63– Нийт тоглолтын явцын 63 хувьд бөмбөг Барсагийн гарт байжээ... хамгийн оргилдоо энэ тоо 70 хүрсэн гэнэ...
19 – Барса тоглолтын турш хаалга руу 19 удаа цохисноос 12 нь байндаа онож гурав нь гоол болжээ... Харин МАН Ю таван удаа хаалга руу цохисноос ердөө цорын ганц нь буюу Рүүнийгийн цохилт л хаалгаа оносон байна...
5 – Иниестагийн хаалганд гүйцэтгэсэн цохилтын тоо. Энэ тоглолтонд хамгийн олон хаалга руу цохисон тоглогч...
12 – Мессигийн СЛд оруулсан гоолын тоо. Өмнө нь Рүүд чөтгөрүүдийн төлөө 12 гоол оруулсан бол энэ удаад Аргентин эрийн нэг золиос нь чөтгөрүүд байж таарлаа...
0 – Барсагийн хамгийн сул тал болох өрсөлдөгчдөө булангийн цохилт алдсан тоо. Эсрэгээрээ тэд 5 булангийн цохилт гүйцэтгэжээ...
662 – Хагас сайны оройн турш Барсагийн тоглогчдын гүйцэтгэсэн нийт дамжуулалтын тоо... Тэд 772 оролдлогоор 662 амжилттай дамжуулалт гүйцэтгэсэн бол МАНЮ 419 оролдлого гүйцэтгэж 301 ээ амжилттай гүйцэтгэжээ...
124 – Шавигийн гүйцэтгэсэн дамжуулалтын тоо. Энэ тоглолтонд хамгийн олон дамжуулалт гүйцэтгэсэн. МАНЮ-с Харин Рио 40 дамжуулалтаар багаа тэргүүлжээ...
45 – Сержио болон Иниеста нарын бие биедээ өгсөн дамжуулалтын тоо. Харин Юнайтедаас бие биетэйгээ бөмбөгөөр хамгийн олон харилцсан тоглогчид нь Рио болон Саар нар 17 дамжуулалтыг бие биедээ өгчээ...
108085 – Барсагийн бөмбөггүй шилжилтийн тоо. Тэд багаараа 108 км гүйсэн бөгөөд энэ нь Юнайтедаас 4 км илүү гэнэ...
3 – Мэдээж хэрэг Барсагийн гоолын тоо...