Багийн бүрэлдэхүүн Багийн хаалгагчид Гивен:34 настай багийн ахмад тоглогч Гивен өнгөрсөн улирал маш сайн байсан. Түүний гайхалтай хаалтууд олон удаа баг аварсан.Энэ удаад тэрээр багийн үндсэн хаалгагчаар гараанд гарахгүй бололтой.
Харт: Гивен байсан учраас түүний Бирмингэм Сити клубт зээлээр тоглуулсан тэр үнэхээр сайн хаалгагч.Өнгөрсөн улирлын ПЛ ийн шилдэг хаалгагч түүнийг Манчини гараанд гаргаж тоглуулана гэсэн байсан.Европын лигт тоглох учраас хоёр сайн хаалгагчтай байсан дээр байх.Хэн ч гарсан яахав 2 лаа чадварлаг сайн хаалгагчид.Мөн сэлгээнд Таялор,Ниелсен гээд Арсеналтай хийсэн тоглолтонд гарж ирсэн хаалгагч байгаа.
Төвын хамгаалалтанд Коло Туре:Багийн ахлагч маань үнэхээр сайн хамгаалагч түүнийг байхад манай баг ард талдаа санаа зовох зүйлгүй тоголж болно.
Лескотт:Өнгөрсөн зун Эвертон клубээс ирж байсан ирээд өмнөн тоголж байсан шигээ тоглож чадахгүй байна гэж шүүмжлэлт их өртөж байсан.Лескотт 1 сард бэртэл аваад улирлыг дуусгаж байсан.Харин одоо ямарч асуудалгүй тоголход бэлэн байгаа.
Компани: Магтах хэрэгтэй өнгөрсөн улирал түүний хувьд гайхалтай байсан.Туре,Лескотт гэсэн хослол гэхээсээ илүүтэй Туре,Компани гэсэн хослол төвд маш олон тоглолтонд тоголсон.Хамгаалалт сайн нуруулаг нилээд хэдэн гоол мөргөөд оруулцан маш ирээдүүтэй залуу.
Бояата:20 настай манай багийн ирээдүй болсон залуу Бояатад энэ улирал их итгэл найдвар хүлээлгэж байгаа нь гарцаагүй.Өнгөрсөн улирал овоо хэдэн тоглолтонд оролцож нилээд хэдэн том том алдаа гаргаж байсан залуу хүн алдаагаа ухамсарлаад сайжирсан биз.
Баруун жигүүрийн хамгаалагчид Жером Боатенг: Баруун жигүүрд гарж тоглох нь гарцаагүй болоод байгаа юм.Дэлхийн аваргаар зүүнд гарж тоглож байсан аль аль жигүүрт нь тоглох боломжтой тоглогч.Дамжуулалт сайн хамгаалалт бол төгс нуруулаг гээд маш хэрэгтэй тоглогч доо.
Мика Ричардс: Түүнийг сэлгээнд суулгах нь мэдээч Боатенг бэртэл гэмтэл авах үед нь сэлгээнээс тоглох биз.Боломжийн санал ирэх юм бол Манчини түүнийг зарах нь мэдээч хэрэг.Түүнийг Ливерпүүл, Тоттенхем клубүүд сонирхож байгаа.Онуоха,Ричардс хоёр бол маш ирээдүүтэй хоёр тоглогч доо.
Онуоха: Өнгөрсөн улирал давгүй тоглож байсан түүнийг хэрэг энэ улирал их гарах биз сэлгээнд байж байхад найдвартай хүн дээ.
Забалета:Хожиж явж байхад түүншиг хэрэгтэй хүн байхгүй Хамгаалсаар байгаад л тоглолтыг дуусгадаг хүн дээ.Довтолгоонд бол юууч байхгүй яахав сэлгээнд байхад бол болхоор л тоглогч Манчини ирээд Забалета байнга гараанд гарах болсон.
Зүүн жигүүрийн хамгаалагчид Бридж: Өнгөрсөн улирал түүний хувьд бэртэл гэмтэл хуурсан найз бүсгүй гээд олон хүнд хэцүү үеүүд байсан.Энэ улирал гараанд гарах магадлал өндөр байсан боловч Коларов Ситид ирсэнээр Бридж банзанд суухаас өөр араггүй болвоо.Олон тоглолтууд хийх учраас Бридж зүүн жигүүрт маш хэрэгтэй хүн.Ливерпүүл клуб сонирхоод эхэлж.
Гарридо:Нэг гайхалтай хаалттай цохилтоор гоол хийж байсан нь одоог хүртэл санаанд орж байна.Оновчтой дамжуулалт,Хаалттай цохилт түүний давуу тал.Хамгаалалтанд жаахан сул юм шиг харагдаж байгаач давгүй хамгаалчаал байдаг юм.
Коларов:24 настай залууг зүүн жигүүртээ авчирсанаар зүүн жигүүр найдвартай боллоо.Түүний талаар би нийх сайн мэдэхгүй. Түүнийг гараанд гаргаж тоглуулах биз.Тэр үед л тоглолтыг нь сайн анхаарж үзэхээс.
Төвын цэвэрлэгээнд Де Йонг:Дэлхийн аваргийн мөнгөн медалтай залуу цэвэрлэгээний байрлалд маш сайн тоголдог энэ улирал түүний байрлал дээр Яаяа Туре ирсэн гэхдээ энэ хоёр талбай дээр цуг тоглох магадлал өндөр байгаа.
Яаяа Туре: Түүний хувьд талбайн төвд л ерөөсөө хамаг л ажлийг хийх үүрэгтэй хамгаалалт иргээд довтолгооруу.
Виейра:Түүний туршлага бидэнд хэрэгтэй сэлгээнээс талбай дээр гарж тоглох нь ойлгомжтой.Довтолгоо хамгаалалт жигд түүнийг ямартайч Манчини авч үлдээсэн.
Хагас хамгаалагчид Барри:Энэ байрлалд эргэлзээтэй тоглогчид их байнаа.Хэрвээ Милнер ирэх юм бол Барри хэрэггүй болно.Барри Ситид ирээд хангалттай сайн тоголж чадахгүй байгаа.Милнер ирэхгүй бол гараанд гарна.
Айрленд.Ирээдүй нь нэгэнт Сити байхгүй болчоод байгаа залуу түүнийг ямар нэг наймаанд бол заавал хавсаргаад л оруулчдаг.Түүний нилээд хэдэн баг сонирхож байгаа одоогоор авсан баг алга л байна.Сандерланд түүнийг сонирхоол.
Жонсон:Бэртэл авхаасаа өмнө бужигнуулдаг байсан даа.Бүтэн улирал талбайд гараагүй тэрээр энэ улирал талбай дээрээ гарж ирэх боломжтой болсон.Талбай дээр гарж ирээд хэр тоглох бол сонирхолтойл юм.
Баруун зүүн жигүүрийн тоглогчид Адам Жонсон:Түүнийг өнгөрсөн өвлийн наймаагаар авчирж байсан ирсэн цагаасаа хойш тоглолт бүр дээр гараанд гарж маш идвэхтэй тоглолтыг үзүүлж байсан.Хувийн ур чадвар өндөр түүнийг Манчини энэ улирал хангалттай тоглуулах болвуу.
Шон Райт-Филлипс:Даравгар уруулт миний дэмждэг тоглогчдын нэг түүний тоглолтыг үзэх урамтай сайхан байдаг.Адам Жонсонд байр сууриа алдаад байгаа түүнийг энэ улирал сэлгээнээс л харах байх.
Владимар Уеисс:Дэлхийн аваргаар маш сайн тоглолтыг үзүүлж байсан хурдтай ур чадвар сайн гол сул тал дамжуулалт муу байж болох юм.Өнгөрсөн улирал Фа капд Арсеналтай хийсэн тоглолт дээр гоолдож байсан түүнийг өвлийн цонхоор Болтонд зээлээнр явуулсан.Одоо иргээд Ситидээ.
Силва:Бид зүүн болон баруун жигүүртээ хурдтай жижигхэн сайн тоглогчидтой энэ дундаас хамгийн анхааралд байгаа шинэ цэрэг Силва юм.Валенси клуб яаж тоголдог байсан шигээ Ситид тоглоосой.
Довтлогчид Карлос Тевес:Өнгөрсөн улирал нийтдээ 29 гоол оруулж багийн мэргэн бууч болсон Аргентин залуу Тевес энэ улиралд багтаа үлдэхээр болсон.Тевес бол манай багийн гол цөм ноён нуруу тэр шинэ улиралд гайхалтай тоглолтоо үзүүлэх нь дамжиггүй.
Санта Круса:Сэлгээнд суусаар байгаад муудцан байнлээ Дэлхийн аваргаар байдаггүй шүү.Шинэ улирал эхэлхээс өмнө явах биз дээ магадгүй тэрний хамгийн муу сонголт нь Сити байж дээ.
Жо:Манай бас нэг Арзаак залуу өнгөрсөн улирал зээлээр Эвертонд тоглоод хөөгдсөн сурагтай иргээд багтаа гэрээ ёсоор ирсэн түүнийг одоогоор яах юм сураг чимээ алга сэлгээндээ байлгаж байхад давгүй тоглогч.Нөхөрсөн тоглолт дээр гоол оруулсан байнлээ.
Беллами:Премьер Лигийн атмаан 31 настай залуу Ситигийн ирээдүйд байхгүйн нэгэнт ойлгомжтой болсон.Тэрийгээч өөрөө хэлж байсан одоог хүртэл түүнийг зараагүйл байна.Тотенхэм хямдхан авчих гээд л манайхан тиймч хямдхан өгөхгүй бололтой.Хэтэрхий их шинэ тоглогчид авах гэж анхаараад хэдэн тоглогчидоо зарж чадахгүйл байнуу даа.
Робино:Сантосд үлдэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд авсан чухам яаж шийдэгдэж байгаа юм бол.Гэрээ ёсоор ирэх цаг нь болж байгаа ямартайч ирэх байлгүйдээ тийм үнэтэй тоглогчыг зээлээр тоглуулаад байна гэж одоо юу байхав дээ.Түүнийг болж өгвөл Ибраг авхад ашиглах гээд л хоёр тал тохиролцож өгдөггүй.Ямартай Манчини түүнд итгэл хүлээлшэх биз дээ.Робино маань энэ улирал багтаа сайн тоглоосой билээ.
Адебайор:Өнгөрсөн улиралын хэвлэл мэдээлэлийн гол баатар түүний талаар шуугисаар байгаад л улирал дуусах шив.Энэ улирал даруухан байж сайн тоглоосой.