by SAVAGE » Sat Aug 30, 2008 10:43 pm
За шинэ улирал эхэлж байгаа учираас шинэ сэдвээ нээе...
Багийн тоглогчид:
1.CASILLAS, Iker
25.DUDEK, Jerzy
13.JORDI CODINA, Rodríguez
2.MICHEL SALGADO, Ángel
3.PEPE, Ferreira
4.SERGIO RAMOS, Garcia
5.CANNAVARO, Fabio
12.MARCELO, Vieira
16.HEINZE, Gabriel
21.METZELDER, Christoph
22.MIGUEL TORRES, Gomez
6.DIARRA, Mahamadou
8.GAGO, Fernando
10.ROBINHO, Souza
11.ROBBEN, Arjen
14.GUTI, José María
15.DRENTHE, Royston
18.DE LA RED, Ruben
19.VAN DER VAART, Rafael
23.SNEIJDER, Wesley
24.JAVI GARCIA, Francisco
7.RAUL, Gonzalez
9.SAVIOLA, Javier
17.VAN NISTELROOY, Ruud
20.HIGUAIN, Gonzalo
Ерөнхий дасгалжуулагч: Bernd Schuster
Assistant Coach:Manuel Ruiz
High Performance Centre: Valter Di Salvo
Fitness coach: Jordi Garcia
Goalkeeper coach: Pedro Jaro
Манай хамгийн сүүлд хийгээд байгаа наймаа болох Рафаел Ван Дер Ваартийн дугаар 19. Манай баг сүүлийн 2 жилийн дотор мөн тооны шинэ тоглогчийг багтаа авчээ... Энэ нь 25 тоглогчтой багийн бүрэлдэхүүний 75 хувь нь юм.
Энэ шинэ бүрэлдэхүүний ачаар бид сүүлийн 2 жил дараалан лигийн цомоо хүртэж саяхан Супер цомын эзэн болсон.
Шустерийн мэдэлд байгаа 6 хан тоглогч л хуучин тоглогчид байгаа юм... Эдгээр тоглогчид бол Рауль, Гути, Касияас, Салгадо нарын ахлагчид мөн Рамос, Робиньо нар байгаа билээ.
Канна, Рүүд, Диарра нар багийн ерөнхийлөгч Рамон Калдероныг албан тушаалаа авсны дараахан ирсэн 2006 оны зун ирсэн бөгөөд тэд одоо манай багийн шилдэг тоглогч нар болсон билээ.
Марсело, Гаго, Хигуан гуравыг бид эгнээндээ 2006/2007 оны өвлийн цонхоор авсан билээ. Авьяаслаг залуучууд маань Бээжингийн олимпоос Хүрэл, Алтан медалийг аваад байгаа бөгөөд манай багийн ирээдүйн гялалзах одуудын болох нь гарцаагүй.
Мигуэл Торрес бол манай залуучуудын багийн бүтээгдэхүүн билээ. Тэр жинхэнэ Мадридиста. Тэр анхны дебютээ 2007 оны 1 сарын 14 нд хийсэн. Хамгаалатын аль ч байрлалд тоглох чадвартай энэ залуу лигийн 30 дахь түрүүг хамт авчиралцсан билээ.
Шинэ дасгалжуулагч, шинэ тоглогчид. Бернд Шустертэй хамт Пепе, Савиола (11.08.2007); Шнайдер, Дрэнте (19.08.2007); Метцелдер (25.08.2007); Хайнзе (15.09.2007) мөн Роббен (23.09.2007) нар ирсэн билээ. Ахмад хаалгач Дудек мөн бидэнтэй нэгдэж анхны тоглолтоо 2007 оны 9 сарын 19 нд хийсээн.
Шинэ дасгалжуулаг, 8 шинэ тоглогч багтай нэгдэж бид өнгөрсөн улиралд дарааллан аваргын цомыг өргөсөн билээ. Өнгөрсөн улиралд бид 10 тоглолт дарааллан ялагдаагүй цуврал үзүүлж, 84 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд хийжээ.
Мөн нэгэн шинэ рекордын эзэн болсон нь Дээд дивизон 20 багтай болсноос хойш хамгийн өндөр буюу 85 оноо авч лигийн аварга болсон юм. Мөнхийн өрсөлдөгч Барселонагоос 18 оноо илүү авсан билээ.
Энэ зун бид 2 наймаа хийгээд байна. Рэсинг клубээс 21 настай хамгаалагч Э.Гэрэйг өөрийн болгож багт нь буцаагаад зээлсэн байгаа.
Нөгөөх нь Хамбургээс Голландын шигшээ багийн гол тоглогчидийн нэг Ван Дер Ваартийг аваад байгаа нь энэ зуны арилжаа наймааны томд орж байна. Тэрээр дебютээ гайхалтай эхэлсэн бөгөөд Independiente Santa Fe багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд айлын хаалгыг бөмбөгөөр мялаасан билээ.
Залуучуудын багийн бүтээгдэхүүн Евро 2008 ын Алтан медальт Рубен де ла Ред болон Хави Гарсиа нар багтээ эргэн ирээд байна. Энэ улиралд тэдний өөрсдийгөө үзүүлэх боломж гарах бизээ.
Харин бид багаасаа “Араатан” Баптиста болон залуучуудын бүтээгдэхүүн Солдадо нарыг үдээд байна.
За ингээд маргааш шинэ улирал эхэлж байна. Риазорт бид Депортиво той тоглох болно.
Шинэ улирал бидэнд олон рекорд, олон цомыг авчирах болтугай.