай... Хариу довтлохдоо сайн бай... Хамгаас хайрт хөвүүд минь... Угаас алдарт Барсагийн хаалгыг уухай туухай баатар манана гэнэ. Учиргүй гэнэдэх нигуртай гэнэ. Манарч, балмагдах нь үе үе гэнэ, магад алсаас цохивоос маш сайн юм шүү... Муу зүгийн сүнсийг би дуудъя, магад манайх ялна буй... Зүрхтэй бай, Зоригтой бай...




Тоглолт эхлэхэд түүний хэлсэн нь үнэн болов. Гурван бирд идээ үзүүлж, залуу баатар Гавардолоогийн сэтгэлийг үймрүүлэв. Муу зүгийн тэнгэрүүд нь Бадмаараг багийн хаалгыг манаж, түүхэн ялалтыг бий болгов.



Ибра, Мэсси тэргүүтэй

Чави, Иниеста удаатай

Пэп андын удирдсан

Галзуу дөрвөн нохой

Түмэн Татарыг хядахаар

Төмөр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунан довтолж ирсэн ч

Хамаг хүчээ дайчилсан

Хатуужил ихт татарууд

Хавтай дайралтыг зогсоон

Хариу түргэн довтолж

Хасаг тэргийг хэмхчин

Хангалттай ялалтыг байгуулан

харийн цаст орондоо буцлаа.



Гурван бирд үүндээ ханасангүй. Цэгцэрийн шар талд тулалдахад амар байхыг бодож, хамгийн шилдэг баатруулдын нэг Алвесийг рид хувилгааны хүчээр гурван долоо хоног нойрсуулав.



Татааруудтай шударгаар тэмцэж байх үед Алвес баатрыг хорлох Бирдийнхээ тушаалыг үнэнч цэрэг нь нэхэн санаж, бөмбөгөө байн байн булаагдсан өшөөг авахаар нууцаар хэлэлцэн, хөл рүү нь санаатай өшиглөн хорлож орхив. Баавар баатар Алвес тэндээс босон тэмцэх замд бие муужирч, гурван алд газар арай гэж мөлхөн эмчид хүрч, өгүүлрүүн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж асуувал, эмч Ричард Бруна ойр байна гэвэл, түүнийг дуудаж өгүүлрүүн: "Хүү минь Бруна чи сонс. сэлгээнд суух Чигрынский минь гэмтэлтэй билээ. Түүнийг тэвчин олон тоглолтод орлоцсны эцэст арга буюу хөл минь гэмтэв. Дотор минь муу байна. Намайг сэлгэх эсэхээ чи мэд. Пэп ноёнд хэл хүргэ... би гурван долоо хоног бэртэв... Магад Пуёолоор орлуулсан нь дээр буй за" хэмээсээр талбайг орхисон ажээ...



Татаруудыг талбайд нь нухнаа .... яахав Алвесийнхаа өшөөг авнаа... :mrgreen: :mongol: :mongol: :mongol:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby BuG » Thu Oct 22, 2009 5:12 pm

хэхэ.... үнэхээр сайхан бичжээ... Нууц товчоо уншиж буй мэт болов :-D
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby kayo » Thu Oct 22, 2009 5:32 pm

хаха, Амараа ёстой чимээгүй байгаад байсан лайтай юм бичдэг байна шдээ, тоглолт болгоныг ингэж бичвэл айн :eek: :mrgreen:
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Thu Oct 22, 2009 5:35 pm

Поси :eek: :mongol: Алвэс-гээ сар шахам алддаг тун тоогүй байна даа..

Татаруудыг тэнд нь тонилгох буй за..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Галмандах » Thu Oct 22, 2009 6:25 pm

"Каталоны нууц товчоо"
гэмээр юм бичсэн байна шдээ.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby soccer » Thu Oct 22, 2009 7:50 pm

зо зо харь орны багийг эх орныхоо нууц товчоонд хөрвүүлсэн ч байх шиг... би бол яаж ч бодсон Нууц Товчоогоороо оролдохгүй
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цэнгүүн » Thu Oct 22, 2009 8:30 pm

Яагаад доромжилсон гэж?
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Цоомоо » Thu Oct 22, 2009 9:09 pm

Хаха. Хөгжилтэй сайхан бичлэг хийж, Поси.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Галмандах » Thu Oct 22, 2009 10:54 pm

Насны онцлог, мэргэжлийн онцлог гэж байдаг шиг Миэрданyyдын онцлогоо гэж...
Бид нар юу ч хийж байсан наад хэдэд чинь таалагднаа л гэж гонж.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby mig28 » Thu Oct 22, 2009 10:59 pm

Поси гоё бичжээ :eek: :eek:
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Miro Klose » Thu Oct 22, 2009 11:03 pm

Галмандах wrote:Насны онцлог, мэргэжлийн онцлог гэж байдаг шиг Миэрданyyдын онцлогоо гэж...
Бид нар юу ч хийж байсан наад хэдэд чинь таалагднаа л гэж гонж.


Үүх түүхээрээ тоглоом хийх нь хэр зохимжтэй вэ. Халдаж болохгүй үнэ цэнэтэй юм байдын тэр нь Нууц товчоо. Монгол гэр бүлийн хойморт залардаг ариун судар гэж Монголчууд бид үздэг биз дээ. Тэрийгээ хэдэн гадаад баагийнуудаар солиж холиод тоглоом хийцэн явж байж хэрхэвч таарахгүй.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby poseidon » Fri Oct 23, 2009 12:14 am

Хаха би МНТ-ээр тоглоод хэр шальчихаав дээ? тэгээд...

Би бодохдоо намайг биччихсэн болохлээр л уурсаад байгаамаа даа гэж ойлголоо шд... Тэгээд ч Монголын нууц товчоо бол Монгол түмний өв соёлын охь дээж... Түүнийг бид бүхэн хагас хугас ч атугай мэдэж байгаа нь сайшаалтай хэрэг...

Миний бичлэг таалагдахгүй байж болно.

Гэхдээ нэг зүйл хэлчихье Баабарын Нүүдэл суудал, Монголын нууц товчоо хоёр бол агуулга, цар хүрээ, бичигдсэн хэв маяг, он цагаараа л өөр боловч ялгаагүй л ном юм шүү... би ингэж боддог.

Би ариун судар гэхээсээ илүү аугаа их түүхийн минь үнэт бүтээл гэж боддог. Хүсвэл яагаад ариун судар гээд байгаагаа тайлбарлаарай... Миерда нараа

ТҮҮХЭН СУРВАЛЖ БОЛОХООС ТАРНИ СУДАР биш ОК? маргамаар бол аргументаа гаргаад ирээрэй
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Галмандах » Fri Oct 23, 2009 12:19 am

Муусайн Миэрдаанyyдаа та нар Манай Поси-той ном хаялцаад барахгүй шүү!

Xa xa xa
Ингэхэд Сарагосатай бүтэн сайнд 21 цагт гэдэг чинь Манай цагаар хэд гэсэн үг вэ?
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Miro Klose » Fri Oct 23, 2009 12:32 am

Нэг талаараа түүхийн сурвалж нөгөө талаас хүндэлж дээдэлж явбал зохилтой судар юм шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди тогтоол гаргаж гэр бүл, албан байгуулагын хойморт Өвөг дээдсийн минь түүх болсон МНТ судар, Морин хуур 2 ыг залж байх тогтоол гаргасан юм шүү. Нүүдэл суудал, МНТ 2 ном гэнээ. МНТоог зүгээр нэг зугаагаа гаргаж элдэв янзын хэв шинжэнд оруулж найргиан хийж ашигладаг бол үнэхээр дэндүү харамсалтай байна. Өөр юу ч хэлэв.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby orangeman » Fri Oct 23, 2009 1:57 am

Дээр нэг нь бас Нууц товчоонд клуб энэ тэр оруулаад хөрвүүлсэн л байсан ПЛ хавиар байх .... би буруу санаагүй бол танай реалын нэг гишүүн ч гэсэн нэг нууц товчоонд юм хум оруулаад бичсэн байсан ....
Манай хүнийг л бичингүүт ингэлээ тэглээ гээд л... хэт туйлшираад байгаан бишүү наад АНТИ үзэл чинь...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Ortiz » Fri Oct 23, 2009 2:58 am

хаха поси наадах чинь халуухан эд болжээ...

Салхи хэдий хүчтэй салхилавч уул бөхийдөггүй... Ярьж л байг...
Тэртэй тэргүй бид илүү :mrgreen:
~Més que un club~
User avatar
Ortiz
Culé
Culé
 
Posts: 1875
Joined: Mon Oct 27, 2008 1:41 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Nomer 10 » Fri Oct 23, 2009 4:10 am

Поси гоё юм бичжээ. Иймэрхүү юм байх шд. Ямар аймаар гуйвуулаад элдэв муухай үг хэрэглэсэн биш. Нэг ийм явдал болж л дээ. Б.Лхагвасүрэн гуай нэг шүлэг бичсэн чинь нэг мөрөнд нь бүр яаж ч бодоод Оросын нэг шүлэгчийн мөр таараад болдгүй гэнэ. Мань хүн монголоор өөрийнхөөрөө бичих гээд болохгүй аргаа бараад За дүүрсэн хэрэг гээд туучиж. Тэгсэн баахан шүүмжлэгчид гарч ирээд буруушааж гарчээ. Мань хүн сүүлдээ уурлаад

Сангийн хүрээний Гоймонбаатар
Сахалт Сталинаас хувьсгал нэгийг шаасан байхад
Санаа цагаан ардын Бавуусүрэн
Бадаг шүлэгнээс ганцхан мөр шаахад яадгийн гэж авсан гэдэг хаха. Заза тэр ч яахав, танайх сайхан л хусууллаа шд. Ингэж сайхан тоглолтоо гаргаад хожигдоход би лав огт харамсдаггүй юм. Харин юу ч хийж чадахгүй хожигдохоор шатаж үхэх гээд байдаг. Ноднин финал дээр манайх өөрийнхөө үндсэн тоглолтыг ердөөсөөн гаргаж чадахгүй хожигдоход боож үхэх гэж байсан шүү. Сайхан хожигдох сайхан шд. Ашигт үйлийн коэф. гэгчийг Рубин маш сайн хэрэглэснээс болоод л хожиж. Гэхдээ тэд үнэхээр чанга юм билээ шүү. Интерийг бол аймаар илүүрхэж байсий шд.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby zigo » Fri Oct 23, 2009 4:20 am

Нууц товчоогоор оролдсон, үүх түүхээ доромжиллоо нтр бол худлаа санагдлаа. Поси сайхан бичиж. Гэхдээ Поси Нууц товчоог зүгээр нэг он тооллын хуанли мэтээр ойлгож байгаа нь харамсалтай. ТВ-гээр нэгэн эрдэмтнээс /зарим нэг нь түүнийг эрүүл бус гэх, зарим нь болохоор агуу ухаант эрдэмтэн гэх юм билээ/ Монголын Нууц Товчоог сургалтын хөтөлбөрт багтаасан байдаг талаар санал бодлыг нь асуухад: -Сургалтын хөтөлбөрт багтаасан нь сайшаалтай ч хэрэгжүүлж байгаа арга барил нь буруу гэж байсан. Яагаад гэхээр Нууц Товчоонд гарах үйл явдал, он сарыг цээжлэх бол тийм ач холбогдолтой асуудал биш. Хамгийн гол нь Нууц Товчооны утга агуулга, уг номоор дамжуулан хэлэх гэсэн санаа, үзэл бодол, ухаан, хүмүүжлийг л олж авахад сургалтын чанарыг хандуулах хэрэгтэй гэсэн санааг хэлж байсан. Бодох л хэрэгтэй.... :smile:
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby suldees » Fri Oct 23, 2009 8:47 am

өөөрөө чадахгүй бол тэгээд л Тэр нэр төртөйгөө эвлэрээд л байж байлдаа энэ Миерда нууд
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Fri Oct 23, 2009 10:36 am

хаха
Поси гоё бичжээ....... :-D
гайхалтай........
гавардолоо хахахаха..... :mrgreen:

энэ миэрданууд яах гээд бгаам ноднин алуулсан /6-2/ талаар чинь бичүүлчихнэ шүү....... поси-доо хэлж бгаад.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Fri Oct 23, 2009 10:37 am

тэр байтугай л нууц товчоогоор наргигсад олон бх шүү.... :grin:
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Seikoni » Fri Oct 23, 2009 10:38 am

хаха.. Каталаны түүх байна уу судар байна уу.. тэрний хажууд нууц товчооны үнэ цэнэ, Монголын түүхийн үнэ цэнэтэй ч зэрэгцүүлэх байтугай, бодсоны ч хэрэггүй.. би харин нэг юм ойдоггүй юм, хүмүүс Барсаг балиалж болно.. гэхдээ яагаад Катал гээд яваад байдгийг нь сайн мэддэггүй ээ.. яахав катал хүмүүсийн хувьд бол болж байна.. гэхдээ аливаа юмыг чинь хуваалцахаас биш өөрсдөө катал юм шиг сэтгэх нь ч дээ дэмий л байх..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Re: FC BARCELONA - 09/10 TRICAMPIONS

Postby Mr S » Fri Oct 23, 2009 10:56 am

Image

Пэп 75 тоглолтонд Барсаг удирдаад бна......

энэ 75 тоглолтонд бид трипл хийсэн.... улмаар намар 2 ч супер цом хүртсэн......

Пэп-н дэбут тоглолт 2008 оны 8 сарын 13-нд Висла Краков-н эсрэг болж... 4-0-руу хожсон билээ...... сүүлийн 75 дахь тоглолтонд Рубинд хожигдсон билээ...
энэ 75 тоглолтоос 45 нь Ла лигийнх, 18 нь Чл-нх, 9 нь Копа Дэл рэй, 2 нь испанийн супер цом, 1 УЭФА Супер цомын тоглолтууд юм......
эдгээр тоглолтуудын 52-д /69,3%/ нь ялж 8-д /10,6%/ хожигджээ.... нийт 184 гоол хийж 61-г алджээ......

лигийн тоглолтуудын хувьд Пэп клубын рэкорд тогтоогоод байгаа билээ...... 88,8%-р....... өмнө нь Тэрри Вэнаблс 85,34 хувьтай бсан бол Пэп шинэчлээд байна.......
Helenio Herrera (84,37%),
Salvador Artigas (83,07%),
Johan Cruyff (82,67%)
Frank Rijkaard (82,63%)

Пэп 13 нөхөрсөг тоглолтонд багаа удирдаж 9 хожил 2 тэнцээ 2 хожигдол авчээ....

Пэп-н 50 дахь тоглолтыг тэрээр үзэгчдийн суудлаас үзсэн билээ....... хавар Алианз Арэнад Бавари-н эсрэг тоглолтыг..... өмнөх тоглолтонд бандуулсан бсан тул.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 37 guests
cron